| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2006022541241 |
| Дугаар | 2021/ДШМ/473 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/473
О.Н, Э.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.МөнхТ,
шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,
нарийн бичгийн дарга М.М нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/2014 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.МөнхТ, шүүгдэгч Э.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Н, Э.Х нарт холбогдох 2006022541241 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Т овгийн Оын Н, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
2. Шүүгдэгч Б овгийн ЭнхТгийн Х, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсгийг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үйлдсэн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 02 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч О.Н, Э.Х нар нь бүлэглэн:
1. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “13 дугаар хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Сыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “фэйсбүүк” цахим хуудас ашиглаж “үнэгүй.мн” зар дээр “байр түрээслүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Б.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
3. “Үнэгүй.мн” веб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн М.Энхтулгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “үнэгүй.мн” цахим зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн Б.Бг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
5. “Үнэгүй.мн” сайтад дээр “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж чихэр боов” ХХК-ны хажууд байрлах 39 дүгээр байранд иж бүрэн засвар хийсэн тохилог, тавилгагүй, 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төв дотор явж байсан хохирогч Д.Цыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хаан” банкны 5749613227 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
6. “Үнэгүй.мн” сайтад “Саппорогийн 2 дугаар байрны 4 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар би болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119-37 тоотод байсан Б.Анудариас 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5926133557 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
7. “Үнэгүй.мн” сайтад “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Тыг “1 өрөө байр түрээслүүлнэ, урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 400.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
8. “Үнэгүй.мн” веб сайт дээр “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 32 дугаар байранд засвар хийсэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Дг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Хаан” банкны 5557082020 тоот дансаар 100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Хаан” банкны 5557082020 тоот дансаар 600.000 төгрөг буюу нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
9. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Зар мэдээ.мн” сайтад “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байранд 1 өрөө түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь авна, эхний ээлжид барьцаа болгож дараа мөнгийг нь авна, сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зар тавьсны улмаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 34-02 тоотоос иргэн Э.О нь “Хаан банк”-ны 5074045100 дугаарын данс руу өөрийн “Хаан” банкны 5031775680 дугаарын данснаас 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
10. 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр түрээслэх байргүй атлаа цахим хэрэгсэл ашиглан хуурч “Үнэгүй.мн” сайт дээр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан Б.Ат байрны түрээсийн урьдчилгаа “300.000 төгрөгийг шилжүүлчих” гэж дансаар шилжүүлэн залилсан,
11. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн сайт дээр 11 дүгээр хорооллын “Номин” супермаркетын ард 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Х.Тгээс 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5176178566 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
12. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу утсаар холбогдсон иргэнд “яаралтай хөдөө явах болчихлоо 5 шарын автобусны буудлын ТҮЦ-ээс ирээд байрны түлхүүрээ авчих, тэнд үлдээчихсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Жоби” худалдааны төвийн урд талаас хохирогч Б.Бийн интернет банк ашиглан шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5926133557 тоот дансандаа шилжүүлэн авч залилсан,
13. 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу утсаар холбогдсон иргэнд “урьдчилгаа 500.000 төгрөг өгөөд манай байранд ор, байрны түрээсийг сар бүр авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 60 тоот хаягаас хохирогч Г.Мын интернет банк ашиглан шилжүүлсэн 500.000 төгрөгийг У.Ганбаатар гэсэн хүний “Хаан” банкны 5019824647 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
14. 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Г.Мг урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлчих гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
15. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Ц.Бийг “урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5926133557 дансаар шилжүүлэн авч залилсан,
16. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 25 дугаар гудамжны 347 тоотод оршин суух Б.Хийг цахим хэрэгсэл ашиглаж “үнэгүй.мн” сайт дээр орон сууц түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа мөнгө гэж “Хаан” банкны 5749613227 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
17. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух Ж.Ноос “байр түрээслүүлнэ” гэж өөрийн 5926133557 тоот дансаар 300.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөртөө шилжүүлэн авч залилсан,
18. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Үнэгүй.мн” зарын сайтад “Саппорогийн автобусны буудлын хойно 2 өрөө байр 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж зар байршуулсны дагуу иргэн Г.Цоос 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Азифарм” эмийн санд байрлах АТМ-с өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
19. “Үнэгүй.мн вэб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Дыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны 5219009635, 5749613227 тоот дансуудаар нийт 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
20. “Үнэгүй.мн” зарын сайтаар “байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, иргэн Т.Цгоос 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Х.Энхмандахын “Хаан” банкны 5749613227 дугаартай дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
21. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Т.Гульнарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд дансаар 930.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
22. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Мг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Б.Энхмандахын эзэмшлийн 5749613227 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
23. “Үнэгүй.мн вэб сайт дээр “Модны хоёрт хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Оыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
24. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, Саппорогийн арын 2 дугаар байрны 3 дугаар орцны 32 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн Л.ШинэТг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байр түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
25. цахим хэрэгсэл ашиглаж “Зар мэдээ.мн веб сайтад “Төмөр замд 1 өрөө байр түрээслүүлнэ, сарын төлбөр 400.000 төгрөг, төлбөрийг сар сард нь авна. Утас:99210188” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.СаранТг гар утсаар холбогдоход “Одоо байраа үзүүлэх боломжгүй байна, орой үзүүлье, зөндөө хүн утасдаад байна, та одоо мөнгөө шилжүүлчих” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “Дамба” тооцооны төвөөс 400.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,
26. цахим хэрэгсэл ашиглаж “...байр түрээслүүлнэ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Өыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхмандахын эзэмшлийн 5749613227 дугаарын данс руу 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч О.Н нь ганцаараа:
1. цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Л.Мг хуурч 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 200.000 төгрөг өөрийн 5926133557 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн М.Аг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
3. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Гантулгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
4. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Нийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 52190009635 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
5. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Эг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 5926133557 дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
6. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн П.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
7. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Сыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
8. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Л.Уийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
9. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “Цамбад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Эийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн 5219009635 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
10. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл хотхонд” байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулан иргэн А.Мийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 450.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
11. цахим хэрэгсэл ашиглаж “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн П.Мад байраа түрээслүүлнэ гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг өөрийн 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
12. цахим хэрэгсэл ашиглаж “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Мт “байраа түрээслүүлнэ” гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
13. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Зар мэдээ.мн” цахим зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн С.Оыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 100.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
14. “Үнэгүй.мн” веб сайт дээр “13 дугаар хороололд автобусны буудлын хойно байрлалтай 9 давхар байранд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Быг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
15. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад “2 өрөө байр “Бөхийн өргөө”-ний хажууд түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Ж.Чыг хуурч, улмаар “Түрээслүүлэх байрны түлхүүр” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон ТҮЦ-нд түлхүүр үлдээж, урьдчилгаа мөнгө 200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
16. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан улмаар бодит байдлыг нуух замаар Ц.Нг төөрөгдөлд оруулж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн “Хаан” банкны 5926133557 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
17. “Үнэгүй.мн” зарын сайтаар дамжуулан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Быг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
18. “Үнэгүй.мн” веб сайт дээр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороололд 2 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар автобусны буудлын нутаг дэвсгэрийн орчим хохирогч Ж.Угаас 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
19. 2019 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлэх зар “Зар мэдээ.мн” сайтад тавьж “Хаан” банкны 5071239620 дугаарын дансаар иргэн Ч.Аээс 400.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан,
20. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайт дээр “10 дугаар хороололд байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Э.Уыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн эзэмшлийн 5219009636 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,
21. 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайт дээр “25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Цг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Хаан банкны 5219009635 дугаартай данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
22. “Үнэгүй.мн” гэсэн зар байршуулан иргэн Б.Зыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
23. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Гт “10 дугаар хороололд хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Гоос 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан
24. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.Бд “Ст 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж И.Бгээс 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
25. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Ст “нэг өрөө байр түрээслүүлнэ, 100 айлаас зам дагуу буудал дэлгүүр ойрхон, яаралтай” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Н.Саас 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
26. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 55 минутад “Хермес төвийн замын хойд талд хуучны 9 давхар байрны 4 давхарт 18 тоотыг байрыг түрээслүүлнэ” урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлчхээрэй, би одоо зараа устгалаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түрээсийн урьдчилгаа гэж иргэн Т.Тгаас 200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5219009635 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
27. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Тт “байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.Тээс 700.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
28. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ц.Лд “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ц.Лгээс 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
29. 2020 оны 1 сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж иргэн Б.Чээс “Хаан” банкны 5926133557 дугаартай дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
30. “Үнэгүй.мн” сайтад “Цамбагаравт нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, байрны урьдчилгаа хэмээн хохирогч Х.Бат-Эрдэнийг хуурч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг43 минутад “Хаан” банкны 5219009635 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
31. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” гэсэн зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Оээс “урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
32. Зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар “Үнэгүй.мн” сайтад байр түрээслүүлнэ гэж зар тавьж, улмаар иргэн Т.От “байр түрээслүүлнэ, урьдчилгаа төлбөр шилжүүлчих” гэж иргэн Т.Оаас 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Н, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Оын Н, Б овогт ЭнхТгийн Х нарыг тус бүрийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Хд 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нгийн цагдан хоригдсон 206 хоног, шүүгдэгч Э.Хийн цагдан хоригдсон 205 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Хд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч нараас нийт 21.430.000 төгрөгийг гаргуулан О.Н, Э.Х нараас хувь тэнцүүлэн 21.430.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ст 400.000 төгрөг, Б.Нд 300.000 төгрөг, хохирогч М.Эд 100.000 төгрөг, хохирогч Б.Баднаанямбууд 400.000 төгрөг, Д.Цт 300.000 төгрөг, Б.Ад 150.000 төгрөг, Э.Тд 400.000 төгрөг, Г.Дд 600.000 төгрөг, Э.Од 100.000 төгрөг, Б.Ат 300.000 төгрөг, Х.Тд 750.000 төгрөг, Б.Бөд 750.000 төгрөг, Г.Мт 500.000 төгрөг, Г.Мд 300.000 төгрөг, Ц.Бид 300.000 төгрөг, Б.Хт 400.000 төгрөг, Э.Нт 300.000 төгрөг, Г.Цт 600.000, хохирогч Б.Дд 200.000 төгрөг, хохирогч Т.Цд 600.000 төгрөг, Т.Гульнарт 930.000 төгрөг, Б.Мд 600.000 төгрөг, Б.От 300.000 төгрөг, Л.ШинэТд 400.000 төгрөг, Д.СаранТд 400.000 төгрөг, Б.Ө 450.000 төгрөгийг олгох, шүүгдэгч О.Нгаас дангаар нь Л.Мд 200.000 төгрөг, М.Ад 300.000 төгрөг, Г.Гд 400.000 төгрөг, Б.Нд 100.000 төгрөг, Б.Эд 100.000 төгрөг, Б.Эд 100.000 төгрөг, П.Эод 600.000 төгрөг, Б.Ст 100.000 төгрөг, Л.Ут 250.000 төгрөг, Б.Эөд 200.000 төгрөг, А.Мд 450.000 төгрөг, П.Мад 500.000 төгрөг, Э.Мт 450.000 төгрөг, С.От 100.000 төгрөг, Б.Бд 400.000 төгрөг, Ж.Чд 200.000 төгрөг, Ц.Нд 400.000 төгрөг, Б.Бод 450.000 төгрөг, Ж.Уд 400.000 төгрөг, Ч.Аэд 400.000 төгрөг, Э.Уд 200.000 төгрөг, Н.Цд 200.000 төгрөг, Б.Зд 400.000 төгрөг, Б.Гт 600.000 төгрөг, И.Бд 500.000 төгрөг, Н.Ст 500.000 төгрөг, Т.Тд 200.000 төгрөг, С.Тт 700.000 төгрөг, Ц.Лд 300.000 төгрөг, Б.Чд 400.000 төгрөг, Х.Бд 200.000 төгрөг, Б.От 100.000 төгрөг, Т.От 200.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч О.Нгийн төрсөн хүүхэд Ивээлийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Н, Э.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруутай үйлдэлдээ огт маргадаггүй бөгөөд 8 сар хоригдож байх хугацаандаа гэм буруугаа маш их ойлгож ухамсарлаж, засрал, хүмүүжил авч байгаа. Миний ээж М.О 54 настай, 2012 онд харваж, 3 дугаар үеийн эрсдэлтэй үлдэцтэй харвалт гэсэн оноштой байгаа. Одоо артерийн даралт ихсэх 2 дугаар зэргийн оноштой, эмчийн хяналтад байдаг. Миний эх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нярайн эрчимт сэхээн амьдруулахын сувилагчаар олон жил ажилласан. Миний бие 11 настай охин, 3 настай хүүтэй. Нөхөр Алтангэрэлээс гэр бүл цуцлаад охиноо эцэгт нь өгч, бага хүүхдээ өөр дээрээ авсан. Үүнээс хойш 2017 онд Хтэй танилцаж хамтран амьдарсан. 2020 оны 5 дугаар сараас хэрэгт шалгагдан цагдан хоригдож, 3 настай хүүгээ өөрийн ээжийн асаргаанд үлдээсэн учир ээж минь ажлаа хүлээлгэн өгснөөр ар гэрийн байдал минь хүнд нөхцөлд орж ээжийн минь эрүүл мэнд хүнд байгаа учир 3 настай хүүгээ улсын асрамжид өгөхөөс өөр арга замгүй болоод байна. Миний бие дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжлээр төгссөн, иргэн М.Оын төрсөн ганц охин нь болно. Жоохон хүүхэдтэй, нөхрөөсөө салсан, ажил хийх боломжгүйгээс мөнгө олох амар хялбар арга болгож, ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож байна. Хоригдож байх хугацаандаа өөрийн ар гэрийн боломжоороо хохирол гомдлоо эхнээс нь бага боловч барагдуулж байгаа. Би залуу хүн, амьдралдаа анх удаа ийм том алдаа гаргаж, бие муу эх, бяцхан хүүгээ хүний гарт үлдээж байгаа маань харамсаад барахгүй үйлдэл юм. Мөн хохирогч нарт хохирлыг төлсөн баримт хавтас хэрэгт авагдсан ба хохирлоос хасаж тооцуулах хүсэлтэй байна. Миний банкны дансыг битүүмжилсэн. Миний дансанд 1.100.000 төгрөг байгаа түүнийг хохиролд тооцуулмаар байна. Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 8 жилийн хорих ялаас хөнгөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд бага балчир байхдаа томоогүй зангаасаа болж алдаж, шийтгүүлж байсан нь үнэн болно. Би шударгаар хөдөлмөрлөж зөв амьдрахыг хичээн эрхэмлэж явдаг. Надад уг хэргийг хийх хүсэл огт байгаагүй. Миний эхнэр Н надад анх хэлэхдээ байраа түрээслүүлдэг хүмүүст зуулчлан дундаас нь мөнгө авдаг гэж хэлсэн. Тухайн үед эхнэртээ тус болж байна гэж бодсон. Н буруу зүйл хийж, алдаж эндэж байна гэж мэдээгүй ба цагдаад баригдаад буруу зүйл хийснийг мэдсэн. Мөн бид хоёрын хүүхэд Ивээл нь 3 настай, асран хамгаалах хүнгүй, өвчин зовлонтой, хүнд хэцүү нөхцөлд үлдсэн зэргийг харгалзан үзнэ үү. Миний бие эхнэр Н хамт үйлдсэн гэх 26-н үйлдлийн 16-г хүлээн зөвшөөрч байгаа. Бусад 10-н үйлдлийг огт мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин шалгуулах хүсэлтэй байна. Уг 10-н үйлдэлд миний бие ямар ч холбоогүй болох нь Х, Д, Ц, Ц, Гульнар, М, Б, О, СаранТ, Ө, Н нарын мэдүүлгээр нотлогддог. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ба дээрх 10-н үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаагч, дэслэгч М, прокурор Мөнх-Амгалан нарт олон удаа хэлсэн боловч огт тоогоогүй. Харин надад эдгээр материал дээр гарын үсэг зурчих, дараа нь байцаалт авна гэж худал хэлж гарын үсэг зуруулсанд гомдолтой байна. Миний бие мөрдөн байцаалтад ямар ч саад учруулаагүй ба 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдож байна. Миний бие цагдан хоригдох хугацаандаа батлан даалтад гарч, хохирлоо төлж барагдуулах боломж олгож өгөхийг хүссэн боловч хүлээн аваагүй. Мөн миний ээж зүрхний хүнд өвчний улмаас хагалгаанд орж, хэвтрийн дэглэмд байсан болохоор хохирлоо бүрэн төлж чадаагүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би эд хийж бүтээх залуу насанд аа маш том алдаа гаргаж, хаалттай хорих байгууллагад 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Мөн би хохирлоо дахин шалгуулмаар байна. Гомдолд дурдсан 10 үйлдлийг дахин шалгуулмаар байна. Нийт хохирлын 21.430.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хөгшин настай ээж, үр хүүхдийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Нгийн өмгөөлөгч Л.МөнхТ давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах байтал миний үйлчлүүлэгч О.Нн хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Учир нь, О.Н мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Шүүгдэгч О.Н нь 3-11 насны 2 хүүхэдтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4-33 тоотод 3 настай Н.Ивээл, өөрийн төрсөн эх М.О нарын хамт амьдардаг бөгөөд хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Э.Хтэй хамтран амьдардаг байхдаа уг хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч О.Н хувийн байдлын хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийг 2008-2012 онд Олон улсын болон гадаад харилцааны ажилтан мэргэжлээр суралцан төгссөн, дээд боловсролтой, өмнө нь ямар нэг зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Түүний төрсөн эх М.О нь 2012 онд тархины цус харвалт өвчнөөр өвдөж мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд одоог хүртэл артерийн гипертент 2 дугаар зэрэг 3 дугаар үе шатны эрсдэл өндөр, харвалтын үлдэц оноштойгоор байнгын эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад, гэртээ байдаг. Энэ залилах гэмт хэргийг үйлдэн амьдралын эх үүсвэр болгохдоо О.Н, Э.Х нар хамтын амьдралтай, хэн аль нь бусдыг залилж авсан мөнгөө амьдралын хэрэглээндээ зарцуулдаг байсан нь хоёр шүүгдэгчийг энэ хэрэгт ижилхэн оролцоотой, гэм буруутай харагддаг. Учир нь, хавтаст хэрэгт авагдсанаар О.Нгийн ганцаараа гэж зүйлчилсэн үйлдлүүд байх боловч Э.Х, О.Н 2 хамтын амьдралтай, өрхийн орлого, зарлага нь нэг байсан нь шүүгдэгч нарын мэдүүлэг, шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын биеийн байцаалт зэргээс харагддаг ба О.Нгийн ганцаараа залилж олсон мөнгийг Э.Х мэдээгүй гэх боловч хамтдаа амьжиргаандаа хэрэглэдэг, О.Нг ажил хийдэггүй хэрнээ мөнгөтэй байгаагийн эх үүсвэрийг мэдэж байсан. Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг үйлдэн амьдралын эх үүсвэр, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилж, ял оногдуулахдаа хоёр шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзан үзээгүй, ялыг юуг үндэслэж ялгамжтай оногдуулснаа шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй байна. Миний үйлчлүүлэгч О.Н, шүүгдэгч Э.Хтэй хамтын амьдралтай байх үедээ гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа бол Э.Хтэй адил, эсхүл хувийн байдлыг харгалзан түүнээс доогуур ял шийтгэл оногдуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд адилхан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн өмнө нь олон удаагийн ял шийтгэлтэй, хохирлын хэмжээ адилхан хохирогч нарт хохирол төлбөр барагдуулаагүй эрэгтэй шүүгдэгчид 6 жилийн хорих ялыг нээлттэй хорин байгууллагад эдлүүлэхээр оногдуулсан атлаа миний үйлчлүүлэгч эмэгтэй, бага насны хүүхэд, өвчтэй эхийгээ асардаг, анх удаагийн ял шийтгүүлж байгаа хүнд 8 жилийн хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Миний бие энэхүү гомдолд бусад шүүгдэгчийн ялыг хөнгөдсөн байна гэж гомдож байгаа бус шүүгдэгч О.Нд оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн байгаа тул хувийн байдлуудыг харгалзан хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байгааг анхаарч үзэхийг хүсье. Шүүгдэгч О.Н нь хохирогч нарт хохирол мөнгийг бүрэн барагдуулахаа илэрхийлдэг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа түүний ар гэр гэрийнхэн буюу ээжийнх нь ах дүү нарын зүгээс хохирогч нарт хохирлын мөнгийг барагдуулсан. Үүнд: хохирогч М.Э, хохирогч Б.ЭнхТ, хохирогч Б.Н, хохирогч Б.От, хохирогч С.О нарт тус тус хохирлуудыг барагдуулсан, ар гэрийн зүгээс цаашид бусад хохирогч нарын хохирлыг барагдуулахаа илэрхийлдэг бөгөөд хохирогч нарын зүгээс О.Нд хөнгөн ял шийтгүүлж өгөхийг хүссэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн ар гэрийн байдал, хохирол төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан байдал, бусад хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг багасган, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Хий өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт 26 үйлдлээс 16 үйлдлийг хүлээн зөвшөөрч 10 үйлдлийг хэрэгсэхгүй болгох байр сууриас анхан шатны шүүх хуралд оролцсон. Нэр бүхий 10 хохирогч нарын мэдүүлгийг уншиж үзэхээр зар тавьсан хүн болон зарын дагуу холбогдсон хүн нь О.Н байсан. Эдгээр 10 хохирогчтой холбогдох үйлдэлд Э.Х оролцсон гэх нотлох баримт байхгүй. 21.430.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдсэн. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг тодорхой болгож нийт 21.430.000 төгрөгийн нийт 58 хохирогч нарт учруулсан мөнгөний хэдийг нь О.Нгаас, хэдийг нь Э.Х гаргуулахыг тодорхой зааж өгөх ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ял шийтгэл дээр маргаагүй. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүх хуралд прокурорын зүгээс 6 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нээлттэй хорих ангид гэж уншиж танилцуулсан. Шүүгдэгч Э.Х прокурорын ялын саналыг сонсож түүнээс ийм ойлголттой болсон гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд Э.Хийн үйлдлийг шалгаж, 16 үйлдэлтэй байхад нь ял өөрчилж нэмж сонсгож 26 үйлдэлтэй болгосон. Яллагдагч Э.Хэс мэдүүлэг авахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаар 26 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. О.Н, Э.Х нар яагаад ялгамжтай ял шийтгэл оногдуулсан бэ гэхээр О.Н 58 удаагийн үйлдэлтэй, Э.Х нь 26 удаагийн үйлдэлтэй учир ялыг ялгамжтай оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Н, Э.Х нар нь бүлэглэн:
1. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “13 дугаар хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Сыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “фэйсбүүк” цахим хуудас ашиглаж “үнэгүй.мн” зар дээр “байр түрээслүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Б.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
3. “Үнэгүй.мн” веб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн М.Энхтулгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “үнэгүй.мн” цахим зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн Б.Бг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
5. “Үнэгүй.мн” сайтад дээр “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж чихэр боов” ХХК-ны хажууд байрлах 39 дүгээр байранд иж бүрэн засвар хийсэн тохилог, тавилгагүй, 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төв дотор явж байсан хохирогч Д.Цыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хаан” банкны 5749613227 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
6. “Үнэгүй.мн” сайтад “Саппорогийн 2 дугаар байрны 4 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар би болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119-37 тоотод байсан Б.Анудариас 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5926133557 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
7. “Үнэгүй.мн” сайтад “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Тыг “1 өрөө байр түрээслүүлнэ, урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 400.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
8. “Үнэгүй.мн” веб сайт дээр “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 32 дугаар байранд засвар хийсэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Дг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Хаан” банкны 5557082020 тоот дансаар 100.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Хаан” банкны 5557082020 тоот дансаар 600.000 төгрөг буюу нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
9. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Зар мэдээ.мн” сайтад “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байранд 1 өрөө түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь авна, эхний ээлжид барьцаа болгож дараа мөнгийг нь авна, сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зар тавьсны улмаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 34-02 тоотоос иргэн Э.О нь “Хаан банк”-ны 5074045100 дугаарын данс руу өөрийн “Хаан” банкны 5031775680 дугаарын данснаас 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
10. 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр түрээслэх байргүй атлаа цахим хэрэгсэл ашиглан хуурч “Үнэгүй.мн” сайт дээр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан Б.Ат байрны түрээсийн урьдчилгаа “300.000 төгрөгийг шилжүүлчих” гэж дансаар шилжүүлэн залилсан,
11. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үнэгүй.мн сайт дээр 11 дүгээр хорооллын “Номин” супермаркетын ард 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Х.Тгээс 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5176178566 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
12. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу утсаар холбогдсон иргэнд “яаралтай хөдөө явах болчихлоо 5 шарын автобусны буудлын ТҮЦ-ээс ирээд байрны түлхүүрээ авчих, тэнд үлдээчихсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Жоби” худалдааны төвийн урд талаас хохирогч Б.Бийн интернет банк ашиглан шилжүүлсэн 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5926133557 тоот дансандаа шилжүүлэн авч залилсан,
13. 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу утсаар холбогдсон иргэнд “урьдчилгаа 500.000 төгрөг өгөөд манай байранд ор, байрны түрээсийг сар бүр авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 60 тоот хаягаас хохирогч Г.Мын интернет банк ашиглан шилжүүлсэн 500.000 төгрөгийг У.Ганбаатар гэсэн хүний “Хаан” банкны 5019824647 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
14. 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Г.Мг урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлчих гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
15. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” зарын сайтад “Байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Ц.Бийг “урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5926133557 дансаар шилжүүлэн авч залилсан,
16. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 25 дугаар гудамжны 347 тоотод оршин суух Б.Хийг цахим хэрэгсэл ашиглаж “үнэгүй.мн” сайт дээр орон сууц түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа мөнгө гэж “Хаан” банкны 5749613227 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
17. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух Ж.Ноос “байр түрээслүүлнэ” гэж өөрийн 5926133557 тоот дансаар 300.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөртөө шилжүүлэн авч залилсан,
18. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Үнэгүй.мн” зарын сайтад “Саппорогийн автобусны буудлын хойно 2 өрөө байр 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж зар байршуулсны дагуу иргэн Г.Цоос 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Азифарм” эмийн санд байрлах АТМ-с өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
19. “Үнэгүй.мн вэб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Дыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны 5219009635, 5749613227 тоот дансуудаар нийт 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
20. “Үнэгүй.мн” зарын сайтаар “байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, иргэн Т.Цгоос 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь Х.Энхмандахын “Хаан” банкны 5749613227 дугаартай дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
21. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Т.Гульнарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд дансаар 930.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
22. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Мг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Б.Энхмандахын эзэмшлийн 5749613227 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
23. “Үнэгүй.мн вэб сайт дээр “Модны хоёрт хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Оыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
24. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Саппорогийн арын 2 дугаар байрны 3 дугаар орцны 32 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн Л.ШинэТг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байр түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
25. цахим хэрэгсэл ашиглаж “Зар мэдээ.мн веб сайтад “Төмөр замд 1 өрөө байр түрээслүүлнэ, сарын төлбөр 400.000 төгрөг, төлбөрийг сар сард нь авна. Утас:99210188” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.СаранТг гар утсаар холбогдоход “Одоо байраа үзүүлэх боломжгүй байна, орой үзүүлье, зөндөө хүн утасдаад байна, та одоо мөнгөө шилжүүлчих” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “Дамба” тооцооны төвөөс 400.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авч залилсан,
26. цахим хэрэгсэл ашиглаж “...байр түрээслүүлнэ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Өыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхмандахын эзэмшлийн 5749613227 дугаарын данс руу 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч О.Н нь ганцаараа:
1. цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Л.Мг хуурч 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 200.000 төгрөг өөрийн 5926133557 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн М.Аг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
3. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Г.Гантулгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
4. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Нийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 52190009635 тоот дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
5. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Эг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 5926133557 дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
6. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн П.Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
7. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Сыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
8. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “1 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Л.Уийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5926133557 тоот дансаар 250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
9. “Үнэгүй.мн” вэб сайт дээр “Цамбад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Эийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн 5219009635 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
10. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл хотхонд” байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулан иргэн А.Мийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 450.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
11. цахим хэрэгсэл ашиглаж “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн П.Мад байраа түрээслүүлнэ гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг өөрийн 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
12. цахим хэрэгсэл ашиглаж “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Мт “байраа түрээслүүлнэ” гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
13. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Зар мэдээ.мн” цахим зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан иргэн С.Оыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байр түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 100.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
14. “Үнэгүй.мн” веб сайт дээр “13 дугаар хороололд автобусны буудлын хойно байрлалтай 9 давхар байранд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Быг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хаан” банкны 5219009635 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
15. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” цахим зарын сайтад “2 өрөө байр “Бөхийн өргөө”-ний хажууд түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Ж.Чыг хуурч, улмаар “Түрээслүүлэх байрны түлхүүр” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон ТҮЦ-нд түлхүүр үлдээж, урьдчилгаа мөнгө 200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5926133557 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
16. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан улмаар бодит байдлыг нуух замаар Ц.Нг төөрөгдөлд оруулж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн “Хаан” банкны 5926133557 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
17. “Үнэгүй.мн” зарын сайтаар дамжуулан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан иргэн Б.Быг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
18. “Үнэгүй.мн” веб сайт дээр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороололд 2 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар автобусны буудлын нутаг дэвсгэрийн орчим хохирогч Ж.Угаас 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
19. 2019 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлэх зар “Зар мэдээ.мн” сайтад тавьж “Хаан” банкны 5071239620 дугаарын дансаар иргэн Ч.Аээс 400.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан,
20. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайт дээр “10 дугаар хороололд байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Э.Уыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн эзэмшлийн 5219009636 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,
21. 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайт дээр “25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Цг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Хаан банкны 5219009635 дугаартай данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
22. “Үнэгүй.мн” гэсэн зар байршуулан иргэн Б.Зыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Хаан” банкны 5926133557 тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
23. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Гт “10 дугаар хороололд хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Гоос 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан
24. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн И.Бд “Ст 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж И.Бгээс 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
25. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Ст “нэг өрөө байр түрээслүүлнэ, 100 айлаас зам дагуу буудал дэлгүүр ойрхон, яаралтай” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Н.Саас 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
26. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 55 минутад “Хермес төвийн замын хойд талд хуучны 9 давхар байрны 4 давхарт 18 тоотыг байрыг түрээслүүлнэ” урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлчхээрэй, би одоо зараа устгалаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түрээсийн урьдчилгаа гэж иргэн Т.Тгаас 200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5219009635 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
27. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Тт “байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.Тээс 700.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,
28. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ц.Лд “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэж зар тавин түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ц.Лгээс 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
29. 2020 оны 1 сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж иргэн Б.Чээс “Хаан” банкны 5926133557 дугаартай дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
30. “Үнэгүй.мн” сайтад “Цамбагаравт нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, байрны урьдчилгаа хэмээн хохирогч Х.Бат-Эрдэнийг хуурч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг43 минутад “Хаан” банкны 5219009635 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
31. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” гэсэн зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг нийтэлж, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Оээс “урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
32. Зохиомол байдлыг зориудаар бий болгож, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар “Үнэгүй.мн” сайтад байр түрээслүүлнэ гэж зар тавьж, улмаар иргэн Т.От “байр түрээслүүлнэ, урьдчилгаа төлбөр шилжүүлчих” гэж иргэн Т.Оаас 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5219009635 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Г.Сын “... 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутын орчим ... “Үнэгүй.мн” дээр ... “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 89298699 гэсэн дугаараар холбогдож асуутал “байр түрээслүүлнэ, манай байр эрэлт хэрэгцээтэй байгаа, олон хүн холбогдож байна, та түрээслүүлнэ гэвэл урьдчилгаа мөнгө төлчих, би одоо хөдөө ажил явдалтай явж байна, 4 дүгээр сарын 30-ны өглөө хотод очино, тэгээд байраа үзээд түлхүүрээ авчих” гэхээр нь би итгээд тухайн байрыг түрээслэхээр болоод уг эмэгтэйн “Хаан” банкны 5219009635 дугаарын данс руу өөрийн 5021597160 гэсэн дугаарын данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн, ... мөнгө шилжүүлэхэд дансны эзэмшигч нь Н гэж хүний нэр гарч ирж байсан. ...” /1хх 6-7/,
хохирогч Б.Ды “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... “Үнэгүй.мн” зарын сайт дээр “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 80134540 гэсэн дугаарт залгаж ... ярихад “11 дүгээр хороололд байр байгаа, орой очоод уулзъя, эгч нь Налайхад байна. ...” гээд удалгүй “машин эвдэрчихлээ, очиж чадахгүй болчихлоо, эгчдээ 100.000 төгрөг шилжүүлчих” гээд 52190009635 Н гэсэн нэртэй данс өгсөн. УХ89101046 гэсэн регистрийн дугаараа хүртэл явуулсан. Тэгээд 30 минутын дааа дахиж яриад “мөнгө чинь орсонгүй, эсвэл зээл татчих шиг боллоо, эгчдээ дахиад 100.000 төгрөг шилжүүлээч” гээд 5749613227 Энхмандах гэсэн нэртэй данс өгөөд “энэ машины засварын газрын хүний данс” гэж хэлсэн. Тэгээд 100.000 төгрөг шилжүүлээд байж байгаад залгахад утас нь холбогдохгүй болсон байсан. ...” /1хх 27/,
хохирогч Т.Цгийн “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед ... “Үнэгүй.мн”-ээс зар харж 80811289 дугаарын утас руу залгаж яриад Баянгол дүүрэг бичил хороололд байр түрээслэхээр болж тохиролцоход, уг ярисан эмэгтэй хүн “манай аав өвчтэй байгаа болохоор урьдчилгаа 600.000 төгрөг өгчих” гэхэд нь 5749613227 дугаарын эзэмшигч нь Энхмандах гэх данс руу өөрийн 5184115277 данснаас 600.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл ярьсан дугаар руу байрны түлхүүрээ авахаар залгахад утсаа авахгүй байсан. ...” /1хх 56/,
хохирогч Б.Нын “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаар ... “11 дүгээр хороололд засвар хийсэн 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 99612386 гэсэн дугаар руу залгасан чинь “би ээлжийн ажилтай байна, маргааш байраа үзүүлэх боломжтой, яг түрээслүүлнэ гэх юм бол барьцаа 300.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь Хаан банкны 5176178566 дугаарын ЭнхТгийн Х гэсэн данс руу шилжүүлсэн, тэгээд маргааш нь асуух гэсэн чинь утсаа салгаад алга болсон. ...” /1хх 77/,
хохирогч М.Энхтулгын “...2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас ... “Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 80190038 гэсэн дугаар руу ... залгаж ярихад эрэгтэй хүн ... “байр түрээслүүлнэ, манай байрыг олон хүмүүс ярьж байгаа, эрэлттэй байгаа байр, би өөрөө эхнэртэйгээ байдаг, гэр бүлийн хүмүүс байрандаа оруулмаар байна, залуучуудыг оруулмааргүй байна. ...” гэхээр би тухайн хүнтэй ярилцаж байгаад ... надад Хаан банкны 5926133557 Н гэсэн хүний дансны дугаарыг өгөхөөр нь тухайн данс руу 100.000 төгрөгийг ... шилжүүлсэн. ...Тэгээд би тухайн ... байрыг үзэж харах талаар хэлтэл “би одоо Дарханд байна, маргааш хот руу орно” гэж хэлсэн. ...” /1хх 112/,
хохирогч Б.Агийн “...2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбад нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсний дагуу ... 80891533 дугаарын утас руу холбогдох үед нэг эмэгтэй утсыг аваад “байр түрээслүүлнэ, 400.000 төгрөгөөр түрээсэлж байгаа, барьцаа 300.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Инээд би итгээд 5219009635 дугаарын данстай Оын Н гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэр хүн нь миний мөнгийг авсны дараа шууд гар утсаа унтраагаад алга болсон. ...” /1хх 133-134/,
хохирогч Г.Гантулгын “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ... зарын Үнэгүй.мн сайтаас “11 дүгээр хороололд бүрэн тавилгатай 1 өрөө байр сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ, сар сардаа авч болно” гэсэн байсан. 86301530 дугаар руу залгахад эмэгтэй хүн “хүмүүс асуугаад байна, урьдчилгаа шилжүүлж байгаа хүн бас байна. ... чи яахав шилжүүлбэл нөгөө хүнээ болъё” гэсэн тэгэхээр нь ... Хаан банкны 5926133557 дугаарын дансанд ... 400.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа өөрөө залгаад “мөнгө орчихлоо, маргааш 12 цагт хэдүүлээ байран дээрээ уулзъя” гэсэн. ...Тэрнээс хойш одоог хүртэл утас нь холбогдохгүй байгаа. ...” /1хх 148-149/,
хохирогч Б.Бын “...2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 13 цагийн үед “Үнэгүй.мн” сайт руу ороод ... “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд бүрэн тавилгатай 1 өрөө байрыг сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарыг олж хараад 86301530 дугаарын утас руу холбогдоход эмэгтэй хүн ... “би одоохондоо завгүй байна, одоо 1 хүн мөнгө төгрөгөө шилжүүлээд шууд оръё гээд байна, чи яах юм” гэсэн би хариуд нь “1 сарын түрээсийн мөнгөө шилжүүлье, та дансаа өгөөд зараа устгачих” гэж хэлсэн. Тэгээд надад 5926133557 данс өгөхөд нь би ... 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би маргааш нь ... залгахад утас нь холбогдоогүй. ...” /1хх 161-162/,
хохирогч Б.Гийн “...Би 2020 оны 03 сарын 12-ны өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас ... “10 дугаар хорооллын 11-р байранд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 88421999 дугаарын утас руу залгахад эмэгтэй хүн авсан тэгээд ... “хүмүүс ирчихсэн байр үзэж байна, ... чи орох юм уу, байр үзсэн 2 хүн орой мөнгөө хийнэ гэж байна, хэрвээ чи түрүүлж мөнгөө хийвэл чамтай гэрээ байгуулаад оруулчихъя” гэхээр нь би “тэгье” гэтэл “чи урьдчилгаагаа хийчих, тэгвэл энэ 2 хүнийг явууллаа” гээд ... 5219009635 гэсэн дугаартай данс ирээд Н гэсэн нэртэй байсан. ...Би шилжүүлчихээд тухайн эмэгтэй рүү залгахад “миний утас болохгүй байна, чи манай дүүгийн утас руу залгачих” гээд 88810407 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Одоог хүртэл надад өгсөн 2 утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй байдаг. ...” /1хх 183-189/,
гэрч Ж.Билэгтийн “...би ... 2017 оноос эхлэн ганцхан Юнител компанийн гар утасны дугааруудыг 3000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр худалдан авч гэрийнхээ урд талд байдаг Модон нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүрийн лангуун дээр 6000 төгрөгөөр заруулах гэж тавьдаг байсан. ...Сүүлд ... намайг цагдаа байнга дуудаад байхаар нь би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд Юнител компаниас авсан гар утасны дугааруудыг худалдахаа больчихсон. ...” /1хх 191/,
хохирогч И.Бгийн “...Би 2020 оны 03 дугаар сард ... “Ст 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 80250845 дугаарын утас руу холбогдоход “сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ, байрыг бол ирж үзэх шаардлага байхгүй, яг зураг шигээ байгаа, хэрэв түрээслэхээр бол барьцаа 500.000 төгрөгөө шилжүүлэх боломж байна уу, надад яаралтай эм тарианы мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би зөвшөөрөөд ... Н гэсэн хүний 5926133557 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлээд ... эргээд залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. ...” /1хх 211/, .
хохирогч Н.Сын “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... 80134540 гэсэн утасны хэрэглэгч “1 өрөө байр 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж зар тавьсан байсан. Залгаж үзэхэд эмэгтэй хүн ... “би чам руу дансаа явуулчихъя, чи нэг сарын мөнгөө хийчих, олон хүн яриад байна, найдвартай нь дээр” гээд 5219009635 гэсэн Н нэртэй данс өгөхөд нь ... 500.000 төгрөг мобайлдсан. ...Би хувцас, гэрийн тавилга зэргээ ачаад хэлсэн хаягийн дагуу очоод залгахад утсаа авахгүй байсан. ...” /1хх 234-240/,
хохирогч Т.Тгийн “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүк дээр 89294689 гэсэн дугаартай “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байхаар нь холбогдож, ... эмэгтэй хүн аваад “хермэс төвийн замын хойд талд хуучны 9 давхар байр байгаа, 4 дүгээр давхарт 18 тоот ... өнөөдөр бол үзүүлэх боломж алга байна, ... маргааш 11 цагт үзүүлье, надад урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлчихээрэй, би одоо зараа устгалаа” гэж хэлсэн. Тэгээд би ... 5219009635 О.Н гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш би тухайн эмэгтэйг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээж, ... холбоо барьж чадахгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 11/,
хохирогч С.Тийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... “зармэдээ.мн” сайтаас ... “драгоны ард талд 16 давхар бор байрны 7 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ” утас 80203690 гэсэн зар хараад залгатал ... охин аваад “би гадаад руу мэргэжил дээшлүүлэхээр явах гэж байгаа болохоор байраа түрээслэх хэрэгтэй байгаа, одоо нэг хүн мөнгө хийнэ” гэсэн гэхээр нь би “тэр хүн чинь мөнгөө хийгээгүй бол би хийчихье” гэсэн чинь “тэг тэг, сарын түрээс 400.000 барьцаа 300.000 төгрөгийн шилжүүлээрэй” гээд надад хаан банкны 5071239620 дугаартай дансыг мессежээр явуулсан тэгэхээр нь би нөхрийнхөө ... данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ... тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. ...” /2хх 33/,
хохирогч Ц.Лгийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой ... “Улаанбаатар хотод 13 дугаар хороолол ногоон Төгөл хотхонд байр түрээслүүлнэ” гэсэн 80145197 дугаар руу ... ярихад эмэгтэй хүн аваад “сар сард нь мөнгийг нь авна, урьдчилгаа, барьцаа 300.000 төгрөг авна, ... та орох юм бол барьцаагаа шилжүүлчих, би зараа устгаад байрыг чинь хадгалаад байж байя, ... маргааш уулзаад байрандаа орчих бүрэн тавилгатай гоё байр байгаа маш олон хүн асуугаад байгаа болохоор та хурдан мөнгөө шилжүүлчих” гээд Хаан банкны 5926133557 О.Н гэдэг хүний данс өгсөн. Би өөрийн ... данснаас 300.000 төгрөг шилжүүлчихээд ... маргааш нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. ...” /2хх 58/,
хохирогч Д.Цын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр ... “Үнэгүй.мн” сайт руу орж, ... “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөж чихэр боовны хажууд байрлах 39 дүгээр байранд иж бүрэн засвар хийсэн, тохилог тавилгагүй 2 өрөө түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь авна” гэсэн зар байсан. ...Тэр зарын доор байх 90748545 гэсэн дугаар руу ... залгахад эмэгтэй хүн утас авч ... “би эмнэлэг дээр хүн сахиж байна” гэсэн. Тэгэхээр нь би “эгч нь байрыг чинь түрээслэе, би одоо 300.000 төгрөг шилжүүлчихэе, чи зараа буцаачих” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй 5749613227 дугаартай данс өгсөн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн данс руу ... 300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Дараа нь байрандаа орох гээд, түлхүүрээ авах гээд дахин дахин залгахад утсаа авахгүй алга болсон. ...” /2хх 120/,
гэрч Б.Энхмандахын “...Миний Хаан банкны утсан дээр байсан интернет банкны нууц код нь алдагдсан. Миний виза картны нууц кодыг Отгончимэг овогтой Н гэдэг хүүхэн мэдсэн байсан. Учир нь, ... Н өөрийнхөө нөхөр болох Хтэй бид нар ... тухайн мөнгө авдаг өдөр хамт явж байсан юм. Уг нь тэр 2 тэр өдрөө явах гэж байсан боловч учир битүүлгээр ... манай гэрт очиж хонохоор болсон. Тухайн үед манай гэрт 1 шил архи, 1 том пиво хувааж уусан. ...Тухайн шөнө Н нөхөртэйгөө хамт манай гэрээс миний гар утсыг авч яваад ... би тэр дор нь мэдээд Налайхын цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд би цагдаа нарыг ирэхэд нь үнэн учраа хэлсэн. Үүнээс хойш Н миний Хаан банкны дансны интернет банкны нууц кодыг мэдсэн байсан учраас хүмүүсээс луйвар хийсэн байсан. Энэ талаар дараа нь мэдсэн хамгийн анх Налайхын цагдаагаас байцаагч Насанжаргал дуудаж “чиний дансаар мөнгө авсан байна” гэж хэлсэн. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсээс хүмүүс намайг хайж “чиний дансаар мөнгө авсан байна” гэж намайг сураглаж гэрт ирсэн. ...Би өөрийнхөө гар утсыг алдсан талаар цагдаа нарт хэлж, Нг болохыг тогтоож, гэрийг нь хүртэл зааж өгсөн. ...” /2хх 122-123/,
хохирогч Ж.Угийн “...2020 оны 03 дугаар сарын 6-ны өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас ... “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд 2 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу ... 80914091 гэсэн дугаар руу байр түрээслэхээр залгахад нэг эмэгтэй “түрээсийн төлбөр 600.000, барьцаа төлбөр 400.000, ... өөр бас нэг хүн түрээслэе гэж яриад байна, чи урьдчилгаа 400.000 түрүүлээд явуулчихвал зараа устгалаа, мөн байрны түлхүүрийг Сонгинохайрхан дүүргийн 32-ийн автобусны буудлын замын урд талын ТҮЦ-нд үлдээчихэе, очоод байраа үзээд орж бай, эгч нь хүргэлтийн ажил хийдэг тул завгүй явна, байраа үзүүлэх боломжгүй байна, орой очиж уулзаж гэрээгээ хийхдээ үлдэгдэл мөнгийг авъя” гэж хэлсний дагуу бид 2 түлхүүрийг очиж аваад 13 дугаар хороололд очиход тэр эмэгтэй залгаад “түлхүүрээ авсан уу, авсан бол урьдчилгаагаа явуулчих” гээд тэр эмэгтэйн 5219009635 гэсэн данс руу ... 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр 13 дугаар хорооллын замын хойд талын 9 давхар 11 дүгээр байрыг хайсан боловч олоогүй. Тэгэхээр нь хороон дээр нь очиж асуухад “энд тийм байр огт байхгүй” гэсэн учраас тухайн эмэгтэй рүү залгасан боловч утсаа салгаад алга болсон учраас Цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 150-152/,
гэрч О.Адарсүрэнгийн “...2020 оны 03 дугаар сарын 6-ны өдөр манай найз охин Ж.У утсаараа интернетээр “Үнэгүй.мн” сайтаас ... “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороололд 2 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зарын талаар хэлсэн. Тэгээд би ... 80914091 гэсэн дугаар руу байр түрээслэхээр залгахад нэг эмэгтэй хүн “..бүрэн тавилгатай 2 өрөө байр, зар дээрх бүх тавилгатай нь түрээслүүлнэ, түрээсийн төлбөр 600.000 төгрөг гэсэн, харин барьцаа төлбөр болгож 400.000 төгрөг авна” гэж хэлсний дагуу ... манай найз охин миний утаснаас тухайн эмэгтэй рүү залгаж “тухайн байрыг түрээслүүлнэ” гэдгээ хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй түрээслэх гэж буй байраа өөрөө үзүүлэх завгүй тул “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар автобусны буудлын ТҮЦ-нд түлхүүр ээ үлдээсэн, очиж аваад байрандаа орж бай” гэсний дагуу би найз охин Ж.Утай хамт ... тухайн түц рүү орж ... оосортой нэг ширхэг, цагаан мөнгөлөг өнгийн түлхүүрийг аваад найз охинтойгоо 13 дугаар хороолол руу явсан. ...” /2хх 156/,
гэрч Б.Мөнхжилийн “...Тухайн ТҮЦ-нд ажиллаж байхад нэг эмэгтэй орж ирээд “миний дүү эгч нь нэг түлхүүр үлдээе, миний охин, хүү хоёр ирж авах юм” гэхэд нь би эхэндээ дургүйцэж байгаад үйлчлүүлэгч ихтэй байхад намайг шалаад, гуйгаад байсан учраас би нэг ширхэг хавтгай түлхүүр хүлээж аваад хадгалж байсан. ...” /2хх 158-159/,
хохирогч Б.Өын “...2019 оны 11 сарын 09-ний өдөр “Үнэгүй.мн” сайт руу орж харахад “Тээврийн товчооны замын зүүн талд арктай 5 давхар байрны 2 давхарт 1 өрөө байр сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн ... зар тавьсан 91450104 утас руу холбогдоход нэг эмэгтэй хүн утас авсан ... ба би “тооцоогоо түрүүлж хийчихээд орой нь түлхүүрээ авч болох уу” гэтэл “болно” гээд 5749613227 гэсэн дугаартай Хаан банкны Энхмандах гэж хүний данс өгсөн ба би ... 450.000 төгрөг шилжүүлсэн. Орой 20 цагт 91450104 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. ...Дахиж холбогдоогүй. ...” /2хх 195-196/,
гэрч Б.Энхмандахын “...Намайг дэлгүүр орох болгонд Н, Х нар дагаж явдаг байсан. Тэр үед ... миний интернет банкны кодыг хараад авсан юм шиг байна лээ. ...Манай эхнэр надад “миний гар утас руу хараад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н болон Х нарыг нудраад “битгий утас руу хараад бай” гэж хэлсэн. ...Тэр өдөр бид нар унтаж байгаад шөнийн 03 цагийн үед сэрэхэд Н, Х нар байхгүй байсан. ...Миний цэнэглэж байсан утас, эхнэрийн гар утас, куртик зэрэг байхгүй байсан. Миний дансанд байсан 35.000 төгрөгийг аваад “уучлаарай” гэсэн байсан. ...” /2хх 202-205/,
хохирогч Б.Анударийн “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байр түрээслэхээр байршуулсан зарын дагуу 88505597 дугаарын утсаар холбогдож асуухад нэг эрэгтэй хүн утсаа аваад “Саппорогийн 2 дугаар байрны 4 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ, 3-4 хүн над руу залгаж асуугаад байна, чи хэрвээ түрээслэх хүсэлтэй байгаа бол мөнгөө яаралтай миний 5926133557 Н гэсэн данс руу 300.000 төгрөгийн барьцаагаа шилжүүлчих” гэж хэлсэн. ...Би мобайл банк ашиглан 150.000 төгрөгийн дээрх данс руу шилжүүлсэн. 19 цагийн үед асуухаар залгахад утсаа дуудаад авахгүй байсан. ...Дараа залгахад холбогдох боломжгүй байсан ба одоог хүртэл утас нь нэг ч холбогдохгүй байгаа. ...” /2хх 223-224/,
хохирогч Ч.Аийн “...zarmedee.mn сайт ... үзэж байхад “Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын 33 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт 12 тоот 2 өрөө байрыг түрээслүүлнэ” гэсэн зар байхаар нь 80823233 дугаарын дагуу холбогдож үзэхэд “би өнөөдөр Улаанбаатар хотод байхгүй байна, маргааш 16 цагт манай байрны гадаа уулзая, ... та надад урьдчилгаа 400.000 төгрөг явуулчих” гэхээр нь би Хаан банкны 5071239620 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш уг утас нь холбогдохгүй болчихсон. ...” /3хх 4/,
гэрч Н.Баярбаясгалангийн “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 дугаар гудамжны 57 тоот гэртээ байж байхад манай найз Н надтай 80713233 дугаарын утсаар холбогдоод манай гэрийн гадна ирээд надаас “картаа түр өгч байгаач, би өөрийнхөө цалингаа авчихаад буцаагаад өгчихнө” гэж хэлээд аваад явсан. ...Түүнээс хойш 4-өөс 5 өөр хүн залгаад мөнгөө авмаар байна гэж надтай утсаар холбогдсон. ...” /3хх 11/,
хохирогч Э.Огийн “...Зармэдээ.мн сайт руу орж ... “ЧД 3-р хороо 25-р байранд 1 өрөө түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь авна, эхний ээлжид барьцаа болгож дараа сарын мөнгийг нь авна, сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн ... зар дээр байсан 91695643 гэсэн дугаар руу холбогдоход “байр байгаа чи урьдчилгаа 200.000 төгрөгөө хийчихвэл баталгаажна” гэж хэлсэн. ...Маргааш нь зарын хүн мөнгөө хийчих гээд байхаар нь надад бэлэн байсан 100.000 төгрөгийг 5074042100 Болорчулуун гэсэн нэртэй данс руу хийсэн. Тэгээд надад хэлэхдээ” эгч нь өнөөдөр хот орж чадахгүй маргааш 19 цагт уулзья” гэсэн ба тэрнээс хойш утас нь холбогдохоо больчихсон. ...” /3хх 39/,
гэрч Б.Болорчулууны “...Манай хадам аав Додгүйванчингийн төрсөн дүү Цанлингийн хүүхэд болох Х нь эхнэр Номингийн хамт манай гэрт 2019 оны 12 дугаар сарын эхээр ирсэн. ...Номин нь надад хэлэхдээ “... би хүнээс мөнгө авах ёстой юм миний данс байхгүй, та дансаа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Номинд өөрийнхөө дансны дугаараа өгсөн ба миний данс руу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100.000 төгрөг орсон. Тэгээд би гүйлгээний утгыг нь харсан чинь байрны урьдчилгаа гэж байсан. Түүний дараа бас 1-2 хоногийн дараа дахиад 100.000 төгрөг байрны урьдчилгаа гэсэн утгатай мөнгө орж ирсэн ба тухайн үед би картнаас мөнгө авч өгсөн. Түүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 17-ны үед 500.000 төгрөгийн орлого орсон шиг санагдаж байна. Миний утсанд дансны гүйлгээний мэдээлэл мессеж хэлбэрээр ирдэг ба тухайн үед би орж гарч байгаа гүйлгээг хараад байдаг байсан. ...” /3хх 42/,
хохирогч Б.Хийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Үнэгүй.мн” сайт руу орж ... “3, 4 дүгээр хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 95222693 утас руу холбогдоход эмэгтэй хүн ... ярихдаа “миний эх хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад орон сууцаа сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ, чи эхний ээлжид 5749613227 данс руу урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүл, тэгээд хоёулаа өдөр уулзаад, чамд байрны түлхүүр өгөөд, гэрээ хийгээд үлдэгдэл 50.000 төгрөгөө авъя” гэсэн. Тэгээд би урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүлээд утас руу нь залгахад утас нь болохгүй байсан. ...” /3хх 77/,
гэрч Б.Энхмандахын “...Хаан банкны интернет банкны нууц үгээ Н, Х нарт алдсан. ...Эхнэр бид хоёрыг унтаж байхад ... Н, Х нар ... миний утас, эхнэрийн гар утас, куртик зэргийг, ... миний интернет банкийг ашиглан дансанд байсан 35.000 төгрөг дээр 100.000 төгрөг нэмж авсан байсан. ...” /3хх 74/,
хохирогч Ж.Нын “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “байр түрээслүүлнэ” гэсэн зараар орж зарын дагуу Н гэж хүний Хаан банкны 5926133557 дансанд 300.000 төгрөг залилуулан алдсан болно. Дараа нь өдөр холбоо барьсан 80550651 дугаар нь холбогдохоо болиод нөгөө хаягаар нь баахан хүмүүс хандсан болохоор нь залилуулсан гэдгээ ойлгосон. ...” /3хх 107/,
хохирогч Б.Оийн “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ... “Үнэгүй.мн” зарын сайтруу орж “байр түрээслүүлнэ” гэх утга бүхий заруудыг харж суусан юм. Тэгтэл тухайн зарын сайтад “Хермес гэх нэртэй барилгын материалын дэлгүүрийн хажууд 1 өрөө байр түрээслүүлнэ, түрээсийн үнэ 400.000 төгрөг, түрээсийн мөнгийг сар болгон өгч болно” гэх утга бүхий зарыг байршуулсан байсан. Тэгэхээр нь тухайн зар дээр байсан 89294689 гэсэн дугаар руу ... холбогдоход нэг эмэгтэй хүн авсан ба тухайн эмэгтэйд хандан “...эгч нь шууд түрээслэх байранд чинь орчихмоор байна, чи зараа хаачих уу” гэж асуухад “...та шууд орно гэвэл зараа хааж болж байна, гэхдээ та над руу баталгаажуулаад 100.000 төгрөг шилжүүлчих, миний дансны дугаар 5219009635 одоо хийчих” гэж хэлсэн. Тухайн үед дээрх өгсөн Хаан банкны данс руу ... мобайл банк үйлчилгээг ашиглан 100.000 төгрөгөө шилжүүлсэн. ...” /3хх 126/,
хохирогч Г.Дгийн “...Би ... “Үнэгүй.мн” сайтад орж ... “1 дүгээр хорооллын 32 дугаар байранд засвар хийсэн 2 өрөө байр түрээслүүлнэ, тавилгатай” гэсэн зар байхаар нь 88401760 гэсэн дугаар руу залгаж, ... эмэгтэй хүн утсаа аваад “байр байгаа 700.000 түрээслүүлнэ, түрээсээ сар сард нь авна, ... нэг хүн урьдчилгаа өгөх гэж байгаа юм, хэрвээ та урьдчилгаа өгчихвөл таныг оруулна” гэхээр нь би “хэд гэсэн данс руу явуулах вэ” гэж асуутал хаан банкны 5557082020 С.Амаа гэсэн хүний дансыг явуулсан. Тухайн үед би 100.000 төгрөг интернет банкаар утсаар шилжүүлсэн. Дараа нь тухайн дугаар руу нь залгаж ярихад тухайн эмэгтэй “би жуулчны баазад ажилладаг учраас өөрөө очиж чадахгүй байна, би ажилчиндаа түлхүүрээ өгөөд явуулна, та хэд өөрсдөө орчих, ... мөнгийг нь тухайн охинд өгөөд хэрэггүй, би данс явуулна” гэж хэлсэн тэгээд надад 5753779037 Гүндсамбуу гэх данс явуулсан бөгөөд би үлдэгдэл 600.000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. ...Надад түрээслүүлнэ гэсэн байрны хаяг нь байдаггүй юм байна лээ. Одоо надтай ярьсан дугаарууд бүгд холбогдохгүй болсон. ...” /3хх 148-149/,
гэрч Ё.Гүндсамбуугийн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 12 цагийн үед ... Хосоо гэх залуу над руу миний 80351610 гэсэн дугаарын гар утас руу 91550120 гэсэн дугаараас залгаад “Хаан банкны карт байгаа юу, байгаа бол би чиний данс руу цалингаа хийчихмээр байна, надад карт болон Хаан банкны данс байхгүй байна” гэж хэлэхээр би түүнд дансны дугаарраа хэлсэн удалгүй миний дансанд 600.000 төгрөг орсон юм. Тэгээд ... би Хосоотой Өвөрхангай аймгийн Хархорих сум дахь Хаан банкин дээр очиж мөнгийг гаргаж өгөөд бид хоёр салсан. ...” /3хх 153-154/,
хохирогч А.Мийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас ... “Ногоон төгөл хотхонд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг хараад зар дээрх ... дансны эзэмшигч Н гэх хүнтэй утсаар яриад би байрны түрээс болох 450.000 төгрөгийг ... өөрийн Хаан банкны интернет банкаар шилжүүлж байсан. ...” /3хх 190-191/,
гэрч Б.Мийн “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхөр М бид хоёр “Үнэгүй.мн” зарын сайтаас ... “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхонд нэг өрөө байр удаан хугацаанд түрээслүүлнэ” гэсэн байсан тул бид хоёр тухайн хүмүүстэй холбогдоод байрыг үзэх гэсэн боловч “одоо үзүүлэх боломжгүй байна, орой 18 цагаас ирээд үз, ... нэг сарын барьцаатай нэг сарын төлбөр хийнэ” гэж байсан тул бид хоёр “тал мөнгийг нь одоо шууд хийчихье, та зараа устгачих, бид хоёр нялх хүүхэдтэй” гэхэд “за за” гээд тохироод надад дансны дугаараа өгсөн тул би дансны дугаарыг аваад 450.000 төгрөгийг 5926133557 тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэгээд ... тухайн хүний ... утас нь холбогдох боломжгүй болсон. ...” /3хх 196/,
хохирогч П.Мийн “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэхээр зар хайхад 80134540 дугаарын утаснаас “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд нэг өрөө байр түрээслүүлнэ, 100 айлаас буудал, дэлгүүр ойрхон, яаралтай” гэсэн зар байсан.Тухайн утсаар эмэгтэй хүнтэй холбогдоход “төлбөрөө сар сард нь авна, ... эгч нь гэр рүүгээ явчихаад буцаад ирнэ, өөр хүнд түрээслэх гээд байгаа юм” гэсэн.Тэгэхээр нь би “надад яаралтай байр түрээслэх хэрэгтэй байна” гэсэн.Тэгтэл нөгөө эгч надад 5219009630 О.Н гэсэн дансны дугаар өгөхөөр нь би сарын байрны түрээс болох 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Удалгүй дахиад залгахад утас нь дуудаж байснаа 23 цагийн орчимд утас нь холбогдохоо байсан. ...” /3хх 216-217/,
хохирогч Б.Бгийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Зармэдээ.мн” гэх сайт дээр байсан “сарын 400.000 төгрөгийн үнэтэй байр түрээслүүлнэ, төлбөрийг сар сард нь өгч болно” гэсэн зарын дагуу 99210188 дугаарын утсаар холбогдоход нэг эмэгтэй хүн аваад “олон хүмүүс залгаж түрээслэе гэж байна, түрүүлж барьцаа төлбөрөө хийсэнд нь түрээслүүлнэ, би одоо байраа үзүүлэх боломжгүй байна, би эмнэлэг дээр хүн сахиж байна, дараа үзүүлье” гэхээр нь ... бусад хүмүүс түрээслэхээс нь өмнө гээд ... байрны барьцаа төлбөр гэж 400.000 төгрөгийг 5925324510 дугаарын Володя Мэндбаяр гэх хүний нэртэй Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...Тэрнээс хойш огт утсаа аваагүй. ...” /3хх 243/,
гэрч В.Мэндбаярын “...Би тус тоот дансны картыг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр автобусанд явж байгаад бичиг баримт, ... гар утас, 47.000 төгрөгийн хамт хулгайд алдсан. ...Миний картанд мөнгө байгаагүй учраас картаа хаалгалгүй явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хаалгасан. ...” /3хх 236-237/,
хохирогч Э.Мын “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би зар мэдээнээс 94677477 гэсэн дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Содон хороололд өрөө түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу ярихад эмэгтэй хүн ... “хөдөө явж байна, орой Улаанбаатар хотод очно, та урьдчилгаа хийчих” гээд 5025752399 гэсэн Цэвэлмаа овогтой Б гэсэн данс өгөхөөр нь 450.000 төгрөг хийсэн. Тэгээд тухайн гар утасны “эзэн мөнгө орсон, хотод очоод залгая” гээд дахиж утсаа аваагүй ба холбогдохгүй болсон. ...” /4хх 17/,
гэрч Б.Мэндбилэгийн “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 40 минутын үед ... 25-30 орчим насны махлаг дуу 155 орчим өндөртэй эмэгтэй хүрч ирээд “эгчээ хаан банкны картаа ашиглуулаад өгөөч, дансанд чинь мобайл банкаар 450.000 төгрөг шилжүүлээд авъя, би байрны түрээс өгөх гэсэн юмаа” гэж хэлсэн. ... Тэгээд миний Хаан банкны 5022303425 тоот дансанд 450.000 төгрөг орж ирэхээр нь уг эмэгтэйд 450.000 төгрөгийн авч өгсөн. ...” /4хх 19-20/,
хохирогч С.Оын “...2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Zarmedee.mn дээрээс “байр түрээслүүлнэ” гэснийг үзэж байгаад 95554202 дугаарын утастай ... эмэгтэй хүн утсаар “Эгч нь хөдөө ажилладаг юм, орой хот орно, бензиний мөнгө шилжүүлчихвэл очоод байраа үзүүлье, ... би 100.000 төгрөгөнд бензин хийчихмээр байна гэж хэлсэн. Тэгээд дансны дугаараа над руу мессежээр явуулсан. Надад ирсэн 5926133557 дугаарын Хаан банкны данс руу би 100.000 төгрөгийг би эхнэр Алтанзулын 5003099680 дугаарын Хас банкны данснаас ... явуулсан. ...Тэгээд тэрнээс хойш надтай ямар нэгэн хүн холбогдоогүй. ...” /4хх 38-39/,
хохирогч Л.ШинэТгийн “...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, Саппорогийн арын 2 дугаар байрны 3 дугаар орцны 32 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 88505597 дугаарын утсаар эрэгтэй хүнтэй холбогдож 5926133557 Н гэх дансанд 400.000 мянган төгрөгийг ... өөрийн интернет банкны 5720493217 данснаас шилжүүлэн залилуулсан. ...” /4хх 56-58/,
хохирогч Т.Оын “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Баянгол дүүргийн 25 дугаар эмийн санд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 86141799 дугаараар холбогдоход эмэгтэй хүн аваад “олон хүн яриад байна, түрүүлж урьдчилгаа өгсөнд нь түрээслүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөгийг түүний 5219009635 данс руу шилжүүлсэн. Шилжүүлснээс хойш утас нь холбогдохгүй болсон. ...” /4хх 73/,
хохирогч Ж.Чы “...Би ... 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “2 өрөө байр Бөхийн өргөөний хажууд түрээслүүлнэ” гэсний дагуу 86178090 гэсэн дугаар руу залгаж ярихад “би өөрөө хөдөө байгаа тул байрны түлхүүр хотод манай дүүд байгаа, маргаашаас ярьж байгаад болъё” гэсэн. Тэгээд өнөөдөр ... ярихад “манай дүү өнөөдөр ээлжийн ажилтай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, цайзын автобусны буудлын ТҮЦ-нд түлхүүр байгаа, авахдаа над руу барьцаа 400.000 төгрөг шилжүүлээрэй” гэсэн бөгөөд тухайн үед надаас гадна нэг залуу үзэж байгаа аль түрүүлсэн нь очиж байраа аваарай гэсэн. Би “ТҮЦ”-нд очиж түлхүүр аваад 5926133557 Н гэх хүний данс руу “түрээсийн байр урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлээд заасан байрыг очиж үзэхэд ... тухайн байр нь оршин суугчтай байсан. Тэгээд 86178090 гэсэн дугаар руу залгахад утсаа авахгүй байхаар нь “энд ийм айл байхгүй байна” гэж мессеж бичихэд хариу ирээгүй. ...” /4хх 98-100/,
хохирогч Ц.Нгийн “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... “Үнэгүй.мн” сайтаас ... “хагас тавилгатай байр Ст түрээслүүлнэ, үнэ 600.000 төгрөг” гэсэн утгатай 80250845 дугаараас тавьсан зар руу ... ярихад нэг эмэгтэй хүн аваад “байранд хүн орсон уу, ... очиж үзмээр байна” гэхэд “...Саппоро дээр ирээд түлхүүр авчих, ... чи баттай юм уу өөр хүн орох гээд байна” гэсэн. Би хариуд нь “битгий оруулаарай, би баттай орно” гэж хэлсэн чинь “чи алга болчихвол яах юм” гээд асуугаад байхаар нь “би таньд урьдчилгаа шилжүүлэх үү” гэхэд “тэгье” гээд над руу дансны дугаараа явуулаад “хэдийг хийх вэ” гэхэд “400.000 төгрөг хийчих” гээд би шилжүүлсэн. ...Түлхүүрийг нь аваад ... “эгчээ түлхүүр авчихлаа, хаягаа явуулаач” гэхэд “24 дүгээр байр, 1 орц 2 давхар 5 тоот” гэсэн хаяг явуулсан. Би очоод түлхүүр нь таарахгүй байсан чинь тэр тоот айлаас нэг эмэгтэй гарч ирэхээр нь “энэ байр түрээслүүлнэ гэсэн айл мөн үү” гэхэд “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Би буцаад нөгөө эгчийн утас руу залгахад холбогдохгүй болсон. ...” /4хх 120-121/,
хохирогч Б.Нийн “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед “Үнэгүй.мн” зарын сайтад байрласан “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу юнителын дугаар руу ... холбогдож ярихад “1 өрөө байр төмөр замд байгаа, ... урьдчилгаа 100 юм уу, 200 мянган төгрөг шилжүүлчих” гэж хэлээд 5219009635 дугаарын данс руу 100.000 мянган төгрөгийн шилжүүлсэн. Тэгээд эргээд утас руу нь залгахад холбогдохоо больсон байсан. ...” /4хх 148/,
хохирогч Т.Гульнарын “...би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би “Үнэгүй.мн” сайтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Москва хорооллын ойролцоо хоёр өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 96 тай скайтелийн дугаар руу холбогдоход эмэгтэй хүн гар утсыг нь аваад “нэг сарын 750.000 төгрөгийн үнэтэй, одоо би хүнд түрээслэх гэж байгаа юм, та урьдчилгаа мөнгөө шилжүүлэх юм бол би үнэгүй.мн сайтанд байрлуулсан зараа устгана” гэж хэлсэн. Ингээд би 5749613227 дугаарын данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмнө ярьж байсан 96-тай дугаараасаа яриад “эгчид нь мөнгөний хэрэг гарчихсан байна, үлдэгдэл мөнгөө шилжүүлээд өгөөч” гэхээр нь өмнө мөнгө шилжүүлсэн Энхмандах гэх хүний данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. ...Байраа түрээслүүлэх гэж байсан эмэгтэй над руу яриад “миний Энхмандах гэсэн данс руу битгий явуулаарай, би чамд өөр данс өгнө” гэж хэлсэн. Би “Энхмандах гэсэн данс руу чинь явуулсан” гэж хэлсэн чинь “наад дансны чинь карт байхгүй надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, чамд өөр данс явуулъя” гээд 5556204234 гэсэн дугаарын дансыг яьуулсан. Би өөрт байсан 180.000 төгрөгөө уг данс руу явуулсан. Ингээд байр түрээслүүлэнэ гэж байсан эмэгтэй шууд гар утсаа салгасан. Би дахин дахин залгасан боловч огт холбогдохгүй байсан. ...” /4хх 158/,
хохирогч Б.Эгийн “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... “Үнэгүй.мн” зарын сайт дээр “байр түрээслүүлнэ” гэх ... зар нь “Хангай хотхонд нэг өрөө байр сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн ... зарын дагуу утсаар нь холбогдоход эмэгтэй хүн аваад “орой байр үзүүлье, ... олон хүн залгаад байна, чи урьдчилгаа шилжүүлчих” гээд 5926133557 дугаарын дансанд ... интернет банк ашиглан 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой ажил тараад уулзана гэж байсан утас нь холбогдохоо болиод алга болсон. ...” /4хх 168/,
хохирогч Б.Мгийн “...2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн өглөөний 11 цагийн үед ... “Үнэгүй.мн” сайтаас “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн 100-д 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зурагтай зар байхаар нь 91450104 гэсэн дугаарын утас руу холбогдоход эмэгтэй хүн уг гар утсыг аваад ... “Урьдчилгаа мөнгөө өгөх юм бол байрыг түр хугацаанд хүлээлгэж байя, оройдоо байрныхаа түлхүүрийг аваарай” гэж хэлсэн. Ингээд би тухайн үед өөрийнхөө 463025558 дугаарын данснаас уг Балжиннямыг Энхмандах гэх хүний данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 176-177/,
хохирогч П.Эын “...Миний бэр Э.Оюунгуа нь “Үнэгүй.мн” сайтаас зар харж байгаад байр түрээслэхээр тохиролцоод О.Н гэх хүний 5926133557 тоот дансанд мөнгө шилжүүлж өгсөн боловч тухайн хүн нь мөнгийг нь аваад утсаа салгаад холбогдохоо больсон гэж хэлсэн. ...” /4хх 190-191/,
хохирогч Б.Сын “... 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад ... зары дагуу нэг утас руу холбогдоод эмэгтэй хүнтэй яриад байр түрээслэхээр болж урьдчилгаа болох 100.000 төгрөгийг Н 5226133557 гэх данс руу өөрийн 5028600057 гэх данснаас 100.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 198/,
хохирогч Л.Уийн “... 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад ... зарын дагуу холбогдоход нэг эмэгтэй хүн надтай утсаар яриад ... “би хөдөө байна, та яаралтай байрны хэрэг байгаа бол Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын автобусны буудлын арын ТҮЦ-нд байрны түлхүүр үлдээсэн байгаа, та өөрөө очоод түлхүүрээ ав, харин түлхүүр авахаасаа өмнө мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. ...Бид хоёр ярилцаад хагас мөнгийг нь түрүүлж хийхээр болоод үлдсэн мөнгийг нь байрандаа орж байгаад хийхээр болсон. Би Оын Н гэх нэртэй данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа эмэгтэй гар утсаа авахаа болиод ... таг алга болсон. ...” /4хх 207/,
хохирогч Б.Бы “...Би ... “байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу 80904091 гэх дугаарт холбогдоход нэг эмэгтэй хүн аваад “... над руу олон хүн залгаж байна чи 400.000 төгрөгөө одоо шилжүүлчих, үлдэгдэл мөнгөө байрандаа орохдоо юм уу, гэрээгээ хийхдээ өгч болно” гэж хэлсэн. Би үгэнд нь итгээд Хаан банкны мобайл банкаар тус эмэгтэйн 5219009635 Н гэх хүний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй ... “би энд малгайны лангуун дээр түлхүүрээ үлдээсэн байгаа, чи өнөөдөртөө нүүгээд орж бай, би маргааш ирээд хоёулаа гэрээгээ хийе” гэж хэлсэн. Би удалгүй аль лангуун дээр үлдээсэн талаар лавлах гээд залгахад холбогдох боломжгүй болсон байсан. ...” /4хх 220/,
хохирогч Б.Зын “...2020 оны 02 дугаар сарын 7-ны өдөр “Үнэгүй” зарын ... 80434800 гэсэн ... дугаар руу залгатал эмэгтэй хүн ... “эхний сарын урьдчилгаа мөнгөө өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйн над руу явуулсан 5926133557 хаан банкны данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Данс эзэмшигч нь О.Н гэсэн нэртэй хүн байсан. Тэгээд маргааш нь өдөр байраа очиж үзэх гээд залгахад утас нь холбогдохгүй байсан дахин хэд хэдэн удаа залгасан боловч холбогдоогүй. ...” /4хх 240/,
хохирогч Б.Аын “...2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 10 цагийн үед “Үнэгүй.мн” сайт дээр ... зарын дагуу 88929939 дугаарт холбогдож Хаан банкны 5926133557 дугаарын дансанд 300.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /5хх 17-18/,
хохирогч Л.Мгийн “...2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр ... манай охин “1001.мн” сайтаас ... зар хараад надад хэлэхээр нь тэр хүнтэй нь холбогдоод “байр үзье” гэж хэлтэл “би хөдөө байна, хот орохоороо үзүүлье, ... тэгээд урьдчилгаа болгож 200.000 төгрөг хийчихээ” гэж хэлээд данс өгсөн. Мөнгийг нь хийсний дараа утсаа авж ярьж байснаа ... утас нь холбогдохоо больсон. ...” /5хх 43-44/,
хохирогч Б.Чий “...2020 оны 01 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу нэг байрны зар хараад ... манай найз охин тэр хүнтэй ярьсан чинь “... урьдчилгааг нь шилжүүл” гэсэн. Тэгээд би ... 5926133557 О.Н гэх данс руу 400.000 төгрөг шилжүүлээд тухайн байрыг үзэхээр болсон боловч эргээд залгахад гар утас нь холбогдохоо больсон. ...” /5хх 60-61/,
хохирогч Б.Эийн “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу эмэгтэй хүнтэй холбогдож урьдчилгаа 200.000 төгрөгийг 5219009635 тоот Н гэх данс руу шилжүүлсэн. Тухайн үед эмэгтэй “би ажилтай байна, орой түлхүүрээ өгье, маш олон хүн түрээслэхээр залгаж байна, чи урьдчилгаа 200.000 төгрөг хийчихвэл зараа хаалаа” гэж хэлсэн. ...Дахин холбогдоогүй. ...” /5хх 83/,
хохирогч Б.Бийн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн ... зарын дагуу 80281588 утсаар холбогдоход ... “яаралтай хөдөө явах болчихлоо, 5 шарын автобусны буудлын ТҮЦ-нээс ирээд байрны түлхүүрээ авчих, тэнд үлдээчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би тохироод данс руу нь нийт 750.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /5хх 90-91/,
хохирогч Б.Оын “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 22 цагийн үед “Үнэгүй.мн” сайтаас ... зурагтай зар байхаар нь утас руу холбогдоход эмэгтэй хүн уг утсыг аваад “уг байр байгаа та очоод үз, ...би эмнэлэг дээр ээжийгээ сахиж байна, эсвэл та эмнэлэг дээр ирээд түлхүүр авч болно” гэж хэлсэн. Тухайн үедээ “манай ээж хагалгаанд орох гээд байгаа юм” гээд байхаар нь би шууд данс руу 300.000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд тухайн эмэгтэй ... гэнэт гар утсаа унтраагаад таг алга болсон. ...” /5хх 117-118/,
хохирогч Э.Уын “...Би 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэх зар ... байсан утасны дугаар нь 89294689 гэсэн дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн байсан ба “... олон хүн асууж байгаа болохоор урьдчилгаа мөнгө хийгээд маргааш үзээд шууд орж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “байрыг чинь үзээгүй байж би мөнгө хийгээд” гэсэн чинь “би өөрийнхөө дансаар мөнгө авч байна, ямар нэг асуудал байхгүй” гэж хэлсэн. тэгээд би ... данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би маргааш өглөө нөгөө утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...” /5хх 130-131/,
хохирогч Н.Цгийн “...Би 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад орж ... зар байхаар нь 86141799 гэсэн дугаар руу залгаж, ... эмэгтэй “урьдчилгаа мөнгө шилжүүлээд байраа хадгалуулж болно, маш олон хүн байна маргааш өдөр уулзья гэж хэлсэн. ...Би орой болтол залгасан утас нь холбогдохгүй байсан. Би маргааш нь хаягаар нь очиж үзэхэд ... хүн байх шиг байсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би цагдаад хандахын өмнө 5219009635 Н гэсэн нэртэй байсан болохоор өөрөө мөн гэж бодож байна. ...” /5хх 150/,
хохирогч Э.Тын “...2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайт руу орж ... зар дээр байх 95222693 гэсэн дугаар руу ... залгаад ярихад үл таних эмэгтэй хүн утсыг авсан ба “байр түрээслэх үү” гэж асуухад “... урьдчилгаа 400.000 төгрөгөө 5749613227 дугаарын данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байж байхдаа шилжүүлчихсэн. ...Тэгээд очоод залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд тэрнээс хойш утас нь бүр холбогдох боломжгүй болсон. ...” /5хх 181-182/
хохирогч Х.Бат-Эрдэнийн “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу 80244808 дугаар руу холбогдоход “... та орохоор бол урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлээрэй” гээд ... би өөрийн 5800722419 данснаасаа 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад түрээслэх хаягаар очиж хаалга тогшиход эмэгтэй хүн хаалгаа нээчихээд ... би учир байдлаа хэлтэл байрны эзэнтэй яриулж, байрны бичиг баримтыг үзүүлсэн. ...” /5хх 216-218/,
хохирогч Х.Тгийн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу 99612386 дугаар руу холбогдоход эмэгтэй хүн авсан бөгөөд “... сая нэг хүн мөнгөө хийгээд орно гэж байна, чи түрүүлээд хийх юм бол орох боломжтой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ... тэр дор нь шилжүүлсэн. ...Утсаа авахгүй байж байснаа сүүлдээ унтраагаад одоо хүртэл сураггүй болсон. ...” /5хх 245-246/,
хохирогч Г.Мын “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу 89696362 дугаар руу залгахад “... чи урьдчилгаагаа өгөөд орвол ор, сарын түрээс 500.000 сар, сард нь авна” гэхээр нь би зөвшөөрөөд 5019824647 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь ... залгатал утас нь холбогдохгүй болсон. ...” /6хх 17/,
гэрч У.Ганбаатарын “...Шар царайтай залуу “ахаа танд Хаан банкны карт байвал түр өгөөч, нэг шил архины мөнгө бид нар шилжүүлж аваад уух гэсэн юм” гэсэн бөгөөд Дашка ч мөн “картаа орхичих” гэж хэлэхээр нь би өөрийн 5019824647 дугаарын данстай Хаан банкны картаа тэр залууд өгчихөөд ажил руугаа явсан. ...Би тэр залууг 2, 3 хоног хайсан боловч олдоогүй бөгөөд хэд хоногийн дараа миний танил Мэндээ гэдэг хүн тааралдахаар нь би болсон явдлыг хэлэхэд тэрээр “наадах хүмүүс чинь луйварчин хүмүүс байгаа юм, урьд өмнө нь миний картыг бас авч явж байсан бөгөөд миний картыг ашиглаж баахан хүн луйвардсан байна лээ, та хурдхан шиг банкан дээр очиж картаа хаалга” гэсэн. ...” /6хх 24/,
хохирогч Г.Мгийн “...2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Үнэгүй.мн” дээрээс өөрийн 99326166 гэх дугаараас 86099803 гэсэн дугаарын утас руу ярихад үл таних эмэгтэй утас аваад “... урьдчилгаа болгож 300.000 төгрөгийг шилжүүлбэл түрээслүүлнэ” гэхэд нь би өөрийн найз Бэгзийн интернет банкаар 5545075572 гэсэн данснаас 5074045100 тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд маргаашаас нь тэр хүний утас холбогдохоо больсон. ...” /6хх 58/,
гэрч Б.Болорчулууны “...2019 оны 12 дугаар сарын эхээр ... Х, Номин нар нь манайд ... хоносон. Манайд байх хугацаанд Х нь надад хандан ... “надад дансаа өгч байгаач, хүнээс мөнгө авах гэсэн” юм гэхээр нь би түүнд ... Хаан банкны 5074045100 гэсэн дансаа өгсөн бөгөөд миний картыг аваад мөнгөө авсан. ...” /6хх 64-65/,
хохирогч Ц.Бийн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас ... зарын дагуу 80550651 дугаарын утас руу өөрийн 99793884 утаснаас ярих үед эрэгтэй хүн авсан бөгөөд “... миний ажил орой 8, 9 цагийн үед тарна, тэрнээс өмнө хүн урьдчилгаа өгчих юм бол үзүүлж чадахгүй шүү” гэхэд нь би итгээд “урьдчилгаа 300.000 төгрөг хийе” гэхэд 5926133557 гэсэн Номйндалай гэх хүний данс руу явуулсан. Мөнгийг шилжүүлснээс хойш тэр хүний утас холбогдохоо больсон . ...” /6хх 86-87/,
хохирогч Г.Цын “...Би 2020 сны 03 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад ... зарын дагуу өөрийн .. дугаараас 88959799 дугаар руу залгахад 30 гаран насны эмэгтэйтэй холбогдож, ... уг эмэгтэй “манай дүүд түлхүүр байгаа манай дүүтэй ярьж байгаад очоод үзчих” гээд 88970997 дугаарыг мессежээр явуулсан. ...Тэгэхээр нь би өмнөх дугаар руу залгаж “би хүний байрны түлхүүрийг аваад яахав, чамд итгээд нэг сарын барьцааны мөнгө шилжүүлье, маргааш үзье” гээд өөрийн хаан банкны 5405508236 данснаас 5219009635 дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн юм. Маргааш өглөө 9 цагт залгахад хоёр дугаар ... холбогдохгүй байсан. ...” /6хх 111-112/,
хохирогч Д.СаранТгийн “...2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 13 цаг 15 минутын орчимд ... нөхөр болох Шагдар Пүрэвдавгын 5023399783 гэх данснаас 5925324510 гэх тоот данс руу “байр түрээслүүлнэ” гэж 400.000 тегрөг шилжүүлсэн. Учир нь, би зармэдээ.мн дээр ... зар хараад 99210188 гэсэн дугаараар холбогдож байр түрээслэхээр болсон юм. ...Тэгээд би тухайн байр түрээслүүлнэ гэсэн хүн рүү удаа дараа залгахад утсаа авахгүй, ... утас нь бүр холбогдохгүй байна. ...” /6хх 165/,
О.Нгийн яллагдагчаар өгсөн “...Би хуурамч зар байршуулан олсон мөнгөө өөртөө зарцуулдаг. Миний эзэмшилд орон сууц байхгүй. Би нөхөр, хүүхдийн хамт байр түрээслэн амьдардаг. ...Надад ямар нэгэн санал хүсэлт алга. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...Хохирлоо заавал барагдуулах болно. ...” /1хх-68, 100, 141 2хх-132-133, Зхх-108, 243-244, 4хх-194, 5хх-105-106, 192-193/,
Э.Хийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёрын нэр дээр эзэмшлийн байр байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо заавал барагдуулах болно. ...” /1хх-95-96, 2хх-137-138, Зхх-153, 5хх-187-188/ гэсэн мэдүүлгүүд,
Хаан банкны 5021597160 дугаартай /1хх 4/, 5064481900 дугаартай /1хх 145/, 5021229429 дугаартай /1хх 158/, 5800958706 /1хх 180/, 5022887422 дугаартай /1хх 231/, 5125035572 дугаартай /2хх 5/, 5728103005 дугаартай /2хх 28/, 5094711708 дугаартай /2хх 55/, 5015345240 дугаартай /2хх 116/, 5033200904 дугаартай /2хх 181/, 5059542632 дугаартай /2хх 215/, 5007831782 дугаартай /2хх 245/, 5031775680 /3хх 30/, 5037040660 дугаартай /3хх 69/, 5007314254 дугаартай /3хх 101/, 5009123904 дугаартай /3хх 122/, 5026505519 дугаартай /3хх 134/, 5062037125 дугаартай /3хх 157-159/, 5062037125 дугаартай /3хх 238/, 5040048143 дугаартай /4хх 3/, 5003099680 дугаартай /4хх 34-35/, 5429338083 дугаартай /4хх 108/, 5111511389 дугаартай /4хх 236/, 5070168771 дугаартай /5хх 79/, 5429515826 дугаартай /5хх 212/, 5074045100 дугаартай /6хх 54/, 5013140233 дугаартай /6хх 81/, 5405508236 дугаартай /6хх 108/, 5925324510 дугаартай /6хх 183-185/, 5219009635 дугаартай /6хх 229-235/, 5926133557 дугаартай /6хх 236-248/, 5025752399 дугаартай, /6хх 250/, 5749613227 дугаартай /2хх 1-4/, 5074045100 дугаартай /11хх 5-9/, 5031127356 дугаартай /2хх 10-11/, 5176178566 дугаартай /2хх 72-73/, Голомт банкны 2105119883 дугаартай /4хх 62/, Худалдаа хөгжлийн банкны 404208357 дугаартай /5хх 125-126/ дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч О.Н, Э.Х нарын үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, залилан авсан мөнгийг өөрийн амьдралын ахуйн хэрэгцээ шаардлагыг хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Н, Э.Х нарын үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч О.Нгийн яллагдчаар болон гэрчээр өгсөн “...Хүнээс өөрийн дансаар мөнгө авч, хувьдаа хэрэглэсэн. ...” /1хх 13/, “...Би хуурамч зар байршуулан олсон мөнгөө өөртөө зарцуулдаг. Миний эзэмшилд орон сууц байхгүй. Би нөхөр, хүүхдийн хамт байр түрээслэн амьдардаг. ...” /1хх 100/, шүүгдэгч Э.Хийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн “...Бид хоёр тухайн үед олсон мөнгөө хэрэглээндээ зарцуулдаг байсан. ...” /1хх 17, 38, 96, 138, 2хх 127/ гэх мэдүүлгүүдээр О.Н, Э.Х нар нь хамтран амьдрагчид бөгөөд тэд олон удаагийн үйлдлээр хохирогч нараас залилаж авсан мөнгөө өөрсдийнийн байр түрээслэх, гэртээ хүнс авах зэргээр ахуйн хэрэглээндээ зарцуулж байсан нь тогтоогдож байна. Тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд эхлээд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “байр болон өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар цахим хэрэгсэл ашиглан нийтэд түгээж, төөрөгдөлд оруулах аргаар бусдыг хуурч, “урьдчилгаа мөнгө шилжүүлбэл танд байраа түрээслүүлнэ, байрны зараа устана” гэх мэтээр итгэл төрүүлэн тодорхой хэмжээний мөнгө авч залилах гэмт хэргийн арга хэлбэртэй байна.
Шүүгдэгч О.Н, Э.Х нарыг тус бүрийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Н “...Би залуу хүн, амьдралдаа анх удаа ийм том алдаа гаргаж, бие муу эх, бяцхан хүүгээ хүний гарт үлдээж байгаа маань харамсаад барахгүй үйлдэл юм. Мөн хохирогч нарт хохирлыг төлсөн баримт хавтас хэрэгт авагдсан ба хохирлоос хасаж тооцуулах хүсэлтэй байна. Миний банкны дансыг битүүмжилсэн. Миний дансанд 1.100.000 төгрөг байгаа түүнийг хохиролд тооцуулмаар байна. Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 8 жилийн хорих ялаас хөнгөлж өгнө үү. ...” гэсэн,
Шүүгдэгч О.Нгийн өмгөөлөгч Л.МөнхТ “...О.Н мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч О.Н нь 3-11 насны 2 хүүхэдтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4-33 тоотод 3 настай Н.Ивээл, өөрийн төрсөн эх М.О нарын хамт амьдардаг. ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн ар гэрийн байдал, хохирол төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан байдал, бусад хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг багасган, хөнгөрүүлж өгнө үү.. ...” гэсэн,
Шүүгдэгч Э.Х “...Би хохирлоо дахин шалгуулмаар байна. Гомдолд дурдсан 10 үйлдлийг дахин шалгуулмаар байна. Нийт хохирлын 21.430.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хөгшин настай ээж, үр хүүхдийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлууд гаргажээ.
Шүүгдэгч О.Нн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 6 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч Э.Х нь “зарим үйлдлийг хийгээгүй” гэж гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүгдэгчийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 5 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж, 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Нн үйлдсэн залилах гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгч О.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй байгаа тул шүүгдэгчийн хувийн байдал болон түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмын хүрээнд нийцсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Э.Х нь урьд гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хорих байгууллагын дэглэмийг хөндөхгүй орхив.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хаалттай хорих байгууллага” гэснийг давж заалдах шатны шүүхээс техникийн шинжтэй алдаа гэж үзэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч Хийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Хд 6 жилийн хорих ял оногдуулсныг шүүгдэгч О.Нд 6 жил, шүүгдэгч Э.Хд 5 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч О.Нн ар гэрээс зарим хохирогч нарын хохирлыг төлсөн талаарх бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан боловч хохирогч нарт учруулсан хохирлоо хэрхэн төлснөө баримтаар нотлоогүй, түүнийг нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас хохирол төлбөрийг төлсөн гэж дүгнэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, хохирол төлөгдсөн гэх нэр бүхий хохирогч нар нь өөрсдийн иргэний үнэмлэх болон бусад өөрийгөө нотлох баримтыг бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөр төлсөн гэж үзэн хохирлоос хасаж тооцогдох боломжтойг дурдаж байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч О.Номин-Эрдэнэ, Э.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь шүүгдэгч О.Н ганцаараа 32 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Э.Хтэй бүлэглэн 26 удаагийн үйлдлээр хохирогч нарын залилан, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 21.430.000 төгрөгийг О.Н, Э.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Дээрх асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч О.Нн хариуцвал зохих хэмжээг нийт 15.965.000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Хийн хариуцвал зохих хэмжээг нийт 5.465.000 төгрөгөөр тогтоон, шүүгдэгч нараас нийт 21.430.000 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Хд 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Хд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Нгаас нийт 15.965.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Хэс 5.465.000 төгрөгийг тус тус гаргуулан ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.МөнхТ, шүүгдэгч Э.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нгийн цагдан хоригдсон 368 хоног, шүүгдэгч Э.Хийн цагдан хоригдсон 367 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсан өөрчлөлтийг тус тус давж заалдах шатны шүүхээс оруулахаар шийдвэрлэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийцсэн байна.
Иймд шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.МөнхТ, шүүгдэгч Э.Х нарын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/2014 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Хд 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Хд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Нгаас нийт 15.965.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Хэс 5.465.000 төгрөгийг тус тус гаргуулан ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Л.МөнхТ, шүүгдэгч Э.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нгийн цагдан хоригдсон 368 /гурван зуун жаран найм/ хоног, шүүгдэгч Э.Хийн цагдан хоригдсон 367 /гурван зуун жаран долоо/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ