| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2022/1082/З |
| Дугаар | 128/ШШ2023/0008 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2023/0008
2022 12 22 128/ШШ2023/0008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Г.О*******т холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/08 дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******* би, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О******* нь Х******* к******* ХХК-ийн нягтлан бодогч Х.М******* 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулиар хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Х.М*******д 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн холбогдогч Х.М*******ын мэдүүлэг, Х******* к******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х******* к******* ХХК-ийн дүрмийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, Б*******ын Б*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, зөрчлийн холбогдогчийн Сангийн яаманд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар Х.М******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 25 дахь хэсэгт заасан Ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 2.5-д заасан Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ гэснийг зөрчиж, шийтгэлийн хуудасны 2 дахь хувийг хэрэгт хавсаргаснаас гадна шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т Холбогдогч Х.М*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18-д заасны дагуу 1.25 шийтгэл оногдуулсугай гэж холбогдогчид ямар төрлийн, ямар хэмжээний шийтгэл оногдуулж байгааг дурдаагүй атлаа мөн хэсгийн 2-т Оногдуулсан шийтгэлийн дотор 400.000 төгрөгийг Төрийн сангийн 1009 тоот дансанд....15 хоногийн сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай гэжээ.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг дурдаагүй, шийтгэлийн төрөл, хэмжээг буруу бичсэн байх тул уг шийтгэлийн хуудасны тодорхойлох хэсэгт " Холбогдогч Х.М*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж шийдвэрлэх хэсгийн 1-т Холбогдогч Х.М*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дах заалтад заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж тус тус өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О*******ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн холбогдогч Хгийн М*******д шийтгэл оногдуулсан 000 дугаартай шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О******* нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О*******ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь холбогдогч Х.М******* нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 400,000 төгрөгийг төлсөн бөгөөд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Х.М******* нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Х.М*******ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О*******ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 000 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/08 дугаар дүгнэлтийг хариуцагч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О*******ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 000 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/08 дугаар дүгнэлтийг хариуцагч Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.О*******ыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Хд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.УРАНГУА