Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 
Улсын яллагч Б.Мөнгөншагай, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан, 
Шүүгдэгч Э.Баасанжаргал, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмгэн овгийн Эрдэнэбаярын Баасанжаргалд холбогдох эрүүгийн 201715000101 дугаартай хэргийг хянан хэлэлцээд  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар баг, “Элбэх” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Эмгэн овгийн Эрдэнэбаярын Баасанжаргал. /РД: ВЮ91030116/.  
Шүүгдэгч Э.Баасанжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Ханан" гэх газар 10 cap 14 хоногтой, эрэгтэй 
Г.Төрмандахыг өвөртөлж яваад болгоомжгүйгээр амьсгалыг нь бүтээсний улмаас Г.Төрмандах нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
   ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Э.Баасанжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хохиролд 300000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Хохирогч Ч.Лхагвадуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 20дын үеэр би нөхөр, хүүхэдтэйгээ төрсөн ах Анхбаяраар мотоциклиор хүргүүлж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн “Эвлэг” гэх газар очсон. Тэнд их цас ороод гурав хоносон. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн ах Анхбаяр өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклийг унаад би Төрмандахыг дундаа хийгээд аваад явсан. Баасанжаргал өөрийнхөө мотоциклийг унаад манай нөхөр Гантулгыг ардаа сундлаад Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант руу явсан. Даваа мотоцикльтой явах гэсэн чинь мотоцикль явах боломжгүй байхаар нь айлаас хоёр морь бариулаад Баасанжаргал манай хүү Төрмандахыг өвөртөө хийсэн. Тэгтэл манай нөхөр Гантулга хүүхдийг даарчихна гэж бодоод өөрийнхөө бүсээр ороочихсон байсан хүзүүний ороолтыг аваад Төрмандахын амыг боосон байсан. Би тухайн үедээ анзаараагүй. Даваа давахдаа би ганцаараа нэг морийг нь унаад Баасанжаргал нэг морийг ганцаараа унаад Төрмандахыг өвөртөө хийгээд явсан. Манай нөхөр Гантулга манай ах Анхбаяр хоёр араас явган явсан. Даваа уруудаад явж байтал цас арилгаж байсан хүмүүстэй таарахаар нь Баасанжаргал бид хоёр морьтой очиход манай хүү Баасанжаргалын өвөрт байхдаа уйлаад байсан. Гэр нилээн дөхөж байсан тул Баасанжаргалын өврөөс даарчихна гэж бодоод шууд тэндээсээ морьтой явж байгаад хүргэн Гантулга ахынд эхлээд орсон. Баасанжаргалын өврөөс манай хүүг хадам эгч Ганчимэгийг гаргаж ирэхэд манай хүүхэд дуу гарахгүй, ам нь хүзүүний ороолтны ором гарчихсан байсан. Царай нь сонин болчихсон байхаар нь багийн эмч нарт утсаар хэлээд, эмч нар ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. ...Цас ихтэй байсан тул мориороо алхуулж явсан. Морьтой давхисан зүйл байхгүй. Учир нь их цастай, уулархаг газар. Цас цэвэрлэж байсан хүмүүсээс гэр хүртэл нилээн зайтай байсан. Би Баасанжаргалтай морьтой нь зэрэгцэж явсан. Хүүхэд уйлахаа болихоор нь унтчихлаа л гэж бодсон. Тийчигнэх, амьсгал давчидсан зүйл мэдэгдээгүй, Баасанжаргал юм хэлээгүй. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 30 хуудас/,  
Гэрч З.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай суманд их цастай байсан тул малдаа хоол гаргахын тулд цас малтаад малаа идээшлүүлж байхад Баасанжаргал морьтой Төрмандахыг өвөртөлж яваа талаараа хэлээд 
надтай золгосон. Баасанжаргал надтай золгох үед хүүхэд уйлаад байсан. Бид нарын цас малтаж байсан газраас 1 км хүрэхгүй газар Гантулга, манай хоёрынх байдаг. Хүүхэд уйлаад байхаар нь хурдан яв, дааруулчихна гэж хэлээд Баасанжаргалыг морьтой нь явуулсан. Би хүүхдийг үзээгүй. Баасанжаргал ойролцоогоор 10-20 минутын дараа Төрмандахын биеийн байдал муудлаа хүрээд ир гэхээр нь гэртээ очтол хүүхэд нас барчихсан, амьсгалахгүй байсан. Багийн хоёр эмч хүүхдийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,  
Гэрч Э.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн Элбэх гэх газраас би Гантулгын өөрийнх нь эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгийн мотоциклийг унаад миний ард Гантулга сундалж явсан. Анхбаяр төрсөн охин дүү Лхагвадулам, хүү Төрмандах нарыг цэнхэр өнгийн улсын дугааргүй, Хино маркийн мотоциклийг унаад Өвөрхангай аймгийн Уянга сумын Таацын ханан гэх газарт байдаг Гантулгынх руу явсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн Жаргалантын “Цүнхлэг” гэх газар хүртэл мотоцикльтой яваад цас их байсан тул Ойдовсамбуу гэдэг хүнээс 2 морийг гуйж аваад би нэг морийг унаад талийгаачийг өвөртөө хийгээд явсан. Лхагвадулам нэг морийг ганцаараа унаад Гантулга, Анхбаяр нар явган давааг давсан. Давааны дунд хэсэгт хүмүүс цас малтаж байсан. Би тэд нартай золгоход талийгаач Төрмандах уйлж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс Төрмандахыг даруулчихна хурдан яв гэхээр нь би морио унаад Гантулгынд ороход эхнэр нь байсан. Төрмандахыг өврөөс авахад хүүхдийн судас нь бүдэг цохилж байснаа сүүлдээ амьсгалахгүй болохоор нь багийн эмч нарт мэдэгд гэхээр нь З.Гантулга ах дээр морьтой очиж хэлсэн. Багийн хоёр эмч ирж үзээд Төрмандахыг нас барчихсан байна гэж хэлсэн. ...Айлаас морь авахад хүүхдийг амаараа даарчихна гэж хэлээд өөртөө байсан хүзүүний ороолтоор амыг нь ороосон. Урьд нь мотоцикльтой явж байхад уйлж байсан эсэхийг мэдэхгүй байна. Цас ихтэй байсан боловч цас хайлаад дулаахан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,  
Гэрч Э.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын сүүлээр би /өдрийг нь мэдэхгүй байна/ эхнэр хүүхэдтэйгээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эвхийн ам” гэх газар Түмэнжаргалынд хоёр хоносон. Түмэнжаргал нь манай эхнэрийн төрсөн ах, ээжийн хамт байдаг байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ 3-уулаа буцахаар болоод Түмэнжаргал өөрийнхөө мотоциклийг унаад манай эхнэр хүүхдийг сундалж явсан. Баасанжаргал өөрийнхөө улаан өнгийн мотоциклийг унаад би ард нь сууж явсан. Даваа давах гэтэл их цастай мотоциклиор явж болохгүй байсан тул Ойдов гэдэг айлаас хоёр морь аваад би хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй тул группид байдаг/ тул хүү Төрмандахыг Баасанжаргалын өвөрт хийлгэсэн. Гадаа тухайн үед хүйтэн байсан тул би хүүгээ даарчихна гэж бодоод өөрийнхөө бүсээр ороож явсан хүзүүний ороолтоор амыг нь ороосон. Манай эхнэр Лхагвадулам ганцаараа нэг морийг унаад Баасанжаргалтай явсан. Би Түмэнжаргал ахтай явган давааг давсан. Тухайн үед цас миний өвдгөөр татаад байсан. Даваа уруудаад явж байтал цас арилгаад маланд хоол гаргаж байсан хүмүүстэй таарсан. Тэр дунд хүргэн ах Гантулга хамт байсан гэсэн. Манай хүүхдийг даарчихна хурдан яв гэж Баасанжаргалд хэлсэн байсан. Тэгээд Э.Баасанжаргал манай эхнэртэй хамт түрүүлж яваад эгчийнд орсон байсан. Түмэнжаргал бид хоёр араас нь явган явж байсан тул нилээн сүүлд очсон. Намайг Түмэнжаргалтай гэрт ирэхэд манай хүүхэд нас барчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/, 
 
Гэрч Б.Дэмбэрэллхамын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 12 минутанд миний гар утасны дугаар руу Батзаяа гэдэг хүн дуудлага өгөхдөө “Хананд” 10 сартай хүүхэд ухаангүй байна гэж хэлсэн. Би бага эмч Цээрмаагийн хамт дуудлаганд очихоор болоод машинтай явсан. Тухайн үед цас ихтэй байсан тул 01 цаг 30 минут орчим машинтай явж очиход хүүхдийг гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтүүлчихсэн ухаангүй байсан. Тухайн хүүхдийг үзэхэд царай нь цонхийчихсон, амьсгал, зүрх зогссон байхаар нь гэрийхэнд нь нас барсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,  
Гэрч Т.Цээрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд манай бага эмч Дэмбэрэллхамд утсаар хэлэхдээ “Ханан” гэх газар 10 сартай хүүхдийг хүн морин дээр өвөртөлж ирээд гаргасан чинь ухаангүй ирлээ гэсний дараа Дэмбэрэллхам бид хоёр хамт дуудлаганд очих гээд явж байхад тухайн үед их цастай байсан тул 01 цаг 30 минут орчим машинтай явж байгаад очсон. Хүүхдийг Дэмбэрэллхам бид хоёрыг үзэхэд гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтүүлчихсэн ухаангүй байсан. Тухайн хүүхдийг үзэхэд царай нь цонхийчихсон, гараар хүрэхэд бие нь хөрчихсөн, амнаас нь шээс гарчихсан байдалтай байсан. Хүүхэн хараа өргөссөн, үе мөчинд хөшилт илэрсэн, амьсгал, зүрх зогссон байсан. Гэрийнхэнд нь нас барсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,  
Гэрч Э.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай тэнд их цастай байсан тул малдаа хоол гаргах гэж цас малтаж байхад 16 цагийн орчимд Баасанжаргал морьтой Төрмандахыг өвөртөлчихсөн явж байсан. Лхагвадулам нь бас нэг морьтой ганцаараа араас нь явж байсан. Тэр хоёр бид нартай золголт хийж байхад Төрмандах нь уйлаад байхаар нь гадаа даарчихна гээд бид нар тэр гурвыг удаалгүй явуулсан. Тэгээд л бид нар цасаа арилгаж байгаад малдаа явцгаасан. Тэр хойгуур Анхбаяр, Гантулга нар сүүлд араас нь ирж байгааг холоос харсан. Баасанжаргал удаагүй морьтой ирээд Төрмандахыг хачин болчихлоо гээд хүргэн ах Гантулгад хэлэхээр нь мэдсэн. Багийн эмч нар ирээд үзэхэд нас барчихсан байсан. ...Э.Баасанжаргал нь ааш зангийн хувьд гайгүй хүний үгээр байдаг залуу. Гэр бүлтэй байж байгаад 2015 онд салчихсан. Одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт “Элбэхийн урт жалга” гэх газар ээж Батдоржийн Цэцэгмаатай хамт амьдардаг. Аав 2016 ны 04 дүгээр сард өвчнөөр нас барсан. Өөрийн гэсэн 60 гаран тооны ямаатай, 5-6 үнээтэй. Өөр малгүй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Виня нэртэй мотоцикльтой. Баасанжаргал нь 2012 онд Баянхонгор аймгийн цагдаагийн газарт хулгайн хэргээр шалгагдаж байх хугацаанд нь эхнэр нь Уянга сум руу явчихсан юм. Тэрнээс хойш ирээгүй, Баасанжаргалын тэр шалгагдаж байсан хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэсэн. Архи нилээн хэрэглэдэг. Хүнд гэмгүй уудаг, тамхи татдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,  
Гэрч Э.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн хүү Гантулга, эхнэр Лхагвадулам, хүү Төрмандах нарыг Лхагвадуламын хамаатнууд хоёр мотоцикльтой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут тосгон руу Лхагвадуламын ах дүү нар дээр золголтоор очих гээд явсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр их цас ороод зам хаагдсан тул тэд нар зам гарахыг нь хүлээж байгаад 2017 оны 03 дугаар 
сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут тосгоноос ирэхдээ Жаргалантын даваа гэх даваагаар гарах гэсэн боловч цастай мотоциклиор явж чадахгүй байсан тул айлаас хоёр морь гуйж аваад гэртээ ирсэн гэж ярьж байсан. Төрмандахыг Э.Баасанжаргал өвөртөө хийгээд Лхагвадуламыг морин дээр суулгаад хамт явсан гэж ярьж байсан. Анхбаяр, Гантулга нар явган гэртээ ирсэн гэсэн. Би тэд нарыг Гантулгын гэрт ирэхэд нь би гэрт нь байсан. Учир нь манайх Гантулгынхтай айл байдаг. Баасанжаргалын өврөөс Төрмандахыг гаргахад хоолойгоор ороочихсон байсан хүзүүний ороолт нь амыг таглачихсан байсан. Хүүхдийн царай нь цонхийн цайчихсан байхаар нь малгай, ороолтыг авахад амьсгалахгүй байхаар нь гарны судсыг барьж үзэхэд муухан цохилж байхаар нь би багийн эмч Цээрмааг утсаар дуудаж үзүүлэхэд нас барчихсан байна гэж хэлсэн. ...Цас ихтэй байсан боловч цас хайлаад дулаахан байсан. Гантулга нь мэдрэлийн өвчтэй тул группид байдаг. Өөрөө хүүхдээ авч явж чадахгүй хүнээр хүүхдээ зөөлгөдөг хүн. Лхагвадулам нь бичиг мэдэхгүй болохоос биеийн байдал хэвийн байдаг хүн. Талийгаач Төрмандах нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр, 2017 оны 01 дүгээр сарын эхээр хатгаа авч байсан. Өөр өвчин байгаагүй. Эмчийн хяналтанд байнга байдаг байсан. Хүзүүний ороолт нь ам, хамар хэсгийг дарж ороосон байдалтай байсан. Уруул нь нялцайгаад ягаан өнгийн болчихсон байсан. ...Аав нь авч явж чаддаггүй, гэртээ л хардаг байсан. Хүүхэдтэйгээ явахаар бол эхнэрийнх нь юм уу манайхны ах дүүгийн хүмүүс хүргэж өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,  
Гэрч Ч.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд би өөрийнхөө цэнхэр өнгийн, 53-04 БНЗ улсын дугаартай Кона нэртэй хятад мотоцикльтой Лхагвадулам, түүний хүү Төрмандах нарыг аваад Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн “Ханан” гэх газар руу явсан. Э.Баасанжаргал нь Гантулгын эзэмшлийн, улсын дугааргүй, цагаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг унаад явсан. Даваа тулаад очтол цас их орсон байсан тул мотоцикльтой явах боломжгүй болсон болохоор нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ойдовоос хоёр тооны эмээлтэй морийг гуйж аваад Баасанжаргал нэг морийг унаад манай дүүгийн хүү болох Төрмандахыг өвөртөлж явсан гэсэн. Гантулга бид хоёр түрүүлээд явган явчихсан байсан тул яг өвөртөлж байхыг хараагүй. Гантулга бид хоёрын араас Баасанжаргал Төрмандахыг өвөртөө хийчихсэн, Лхагвадулам нэг морин дээр ганцаараа суугаад хажуугаар зөрсөн. Тухайн үед хүүхэд уйлж байгаа нь мэдэгдээгүй. Баасанжаргал, Лхагвадулам нар морьтой түрүүлж давааг даваад явсан. Гантулга бид хоёр шуудайтай зүйлээ ээлжилж үүрээд давааг давсан чинь Баасанжаргал, Лхагвадулам нар гэртээ оччихсон байсан. Цас арилгаж байсан хүмүүс гэр рүү явчихсан байсан. Гантулга бид хоёр явган явж байхад Баасанжаргал морьтой урдаас ирээд Төрмандахыг ухаан алдчихлаа гэж хэлсэн. Яваад очиход Төрмандах нь Ганбаа гэж дууддаг /Гантулга/-ын гэрт царай нь цонхийчихсон, амьсгал хураасан байсан. Гантулга бид хоёрыг ирээд удаагүй байтал багийн хоёр эмч ирж үзээд хүүхдийг нас барчихсан байна гэж хэлэхээр нь мэдсэн. ...Ааш зангийн хувьд гайгүй хүний үгээр байдаг залуу. Гэр бүлтэй байж байгаад 2015 онд салчихсан. Одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт “Элбэхийн урт жалга” гэх газар ээж Батдоржийн Цэцэгмаатай хамт амьдардаг. Аав 2016 ны 04 дүгээр сард өвчнөөр нас барсан. Өөрийн гэсэн 60 гаран тооны ямаатай, 5-6 үнээтэй. Өөр малгүй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Виня нэртэй мотоцикльтой. Баасанжаргал нь 2012 онд Баянхонгор аймгийн цагдаагийн газарт хулгайн хэргээр шалгагдаж байх хугацаанд нь эхнэр нь Уянга сум руу явчихсан юм. Тэрнээс хойш ирээгүй, 
Баасанжаргалын тэр шалгагдаж байсан хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэсэн. Архи нилээн хэрэглэдэг. Хүнд гэмгүй уудаг, тамхи татдаг... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/.  
Шүүгдэгч Э.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут-8 дугаар багийн “Элбэх” гэх зазраас би Гантулгын өөрийнх нь эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгийн мотоциклийг унаад миний ард Гантулга сундалж явсан. Анхбаяр төрсөн охин дүү Лхагвадулам, хүү Төрмандах нарыг цэнхэр өнгийн, улсын дугааргүй Кийно маркийн мотоциклийг унаад Өвөрхангай аймгийн Уянга сумын “Таацын ханан” гэх газарт байдаг Гантулгынх руу явсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн Жаргалантын Цүнхлэг гэх газар хүртэл мотоцикльтой яваад цас их байсан тул Ойдовсамбуу гэдэг хүнээс 2 морь гуйж аваад би нэг морийг нь унаад талийгаачийг өвөртөө хийгээд явсан. Лхагвадулам нэг морийг ганцаараа унаад Гантулга, Анхбаяр нар явган давааг давсан. Давааны дунд хэсэгт хүмүүс цас малтаж байсан. Таньдагаас З.Гантулга нь айлынхаа хүмүүстэй цас малтаж байсан. Би тэд нартай золгоход талийгаач Төрмандах уйлж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс Төрмандахыг дааруулчихна хурдан яв гэхээр нь би морио унаад З.Гантулгынд ороход эхнэр нь байсан. Төрмандахыг өврөөс авахд хүүхдийн судас нь бүдэг цохилж байснаа сүүлдээ амьсгалахгүй болохоор нь багийн эмч нарт мэдэгд гэхээр нь З.Гантулга ах дээр морьтой очиж хэлсэн. Багийн хоёр эмч ирж үзээд Төрмандахыг нас барчихсан байна гэж хэлсэн. ...2009-2010 онд Өвөрхангай аймгийн ЗХ-0256 дугаар ангид цэргийн алба хаасан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт “Элбэхийн урт жалга” гэх газар өвөлжөөний газартай, 5 ханатай гэртэй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Виня нэртэй мотоцикльтой. 2016 онд миний нэр дээр 20 үхэр, 120 ямаа тоолуулсан. Өөр эд хөрөнгө байхгүй. 2011 онд Өвөрхангай аймгийн Уянга сумаас эхнэр аваад дундаасаа 6 настай хүүтэй. 2015 оны 06 дугаар сараас хамтран амьдрахаа больсон. Албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байгаа. Одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багт “Элбэхийн урт жалга” гэх газар ээж Батдоржийн Цэцэгмаатай хамт амьдардаг. Аав 2016 ны 04 дүгээр сард өвчнөөр нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,  
Шүүгдэгч Э.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан зүйл ангийн үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өмгөөлөгч Б.Батсайхантай байцаалт өгнө. Цас арилгаж байсан хүмүүс Гантулгын гэр хүртэл явахад 1 км орчим зайтай байсан гэж бодож байна. Уйлж байгаад гэртээ очихоос 300-400 метр газарт дуу гарахгүй болохоор нь унтчихсан гэж бодсон. Тийчилсэн зүйл болоогүй. Дээлнийхээ энгэрийг задгай тавьчихсан байсан. Тийм учраас салхи орж байсан байх гэж бодож байгаа. ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81, 139 хуудас/,  
Э.Баасанжаргалын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “..Өчигдөр би найз Анхбаярынд очиход Анхбаяр “манай хүргэн, дүү хоёрыг даваа давуулаад гэрт нь хүргээд өгье, цас ихтэй болохоор манай хүргэн мотоциклио унаж чадахгүй байна” гэхээр нь за гээд Анхбаярын болон хүргэн гэх Гантулгын мотоцикльтой Шаргалжуутаас наашаа гарсан. Би Гантулгын мотоциклийг унаад Гантулгыг сундлаад, Анхбаяр өөрийнхөө мотоциклийг унаад дүү охиноо хүүхэдтэй нь сундлаад явсан. Тэгээд явж байгаад Баянхонгор аймгийн Шаргалжуутын 
Цүнхэг гэх газар Ойдовсамбуу гэх айлд очоод тэндээсээ цас ихтэй мотоциклиор нааш явах боломжгүй байсан учраас 2 морь аваад нэг морийг нь би унаад хүүхдийг нь өвөртлөөд, нэг морийг нь хүүхдийн ээжид нь унуулаад бид хоёр морьтой, араас Анхбаяр, Гантулга хоёр явган дагаад явсан. Явж байгаад Ханангийн даваа өгсөөд явж байгаад Гантулгын авгай морио унаж чадахгүй болохоор нь би морийг нь хөтлөөд явсан. Нөгөө хоёр уулсын сэрвээ, бор талыг бариад явсан. Тэгээд даваагаар даваад уруудаж явж байгаад Ганбаа, Батбаатар нар цас ухаж малдаа өвс гаргаж байхтай таараад бууж золгоод цааш яваад Гантулгын гэрт очтол хүүхдийг нь өврөөс Ганчимэг эгч аваад энэ хүүхэд сонин болчихож гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаад Анхбаяр, Гантулга нарын урдаас очиж хүүхэд хачин болчихсон байгаа гэж хэлээд бид гурвыг иртэл хүүхэд өнгөрсөн байсныг мэдсэн…“ гэсэн тайлбар /хх-ийн 11-12 хуудас/,  
Ч.Лхагвадуламын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Өчигдөр өглөө гэрээсээ нөхөр, хүүхэд, ах Анхбаярын хамт Баянхонгор аймгийн Шаргалжуут руу өөрийн төрсөн ээжийндээ очих гээд хоёр мотоцикльтой явсан. Тэгээд үдээс хойш бид нар буцаж яваад мотоцикль цасанд явахгүй болохоор нь замдаа айлд орхиод 2 морь аваад манай ахын найз Жаргал манай хүүхдийг өвөртлөөд нэг морийг нь унаад явсан. Манай нөхөр, ах хоёр араас явган яваад гэртээ ирсэн. Манай хүүхэд замдаа уйлаад байсан. Манайгэрийн дээхэн талд ирэхэд бас уйлаад байсан. Тэгээд би гэртээ оруулаад хөхүүлье гэж бодоод явж байгаад гэрт ирээд хөхүүлэх гээд гаргаад иртэл өнгөрчихсөн байсан. Замдаа морь авсан айлд ороод хөхүүлэхэд зүгээр байсан. Замдаа бид хоёр бууж суугаад морио хөтлөөд зэрэгцээд явж байсан, хүүхэд хааяа нэг уйлж байсан. Тэгээд дуу гарахгүй, уйлахгүй үед нь унтчихлаа гээд яриад явсан. …Манай ахын доохон талд байдаг юм. Замд бид нартай таараад хүргээд өгөх үү гэхээр нь тэг гээд хамт яваад хүүхдээ өвөрт нь хийгээд авч явсан юм. Манай нөхөр хөл, гар муутай морь унаж чадахгүй байсан учраас Баасанжаргалд хүүхдээ өгөөд хамт явсан юм. Баасанжаргал эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хүүхдийг өврөөсөө унагаагаагүй. Э.Баасанжаргалд гомдол санал алга. Бидний буруугаас л боллоо...“ гэсэн тайлбар /хх-ийн 14 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21ний өдрийн 25 дугаартай шинжээчийн: “...Талийгаач нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын эрхтэн дутагдлаар нас барсан байна. Нас барсан хугацааг анхны үзлэгээр тогтооно. Г.Төрмандахын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдохгүй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр архаг, хууч өвчин тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49 хуудас/,  
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн: “....Э.Гантулга нь оюуны хөнгөн хомстолт шинж тэмдэгийн уналт, таталт, сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрлөхийн эмгэг байна. Э.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу хэрэг үйлдэгдэх үед оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдэгийн уналт, таталт, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Э.Гантулга нь болсон үйл явдлыг зөвөөр тусган авч, зөвөөр илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62 хуудас/, 
 
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн: “....Ч.Лхагвадулам нь оюуны хөнгөн хомстол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрлөхийн эмгэг байна. Ч.Лхагвадулам нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу хэрэг үйлдэгдэх үед оюуны хөнгөн хомсдол, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ч.Лхагвадулам нь болсон үйл явдлыг зөвөөр тусган авч, зөвөөр илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-70 хуудас/,  
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,  
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-25/,   
Шүүгдэгч Э.Баасанжаргалын хувийн байдлыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100/,  
Хохирогч Ч.Лхагвадуламын шүүхэд ирүүлсэн “Миний бие Э.Баасанжаргалаас хохиролд 300000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.   
Шүүгдэгч Э.Баасанжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Ханан" гэх газар 10 cap 14 хоногтой, эрэгтэй Г.Төрмандахыг өвөртөлж яваад болгоомжгүйгээр амьсгалыг нь бүтээсний улмаас Г.Төрмандах нь амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Лхагвадуламын “...Даваа уруудаад явж байтал цас арилгаж байсан хүмүүстэй таарахаар нь Баасанжаргал бид хоёр морьтой очиход манай хүү Баасанжаргалын өвөрт байхдаа уйлаад байсан. Гэр нилээн дөхөж байсан тул Баасанжаргалын өврөөс даарчихна гэж бодоод шууд тэндээсээ морьтой явж байгаад хүргэн Гантулга ахынд эхлээд орсон. Баасанжаргалын өврөөс манай хүүг хадам эгч Ганчимэгийг гаргаж ирэхэд манай хүүхэд дуу гарахгүй, ам нь хүзүүний ороолтны ором гарчихсан байсан. Царай нь сонин болчихсон байхаар нь багийн эмч нарт утсаар хэлээд, эмч нар ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” /хх-ийн 27/, гэрч З.Гантулгын “...Баасанжаргал надтай золгох үед хүүхэд уйлаад байсан. Бид нарын цас малтаж байсан газраас 1 км хүрэхгүй газар Гантулга, манай хоёрынх байдаг. Хүүхэд уйлаад байхаар нь хурдан яв, дааруулчихна гэж хэлээд Баасанжаргалыг морьтой нь явуулсан. Би хүүхдийг үзээгүй. Баасанжаргал ойролцоогоор 10-20 минутын дараа Төрмандахын биеийн байдал муудлаа хүрээд ир гэхээр нь гэртээ очтол хүүхэд нас барчихсан, амьсгалахгүй байсан. Багийн хоёр эмч хүүхдийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн....” /ххийн 31/, гэрч Э.Гантулгын: “...Манай хүүхдийг даарчихна хурдан яв гэж Баасанжаргалд хэлсэн байсан. Тэгээд Э.Баасанжаргал манай эхнэртэй хамт түрүүлж яваад эгчийнд орсон байсан. 
Түмэнжаргал бид хоёр араас нь явган явж байсан тул нилээн сүүлд очсон. Намайг Түмэнжаргалтай гэрт ирэхэд манай хүүхэд нас барчихсан байсан...” /хх-ийн 33/, гэрч Б.Дэмбэрэллхамын: “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 12 минутанд миний гар утасны дугаар руу Батзаяа гэдэг хүн дуудлага өгөхдөө “Хананд” 10 сартай хүүхэд ухаангүй байна гэж хэлсэн. Би бага эмч Цээрмаагийн хамт дуудлаганд очихоор болоод машинтай явсан. Тухайн үед цас ихтэй байсан тул 01 цаг 30 минут орчим машинтай явж очиход хүүхдийг гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтүүлчихсэн ухаангүй байсан. Тухайн хүүхдийг үзэхэд царай нь цонхийчихсон, амьсгал, зүрх зогссон байхаар нь гэрийхэнд нь нас барсан талаар хэлсэн...” /хх-ийн 35/, гэрч Т.Цээрмаагийн “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд манай бага эмч Дэмбэрэллхамд утсаар хэлэхдээ “Ханан” гэх газар 10 сартай хүүхдийг хүн морин дээр өвөртөлж ирээд гаргасан чинь ухаангүй ирлээ гэсний дараа Дэмбэрэллхам бид хоёр хамт дуудлаганд очих гээд явж байхад тухайн үед их цастай байсан тул 01 цаг 30 минут орчим машинтай явж байгаад очсон. Хүүхдийг Дэмбэрэллхам бид хоёрыг үзэхэд гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтүүлчихсэн ухаангүй байсан. Тухайн хүүхдийг үзэхэд царай нь цонхийчихсон, гараар хүрэхэд бие нь хөрчихсөн, амнаас нь хөөс гарчихсан байдалтай байсан. Хүүхэн хараа өргөссөн, үе мөчинд хөшилт илэрсэн, амьсгал, зүрх зогссон байсан. Гэрийнхэнд нь нас барсан талаар хэлсэн...” /хх-ийн 36/, гэрч Э.Батбаатарын “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай тэнд их цастай байсан тул малдаа хоол гаргах гэж цас малтаж байхад 16 цагийн орчимд Баасанжаргал морьтой Төрмандахыг өвөртөлчихсөн явж байсан. Лхагвадулам нь бас нэг морьтой ганцаараа араас нь явж байсан. Тэр хоёр бид нартай золголт хийж байхад Төрмандах нь уйлаад байхаар нь гадаа даарчихна гээд бид нар тэр гурвыг удаалгүй явуулсан. Тэгээд л бид нар цасаа арилгаж байгаад малдаа явцгаасан. Тэр хойгуур Анхбаяр, Гантулга нар сүүлд араас нь ирж байгааг холоос харсан. Баасанжаргал удаагүй морьтой ирээд Төрмандахыг хачин болчихлоо гээд хүргэн ах Гантулгад хэлэхээр нь мэдсэн. Багийн эмч нар ирээд үзэхэд нас барчихсан байсан...” /хх-ийн 37/, гэрч Э.Ганчимэгийн “...Баасанжаргалын өврөөс Төрмандахыг гаргахад хоолойгоор ороочихсон байсан хүзүүний ороолт нь амыг таглачихсан байсан. Хүүхдийн царай нь цонхийн цайчихсан байхаар нь малгай, ороолтыг авахад амьсгалахгүй байхаар нь гарны судсыг барьж үзэхэд муухан цохилж байхаар нь би багийн эмч Цээрмааг утсаар дуудаж үзүүлэхэд нас барчихсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 40/, гэрч Ч.Анхбаярын “...Гантулга бид хоёр явган явж байхад Баасанжаргал морьтой урдаас ирээд Төрмандахыг ухаан алдчихлаа гэж хэлсэн. Яваад очиход Төрмандах нь Ганбаа гэж дууддаг /Гантулга/-ын гэрт царай нь цонхийчихсон, амьсгал хураасан байсан. Гантулга бид хоёрыг ирээд удаагүй байтал багийн хоёр эмч ирж үзээд хүүхдийг нас барчихсан байна гэж хэлэхээр нь мэдсэн...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-25/, шүүгдэгч Э.Баасанжаргалыг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 78, 81/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  
Шүүгдэгч Эмгэн овгийн Эрдэнэбаярын Баасанжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Баасанжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.  
Шүүгдэгч Э.Баасанжаргалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Баасанжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  
Шүүгдэгч Э.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,  
Шүүгдэгч Э.Баасанжаргалд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Баасанжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  
                                          ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Эмгэн овгийн Эрдэнэбаярын Баасанжаргалыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргал нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.  
6. Шүүгдэгч Э.Баасанжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд 
мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
7. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баасанжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Баасанжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
                     
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.ЦЭЦЭГЭЭ