Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 143/ШШ2021/00186

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийж,

 Нэхэмжлэгч: Д.Т

 Хариуцагч: Ө

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 14 716 195 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, гэрч Д.*******, Д.*******, Л.*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2018 онд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн ба тус төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсон.

Гэтэл тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалаар миний биеийг эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Тус заалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан. Гэтэл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсэх эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан эсэхийн алийг үндэслэсэн талаар тодорхойгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Мөн байгууллагын дотоод журмын 7.3.4, 7.3.12, 7.10.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх ба Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12-т заасан "Хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлсэн", мөн байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн зөрчил гаргасан, эд хөрөнгөд хохирол учруулсан талаар хэрхэн, яаж тогтоогдсон нь тодорхойгүй.

Ажил олгогчийн хувьд ажлаас халсан тушаалын үндэслэлийг тайлбарлах, үндэслэл бүхий байдлыг нотлох үүрэгтэй ба тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан зөвхөн хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Миний бие хөдөлмөрлөх явцдаа хэн нэгний эрх ашигт халдаж, хууль бус үйлдэл хийхийг шаардах, дарамт шахалт үзүүлэх зэргээр хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байтал үндэслэлгүйгээр ажлаас халж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "...ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацааны үндсэн цалинг ТҮЭМ-8-3 шатлалын дагуу 973 165 төгрөгийг 44 хоногоор цалин 1 991 572 төгрөг, зэргийн нэмэгдлийг 10 хувиар 44 хоногоор 199 144 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар 44 хоногоор 199 144 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 10 хувиар 44 хоногоор 199 144 төгрөг, клиникийн профессорын нэмэгдэл 10 хувиар 44 хоногоор 199 144 төгрөг, хоол унааны сарын 66 000 төгрөгийг 44 хоногоор 132 000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл 15 хувиар 44 хоногоор 291 945 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувиар 44 хоногоор 486 582 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 677 000 төгрөгөөр бодож нийт 4 375 675 төгрөгийг шаардаж байгаа болно.

Нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан хойшлогдсоор байгаа учир энэ нөхөн олговор нэмэгдэж байна. Иймээс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг оруулж тооцоход ажлын 130 хоног байна. Би тооцож үзэхдээ сүүлийн гурван сарын цалингийн дунджаар бодож, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалингаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг 10 340 520 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд: 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажлын 18 хоног, 12 дугаар сард ажлын 03-ны өдөр хүртэл хугацааг сүүлийн гурван сар гэж тооцож бодсон. 09 дүгээр сард 1 257 417 төгрөг, 10 дугаар сард 1 994 330 төгрөг, 11 дүгээр сард 2 342 682 төгрөг, 12 дугаар сард 1 605 379 төгрөгийг нэмж, нийт 7 119 808 төгрөг байна. Үүнийг 3-т хувааж тооцоход 2 399 936 төгрөг байна. Үүнийг 21.2-т хуваахад 113 204.5 төгрөгийн нэг өдрийн цалин гарч байна. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг оруулж тооцоход ажлын 130 хоног байна. 130 хоногийг 113 201.5 төгрөгөөр үржүүлэхэд 14 716 195 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт ажилгүй байсан хугацааны 14 716 195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцан ялгавартай ханддаг гэдгийг ойлгохгүй байна. Би ажлын шаардлага л тавьдаг. Ажлаа хийхгүй бол ажлаа хий гэдэг. Ажил хийх дургүй хүний ховын чанартай үг байна. Мөн дарамталдаг гэсэн байна. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шаардлага л тавьдаг. Гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан гэдгийг мөн ойлгохгүй байна. Намайг ажлаас чөлөөлсний дараа үүнийг яриад байгаа юм. Аль ямар үед холбогдуулаад ямар шинжилгээг аваагүй гэдгийг ойлгохгүй байна. Уул нь Гамшгаас хамгаалах бэлэн байдлын тухай хуулиар сумаас ирж байгаа өвчтөний PCR шинжилгээ сул эерэг гарсан тохиолдолд аймгийн Онцгой комисс багаараа ажиллаж, байгууллагын дарга өөрөө хариуцаж хийдэг ажил. Тэр ирсэн шинжилгээг аймгийн *******ийн захирал мэдэж байсан бол тэрийг хэзээ өгөөд хэдэн минутын дараа хариу гарах ёстой гэдгийг мэдэх байсан. Тийм байсан юм бол яагаад тэрийг мэдэхгүй гэж байна вэ? Тэр хүний хариу гарахад Онцгой комисст мэдэгдсэн байсан. Би даргын ажлыг түр орлоход сэжигтэй тохиолдлын хариу гарангуут мэдээлнэ шүү гэж ажилчдаа шахаж ажиллаж байсан. Түүнтэй хольж хутгаад байсан болов уу? Тухайн үед дарга өөрөө байсан болохоор надад хамаарахгүй ажил. Хоёрдугаарт PCR шинжилгээг би мэдэхгүй, тухайн тархвар судлаачдаа танилцуулаад өөрөө хийх ажил болохоос миний хийх ажил биш. Харин намайг илүү цаг олгодоггүй гээд байгаа юм. Би байгууллагын даргыг орлохдоо нэг ч хүний илүү цагийг хасаж үзээгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хүн хүндрээд ирвэл сумдаас мэдэгдэж байж явуулдаг. Тэгэхээр би мэдэхгүй байна. Надад мэдэгдэлгүй хийчхээд дараа нь ингэж яриад байна уу? хүлээн зөвшөөрөхгүй. Намайг акт аваад явчихдаг гэж байсан. Би 2 удаа 5, 5 хоногийн акт авсан. Бусад үед нь ажлаа хийдэг. Би ажил таслаад явчихдаг хүн биш. Бүхэл бүтэн аймгийн хүн амын эрүүл мэндийн асуудалтай холбоотой ажил хийдэг учраас утсаа салгалгүй өдөр шөнө гэлгүй гэртээ ажлаа хийж л байдаг. Үргэлж шаардлагатай үед холбоотой ажиллаж удирдлага зохион байгуулалтаар хангаж байсан. Бичилт хийсэн хүн жирэмсний амралт аваад явсан гэдэг. Манай шинээр орсон даргыг хэлж байх шиг байна. Тэр хүн шалгахад зөрчил байгаагүй. Тэгэхээр би энэ бүгдийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хэлсэн намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэдэг дээр надтай эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Өөрөө л дараа нь юу байдаг юм бэ? гэж үзэж байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дээр ажлын байрны тодорхойлолт дээр миний ******* гэсэн тэмдгийг дарсан байсан. Энэ тэмдгийг би тийм зүйл дээр дардаггүй. Энэ тэмдэг бичиг хэрэг, хүний нөөцийн албаны дарга нарт байж байдаг тэмдэг. Би энэ тэмдгийг гарын үсэг зурах шаардлагатай зүйл дээр залхуурах үедээ дарчихдаг. Ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулж гарын үсэг зуруулах байсан. Энэ албан тушаалын тодорхойлолт дээр би тэмдгээ дараагүй, гарын үсэг зураагүй. Хууль бус дарамт шахалт үзүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. аймгийн *******ийн Ёс зүйн хорооны тодорхойлолт байгаа. ******* мэндийн газраас хариуцлага тооц гэсэн гэж яриад байна. Тухайн үед Улаанбаатар хотоос ******* мэндийн яамнаас ******* гэдэг дарга ирсэн байдаг юм билээ. Би энэ хүнтэй холбогдсон. Энэ хүн би ийм зүйл мэдэхгүй гэсэн зурвас ирсэн. Тэр хүн тийм зүйл яриагүй, харин аймгийн Онцгой комисст би хүсэлт гаргахад надтай холбоотой ноцтой зөрчил байхгүй гэсэн албан бичиг өгсөн байгаа. Тиймээс энэ бүхэн үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зүйлд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, 17 дугаар зүйлд хөдөлмөрлөх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэсэн байдаг. Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглал 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хүн бүр хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Эдгээр хуулийн заалтыг тайлбарлаж буй нь Д.******* гэдэг хүний эрх зөрчигдөж байна уу? гэдгийг тайлбарлаж байгаа юм. Д.******* болон аймгийн *******ийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж төрийн алба хашиж байсан байна гэж үзэж байна. Төрийн албанд нийтийн эрх зүй, хувийн эрх зүй гэсэн 2 чиглэлд хуваагддаг. Энэ дундаа Д.*******ын гаргаж буй нэхэмжлэл нь хөдөлмөрийн эрх зүй буюу хувийн эрх зүйн харилцаанд хамаарч байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь сайн дурын үндсэн дээр, 2 тал харилцан тохиролцдог онцлог харилцаа байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг тал дангаараа гэрээ, хэлцлийг тохиролцолгүйгээр өөрчлөх эрхгүй байдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/180 гэсэн тушаалаар Д.******* нь аймгийн *******ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд томилогдсон байдаг. Үүний дагуу ******* хөдөлмөрийн гэрээг байгуулж, талуудаас гарын үсэг зурж баталгаажуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа эхэлсэн байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний талаар тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15. дахь хэсэгт зааснаар Д.*******ын хувьд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гэх албан тушаалд томилогдсон байдаг. Мөн Д.*******ын хувьд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан 4 нөхцөлийг тохиролцсон тул түүний байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд заавал тохирохыг шаарддаг. Д.*******ын чөлөөлөгдсөн буюу одоо эгүүлэн тогтоолгох гэж буй ажил нь байнгын ажлын байр юм. Байнгын ажлын орон тоонд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан байдаг. аймгийн ******* нь Д.*******тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байгаа юм. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь зүйлд иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Д.*******ын хувьд энэ хуульд заасан эрхээ эдлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/262 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалыг бол нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тушаалд заасан хуулийн зүйл заалт нь ноцтой зөрчлийг гаргасан гэсэн байдаг ч нэхэмжлэгчийн хувьд хуулийн зөрчил гаргаагүй. Энэ нөхцөл байдлаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх шийдэхээр заасан байгаа. Энэ үндэслэлээр шүүхэд хандсан болно. Мэдээж нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа. Мөн нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн юм гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргана. Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтад буй нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан өдрөөс хойш 30 хоногт багтаж шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр манай зүгээс нийт 5 үндсэн шаардлагыг гаргасан. аймгийн *******д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 14 716 195 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэдэг. аймгийн *******ийн дотоод журмын 7.3.4, 7.5.12, 7.10.6, хөдөлмөрийн гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.1.2 дээр нийтдээ 5 зөрчил гаргасан байдаг гэж тушаал гарсан байна. Тушаалд заасан зөрчлийг нотлоогүй байж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалын үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж хэллээ. Нэгт ажилчдаа ялгаварлаж харьцдаг, хоёрт гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан, гуравт Улсын онцгой комиссоос хүмүүс ирээд PCR шинжилгээ гээд яг үндсэн тушаалынхаа үндэслэлийг нотлохдоо 2 үндсэн шалтгаанаар тайлбарлалаа. Гэтэл тушаал дээр 5 үндсэн нөхцөлөөр чөлөөлсөн үндэслэл байгаа нь 3 илүү үндсэн нөхцөлийг гаргаж тайлбарлах шаардлага үүсэж байна. Хариуцагч байгууллага тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу Д.******* бол сахилгын зөрчлийг удаа дараа гаргаад байгаа юм байна, мөн ноцтой зөрчил гаргажээ гэсэн байна. Үүнийг хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт хариуцагч талын нотлох баримт нотолж байна уу? гэдгийг авч үзэх ёстой. Ноцтой зөрчил гаргасан гэдгийг няцаах үүднээс Д.******* нь хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргаж уу? гэдэг дээр Ёс зүйн хорооны даргаас тодорхойлолт гаргасан. Тодорхойлолт дээр Д.******* нь энэ ажил албан тушаал дээр томилогдсоноос хойш хэн нэгэн эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчээс Ёс зүйн хороонд өргөдөл гомдол гаргаагүй байдаг юм байна. Тэгэхээр ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил нотлогдохгүй байна. аймгийн *******өөс ноцтой зөрчлийг тогтоох тайлбар авах ажиллагаа хийгдээгүй байдаг. Д.******* нь ноцтой зөрчил болон давтан зөрчлийг гаргаагүй. Дараа нь аймгийн *******ийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэгт ажлын байранд бусадтай хэрүүл маргаан хийсэн, хамт ажиллаж буй ажилтан болон эмчлүүлэгч, өвчтөнийг дарамталсан, хэл амаар доромжилсон, бие эрх чөлөөнд нь халдах, эмчилгээ үйлчилгээний дараалал алдагдуулах гэж 5 төрлийн зөрчлийг зааж Д.******* нь 5 зөрчлийг гаргасан байна гэдэг. Би үйлчлүүлэгчтэйгээ энэ зүйлд заасан зөрчлийг гаргасан эсэх талаар ярилцахад үйлчлүүлэгч маань Ёс зүйн хорооноос баримтаа гаргаж ирэх талаар хэлсэн. Мөн бие эрх чөлөөнд халдах гэдэг үндэслэл бол эрүүгийн шинжтэй Цагдаагийн байгууллагаар шалгуулах зөрчил байдаг. Эмчилгээ үйлчилгээний дараалал алдагдуулах гэдэг дээр ямар өвчтөн дээр дараалал алдагдуулсан юм бэ? үүнээс болоод хэн нэгэнд ямар хохирол учирсан юм бэ? гэдэг асуудлууд дээр хариуцагч талаас тодруулсан, няцаасан, үгүйсгэсэн зүйл байдаггүй. Эдгээр зөрчлийг тооцож, тодорхойлохын тулд ******* мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам гээд нилээд өргөн хүрээнд яригдах асуудал. Ингээд үзэхээр дотоод журмын 7.3.4 дэх хэсэгт заасан 5 зөрчлийг гаргаагүй юм байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргахаас өмнө түүнтэй та энэ 5 зөрчлийг гаргасан тухай буюу зөрчил тогтоох ажиллагаа хийгдээгүй байж энэ заалтыг үндэслэсэн тушаал гаргажээ. Дараа нь 7.5.12 дах хэсэгт 4 төрлийн зөрчил байдаг. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт, шахалт гаргах гэж байдаг. Ямар төрлийн зөрчлийг хэлж байгаа нь тодорхойгүй. Эмчилгээ үйлчилгээ авч байгаа өвчтөнд дарамт, шахалт үзүүлээд байгаа юм уу? эсвэл ажилтан албан хаагчдад дарамт, шахалт үзүүлээд байгаа юм уу? удирдлагын багийн гишүүдэд үзүүлээд байна уу? гэдгийг тогтоож тодорхойлоогүй байдаг.

Тэгэхээр ялгавартай хандах, аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулахыг хориглоно гээд дотоод журмын 7.3.12 дэх хэсэгт заасан байдаг. Энд 4 төрлийн зөрчил байгаа. Манай үйлчлүүлэгчээс ямар төрлийн бэлгийн дарамтыг хэнд үзүүлсэн юм бэ? бэлгийн дарамт үзүүлсэн бол эрүүгийн цагдаагийн газраас шалгалт явуулж шийдвэрлэх гэмт хэрэг болно. Тэгэхээр Д.*******ын хувьд дотоод журмын 7.3.12 дэх хэсэгт заасан хууль бус дарамт шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах бэлгийн дарамт учруулаагүй гэж үзэж байгаа тул энэ хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна. Дараа нь дотоод журмын 7.10.6 дэх хэсгийг тушаал гаргахдаа үндэслэсэн. Энэ хэсэгт 6 зөрчлийн асуудал яригддаг. Нэг нь байгууллагын эд хөрөнгийн ашиглалтын горимыг зөрчсөний улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэж байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгөд ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн хохирол учруулаагүй. Энэ талаар хариуцагч талаас баримтыг гаргаж өгөөгүй. За түүнчлэн байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан гэж байгаа. Өнөөдөр хариуцагчийн зүгээс холбож ярьж буй PCR шинжилгээг тасалдуулсан гээд байгаа юм уу? хийгээгүй гээд байна уу? ойлгохгүй байна. Гамшгийн үеийн бэлэн байдал алдагдуулсны улмаас байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үүний улмаас хэн нэгний эрх ашиг ноцтой байдлаар хохирсон нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ талаар баримт ч байдаггүй. Энэ талаар тушаал гарахаас өмнө зөрчлийг нотлоогүй. Хариуцагч хариу тайлбар өгөх үеэс л PCR шинжилгээтэй холбоотой зүйл яригддаг. Ингэхэд л нэхэмжлэгчийн зүгээс PCR шинжилгээ надад хамаатай юм байх гэж сая л мэддэг. Тэгэхээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бид одоо гамшгийн бэлэн байдалд амьдарч байна. Гамшгаас хамааралтай нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол улсын үндсэн хуульд заасан байдаг. Хэрэв үнэхээр зөрчил гаргасан юмаа гэж нэхэмжлэгчийг үзвэл энэ 2 хуулийн ямар зүйл заалтыг нэхэмжлэгч зөрчсөнөөрөө хэнд ямар хохирол учруулсан юм бэ? гэдгийг тогтоох нь чухал. Гэтэл хуулийн ямар зүйл заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэдэг нь тодорхойгүй, тушаал гаргахдаа зөрчлийг нотлоогүй, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй байгаа нь дотоод журмын энэ зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг харуулж байна. Дараа нь компьютер программ хангамжийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэдэг. Энэ программ хангамжийн аюулгүй ажиллагаа байгууллагын нууц бөгөөд байгууллагын тасралтгүй хэвийн ажиллагаатай холбогдох зүйл. Өнөөдөр нэхэмжлэгчийн хувьд компьютер программ хангамжийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зүйл бол байхгүй байна. Дараа нь санаатай устгасан, дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг. Үүнээс харвал Д.******* нь аймгийн *******ийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байгаа программ хангамжийг санаатай устгасан болох гээд байна. Ямар программыг нэхэмжлэгч устгасан юм бол? санхүүгийн программ юм уу? үйлчилгээнд ашиглаж байгаа программ юм уу? ямар программыг Д.*******ын хувьд хэзээ устгаад байна вэ? гэсэн ойлгомжгүй зүйл яваад байна. Д.*******ын хувьд программ хангамжийг санаатай устгасан идэвхтэй үйлдэл байхгүй байгаа болно. Мөн дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг дээр ямар сүлжээг нэхэмжлэгч алдагдуулсан юм бэ? гэдэг нь хэргийн хүрээнд баримт авагдаагүй байдаг. Д.*******ын зүгээс хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зүйл гаргаагүй юм. Ингээд дотоод журмын 7.10.6 дэх хэсэгт заасан 6 зөрчлийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй зүйл заалтыг барьжээ гэдэг нь харагдаж байна. Дараа нь хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дэх хэсэг. Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дэх хэсэгт хамтран ажиллагсад болон удирдлага доор ажиллаж буй ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлсэн гэж заасан. Өнөөдрийн хувьд хариуцагчийн зүгээс 2 үндсэн зөрчил гаргасан гэж мэтгэлцээд байна уу? гэж би ойлгож байгаа. Энэ нь мэтгэлцээний явцад тодорхой болох болов уу? гэж бодож байна. Д.*******ын хувьд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гэдэг ажил албан тушаалаа авснаас хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хамтран ажиллагсад болон удирдлага доор ажиллаж буй ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, ******* мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн ёс зүйн дүрэм гэдэг зүйлтэй холбож яригдах зүйл. Энэ зөрчлийг хэзээ гаргаад хэн өргөдөл гомдлыг хүлээж аваад байгааг хариуцагч талаас тайлбарлахдаа 2020 оны 08 дугаар сард өргөдөл гомдол гаргасан гэж тайлбарлаж байна гэж ойлголоо. 2020 оны 08 дугаар сард Д.******* гэдэг хүн өргөдөл гаргасныг аймгийн *******ийн захирал хүлээж авсан юм шиг байна. Тэгээд цааш Ёс зүйн хорооны даргад цохолт хийсэн юм болов уу? гэж ойлголоо. Ёс зүйн хорооны даргаас Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн ёс зүйн дүрмийн аль зүйл заалтыг зөрчсөн юм бэ? гэдгийг нотлоод Ёс зүйн хорооны гишүүдийн хурлаар Д.*******ыг оруулаад, өргөдөл гомдлыг танилцуулаад тайлбар авсан зүйл байхгүй. Ёс зүйн хороо хуралдаагүй. Ёс зүйн хорооны тогтоол ч гараагүй. Ёс зүйн хорооны дарга үүнийг шийдээгүй эзгүй явсан байхад аймгийн *******ийн захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид оногдуулсан ажлаас чөлөөлж, ажил албан тушаалыг бууруулж буй нэг ёсны сахилгын шийтгэлийг тушаал гаргаж оногдуулсан байгаа нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Энэ нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр тушаалын үндэслэлийг хуулийн нийт зүйл заалтаас авч үзэхэд нийт 18 зөрчлийг гаргасан гэж байгаа. Сая миний зүгээс зөрчил тус бүр дээр тайлбар хийсэн. Нэхэмжлэгч Д.*******ын зүгээс 18 зөрчлийг гаргаагүй. Энэ 18 зөрчил нь үйлдэхүй юм уу? эс үйлдэхүй юм уу? гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч тодорхой болгож хэлэх байх бодож байна. Тэгэхээр тушаалын үндэслэл болсон 18 зөрчил үйлдэхүй, эс үйлдэхүйг нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй, зөрчлийг шалгаж нотлоогүй байж тушаал гаргаж, хүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

 Хариуцагчийн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* нь тус Бүсийн оношилгооны төвд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн а/33 дугаар байгууллагын дотоод журам, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрны тодорхойлолт зэрэгт заасан ажил үүргээ хангалтгүй, биелүүлээгүй шалтгаанаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 дугаар ажлаас халах тушаалаар халагдсан.

Нэхэмжлэгчийн үндэслэл тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.

Д.******* нь Ковид-19 цар тахалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос тогтоосон хорио цээр, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ЭМЯ-ны ЭТХ-ийн даргаар ахлуулсан баг аймгийн Ханбогд сум дахь Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт хийсэн түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарсан тохиолдол, дараагийн шатлалд шилжүүлэх хүнд өвчтөнийг тээвэрлэх, амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд өвчтөний 1, нийт 2 сорьцыг *******д яаралтайгаар РСR оношилгоо хийлгэхээр сорьц тээвэрлэж ирэхэд ажлын цагаар хийнэ гээд яаралтай шинжилгээг хойшлуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн а/33 дугаар байгууллагын дотоод журмын 7.10.6-д заасан байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.2.12 Хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, 6.2.15 Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан зэрэг хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар цуцлах үндэслэлийг бий болгосон тул 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болно.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлийг дурдсан боловч сахилгын зөрчил давтан гаргасан эсэх, эсхүл хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой нөхцөл гаргасан эсэхийг алийг нь үндэслэсэн эсэх тодорхойгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь уг тушаалд ажлаас халах үндэслэл болсон хууль, гэрээ, дотоод журамд заасан заалтуудыг тодорхой дурдсан байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснээс өөрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халах тухай шийдвэрт шалтгааныг заавал тодорхой тусгана гэх хуулийн шаардлага тавигдаагүй байх тул Д.*******ыг ажлаас халах тухай 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 дугаар тушаал нь Д.*******ын гаргасан зөрчилд тохирсон, хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 4 357 675 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч хариуцагч тал ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс тайлбар гаргахад нэхэмжлэгч нь шууд удирдлагадаа байгаа ажилчдыг ялгаварлаж харьцах, зарим ажилчдыг дарамтлах зүйлүүд ажиглагддаг байсан. Мөн байгууллагын дотоод журмын холбогдох заалтад ноцтой зөрчил гэдэг тохиолдолд гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан нөхцөлийг тооцдог. 2020 онд 2 удаагийн тохиолдлоор гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан. Үүн дээр аймгийн Онцгой комисс, ******* мэндийн газруудаас зөрчил гаргасан тул арга хэмжээ авч ажиллана уу гэсэн утгатай албан тоот ирсэн. Сүүлийн тохиолдол бол 10 сард гарсан. Энэ дээр аймгийн Цагаанхад боомтод түргэвчилсэн тестээр цар тахлын сул эерэг гарсан 2 тохиолдолд бүртгэгдсэн. Энэ 2 иргэнийг PCR шинжилгээ өгөх гээд явуулахад ажилчдад илүү цагийн нэмэгдэл олгохгүй гээд PCR шинжилгээ аваагүй байсан. Энэ үед ******* мэндийн газрын ******* даргаар ахлуулсан баг ажиллаж байсан тул улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж тэр өдөр нь тайлбар авсан. Би үүнийг 6 цаг өнгөрч байхад сонссон учраас яаралтай шинжилгээг нь хийсэн. Нэг иргэн элэгний хавдартай, элэгний хавдар задарсан байсан, нөгөө хүн нь биеийн байдал хэвийн байсан. Тухайн үед бид нарыг ******* мэндийн газраас холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож ажилла гэсэн байсан боловч намайг ажилд орсноос хойш эмчилгээ эрхэлсэн орлогч дарга акт аваад явчихдаг учраас томилсон хүн нь декрит аваад явчихсан байсан. Ийм учраас би ноцтой зөрчил гаргасан, шууд удирдлагадаа байгаа ажилчдыг ялгаварлаж харьцдаг учраас би тушаалаа ингэж гаргасан. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтыг хувийн хэргээс авсан. Д.******* гэсэн дардас дарсан байсан. Байгууллагын даргаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. Хоёрдугаарт ажиллаж байхдаа сайн ажиллаж байсан гэж байгаа. Нэхэмжлэгчийг ажиллаж байхад тушаал гаргаж эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас 2 удаа чөлөөлж байсан. Хамгийн сүүлийн тушаал нь 2019 оны 12 дугаар сард гарч байсан. Тэр тушаал авах гэхэд тухайн үед би хүлээн зөвшөөрөөгүй учраас тушаалыг устгасан гэдэг. Мөн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар Т.******* намайг томилж байсан тушаал байгаа. Ажил хүлээлцэх гээд эд хөрөнгийн нягтлан Оюунтуул зэргийг оролцуулаад комисс гаргаж байсан. Энэ хүмүүс гэрчилнэ. 2 удаа ажлаас чөлөөлж байсан. 2019 оны 12 дугаар сард яг ажил хүлээлцэх гээд байж байхад хүүхдийн эмчилгээний 1 сарын хугацаатай сургалтын эрх ирж би тухай үед шууд Тайван улс руу явсан. Тэгээд хуучин тушаалуудыг авъя гэсэн боловч бүгдийг нь устгасан гэдэг. Эмч ажилтныг ялгаварлаад дарамтлах гэдэг дээр бол ******* мэндийн яамны хүлээн авагчид аймгийн *******ийн эмч ажилчид өргөдөл өгч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг сольж өгөөч гэсэн гомдлыг гаргаж байсан. Үүнийг ******* мэндийн яамнаас баримт болгож авъя гэвэл тэр бол байгаа. Дээрээс нь намайг анх ажилд ороход жолооч Д.Гантулгыг замаа мэдэхгүй, ажилд яваагүй гээд жолоочоос нь чөлөөлж харуул хийлгээд, харуул хийж байхад нь чамайг ажиллуулахгүй, ажлаас гар гэсэн байсан. Намайг ирэхэд ажилгүй байж байсан. Намайг ирэхэд тухайн хүний хөдөлмөрийн гэрээ жолоочоор байж байсан. Тэгээд буцаагаад жолоочоор ажиллуулсан байгаа. Ялгаварлан гадуурхах гэдэг дээр эмч ажилтнуудыг жижүүрээр томилоход ялгаварладаг. Зарим эмч нарыг дарамталдаг. Хэрвээ гэрчээр асуулгах юм бол эмч нар байгаа. Гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан гэдэг дээр цар тахлын үед ******* мэндийн газрын даргын тушаал байгаа. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга эмнэлгийн ажлыг хариуцна гэсэн тушаал байгаа. Энэ тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга мэдээллийг авангуутаа байгууллагынхаа даргад мэдэгдэх ёстой байхад мэдэгдээгүй. Илүү цаг олгохгүй гэсэн учраас шинжилгээ хийгээгүй хойшлуулаад 5-6 цаг болсон байсан тул нилээд асуудал гаргасан зүйл болсон гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч сая нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг тайлбарласан тул миний зүгээс үндэслэлийг нь тайлбарлая. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч байгууллагад ажилладаг байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахдаа цалин хөлс шаардаж, ажилласан хөдөлмөрөө үнэлүүлдэг шигээ хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ гүйцэтгэх ёстой. Энэхүү хөдөлмөрийн гэрээгээр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг өөрийн мэдлэг туршлага, хичээл зүтгэлээ дайчлан үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй гэж хөдөлмөрийн гэрээний 3.6 дах хэсэгт заасан байгаа. Гэтэл тухайн үед болсон шинжилгээ хойшлуулсан асуудал нь энэ хүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэгт нь холбоотой юу? гэвэл холбоотой байгаа. Энэ эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилт дээр эмнэлгийн чанарын албаны тархвар судлаач, сувилахуйн албаны болон тасгийн эрхлэгч нарын ажлыг удирдан зохион байгуулах, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй гэж байгаа. Мөн тухайн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд яаралтай тусламж эрчимт эмчилгээ хүнд өвчтөн ирсэн тохиолдолд 5-6 минутын хугацаанд шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг авч, холбогдох шинжилгээнүүдийг нэн даруй хийж, шаардлагатай бол эмч нарын хамтарсан үзлэгийн яаралтай зохион байгуулах арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн шууд үүрэг байгаа. Гэтэл энэ үүргийг биелүүлэлгүй тухайн PCR шинжилгээг хойшлуулсны улмаас тухайн зөрчил гарсан. Энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах дараагийн үндэслэл нь удирдлагадаа байгаа ажилчдад хууль бус дарамт шахалтыг үзүүлсэн. Д.******* гэдэг хүний хууль бус дарамт шахалтад орж байсан жолооч Д.Гантулгыг шүүхэд гэрчээр дуудсан байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгчээс би ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Яагаад гэвэл би танилцаагүй, гарын үсэг зураагүй гэдэг. Дардсыг надад байсан би гарын үсэг зурахаараа залхуураад хэрэглэдэг байсан гэж байна. Танилцсан гэсэн дардастай он сар өдөртэй ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу энэ хүн ажлын байрны тодорхойлолттой танилцаад түүнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Тэгээд өнөөдөр бол нэхэмжлэгч би мэдэхгүй байна, би ойлгохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа нь үнэхээр үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бол өчнөөн олон хуулийн заалт ярилаа. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлүүд дээр тухай бүрд нь тайлбар хэлж байх шиг байна. Байгууллагын удирдлага хөдөлмөрийн гэрээнд үндэслэл болсон зүйл заалтыг тусгахдаа 18 төрлийн зөрчлийг бүгдийг нь гаргасан гэдэг байдлаар тусгаагүй байгаа. Ямар ямар зөрчлийг гаргасан гэж тусгасан бэ? гэхээр энэ хүн байгууллагын Улсын онцгой комиссоос тогтоосон цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ******* мэндийн яамны даргаар ахлуулсан багийн шалгалтаар аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч нараас хийсэн түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүнд өвчтөн тээвэрлэх, амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд PCR шинжилгээг яаралтай хийх байсан боловч хийгээгүй нь илэрсэн. Энэ хүн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэдэг зүйлийг байгууллагын дотоод журмын 7.10.6 дахь хэсэгт заасан хэвийн үйл ажиллагаа болон гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан гэдэг үндэслэлтэй тухайн үйл баримтыг нийцүүлж тухайн тушаалыг гаргасан байгаа. Мөн хууль бус дарамт шахалт үзүүлсэн гэдэг үндэслэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар заавал ёс зүйн хороо тогтоол гаргаж, түүний дараа энэ хүн дээр арга хэмжээ авна гэсэн ямар нэгэн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох эрх зүйн актад тусгаагүй. Энэ нь хамтран ажиллагсад болон доороо ажиллаж байгаа ажилчдад хууль бус дарамт шахалт үзүүлсэн л байх юм бол түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэдгийг энэ хүн хөдөлмөрийн гэрээний нөхцөл дотоод журамтай танилцаад гарын үсэг зурсан бол энэ үндэслэлээр сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэж байгаа.

Д.******* гэдэг хүн бол өргөдлөө 08 сард өгөөгүй. 2020 оны 11 сард өгсөн байгаа. Өнөөдөр удирдлага доор байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлээгүй энэ тухай нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж байна. Гэвч өнөөдөр үүнийг нотлох гээд хууль бус дарамт шахалтад нь орсон ажилтан Д.Гантулгыг гэрчээр асуулгахаар дуудсан байгаа. Мөн тухайн үед өгсөн өргөдлийг нь хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсаргасан байна. Нэгэнт энэ хүнд хууль сануулаад гэрчийн мэдүүлэг сонсох тул үнэн зөвөөр мэдүүлэх байх. Одоо байгаа өргөдлөөс харвал та одоо ажлаа өг, эр хүн хэлсэндээ бай, өргөдлөө өгөх гэж байна уу? гэсэн байдаг. Хэрвээ энэ зүйл болсон бол энэ хэзээ ч ажлын хууль ёсны шаардлага биш гэж үзэж байна. Дараа нь нэхэмжлэгч тушаал гарснаас хойш гамшгийн үеийн бэлэн байдал алдагдуулсан гээд надтай холбогдуулаад яриад байна гэдэг. Гэтэл энэ үйл баримтыг нотлох зорилгоор манай талаас нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ нь яагаад шинжилгээ аваагүй чирэгдэл үүсгэсэн бэ? яагаад удирдлага доороо ажиллаж байгаа ажилтнуудад хууль бус дарамт шахалт үзүүлсэн талаар болон арга хэмжээ авна гэж Д.*******тай хийсэн хурлын тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгч бол би мэдэхгүй, намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараагаар ийм зүйл яригдаад байна гэдэг бол ор үндэсгүй зүйл. Энэ үйл баримтыг нотлохын тулд тухайн үеийн хурлын тэмдэглэлийг хавсаргаж өгсөн байгаа. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон дотоод журмын холбогдох хэсгүүдийг гол үндэслэлээ болгож тушаал гаргасан. Яагаад энэ зүйлүүдийг үндэслэлээ болгосон талаар дурдахад жишээлбэл заавал энд дурдсан 5 зөрчлийг гаргаж байж энэ үндэслэл бүрдэнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим үндэслэлүүд нь бол ерөнхийдөө хамтран ажиллагсдаа ялгаварлан гадуурхах, хууль бус дарамт шахалт үзүүлэх гэдэг агуулгын давхцал үүсгэсэн. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан тухайн заалтуудыг уяж тушаалаа гаргасан байгаа. Байгууллагаас гаргасан тушаал хуульд нийцэж байвал хэдэн ч хуулийн заалт, зохицуулалтыг тушаалд тусгаж болно. Энэ агуулгыг тусгаж болохгүй гэсэн зохицуулалт хуульд байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ 18 зөрчил нотлогдоогүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй болсон гэж хэлж байх шиг байна. Гэтэл энэ 18 зөрчил заавал бүгдээрээ гаргаад тогтоогдсон байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд дурдсан үйл баримтууд бий болсон уу? гэвэл бий болсон. Тушаалын үндэслэлээ нотлохын тулд гэрчээр асуух, тухайн үеийн хурлын тэмдэглэл, гамшгийн үед яагаад шинжилгээ саатсан талаар тухайн үед байсан гэрчээс шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг авах гэж байгаа учраас энэ бол нэхэмжлэгчийн хэлж буйгаар тушаал гаргахаас өмнө нотлоогүй, өнөөдөр шүүхэд нотлох гээд байна гэснийг тайлбарлаж байна. Манайх бол өөрт байгаа нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Тухайн үед байсан гэрчүүдийг дуудсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг, хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын зөрчлийг хүлээлгэсэн гэж үзэж байгаа учир нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин 14 796 115 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлгүй гэдэг атлаа энэ тушаалыг Нийгмийн даатгалын хэлтэст өгч ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Энэ нь цаагуураа тушаалыг хүлээн зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмжээ авсан атлаа одоо дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад ажилгүй байсан хугацааны цалин авна гэж байгаа нь шүүхэд тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн атлаа бусад газар үндэслэлийг нь бариад тэтгэмж аваад байдаг. Үүнээс харвал тухайн тушаалыг анхнаас нь хүлээн зөвшөөрсөн байна. Нотлох баримтаар өгсөн хурлын тэмдэглэлийг харвал гамшгаас хамгаалах бэлэн байдлыг алдагдуулсан талаараа мэдэж байдаг. Гэтэл шүүх дээр илрүүлсэн тайлбар хэлдэг нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, тушаалд заасан бусад үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна. Энэ нь тухайн үеийн байгууллагын гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан мөн хамтран ажиллагсдадаа хууль бус дарамт шахалт үзүүлсэн гэдэг үндэслэл үйл баримт хангалттай тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв.

Гэрч Л.******* шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэгтээ: аймгийн *******д тархвар судлаач хийдэг. Би захирал, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны даргын шууд удирдлагад ажилладаг. Би мэдээллийг авангуутаа эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шууд мэдээлдэг. Тэрний дараа хийх хийхгүйг шийдвэрлэдэг. Би тухайн үед шинжилгээ хийгээгүй шалтгааныг мэдэхгүй. Би аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсээс сүрьеэгийн 10 сорьц, түргэвчилсэн тестээр сул эерэг гарсан Ковидын 2 сорьц ирж байгаа гэж эмчилгээ эрхэлсэн орлогч даргад мэдээлсэн. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга маргааш хий гэдэг хариултыг өгсөн. Тухайн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.******* гэж хүн байсан. Би тухайн өдөр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оройны 18 цаг 53 минутад тархвар судлаач Бямбажав эгчээс мэдээлэл авсан. Энэ мэдээллийг авангуутаа эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, лабораторийн эрхлэгч нартаа утсаар мэдэгдсэн байгаа. Надад эмчилгээ эрхэлсэн орлогч дарга маргааш шинжилгээг хийх шалтгаанаа тайлбарлаагүй. Маргааш хийе гэдэг хариултыг би буцааж лабораторийн эмч, тархвар судлаач Бямбажавд мэдээлсэн. 18 цаг 53 минутад шинжилгээ хийх мэдээлэл өгсөн. Сорьц нь шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсээс гарсан болохоор шөнө 01 цаг өнгөрч ирсэн. 01 цагийн үед халдвартын сувилагч хүлээж аваад лаборантад өгсөн. Манайх шууд сорьцоо халдварт дээр эхэлж аваад эндээ авчирдаг юм. 2 PCR хийх сорьцоо бол молекул биологийн лаборантдаа өгсөн. Тэр өдөр шинжилгээ хийгдээгүй, өглөө нь хийгдсэн. Маргааш хий гэсэн болохоор хийгээгүй. Маргааш өглөө шинжилгээг нь 06 цагаас хийгээд хариу нь 08 цагаас гарсан. Над руу ******* мэндийн газрын дарга яагаад шинжилгээ хийгдээгүй вэ? гэж асуусан. Би эмчилгээ эрхэлсэн орлогч дарга маргааш хий гэсэн гэхэд энэ яаралтай шинжилгээ яагаад хойшлуулсан юм бэ? гэж над руу хэлсэн. Тухай үед захирал лабораторийн эмч рүү хэлээд өглөө 6 өнгөрч байхад хийгээд 8 цагийн үед хариу нь гарсан. Шинжилгээг ирсэн даруйд нь шууд хийх ёстой. Тухайн үед 01 цагт шинжилгээ ирэхэд техник технологийн хувьд шинжилгээг хийх бүрэн боломж байсан.

аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв дээрээ Түр штаб гэж байгуулсан. Тэр штабаас шатлал шатлалаар мэдээлэл дамжуулах даргын тушаал гарсан байгаа. Уг тушаалын дагуу ******* мэндийн газрын тархвар судлаачаас мэдээллээ аваад эмчилгээ эрхэлсэн орлогч даргад заавал мэдээлж байх үүрэгтэй. Дараа нь би лабораторийн эмч Д.*******т мэдээлдэг байгаа. Лаборант болон лабораторийн эмч Д.*******т хоёуланд нь мэдээлээд сорьц ирэнгүүт лаборантаа аваад, хувцсаа өмсөөд лаборант руугаа залгаад сорьцоо өгч PCR шинжилгээ хийдэг байгаа. Би даргыг юу гэж хэлнэ түүгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Сорьц ирэнгүүт халдвартын сувилагч хүлээж аваад лаборант руу шилжүүлдэг байгаа. Шилжүүлсэн. Гантуяа гэдэг лаборант байсан. Оруулаад шууд шинжилгээг хийнэ. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга маргааш хий гэсэн тушаалыг өгсөн болохоор би Д.******* эмчид хэлсэн. Эмч нь мэдэж байгаа болохоор лаборант тэрийг дур мэдэж хийхгүй.

Сорьц шөнийн 01:30 минутад ирэнгүүт шууд лабораторийн эмч, лаборант нарыг 103-аар дуудуулаад, тухайн үед ирэнгүүт нь PCR шинжилгээг хийдэг. Өмнө нь PCR шинжилгээг авангуутаа мөн лабораторийн эмч, лаборант нарыг дуудаад, PCR шинжилгээг шууд хийлгэж байсан. 103 дуудах ёстой байгаа. Тухайн үед 103 дээр хэн гарч байсныг сайн мэдэхгүй байна. 103-ийн сувилагч ер нь дуудагдаж ажиллах ёстой эмч мэргэжилтнүүдийг дууддаг байгаа. Тэгээд гэрээс нь очиж аваад ирээд шинжилгээ хийдэг. Тухайн үед маргааш хий гэсэн болохоор лаборант, лабораторийн эмчийг дуудахгүй. Надаас ******* мэндийн газрын Өнөржаргал дарга цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд ирсэн шинжилгээг яагаад хийгээгүй вэ? гэж асуусан. Тухайн үед Цагаанхад гэдэг газарт ******* мэндийн яамны Баянжаргал дарга ирсэн байсан. Тэр хүн болсон үйл явдлаа бичээд өг гэсэн. Би бүгдийг нь бичиж өгсөн. Шинжилгээ хийгдээгүй 5-6 цаг болсон байна. Манайх бол өмнө нь PCR шинжилгээ ирэнгүүт, тэр дор нь сорьцыг аваад шинжлээд 1 цагийн дараа хариуг гаргадаг байсан. Өмнө ирж байсан шинжилгээнүүд энэ зарчмаар явагдаад л, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга за гэж зөвшөөрөөд би шууд лабораторийн эмчдээ хэлээд шинжилгээг авхуулаад явдаг байсан.

******* мэндийн газрын Өнөржаргал дарга, ******* мэндийн яамны Баянжаргал дарга нар над руу ярьсан. Яагаад шинжилгээг хойшлуулсан юм бэ? гэхээр нь би болсон бүх явдлаа л ярьсан. Манайх одоо лабораторийн эмч, лаборант нар молекул биологийн лаборатори дээр 7 хоногийн ээлжид орж ажиллаж байгаа. Манай захирал, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар мэдээлэгдээд над руу хэлээд тэгээд лаборатори луу хэлж байгаа. Тухайн үед аймгийн *******ийн захирлаар Болдбаатар гэдэг хүн байсан. Ковид 19 цар тахлын үед ажиллах схем нь эмчилгээ эрхэлсэн орлогч даргынхаа тушаалаар явахаар байсан. Энэ схем дарааллаараа явж байсан. Одоо бол захирал өөрчлөгдсөн. Өмнө нь Болдбаатар дарга байсан. Штаб дээр гаргасан ингэж ажиллана гэсэн схем байсан. Тэрнийхээ дагуу мэдээлээд өмнөх шинжилгээнүүд бол яг журмаараа л явдаг байсан. Ямар ч байсан тэр схемээрээ яваарай гэж байсан. Тэрнийхээ дагуу л явсан. Эмчилгээ, үйлчилгээ, чанар гэсэн утгаараа эмчилгээ эрхэлсэн орлогч даргад мэдэгддэг байсан. Сүрьеэгийн сорьцыг халдвартын сувилагч нь тосож аваад, сүрьеэгийн лаборант нь аваад явдаг. Би бол дан PCR шинжилгээгээ хариуцдаг. Шинжилгээг хүлээж аваад маргааш хий гэсэн болохоор эмчилгээ эрхэлсэн орлогч даргад мэдэгдээгүй байгаа. Сорьцыг лаборант руу хэлээд хүлээж авхуулаад хөргүүрт хийсэн. Тухайн үед ******* мэндийн газрын Бямбажав эгч Цагаанхадаас наашаа тийм тийм шинжилгээ гарах гэж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би орлогч дарга руу энэ тухай хэлэхэд маргааш хий л гэж хэлсэн. Штабын дарга хэн байсныг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргад чи мэдээлнэ гэж хэлж байсан. Тэрний дагуу л мэдээлсэн. Тухайн үед би сул эерэг гэж хэлээгүй. Гэхдээ PCR шинжилгээ ирж л байгаа бол заавал авч хийх үүрэгтэй байдаг. Өмнөх шинжилгээг ирсэн тохиолдолд тухайн үед нь аваад хийдэг байсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга маргааш хий гэж хэлсэн. Чи өөрөө мэд гэж надад хэлээгүй гэв.

Гэрч Д.******* шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн орой 19 цаг 10 минут орчимд тархвар судлаач над руу залгасан байгаа. аймгийн Цагаанхад боомтоос Ковид-19 цар тахлын түргэвчилсэн тестийн сул эерэг 2 ширхэг сорьц, 10 ширхэг сүрьеэгийн сорьц ирж байгаа талаар мэдээлсэн. Төд удалгүй Л.******* эргэж залгаад орлогч дарга тухайн шинжилгээг өнөөдөр хийх шаардлагагүй, маргааш өглөө хий гэж хэлснээр тухайн орой шинжилгээ хийгдээгүй байгаа. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Дээрээс нь ирсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээг тухай бүрд хийж гаргадаг байсан. Шинжилгээг хий гэсэн бол бүрэн хийх боломжтой байсан. Шинжилгээнд аммиакын жен эксперт гээд молекул биологийн бүрэн автомат анализатор ашигладаг. Шинжилгээ бол 1 цаг 10 минутын дараа гарах боломжтой шинжилгээ. Тухайн үед тоног төхөөрөмжийн талаас ямар нэг доголдол дутагдал гараагүй. Дээрээс нь тухайн үед яаралтай ирсэн шинжилгээг шөнө дунд ч байсан хамаагүй хийдэг байсан. Өглөө Т.******* дарга 06 цаг 40 минут орчимд над руу залгаад, 07 цагаас шинжилгээ эхлээд 08 цагт хариу нь гарч мэдээлсэн байгаа. Шинжилгээний сорьцыг шөнө халдвартын сувилагч хүлээж авсан байх ёстой. Манай дээр өглөө 07 цаг орчимд хүлээн авсан. Минут секундээр хүлээж авснаа санахгүй байна. Шинжилгээ хийх боломжтой байсан ч би өөрөө гүйцэтгэх албан тушаалын хүн болохоор заавал байгууллагын дарга, орлогч дарга хий гэвэл хийнэ. Хийх шаардлагагүй гэвэл хийхгүй. Сорьц шөнийн 01 цаг өнгөрөөгөөд ирсэн байгаа. Лаборант хүлээж авах ёстой. Лаборант Гантуяа хүлээж авсан. Байгууллагын мэдээлэл дамжуулах урсгал гэж зүйл байдаг. Эхлээд ямар нэг газраас сэжигтэй сорьц ирвэл тархвар судлаач ******* мэндийн газраас мэдээллээ авсан байдаг. Тэгээд эхлээд надад хэлдэг. Дараа нь орлогч дарга, байгууллагын дарга нарт хэлдэг. Тухайн үед Л.******* надад хэлсэн. Эргэж залгаад шинжилгээ хийх шаардлагагүй, Д.******* дарга маргааш өглөө хий гэлээ гэсэн учраас би хийгээгүй. Над руу 07 цаг 10 минутын үед дарга ярьсан. Түүнээс хойш 07 цаг 30 минутаас хэтрэхгүй надад хэлсэн байгаа. Миний гэрээсээ ажиллах ажиллахгүйгээс үл хамаараад өөрөө цар тахлын бэлэн байдлын үед байсан. Цагаанхад боомтод өндөржүүлсэн бэлэн байдал тухайн үед зарласан байсан, үгүйг сайн мэдэхгүй байна. Тэндээс сорьц ирж байхад эмнэлгийн тусламж хариуцсан эмчилгээ эрхэлсэн орлогч дарга бүх ажлыг зохион байгуулж байсан. Тэр хүнээс шинжилгээ хий гэвэл тархвар судлаачдаа хэлээд, тархвар судлаач надад хэлдэг байгаа. Би гүйцэтгэх албан тушаалын хүн болохоор хий гэвэл хийнэ. Хийх шаардлагагүй гэвэл хийхгүй. Улсад ковид-19 цар тахал гарснаас хойш эмнэлгийн штаб ажиллаж байсан. Би нэгдүгээрт гүйцэтгэх албан тушаалын хүн. 2 дарга хий гэснийг хийнэ. Хийхгүй гэвэл хийхгүй. Хоёрдугаарт хэрвээ би ямар нэгэн байдлаар битгий хий гэж хэлчхээд байхад нь хийвэл эргээд орлогч дарга надтай асуудал ярина. Угаасаа ярьдаг хүн. Байгууллагын дарга Т.******* байсан. Т.******* дарга мэдээгүй байсан гэж ойлгосон. Над руу яриад шөнө ийм шинжилгээ ирсэн байна. 2 сул эерэг сорьц байгаа юм байна. Яаралтай шинжилгээ хийгээдэх. Улсын онцгой комисс, цагдаа, тагнуул гээд бүгдээрээ Цогтцэций суманд ирсэн байгаа юм байна. Би аймгийн цагдаа, онцгой комиссын дарга хоёрт үхтлээ загнууллаа. Шинжилгээ хийгээд хариуг гялс гарга л гэсэн. Тэгээд би яаралтай хийгээд хариу нь 08 цагт гарсан байгаа. Би шөнө дуудагдаж ирээд, шөнөжин байж байгаад өглөө ажлын байрандаа байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг дотоод асуудлыг орлогч дарга зохицуулдаг учраас шинжилгээ хийх хийхгүй бүх юмыг орлогч дарга шийдээд явдаг байсан. Тархвар судлаач ковид-19 цар тахлын үед бүх юмыг базаад явж байдаг болохоор тархвар судлаач дээр эхлээд мэдээлэл ирдэг. Орлогч дарга дээр ч ирдэггүй гэв.

Гэрч Д.******* шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******д өргөдөл гаргасан. Би өмнө нь харуулаар ажилладаг байсан. Жолоочийн ажил хариуцаж байхад намайг харуулаар ажиллуулсан тохиолдол байгаа. Орлогч дарга Д.******* дарга ажиллуулж байсан. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажил хийлгэхгүй байсан. Өргөдлөө өг гээд байсан. 10 хоногийн ажил хийлгээгүй. Машин эвдэлсэн гэж. Улаанбаатар руу өвчтөн хүргэж өгөөд буцаж ирж байхад машины эд анги эвдэрсэн юм. Энийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга руу хэлэхэд загнасан. Тэгээд би үүнээс болсон юм болов уу? гэж бодсон.

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга жолоочийг ийш тийш нь хуваарилдаг. Замын хуудас зуруулах гээд орсон чинь өргөдлөө яагаад өгөөгүй юм бэ? гэхэд нь би уучлаарай гэсэн. Тэгээд эр хүн хэлсэндээ байдаг, өргөдлөө өг гэсэн. Жолооч байгууллагаас олгосон машиныг авах үүрэгтэй. Энэ дээр миний алдаа байсан. Тухайн үед эхнэр өвчтэй байсан. Сэтгэл санаа минь тайван бус байсан. Ажлаа хийх гээд ирэхээр өргөдлийг нь ав гээд ажилчдаар намайг хөөлгөөд байсан. Утсаар Д.*******а чи яв гээд ажилдаа ирэх ямар ч боломжгүй болгосон. Өргөдлөө 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т. ******* даргад өгсөн. Би хэдэн сард өгсөн байснаа мартчихсан байсан. Би өөрөө жаахан мартамхай хүн. Ёс зүйн хорооны дарга Батцэцэг надтай уулзаагүй. Надад өргөдлийн хариу өгөөгүй. Намайг дуудаж уулзаагүй. Машин өгөхөд чек нь ассан дугуй муутай машин өгөхөөр нь би аваагүй. Тэрнээс хойш ажил хийлгээгүй юм. Энэ миний алдаа. Би урьд нь өгч байсан машин эвдэрсэн болохоор дахиад энэ машин эвдэрчих болов уу? гэж бодоод аваагүй. 8 сард цалин бүтэн авсан. 9 дүгээр сард хагас буюу 10 хоногийн цалин олгосон. Урамшууллыг улирлаар олгодог. Багийн хурлаар урамшуулал олгох асуудлыг шийддэг. Урамшуулал аваагүй гэсэн өргөдөл гомдлоо багийн хуралд гаргаж байгаагүй. Машиныг авахгүй бол ажил хийх боломжгүй гэдгээ мэдэж байсан. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш путка дээр сууж байхад менежер над руу залгаад орлогч таныг яв гээд байна, өргөдлийг нь ав гэж байна гэсэн. Энэ талаар тухайн өдрөө гомдол гаргасан зүйл байхгүй. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй. 09 дүгээр сарын 15-ны өдөр Т.******* дарга орж ирээд би машинаа янзлаад ажлаа үргэлжлүүлсэн. Ажлаасаа гарлаа өргөдлөө өгнө гээд хаяад гарсан нь үнэн. Өргөдлийнхөө хариуг аваагүй. 8 сарын цалинг бүтэн авсан гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Д.******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр б/102 дугаартай тушаалаар *******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн б/262 дугаартай тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

******* нь Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 7.3.4, 7.3.12, 7.10.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

1.Монгол Улсын засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 103 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж, Короновируст халдвар /КОВИД-19/ дотооддоо алдаагүй байгаатай холбогдуулан ...халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг ...******* мэндийн сайд Т.Мэндсайхан нарт даалгасан байгаагаас үзвэл маргаан гарах үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал-тай байсан үйл баримт тогтоогдож байна.

Байгууллагын дотоод журмын 7.10.6-д ...байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан...-ыг ноцтой зөрчил гэж тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

******* нь татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа ...Д.*******ыг Ковид-19 цар тахалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос тогтоосон хорио цээр, өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн Ханбогд сум дахь Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт хийсэн түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарсан тохиолдол, амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд өвчтөний 1, нийт 2 сорьцыг *******д яаралтайгаар РСR оношилгоо хийлгэхээр сорьц тээвэрлэж ирэхэд нь ажлын цагаар хийнэ /ажилчдад илүү цагийн хөлс олгохгүй/... гээд яаралтай шинжилгээг хойшлуулсан үйлдэл гаргасан гэх бөгөөд энэ нь ноцтой зөрчил тул ажлаас халах нэг үндэслэл болсон гэж тайлбарладаг.

*******д Ханбогд сум Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт хийсэн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол, дараагийн шатлалд шилжүүлэх хүнд өвчтөнийг тээвэрлэх, амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд өвчтөний 1, нийт 2 сорьцыг *******д яаралтайгаар PCR хийлгэхээр сорьц тээвэрлэж байхад цаг хугацаа алдсан /сорьц очсоноос хойш 6 цагийн дараа лабораторийг дуудсан/ ноцтой зөрчил илэрсэн болох нь аймгийн эрүүл мэндийн газрын даргын эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцлагажуулах тухай албан бичгээр нотлогдож байна.

2020 оны 10 дугаар сарын 20-нд Ханбогд сум дахь Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт хийсэн түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарсан тохиолдол, амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд өвчтөний 1, нийт 2 сорьц *******д яаралтайгаар РСR оношилгоо хийлгэхээр, сүрьеэгийн 10 сорьцын хамт илгээснийг 2020 оны 10 дугаар 21-ны шөнийн 01 цагийн үед бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тархвар судлаач Л.******* хүлээн авч эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.*******ын маргааш хий гэсэн зааварчилгааны дагуу зохих газарт хадгалж өглөөний 06-07 цагийн үед уг сорьцод шинжилгээ хийсэн болох нь гэрч Л.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

*******д цар тахлын үед тухайлбал өндөржүүлсэн бэлэн байдлын үед амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа хүнд өвчтөний болон түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарсан тохиолдлын сорьцуудад цаг алдалгүй, даруй РСR оношилгоо хийх ёстой атал аймгийн төвд сорьц ирж шинжилгээ хийхэд бэлэн болсноос хойш 6-7 цагийн дараа РСR оношилгоо хийсэн нь байгууллагын дотоод журамд заасанчлан гамшгийн үеийн бэлэн байдал алдагдсан гэж үзсэн хариуцагчийн төлөөлөгч Т.******* болон түүний өмгөөлөгч Батбаяр нарын тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэ нь гэрч Л.*******, Д.******* нарын мэдүүлэг, аймгийн эрүүл мэндийн газрын даргын албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед *******д түр штаб гэж байгуулагдсан байх ба тухайн штабын даргын тушаал хэрэгт авагдаагүй ч ******* мэндийн газрын тархвар судлаач мэдээллээ *******ийн тархвар судлаачид өгч тэрээр эмчилгээ эрхэлсэн орлогч даргад заавал мэдээлдэг үүрэгтэй болох нь гэрч Л.*******ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Ийнхүү ******* мэндийн газрын тархвар судлаач мэдээллээ *******ийн тархвар судлаачид мэдээлсэн, тэрээр *******ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.*******д мэдээлсэн, тэрээр маргааш хий гэсэн зааварчилгаа өгсөн болох нь гэрч Л.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Яаралтай хийх шинжилгээний талаарх мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчимд авч эрх бүхий хүмүүст мэдээлсэн хэдий ч даруй шинжилгээ хийх боломжгүй тухайлбал шинжилгээний сорьц бэлэн байгаагүй /-д ирээгүй/ болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, гэрч Л:*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

Гэвч шинжилгээний сорьц бэлэн болсноос / аймгийн -д хүргэгдэн ирсэн/ хойш эмчилгээ эрхэлсэн орлогч даргад мэдээлсэн эсэх, Д.******* нь шинжилгээг ажлын бус цагаар хийхэд нэмэгдэл цалин олгохгүй, эсхүл шинжилгээг хойшлуулах талаар шийдвэр гаргасан нь нотлогдохгүй байх бөгөөд уг яаралтай хийх шинжилгээнүүдийг Т.*******гийн зааварчилгааны дагуу 2020 оны 10 дугаар сарын 21-ны өглөөний 6-7 цагийн үед хийсэнд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.*******ыг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл шинжилгээ хийх боломжтой нөхцөлд түүнийг ямар нэг шалтаг шалтгаанаар хойшлуулсан үйлдэл нотлогдохгүй байна.

Иймд Байгууллагын дотоод журмын 7.10.6-д заасан ноцтой зөрчлийг Д.******* гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн хөдөлмөрийн сахилгын ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гамшгийн үеийн бэлэн байдлыг алдагдуулсан зөрчлийг Д.******* гаргасан нь нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч тал Д.*******ыг ажлаас чөлөөлөхдөө байгууллагын дотоод журмын 7.3.4-д зааснаар ...хамт ажиллаж буй ажилтныг ...дарамтлах... мөн журмын 7.3.12-д заасан ...ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт, шахалт ...учруулахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-д заасан хамтран ажиллагсад болон удирдлага дороо ажиллаж байгаа ажилтанд хууль бус дарамт шахалт үзүүлсэн нь ноцтой зөрчил тооцогдоно гэснийг үндэслэжээ.

Тэрээр татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа ажилтан Д.Гантулгыг өргөдлөө өг, та одоо ажлаа өг, эр хүн хэлсэндээ бай, өргөдлөө өгөх гэж байна уу? гэсэн байдлаар хууль бус дарамт шахалтад оруулсан. Мөн тухайн үед өгсөн өргөдлийг нь хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсаргасан байгаа. Энэ хэзээ ч ажлын хууль ёсны шаардлага биш гэж үзэж байна. Удирдлага доороо ажиллаж байгаа ажилтнуудад хууль бус дарамт шахалт үзүүлсэн талаар Д.*******тай хийсэн хурлын тэмдэглэл байгаа. гэжээ.

*******ийн эмчилгээ эрхэлсэн Д.*******ыг ажилчин Д.*******д хууль бус дарамт шахалт үзүүлсэн, удирдлага дороо ажиллаж байгаа ажилтнуудад хууль бус дарамт шахалт үзүүлсэн нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Гэрч Д.Ганбатын ...Би өргөдлөө өөрөө бичсэн. Нилээн дээр өгсөн. Мартчихжээ. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зөв. Өмнө нь харуулаар ажиллаж байсан. Харуулаар ажиллаж байсан тохиолдолдт байгаа. Орлогч дарга Д.******* дарга ажиллуулж байсан. 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажил хийлгэхгүй байсан. 10 хоногийн ажил хийлгээгүй. Машин эвдэлсэн гэж. Улаанбаатар хот руу өвчтөн хүргэж өгөөд буцаж ирэх замд машины эд анги эвдэрсэн юм... гэсэн мэдүүлэг болон хурлын тэмдэглэлээр няцаагдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Д.*******ыг аймгийн Даланзадгад сумын Сансшайн зочид буудалд ажил явдлаар ирсэн сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авах асуудлыг надад мэдэгдэлгүй хэдэн цагаар хүлээлгүүлсэн зөрчил гаргасан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Д.*******ыг хөдөлмөрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 7.3.4, 7.3.12, 7.10.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Иймээс *******ийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/262 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч тал Д.*******ыг аймгийн ******* мэндийн газрын даргын тушаал болон Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн хуваарьт заасан үүргээ тус тус зөрчсөн гэх боловч ******* мэндийн газрын даргын тушаал нь нотлох баримтаар хэрэгт ирээгүй, харин хэрэгт авагдсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрны тодорхойлолт нь хуулбар хувь байх ба бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна

Хариуцагч тал Д.*******ыг 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн б/263 дугаар тушаалаар төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулсугай гэсэн тушаал гаргаж өөр ажилд томилсон хэдий ч нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан, Б/262 тоот тушаалыг хүчингүй болгох гэж тодорхойлж байх тул шүүх маргааны хүрээнд дүгнэлт өгсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэжээ.

Д.******* нь сард 973 165 төгрөгийн цалинтай болох нь хөдөлмөрийн гэрээ /хх-10-11/, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэх тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-12-13/, Д.*******ын тооцооны карт /хх-14/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилласан хоногийг тооцоход ажлын 130 хоног байна. 2 399 936:21.2=113 204.5 төгрөгийн нэг өдрийн цалин гарч байна. 130 x113 201.5=14 716 195 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 716 195 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. гэжээ. Мөн хуулийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэжээ.

Нэгэнт нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих шимтгэл суутгалыг төлж бичилт хийлгэхийг шаардах эрхтэй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхээр үүрэг болгосныг тус тус үндэслэн дээрхи шаардлагыг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдлоо шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх ба энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 заасан хугацааг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхэлж тоолно гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэжээ. Иймд нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж улмаар 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөнө. Иймд түүний урьд төлсөн 155170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч овогтой гийн *******ыг ажлаас чөлөөлсөн аймгийн *******ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/262 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг аймгийн *******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 14 716 995 төгрөгийг аймгийн *******өөс гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Д.*******ын дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг аймгийн *******д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, урьд төлсөн 155170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч аймгийн *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 231 530 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ