Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Болор-

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч О. нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 202******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бөхийн дасгалжулагч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ийн 1-3******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ тосгонд хувиараа самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагч багш ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт -Эрдэнийн . /РД:НБ0128*******37/

 

           Шүүгдэгч О. нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены  гадна хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.гийн өгсөн ….... 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед тосгоны караокед шинэ жил хамтран зохион байгуулсан залуучуудын хамт орсон. Шөнө 01 цаг өнгөрч байхад ээж текэн дээр кассаар суугаад өгөөч гэж караокены эзэн дуудсан. Өмнө нь би энэ караокед нэг сар орчим ажиллаж байсан болохоор ээжийн хажууд туслаад тооцоог нь буруу хийчив гээд байж байхад эхнэр болон 3 ажилтныхаа хамт орж ирсэн. ах орж ирээд намайг текэн дээр зогсож байхад тохойлдож түлхээд цаашаа бай гэхээр нь яаж байна ахаа гэхэд энд ядуучуудтай харьцахгүй гэсэн. Ээж согтуу хүнтэй битгий муудалц гэхээр нь би цааш явсан. ийн эхнэр нь намайг гуйлгачин гээд мангасдахаар нь би дотроо бодоод л өнгөрсөн. Тэгээд удалгүй бие засах гэж гадаа гарахад ах нэг ажилтныхаа хамт гадаа байхаар нь ядуу айлын хүүхдүүд гэхээрээ яадаг юм ахаа гэхэд чи юу гээд хуцаад байгаа юм бэ гээд эргээд харах үед нь нүүрэнд нь нэг удаа цохичихоод зугатсан. Миний нөгөө ихэр Буянзаяа намайг татаж салгаж аваад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тосгонд өөрийн байгууллагын буюу ХХК-ний ажилчдын шинэ жилийг ресорт амралтын газар хийсэн. Тэгээд 01 цаг өнгөрч байхад тосгонд үйл ажиллагаа явуулдаг караокед би эхнэр болон 3 ажилчдын хамт орсон. Би архи уугаад нилээн согтчихсон болсон асуудлыг огт санахгүй байгаа бөгөөд эмнэлэгт оёдол тавиулж байхдаа ухаан орсон. Манай эхнэр надад хоёр ихэр чамайг цохичихсон гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 13, 1******* дугаар хуудас/

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би түүний нүүр амыг арчиж өгөөд хоёр ихрийг дуудуулсан. Тэгээд караокед орж ирэхээр нь яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ гэхэд яадаг юм танай нөхөр болохгүй байсан та нар боломжтой болохоороо ингдэг юм уу харахаар нүд хорсоод байдаг юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Гэрч У. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд жаахан ууж байгаад бид хоёр гарч бие засъя гээд караокеноос зүүн талын хашааны буланг тойроод зэрэгцээд шээгээд зогсож байтал гэнэт хоёр залуу ийн хоёр талаас зодчихоод гүйгээд яваад өгсөн. Маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. 10, 20 орчим секунд л болсон байх. Түс тас гээд хүн цохих чимээ гарахаар нь эргээд хартал доошоо суучихсан амнаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № ******* дугаартай ...... Дүгнэлт:

1.Б.ийн биед урууланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 24-2******* дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сумын тосгоны эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № 2072 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 22-23 дугаар хуудас/

О. нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н *******0 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О. нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены  гадна хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.гийн хохирогч Б.ийг ядуу хүний хүүхэд гэхээрээ яадаг юм гээд цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн биед урууланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 07 сарын хугацаанд 7 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.2, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт -Эрдэнийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.г 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О. нь 700000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд 7 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            *******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.