| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2022/00301/И |
| Дугаар | 145/ШШ2022/00352 |
| Огноо | 2022-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2022/00352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 39 настай, *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******,******* тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 31 настай, *******т холбогдох
“******* төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч , нарийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан “******* төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн , ******* бид 2 “” ББСБ-аас 12800000 төгрөгийн үлдэгдэл 4800000 төгрөгийг борлуулагчид өгч нийт 17600000 төгрөгийн үнэ бүхий “Toyoto Prius 30” маркийн авто машиныг лизингээр 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авсан. Ар гэрийн асуудлаас болоод уг машиныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Батбаярын Ганбаярт 15000000 төгрөгөөр бодож 4500000 төгрөгийг дансаар авч үлдэгдэл ББСБ-ийн төлбөрийг /10518394.93 төгрөг/ үргэлжлүүлэн төлөхөөр болсон. Өвөрхангай аймгаас шөнө 12 цагт ирж машин авч явсан нотариат орох гэсэн боловч бүгд хаасан байсан тул дараа хийж удахгүй төлнө гэж амаар хэлцэл хийж явсан. 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл нэг ч удаа зээлээ хугацаанд нь төлөөгүй, сүүлийн 2 жил зээлсэн төлбөрөө хойшлуулж мөн сүүлийн 4-5 сар огт зээлээ төлөхгүй байсаар 2022 оны 01 дүгээр сард зээл хаагдсан байсан боловч зээлээ огт төлөхгүй ББСБ-аас зээлээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөл Монгол банкны муу зээлийн түүхийг хэвийн болгож өгнө гэсэн тул өөрийн найз 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 22 цаг 18 минутанд 10000000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлэн ББСБ-ийн зээлийг хаасан болно. ББСБ-ийн зээлийг хаахыг хүлээж ыг 22 цаг хүртэл хүлээж зээлээ төлөхгүй байсан тул арга буюу хүнээс 10%-ийн хүүтэй мөнгө зээлж зээлээ хаасан. удахгүй мөнгө төлнө, мөнгө хайж байгаа гэсээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийсэн Ц.Одончимэгтэй хийсэн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийсэн мөнгө яаралтай авах шаардлагатай байна гэж удаа дараа шаардаж байгаа. зээлсэн 10%-ийн хүүг өөрийн цалингаас болон бусад мөнгөөр сар бүр төлж байгаа. нэг ч удаа зээлээ хугацаандаа төлдөггүй. Байнга хугацаа хэтрүүлдэг. Би нөхрөөрөө дамжуулж дандаа яриулдаг байсан. Сар дамнах юм бол Монгол банкны лавлагаа дээр анхаарал хандуулах төлөвтэй болдог. Би өөрөө банкны ажилтай хүн болохоор мэднэ. Муу зээлийн түүхтэй хүнд ямар ч зээл гардаггүй учраас энэ хүнд удаа дараа шаардлага тавьж, 6 сарын дараа өөртэй нь уулзсан. Нэг хоногийн хугацаа хэтэрвэл 4500000 төгрөгөө аваад машинаа буцааж өгнө гэсэн гар өргөдөл бичиж өгсөн. Энэ амлалтдаа хэзээ ч хүрээгүй. 10000000 төгрөгийн зээл авчихаад 3 жилийн хугацаанд 4000000 төгрөг л төлсөн. Үлдэгдэл 6000000 төгрөг нь одоо явж байгаа. Ковидтой хугацаанд хүүний 200000 төгрөгөө ч төлж чадахгүй байнга хугацаа хэтэрдэг байсан. Ярих болгонд одоо тэндээс, эндээс мөнгө орж ирнэ ингэнэ, тэгнэ гэж хэлдэг. Би нэг банкны ажилтан шиг байнга энэ хүнтэй хөөцөлдөж зээлийн төлүүлэх гээд л явдаг. Би энэ хүнд машинаа зарсны төлөө өмнөөс нь муу зээлийн ангилал аваад л 3 жил стресстэй өнгөрөөсөн. Зээл хаагдах өдөр болоход зээлээ төлөөгүй 6000000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн. Би муу зээлдэгч болохгүйн тулд яах аргагүй найзаасаа зээл авч төлсөн. Одоо би найзынхаа нүүрийг ч харах эрхгүй зугтаад явж байна. Надад үнэндээ хэцүү байна. Би хүнд тус болж 4500000 төгрөгийн урьдчилгаа аваад л машинаа зүгээр өгөөд явуулсан. Тэгээд энэ хүн дандаа худлаа ярина. Би та нарыг ингэ гэж хэлсэн юм уу? гээд л байдаг. Манай нөхөр бид хоёрт хүнээс 3000000 төгрөг зээлээд л урагшаа явж машин оруулж ирээд мөнгөө төлөөд зээлээ хаана гээд л худлаа яриад байдаг. Энэ хүнтэй 3 жил ноцолдож байна. Сүүлдээ залхаж байна. Миний нэр дээр зээл нь байгаа болохоор би ингэж зовоод байгаа. Хэрвээ энэ хүний нэр дээр зээл нь байсан бол би ингэж зовохгүй байсан. Өөрийнхөө нэр дээр зээлээ аваад банк бус дээрээ үргэлжлүүлээд зээлээ төл гэхээр төлөхгүй байгаа. Намайг муу нэртэй болгочихоод би төлөхгүй гээд юу ч болоогүй юм шиг сууж байна. Би муу банкны зээлийн ангилалтай болчихоод 5 жил ямар ч банкнаас зээл авах эрхгүй болно. Би өөрийнхөө хүнээс авсан мөнгөө л энэ хүнээс авах гэж байгаа. Энэ хүнээс нэг ч төгрөг илүү аваагүй. Би энэ хүний өмнөөс 6000000 төгрөг төлснийхөө төлөө буруутан болоод сууж байна. Мөн найз нөхдийн итгэл ч байхгүй болгосон. Найзыгаа харах эрх байхгүй болсон. Би үнэндээ гомдолтой байна. Иймд аас ББСБ-ийн зээлийн төлбөр 6000000 төгрөг, 2-6 сарын зээлсэн зээлийн хүү 3000000 төгрөг, үүнээс т өгсөн 800000 төгрөгийг хасаад нийт ******* төгрөгийг аас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зар тавиад машиныг авсан нь бол үнэн. Тухайн үед машинаа 14500000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд 4500000 төгрөгийг өгвөл үлдсэн 10000000 төгрөг нь зээл байгаа. Сард 500000 төгрөг төлөөд 2 жилийн хугацаанд төлчихвөл өөр дээрээ шилжүүлээд аваарай гэсэн. Тэгээд нөхөрт нь мөнгөө өгөөд машинаа авсан. Үүнээс хойш 2020, 2021 онд зээл нь таарсан. Би хувиараа ачаа тээвэр хийж ажилладаг. Ковидын нөхцөл байдлаас болоод ачаа ч олдохоо больсон. Мөн ачааны машинаа давхар Транскапитал ББСБ-аас зээлээр авчихсан байсан. Адилхан зээл төлдөг. Би 10000000 төгрөгийн зээлтэй машин авсан. Дансны хуулгаас харахад үндсэндээ 5000000 төгрөг гаруй мөнгө төлчихсөн байгаа. Одоо дахиад ******* төгрөг төлнө гэхээр надад бол үнэндээ л хүндрэлтэй байна. Би энэ хүмүүст урьдчилгаа мөнгөө бүрэн өгсөн. Надад зээл төлөх графикийг үзүүлдэггүй. Намайг банк бусынхаа данс руу ч мөнгийг нь хийлгэдэггүй. Би Б.Мягмарсүрэн нарын данс руу л мөнгө шилжүүлдэг байсан. Намайг банк бус санхүүгийн байгууллагатайгаа холбож байсан удаагүй. Хэрвээ банк бус байгууллагатай холбосон бол тухайн үед зээлээ төлж чадахгүй байвал машинаа аваад зээлээ төлөх арга замаар шийдэх байсан байх. Банк бус дээрх 6 сая төгрөгөө төлнө. Үүнээс сая гаруй төгрөг өгчихсөн байгаа. Мөн хүнээс хүүтэй мөнгө зээлээд 3 сая төгрөгийн хүү гарсан байсан. Нийлээд 9000000 төгрөг болохоос 800000 төгрөгөө хасаад ******* төгрөг үлдсэн. Миний хувьд бол зээлийн хүүний асуудал дээр төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байна гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ ” ХХК, , ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хаан нэхэмжлэгч *******гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, , нарын машины зээлийг банк бус санхүүгийн байгууллагад төлөх талаар гаргасан тайлбар, хариуцагч ын иргэний үнэмлэхийн хуулбар боон түүний фэйсбүүкийн хаягийн гэрэл зургийн үзүүлэлт, Оchirundra-ийн фэйсбүүкийн мессенжерийн болон улсын дугаартай авто машины, фэйсбүүкийн мессенжерийн гэрэл ургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
5. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй т холбогдуулан “******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч т машинаа зарахдаа урьдчилгаа 4500000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон боловч зээлээ огт төлөөгүй. ББСБ-аас зээлээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөл Монгол банкны муу зээлийн түүхийг хэвийн болгож өгнө гэсэн тул өөрийн найз 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 22 цаг 18 минутанд 10000000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлэн “ ББСБ”-ийн зээлийг хаасан болно. Банк бус санхүүгийн байгууллагын машины зээл хаасан 6000000 төгрөг, Ц.Одончимэгт 2-6 сар хүртэл төлсөн хүү 2200000 төгрөг /ын өгсөн 800000 төгрөг хасаад/ нийт ******* төгрөгийг аас гаргуулна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 10000000 төгрөгийн зээлтэй машин авсан. Дансны хуулгаас харахад үндсэндээ 5000000 төгрөг гаруй мөнгө төлчихсөн байгаа. Одоо дахиад ******* төгрөг төлнө гэхээр надад бол үнэндээ л хүндрэлтэй байна. Би энэ хүмүүст урьдчилгаа мөнгөө бүрэн өгсөн. Би банк бус санхүүгийн байгууллагын машины төлбөрийг төлнө. Харин хүнээс зээлсэн төлбөрийг төлөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *******, нөхөр гийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “ ” ХХК-тай 12800000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэйгээр маркийн улсын дугаартай автомашиныг барьцаалан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Одончимэгтэй 10000000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ тус тус байгуулжээ.
6. Хариуцагч ын “ улсын дугаартай приус 30 машиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрхи зээлийг үргэлжлүүлэн сар бүрийн 10-ны дотор төлнө” талаар бичсэн тайлбарыг гаргасан байна.
7. Нэхэмжлэгч ******* нь улсын дугаартай маркийн автомашиныг хариуцагч т 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр худалдан урьдчилгаа 4500000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг “ ” ХХК-тай байгуулсан зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
8. Зохигчид улсын дугаартай маркийн автомашиныг зээлээр худалдах, худалдан авахдаа бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй ч *******, нарын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал нь түнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар улсын дугаартай маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлсэн тул хариуцагч дээрхи гэрээнд зааснаар уг автомашины төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна.
10. Иймд нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч аас шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч аас зээлийн гэрээний дагуу 6000000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй юм.
11. Мөн хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээний үүргээ зөрчснөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10000000 төгрөгийг зээлж “ ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгч *******гийн Хаан банкны 5033469999 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
12. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Одончимэгтэй байгуулсан зээлийн гэрээний хүүнд төлсөн 22000000 төгрөгийг хариуцагч аас шаардах эрхтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд “*******гийн нөхөр д 450 000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж байгаа хэдий боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.
14. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч аас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 146150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч аас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 146150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА