Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******5 оны дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч *******0*******5 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* ******* дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн харицлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт Сүхбаатарын *******. /РД:МБ86**************00/

           Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн **************-*******3 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед лаазтай пиво шидэж иргэн Ж. цээжин тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн …. ... *******0*******4 оны 1******* дугаар сарын 18-ны өдөр ах, бэр эгч нарын хамт гэх бааранд орсон. Тэнд бид нар пиво уугаад сууж байхад хүн бичлэг хийгээд байх шиг байсан. Манай ах цаад ширээн дээр очоод яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гэсэн чинь цаанаас нэг хүүхэн та нарыг юуг нь бичдэг юм халтарууд минь гэсэн. Тэр үед манай ээж орж ирсэн байсан чинь тэд инээлдээд байхаар нь уур хүрээд лаазтай пиво аваад шидсэн чинь эгчийг оносон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний найз дүү гэрийнхэнтэйгээ видео калл хийгээд эгч бид гурав хамт явж байна гээд байж байхад хажуу талын ширээнээс нэг өндөр цагаан залуу ирээд ийг алгадаад тэгэхэд нь би утсыг нь аваад ярьж байхад хажуу ширээнээс хар куртиктэй эмэгтэй пиво авч шидээд миний баруун талын хөхний гадна талд оноод пиво нь задарсан. Тухайн үед би юу ч хэлээгүй дуугай сууж байгаад 1 шил архиа дуусгаад би гарсан. Тэгэхэд цагдаа нар гадаа гэдэг эмэгтэйг хүүхдүүдтэй нь саатуулаад зогсож байсан. Тэгээд би тухайн цагдаад хэлэхэд цагдаа гомдлоо хэсэг дээр авчирч өгөөрэй гээд явсан. ... Би балиус цохих нь битгий хэл огт хоорондоо дуугараагүй. Гэв гэнэт пиво тас гээд орж ирээд миний хөхийг оноод маш их өвдсөн. Тухайн үедээ нээх тоогоогүй байж байхад миний хөх цэлийсэн хөх юм болсон байсан. Миний зүгээс хөх хатуураад хавдар үүсээд хагалуулвал үнэхээр гомдолтой байна. Би хавдар тусаад үхвэл яанаа гэж бодож байна. Миний ах дүү ар гэрийнхэн хүртэл энэ балиус гомдолтой байна. Би цаашдаа томограф хийлгэхэд гарсан зардал, замын зардал, эм тарианы мөнгийг би бүрэн төлүүлж гаргаж авна. Миний хөх гайгүй байвал балиус ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 6-7 дугаар хуудас/

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Утсаараа гэрийнхэнтэйгээ видео калл хийгээд сууж байхад цагаан ноосон цамцтай эрээн мөрөвчтэй өмдтэй залуу туранхай өндөр залуу намайг баруун талын хацар луу их зөөлхөн алгадсан. Тэгэхэд мягмардорж эгч тэр залууд жирэмсэн хүнийг алгаддаг нь яаж байгаа юм бэ утсаар яриад сууж байхад гэж хэлсэн. Тэгтэл цагаан ноосон цамцтай эрээн мөрөвчтэй өмдтэй залуутай сууж байсан хар хувцастай хүүхэн буйдан дээрээ өвдөглөж байгаад пиво эгч рүү шидээд баруун талын хөх рүү нь онолсон. Тэгээд юу болов гээд ын хүмүүс нь боль гээд хориод болиулсан. Тэгээд тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0*******5 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн № 05 ...... Дүгнэлт:

1.Ж. биед баруун хөхний гадна хэсэгт хатуу тогтоцтой үүсгэвэр, цс хуралт гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н *******1-************** дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 43 дугаар хуудас/

С.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 45 дугаар хуудас/

Хохирогч Ж. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 56 дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч хохирол төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн **************-*******3 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед лаазтай пиво шидэж иргэн Ж. цээжин тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ж. мэдүүлэг /хавтаст хэргийн *******-07 дугаар хуудас/, гэрч А.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******0*******5 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн № 05 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн *******1-************** дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч С.*******гийн хохирогч Ж. луу лаазтай пиво шидэж цээжин тус газарт оносон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, үл ойлголцох байдлаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд баруун хөхний гадна хэсэгт хатуу тогтоцтой үүсгэвэр, цс хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ж. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт Сүхбаатарын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.