| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.3., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч Х.*******
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ганболд
Шүүгдэгч М.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0******* оны дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч 05 оны 0 дугаар сарын -ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл , ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, -8 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт . /РД:РЗ80*********************8/
Шүүгдэгч М. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 0 дугаар сарын *******-наас -нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, -8 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х. хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон түүний биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны ,-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганы ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн -р хавирга зөрүүтэй, *******,,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулж хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ийн өгсөн …. ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг
Хохирогч Х.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн орой 8-9 цагийн хооронд миний утас руу маш олон удаа байн байн залгаад ахдаа юм дөхүүлээд өгөөч гэж зөндөө гуйсан. Би манай ахын найз юм байна гэж бодоод захисан том савтай Сэнгүр нэртэй пиво дэлгүүрээс аваад гэрт нь очсон. Тэгээд бид хоёр юм ярьж суусан. Тэгээд би ингэсгээд явлаа гэхэд сар шинэ болж байна юм ярьж сууя юун сүртэй юм гэж хэлсэн. Намайг пиво уу гэхээр нь машин барьж явж байгаа ухгүй гэхэд юун сүртэй юм бэ гээд хүчээр шахуу шахаад уулгасан. Тэгээд тэр хоёр савтай пивыг бид хоёр хувааж уусан. Намайг ороход цэнхэр өнгийн хувинд талаар нь угаадас юмуу шээсэн юмуу шар өнгийн зүйл байхаар нь би гадаа гаргаж асгасан. Би тэр угаадсыг лүү цацаагүй байхад цацсан гэж худлаа ярьсан. Би гал дээр нь сандайлж суугаагүй намайг гал руу мод хийчих гэхээр нь галд нь мод хийсэн. Надтай юм ярьж сууж байхдаа манай ахыг муулж яриад надтай их дээрэнгүй байдлаар харьцахаар нь би явлаа гэхэд гэнэт миний нүүр лүү гараараа цохисон. Бүүр -******* удаа дараалж цохисон. Би яаж байна гэхэд яадаг юм гэхээр нь би биеэ хамгаалаад жижиг савтай ахуйн газ шидэхэд ийг оносон. Тэгээд намайг чамайг яасан ч яадаг юм гээд үснээс зулгааж шалан дээгүүр чирээд зангидсан гараараа бүх бие рүү цохиж зодсон. Хавирга орчимд хөлөөрөө хэд хэд өшиглөсөн. Цагдаа дуудах гээд гар утсаа гаргаж ирэхэд булааж аваад газарт савж эвдэлчихээд одоо цагдаагаа дууд харъя гэсэн. Бариул хэсгийг нь улаан өнгийн лентээр ороосон мод гаргаж ирээд эхлээд тэр модныхоо үзүүр хэсгээр бие рүү хатгаж өвтгөж байгаад миний биеийн бүх хэсэг рүү тас тас хийтэл чанга цохиход аймар өвдөөд орилоход чамайг алаад алга хийж чадна шүү гэсэн. Ер нь бол би үхэх шахсан үнэхээр айж зовсон. Дэндүү хэрцгий балмад байдлаар цохиж зодож намайг шаналалд оруулж хохироосон. Намайг аллаа амь авраарай гэж зөндөө орилоход огт тоохгүй байсан. Тэгээд намайг хэсэг зодохоо болихоор нь бие заслаа гэж гарахад бие өвдөөд хөл салгалаад тогтож чадахгүй явж чадахгүй байхаар нь тэсээд арайхийж өндийж эднийхээс гарахад шөнийн цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Утас байхгүй болсон болохоор цагаа харж чадахгүй мэдэхгүй байсан. Яг хэдийд гарснаа сайн мэдэхгүй байна. Гэрээс нь гараад хэсэг алхаад явж байгаад хүнтэй таараад цагдаа дуудаад өгөөч гэж гуйхад тэр хүн иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаа дуудаж өгсөн. Цагдаа нар 5-0 минутын дараа ирсэн. Нэг цаг гарангийн хугацаанд намайг цохиж зодож гэмтээсэн нь үнэн. 08*******87 төгрөгийг эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилнэ. Ажилгүй байсан 0 сарын хугацааны цалинд ******* сая төгрөг, сэтгэцийн хор уршигт 857*******00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс ардалд 50000 төгрөг, нийт **************677 төгрөгийг нэхэмжилж байгаагаас ийн өгсөн 50000 төгрөгийг хасч тооцоод *******977 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Одоо хүртэл сэтгэл санаагаар шаналж хохирч явна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Х.Бумсэмбэрүү нь 0******* оны дугаар сарын 0-ний өдрөөс манай Буйдхан гоо сайхны салонд үсчнээр ажилд орсон. Тухайн үед өдрийн 50000 төгрөгийн цалингаар цалинжуулж сарын 500000 төгрөгийн цалин авдаг байсан. Х.Бумсэмбэрүү нь 0******* оны дугаар сарын 0-ний өдрөөс 0 оны 0 дугаар сарын 08-ны өдөр хүртэл манай Буйдхан үсчин гоо сайхны салонд ажиллаж байсан гэх мэдүүлэг /Хх-н 06-07 дугаар хуудас/
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 0 оны 0 дугаар сарын *******-наас -нд шилжих шөнө цагаан сар хийгээд гэр бүлийн хамт дүгээр багт найзындаа очиж байж байгаад орой гэр лүүгээ харьсан. Би гэр бүлийн хамт машинтайгаа ******* сум ******* дугаар баг гудамж руу ороод явж байхад нэг хар хувцастай согтуу эмэгтэй манай машин луу гараа өргөж зогсоосон. Тэгээд би тухайн эмэгтэйгээс юу болсон ухай асуухад намайг утсаараа нэг яриулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би утсаа гаргаж ирээд тухайн эмэгтэйн хэлсэн дугаар луу залгах гэхэд миний утасны нэгж дууссан байсан. Тэгээд би тухайн хар хувцастай согтуу эмэгтэйд надад нэгж байхгүй байна гэж хэлэд машинтайгаа гэр лүүгээ явсан. Улмаар би гэртээ байж байгаад 0-******* минут болж байхад манай хашааны хаалга хүн нүдэх шиг чимээ гарахаар нь гарч хартал гудамжинд таарсан согтуу эмэгтэй би гадаа даараад байна танай гэрт оръё гэж хэлэхээр нь би согтуу хүн гэрт оруулахгүй манайх нялх хүүхэдтэй гадны хүн оруулахгүй гэж хэлсэн. Тэтэл тухайн согтуу эмэгтэй тэгвэл надад цагдаа дуудаад өг гэж хэлэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 0-******* минутын дараа хоёр цагдаа ирээд тухайн эмэгтэйг аваад явсан гэх мэдүүлэг / дугаар хавтаст хэргийн 0 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн № 59 дугаартай ..... Дүгнэлт:
.Х.ийн биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны ,-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганы ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
*******. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх болмжтой.
. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н -******* дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 0 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн № 86 дугаартай ..... Дүгнэлт:
.Х.ийн биед зүүн -р хавирга зөрүүтэй, *******,,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдсон.
. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
*******. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинээр үүссэн зүүн -р хавирга, *******,,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өмнө гаргасан гэмтлийн зэргийн дүгнэлтэд нөлөөлөхгүй болно гэх /Хх-н *******-******* дугаар хуудас/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 0 оны 0 дугаар сарын 9-ний өдрийн № *******5 дугаартай..... Дүгнэлт:
.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч З.Амар-Амгалан, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнаран нарын 0 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт тухайн үед үндэслэлтэй байна.
. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргал нарын 0 оны 08 дугаар сарын 9-ныий өдрийн 89 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
*******. Хохирогч Х.ийн сэтгэцэд 0 оны 0 дугаар сарын *******-ны орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх /Хх-н 09- дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-н дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн № 96 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н дүгээр хуудас/
Шүүгдэгч М.ийн иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н 5 дугаар хуудас/
Шүүгдэгч М.ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 6 дугаар хуудас/
М. нь эрүүгийн харицлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 5******* дугаар хуудас/
Хохирогч Х.ийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 69-85, -*******, 5-66, 8-97, 6-******* дугаар хуудас/
Хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 87-9 дүгээр хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-0 дүгээр хуудас/
Хохирогч Х.ийн шүүгдэгч М.ийн зодсон гэх улаан өнгийн лентээр ороосон гэх модны зургийг өөрөө зурж дүрсэлж гаргаж өгсөн баримт /Хх-н 67 дугаар хуудас/
Хохирогч Х.ээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн өмгөөлөгчийн хөлс төлсөн тухай баримт зэрэг болно.
Шүүгдэгч М. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 0 дугаар сарын *******-наас -нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, -8 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х. хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон түүний биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны ,-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганы ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн -р хавирга зөрүүтэй, *******,,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулж хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч М.ийн хохирогч Х.ийн биед хүндэвтэр хохирол учруулахдаа гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, идэвхитэй үйлдлээр цохиж зодон бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь хэсэгт “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирлыг нөхөн төлнө гэж мэдүүлж байгаа боловч хэрхэн яаж ямар байдлаар нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг баримтлан тэнсэх боломжгүй, мөн хохирогчид учирсан хохирлыг төлөх боломжгүй байхад торгох ялаар нэмж шийтгэх боломжгүй гэж дүгнээд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .*******-д заасан хорих ялын доод хугацаагаар буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв..
Хохирогч Х.Бумсэмбэрүү нь эмчилгээний болон бусад зардалд 08*******87 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч М.ийн төлсөн 50000 төгрөгийг хасч тооцоход 8*******7*******87 төгрөг болж байх ба үүн дээр өмгөөлөгчид төлсөн хөлс зардал 50000 төгрөгийг нэмэхэд 96*******87 төгрөг болж байгааг шүүгдэгч М.өөс гаргуулж хохирогчид олгох, ажилгүй байсан 0 сарын хугацааны цалин *******00000 төгрөгийг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйгээр хэлэлцэхгүйгээр орхих үндэслэлтэй байна.
Хохирогч Х.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч нарын дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамаарах талаар дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 857*******00 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилснийг шүүх Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын *******.8 дугаар зүйлд заасан бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 580000 төгрөгийг /660000 х 8 = 580000/ шүүгдэгч М.өөс гаргуулж хохирогч Х. олгож, үлдэх *******9*******00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Х.ийн *******977 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 90*******87 төгрөгийн нэхэмжлэл хангагдаж, ажилгүй байсан хугацааны цалин *******00000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэхээр хэлэлцэхгүйгээр орхисон, сэтгэцийн хор уршигт 857*******00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс *******9*******00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, мөн хохирогч Х.Бумсэмбэрүү нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.ийн толгойны хэсэг хар үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, улаан шигтгээтэй мөнгөлөг өнгийн ээмэг ширхгийг хохирогч Х. буцаан олгох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5., 5.*******, 5. дэх хэсэг, *******6. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6. дугаар зүйлийн , дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн дахь хэсгийн ., ., .*******, . дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн , дэх хэсэг, *******6.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь эсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн .******* дахь хэсэгт заасныг баримтлан М.ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар М.д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.ийн толгойны хэсэг хар үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, улаан шигтгээтэй мөнгөлөг өнгийн ээмэг ширхгийг хохирогч Х. буцаан олгох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан М.өөс эмчилгээний болон бусад зардалд 96*******87 төгрөгийг, Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дүгээр зүйлийн дугаар зэрэглэлд заасныг баримтлан М.өөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 580000 төгрөгийг тус тус гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, - тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт /РД:МИ8609809/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн *******00000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхисугай.
6. Хохирогч Х.ийн *******977 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 90*******87 төгрөгийн нэхэмжлэл хангагдаж, ажилгүй байсан хугацааны цалин *******00000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэхээр хэлэлцэхгүйгээр орхисон, сэтгэцийн хор уршигт 857*******00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс *******9*******00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болохыг дурьдсугай.
7. Хохирогч Х.Бумсэмбэрүү нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 05 оны 0 дугаар сарын -ний өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.