| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, *******7 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, ******* хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ88**************67/
Шүүгдэгч М.******* нь 202******* оны 08 дугаар сарын *******1-ний өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 1000 нэрийн барааны дэлгүүр дотор бараа сонирхож явж байхдаа лангуун дээр тавьсан байсан иргэн Д. эзэмшлийн Айпоне-12 про загварын шаргал өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1250000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн …. ... 202******* оны 08 дугаар сарын *******1-ний өдөр 16 цагийн орчимд 1000 нэрийн барааны дэлгүүрт юм сонирхож яваад лангуун дээр тавьсан байсан айпоне 12 про загварын гар утсыг аваад цүнхэндээ хийгээд дэлгүүрээс гарч яваад утсыг унтраасан. Гар утсыг ашиглаж чадахгүй болохоор гэрт байсан. Тэгээд гэрээ цэвэрлэж байхдаа хаях гэж байсан юман дотор байсныг нь мэдэхгүй хаячихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 202******* оны 08 дугаар сарын *******1-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг 1000 нэрийн барааны дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа манай охин хэрэглэдэг айпоне 12 про загварын гар утсыг лангуун дээр тавьж үлдээгээд худалдан авах зүйлээ үзэж байх хооронд гар утсыг үл таних эмэгтэй хүн авч явсан байсан. Тухайн үед гар утас авсан эмэгтэйн камерийн бичлэгийг гар утсандаа хадгалсан байсан юм. ... Би Солонгос улсад байхдаа 2022 оны 11 дүгээр сард 1100000 вон буюу 2860000 төгрөгөөр худалдан авч охин хэрэглүүлж байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/
Айпоне-12 про загварын гар утсыг 1250000 төгрөгөөр үнэлсэн Сүлд үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н *******2-*******4 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 50 дугаар хуудас/
Шүүгдэгч М.*******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 5******* дугаар хуудас/
Хохирогч Д. Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан 1250000 төгрөгийг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 64 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.*******ийн Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1250000 төгрөгийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.******* нь 202******* оны 08 дугаар сарын *******1-ний өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 1000 нэрийн барааны дэлгүүр дотор бараа сонирхож явж байхдаа лангуун дээр тавьсан байсан иргэн Д. эзэмшлийн Айпоне-12 про загварын шаргал өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Д. мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, Сүлд үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн *******2-*******4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн Сүлд үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээ нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч М.*******ийн хохирогч Д. айпоне-12 про загварын гар утсыг хулгайлсан үйлдэл нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол
хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******ийг 06 сарын хугацаагаар тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4-д зааснаар М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаас 1250000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр М.*******ийг 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.
*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, И. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4-д зааснаар М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 9-д зааснаар М.*******т оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.