Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******д холбогдох *******5**************000000001 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч *******0*******5 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл *******, ээж, хамтран амьдрагчийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, Баянсуудлын *******-1******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хоолны газарт тогооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн харицлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* *******. /РД:МЗ97**************44/

 

           Шүүгдэгч Т.******* нь *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр 1*******-14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  А. эзэмшлийн - УАТ  улсын дугаартай Тоёота приус-*******0 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******гийн өгсөн …. ... *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр 1*******-14 цагийн орчимд машин дотроо нэг том савтай пиво ганцаараа уусан. Тэгээд ажил руугаа явж байгаад талхны цехийн урд талын төв засмал замын боржуур давж зогссон. Тэгээд машинаасаа буугаад зогсож байтал ******* цагдаа хүрч ирээд машиныг журмын хашаа руу авч яваад намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Манай дүүгийн нэр дээр байдаг тоёота приус-*******0 загварын - УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх мэдүүлэг талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ахлагч П. хамтаар *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр ******* сумын ******* дугаар баг Спиртийн байрны урд талын төв асфальтан зам дээр - УАТ улсын дугаартай приус-*******0 загварын тээврийн хэрэгслийн араас явж байтал уг тээврийн хэрэгсэл замын хажуугийн боржуур давж орохоор нь очиж шалгахад Т.******* нь илтэд согтуу буулгаж уулзахад хөл дээрээ тогтож явж чадахгүй байдалтай ганцаараа машиндаа байсан тул уг тээврийн хэрэгслийг саатуулж Т.*******г эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч алкотест -68*******0 хэмжигч багажаар үлээлгэж шалгахад *******.18 хувийн согтолттой гарч байсан тул тэмдэглэл үйлдэн Т.*******г ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

овогтой *******г *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр 14 цаг 19 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест 68*******0 багажаар үлээлгэж шалгахад *******.18 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаанй зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-07 дугаар хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээллээр Т.******* нь *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн № *******0*******4/ЗШ/887 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан тухай лавлагаа /Хх-н ************** дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн № *******0*******4/ЗШ/887 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай /Хх-н *******5-*******6 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сумын Баянсуудлын ******* дугаар багийн засаг даргын Т.******* нь Баянсуудлын *******-1******* тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н *******1 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н ************** дугаар хуудас/

овогт ******* ******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н *******9 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.******* нь *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр 1*******-14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  А. эзэмшлийн - УАТ  улсын дугаартай Тоёота приус-*******0 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Б.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-07 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /Хх-н ************** дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн № *******0*******4/ЗШ/887 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн *******5-*******6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.******* нь *******0*******4 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ *******0*******4 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5-д ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж, *******000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 1******* сарын хугацаанд 1******* хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.*******, 5.4, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.4 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.*******, *******.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж *******000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.******* нь *******000000 төгрөгийн торгох ялыг 1******* сарын хугацаанд 1******* хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 180 дугаар зүйлд зааснаар Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

                                                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.