Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0040

 

 

   2023          01          09                                    128/ШШ2023/0040

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д*******, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Э*******

Хариуцагч: дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц*******, В.Э******* нарын хоорондын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 дугаар актаар “... 7,313,490 төгрөгийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн банк дахь 102500008563 тоот харилцах дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            1.2. ын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07/114 дугаартай албан бичгээр “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг баримтлан тэтгэврийг өөрчлөн тогтоосон нь зөв байна” гэсэн хариу өгсөн байна.

            1.3. Нэхэмжлэгч Д.Д*******гээс дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Б*******, Б.Х******* нарт холбогдуулан “ дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Д.Б*******, ХШДА тасгийн хяналт шалгалтын байцаагч Б.Х******* нарын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарг******* байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д овогтой Д******* миний бие нь төрөлхийн сонсголгүй ярьж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд халамжийн тэтгэврийг 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж, тахир дутуугийн тэтгэвэрт 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс шилжсэн. дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний хэлтсийн тасгийн дарга Б.Б*******, ХШДА тасгийн хяналт шалгалтын байцаагч Б.Х******* нарын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 дугаартай актаар тэтгэврийг буруу тогтоосон байна гэж үзэн тэтгэврийн хэмжээг багасгаж, мөн 18 жилийн хугацаанд олгосон тэтгэврийн зөрүү 7,313,490 /долоон сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлүүлэхээр акт тогтоосон байна. Учир нь:

1. Тэтгэврийг тухайн үед эрх бүхий хүмүүс зөв тогтоосон гэж үзэж байна.

2. Тэтгэврийг яагаад 18 жилийн дараа буруу тогтоосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Энэхүү акт гарсан тухай надад танилцуулаагүй миний аав 80 хүнээр төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан байна.

Дээрх актад гомдолтой байгаа тухай ын даргад 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хүргүүлэхэд, хариу өгөлгүй сар гаруй хугацаа өнгөрсөн. Үүний дараагаар гомдлыг түргэн шийдвэрлэж өгөх талаар дахин 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр гомдол хүргүүлсэн. Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07/114 тоот гомдлын хариу өгсөн боловч дээрх актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гарг******* тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримттай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж хэлэх гурван зүйл байна. Хариуцагч хариу тайлбартаа дотоод хяналт шалгалтын дагуу гэж дурдсан байдаг. Төрийн хяналт шалгалтын ажил хийгдэж байна гэж ойлгож байгаа. Улмаар хавтаст хэрэгт тухайн төрийн хяналт шалгалтын ажил хийгдсэн удирдамж байхгүй байна. Нэгдүгээрт удирдамжгүй хяналт шалгалт орсон байна. Хоёрдугаарт сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гарсан. Үүн дээр нэхэмжлэгч тухайн захиргааны актад оролцогчоор байгаа. Ямар нэгэн эрх үүрэг хангагдаж оролцоогүй. Сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Гуравдугаарт хуулийн заалтыг үндэслэл болгосон. Тэр нь болохоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн н*******д хүрэхээсээ өмнө хөгжлийн бэрхшээлтэй болбол үйлчлэхгүй юм шиг ойлгогдохоор хуулийг гадуурхан ялгаварлаж хэрэглэсэн байдаг. Тийм учраас дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “энэ зүйлийн 1 дэх хэсэгт за******* шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ З-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж за*******. Улмаар шимтгэл төлөх хугацаа хангаагүй бол гэж байгаа. Энэ хугацаа гэдэг нь ямар хугацаа хэлж байгаа вэ? Тэгэхээр энэ хугацааг Д.Д******* 2004 онд биш юмаа гэхэд 2005, 2006 онд ханг******* байгаа. 7.1 дэх заалт нь тахир дутуу хүнд тэтгэвэр авах эрх үйлчлэхгүй хуулийн заалт байж болохгүй юм.

Нэхэмжлэгч буюу Д.Д******* өөрөө энэ талаар ойлгохгүй асуугаад байгаа. Сонсох ажиллагаа бүрэн хийгдсэн мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль журмын дагуу хийгдсэн бол энд маргалдаж байгаа асуудлыг чиг үүргийн газар харилцан ойлголцоод дээрх хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-т заасны дагуу зөв явах байсан байх. Сонсох ажиллагаа ч хийгдэхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй байж байгаад нийгмийн даатгал дүүрэг дээр тогтоолгосон гээд дүүргээс манайх тэтгэвэр тогтоож байгаагүй гээд удирдамжийн дагуу гэж улмаар хандаж байгаа хандлага нь гомдол гаргаж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэх хэмжээнд байж чадахгүй байна.” гэв.

2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гарг******* дүгнэлтдээ:

“Нотлох баримт шинжлэн судалсан мөн асуулт хариулттай холбоотой нэмэлт тайлбар хэлэхэд маргаан бүхий актын талаар улсын байцаагч бол шалгалт хийсэн тухай асуусан. Улсын байцаагч шалгалт хийгээд акт тогтоохдоо төрийн хяналтын шалгалтын нэг хэлбэр, мөн хэлбэрийн хүрээнд төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлах ёстой гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийг баримталж шалгалт хийх ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй. Д.Д*******тэй холбогдож байгаагүй, холбогдох гэхээр аавтай нь ярьдаг гэдэг. Аав нь ч бай Д.Д******* ч бай бие да******* эрх зүйн чадамжтай тусдаа хүмүүс байгаа. Гэтэл охинтой нь холбоо барьж чадахгүй бол аавтай нь холбоо барина гээд ингээд 80 гарсан хүнд бүрэн тайлбарл******* ч юм уу, тайлбарлаагүй ч юм уу ямар нэгэн байдлаар акт дээр гарын үсэг зуруулсан байдаг. Д.Д*******гийн өмнөөс Г.Д гэсэн гарын үсэг зурагдсан. Үүнийг Г.Д зурсан уу өөр хүн зурсан талаар мэдэхгүй. Өөрсдөө болохоор Г.Д зурсан гэж ярьдаг. Гэвч Д.Д******* гэдэг хүнийг төлөөлөх итгэмжлэл аваагүй, Д.Д*******гийн эрх зүйн байдалтай холбоотойгоор өөрөөс нь огт тайлбар авахгүйгээр шууд шийдэж акт гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Шалгалтыг хийхдээ улсын байцаагч Б.Х******* гэдэг хүн тайлбарлахдаа удирдамж байхгүй гэж тайлбарладаг. Одоо ярихдаа болохоор хариуцагч удирдамж байгаа гэж байна. Удирдамж байгаа талаар хавтаст хэрэгт харагдахгүй байна. Ямар нэгэн удирдамжгүй шалгаад гаргаад ирсэн. Улсын байцаагчийн актын үндэслэх хэсэгт олгосон олгох зөрүү гэсэн хавсралт байдаг. Олгох гэдэг нь олговол зохих тоог  хэлээд байгаа. Гэтэл тоог хаанаас гаргаж ирж байгаа вэ гэдэг асуудал байна. Хэргийн материалаас харахад хаанаас тоог гаргаж ирсэн талаар харагдахгүй. Хариуцагч ярихдаа Засгийн газрын тогтоолоор хийдэг гэдэг. Хэдэн оны ямар тогтоолыг яаж үндэслэж хийсэн талаар байхгүй. Ингээд үнийн дүнг гаргаад хаанаас яаж тогтоож байгаа нь харагдахгүй. Үнийн дүнг гаргаж ирэхдээ 2022 оны 06 дугаар сар хүртэл бодоод гаргаад ирсэн. Шүүгч хариуцагчаас асуухад 2017 оноос хойш ажилл******* жил тооцох боломжтой гэж тайлбарладаг. Гэхдээ тийм байсан бол 2017 оноос хойш эрх зүйн байдлыг дээрдүүлээд бүрэн тэтгэврээр яагаад тооцохгүй байгаа вэ? Нэхэмжлэгч 2012 он хүртэл ажил хийсэн. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг 2004, 2005 онд бүрэн хангаж байгаа. Гэтэл хангаагүй мэтээр тайлбарлаж 2022 оны 06 дугаар хүртэл тэтгэврийн зөрүү гаргаж ирж зөрүү төлүүлэх акт тогтоож байгаа илт хууль зүйн үндэслэлгүй мөн хуулийн асуудал зөрчсөн акт учир актыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэрэгт болон акттай холбоотойгоор нэхэмжлэгчид танилцуулсан эсвэл ямар нэгэн байдлаар утсаар ярьсан ч юм уу эсвэл холбоо барьсан талаарх  нотлох баримт огт байхгүй” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон тус хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Б.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“ дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д овогтой Д*******  нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэх үндэслэлээр хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа эмнэлэг тогтоолгон нийгмийн халамжийн сангаас 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд халамжийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байсан. Д.Д******* нь Хөдөлмөр, халамжийн байгууллагаас халамжийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд 1998 оны 01 дүгээр сараас 2003 оны 06 дугаар сарыг дуустал ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэж 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт шилжсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэж хуулиар зохицуулсан.

Гэтэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Д.Д*******гийн тахир дутуугийн тэтгэврийг анх 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тогтоохдоо Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт за******* хуулийн заалтыг зөрчиж бүрэн тэтгэврийн эрх үүсгэн тогтоосон. Иргэн Д.Д******* нь дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтэст шилжин ирсэн байна. Дээрх зөрчлийг тус хэлтэс нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт за******* шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй" гэсэн заалтыг баримтлан хувь тэнцүүлэн тэтгэврийг өөрчлөн тогтоож, тэтгэврийн даатгалын санг хохироосон 7.313,490 /долоон сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг буцаан төлүүлэхээр 23000124 тоот "Илүү олгогдсон тэтгэврийг санд буцаан төлүүлэх тухай" улсын байцаагчийн актыг тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э******* шүүх хуралдаанд гарг******* тайлбартаа:

“Улсын байцаагчийн акт дээр аав нь буюу Г.Д нь гарын үсэг зурсан өөрөө зурсан уу гэдэг асуудал яриад байна. Үнэхээр Г.Д гарын үсэг зураагүй бол Г.Дын гарын үсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах асуудал хуулиараа нээлттэй байгаа. Тэрнээс биш төрийн байгууллага хэн нэгний өмнөөс гарын үсэг зураад яваад байдаг зүйл биш. Ганцхан Д.Д******* гэдэг иргэн биш манайх хөгжлийн бэрхшээлтэй маш олон иргэнтэй харьцдаг. Г.Дын гарын үсэг мөн биш гэж маргаж байгаа бол шинжээч томилуулах боломжтой. Нөгөөтээгүүр Д.Д*******д ойлгуулаагүй гээд байна. Бид нар маш олон иргэдтэй харьцаж байгаа. Мэдээж утсаар харьцана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд асран хамгаалагчийг дуудаж уулздаг. Хууль тогтоомжийн дагуу тайлбарлаад гарын үсэг зурж танилцуулдаг. Үүн дээр заавал сонсох ажиллагаа хийх шаардлагагүй юм. Шалгалтаар ороод улсын байцаагчийн акт тавигдаж байгаа юм. Тэрнээс биш тухайн хүнийг дуудаад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээд улмаар төрийн захиргааны албан хаагчдын асуудал яригдахгүй. Шалгалтаар илэрч байгаа улсын байцаагчийн акт гэдгийг ойлгох ёстой. Мэдээж Г.Д Д.Д*******гийн харгалзан дэмжигч гэдэг утгаараа гарын үсэг зурсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж за*******. Нэхэмжлэгч 20-аас доошгүй жил ажилл******* уу? Үүнээс 5 жилийг 3 жилд тооцож олгоно, нэхэмжлэгчийн ажилл******* жил хүрээгүй. 20-аас доошгүй жил ажиллаад тэтгэвэр тогтоолгох жил гүйцсэн бол бид ердийн журмаар тогтоогоод явна. Анхнаасаа дүүргээс тогтоогоод ирсэн. Яагаад дүүргээс тийм албан бичиг хүргүүлсэн талаар мэдэхгүй байна. Мөн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа ирсэн. Иймд анхнаасаа дүүрэг хууль тогтоомжийг буруу хэрэглээд, буруу тайлбарлаад тэтгэврийн санд бүрэн хохирол учруулсан учир улсын байцаагчийн акт тавигдаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу зөвтгөж зөрүү мөнгө гарсан. Хүснэгтэд 2004 оноос хойш олгосон мөнгө байна, мөн тухайн үед олгох мөнгөний зөрүү гээд илүү олгогдсон мөнгийг гарг*******. Тэрнээс биш хэн нэгний дураараа гарг******* зүйл байхгүй. Иймд улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* шүүх хуралдаанд гарг******* тайлбартаа:

“Буцаагаад хувь тэнцүүлсэн. Халамж рүү шилжүүлээгүй. 2017 онд бүрэн олгох ёстой гээд буруу ойлгосон байна. 2017 оноос хойш хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэдэг иргэнийг хөдөлмөр эрхэлж болохгүй гэдэг заалт болиод тахир дутуу болсон ч гэсэн 70 хувиас дээшээ хөдөлмөрийн чадвараа алдсан ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлж болдог болсон гэдэг заалт юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д******* нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “ дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Д.Б*******, ХШДА тасгийн хяналт шалгалтын байцаагч Б.Х******* нарын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

-Тэтгэврийг тухайн үед эрх бүхий хүмүүс зөв тогтоосон,

-Тэтгэврийг 18 жилийн дараа буруу тогтоосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй,

-Энэхүү акт гарсан тухай нэхэмжлэгчид танилцуулаагүй нэхэмжлэгчийн аав 80 нас гарсан хүнээр төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан гэх агуулгаар тайлбарлан марг*******.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гарг******* тайлбартаа үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д*******гээс дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Б*******, Б.Х******* нарт холбогдуулан гарг******* нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Нэхэмжлэгч Д.Д*******гийн хувьд төрөлхийн харааны бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон байсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт за******* шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ З-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж хууль тогтоогчоос ялгаатай байдлаар тогтоожээ.

5. Нийслэлийн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Д*******гийн 1998-2003 оны хооронд “Х*******” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг үндэслэж хуулийн дээрх зохицуулалтын 1 дэх заалтын дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоож шийдвэрлэжээ .

6. Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоосон акт”-уудад бичигдсэнээр Д.Д*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг

6.1. 2002 оны 04 сараас 2016 оны 09 сар хүртэлх хугацаанд ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж тогтоож, тухай бүрд сунгаж байсан,

6.2. 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1277 тоот актаар  хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-100 хувь, хугацаагүй гэж өөрчилж,  

6.3. Харин 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0142634 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувь, хугацаагүй гэж тус тус тогтоосон байна.

7. Мөн ын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2082 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор Д.Д******* нь 2002 оны 01 дүгээр сараас 2012 оны 02 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдов.

8. Дээрхээс үзвэл, Д.Д******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за******* “хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдсан” гэх зохицуулалтад 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлж хамаарсан, мөн тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд хөдөлмөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх нөхцөлийг мөн өдрөөс хойш ханг******* гэж үзэхээр байна.

9. Гэтэл хариуцагч нь Д.Д*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь хуулийн 1 дэх заалт дахь 50-аас доошгүй хувь, ... байнга гэх зохицуулалтад 2009 оноос эхлэн хамаарах болсныг үл харгалзан түүний тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрхийг хязгаарл******* хууль бус шийдвэр гарг******* байх тул маргаан бүхий 23000124 тоот актын 2009 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

10. Хэдийгээр Д.Д******* нь төрөлхийн харааны бэрхшээлтэй боловч хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь, улмаар бүрэн алдахаасаа өмнөх 5 жилд тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.

11. Харин хуулийн 2 дахь заалт нь хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдахаасаа өмнө хугацаа хамаарахгүйгээр 3 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэний хувь тэнцүүлсэн тэтгэврийг тогтооход хэрэглэгдэхээр байх тул хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдахаасаа өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн Д.Д*******гийн тэтгэврийг тогтооход хэрэглэгдэхгүй юм.

13. Нэхэмжлэгч талаас “...төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн н*******д хүрэхээсээ өмнө хөгжлийн бэрхшээлтэй болсон бол үйлчлэхгүй юм шиг ойлгогдохоор хуулийг гадуурхан ялгаварлаж хэрэглэсэн” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүн ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байх тул дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

14. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу тахир дутуугийн тэтгэвэр/бүрэн болон бүрэн бус/ авах иргэний эрх нь хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан болон хуульд за******* хугацаагаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүнд үүсэхээр, төрөлхийн эсхүл олдмол хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс хамаарахгүй байхаар хуульчилсан байх тул “... ялгавартай хандсан” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 тоот актын 2009 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар гэсэн/6,195,200 төгрөг/-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ