Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, гэх газарт оршин суух, одоо Сэлэнгэ аймаг сумын ХХК”ний хөрөө рамын хашаанд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-д сахиул ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн харицлага хүлээж байсан

-2*******0 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЛМ****************************37/

 

           Шүүгдэгч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Г. эзэмшлийн - УББ  улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг сумын дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г. эзэмшлийн - УББ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн …. ... 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөрөө рамын ажилчдыг гэрт нь хүргэж өгчихөөд  Баруун өлөнтөд Баянмөнх гэдэг айлд архи уусан. Тухайн үед би приус 20 загварын - УББ улсын дугаартай машиныг жолоодож явсан. Баруун өлөнтийн замаар уруудаж явж байгаад цагдаад баригдсан. 2025 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр гэх айлд архи уучхаад приус 20 загварын - УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад цагдаад баригдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Замын цагдаагийн постонд байхад жижүүрийн 70302 дугаарын утаснаас над руу холбогдоод Сэлэнгэ аймаг сумын дугаар баг, Баянхангайн № 1*******4 тоотод согтуу жолооч агсам тавиад байна яаралтай очоорой гэж дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу очиход гэх эмэгтэйгээс гадна 2 хүн байсан. Би юу болсон талаар асуухад зүс таних ******* гэх залуу ганцаараа согтуу машин барьчихсан ирээд үхрийн баас гадаа хаясан байна яах гэж гадаа үхрийн баас хаяад байгаа юм гээд хутга гартаа барьчихсан агсам согтуу тавьж байгаад явсан гэж хэлсэн. Хаашаа явсан талаар асуухад хөрөө рам дээр ажилладаг  хөрөө рамын сахиул хийдэг гэж хэлэхээр нь би хөрөө рам руу очиход ******* гэх залуу хөрөө рамын сахиулын байранд байсан. *******ыг согтуу машин барьж гадуур яваад байгаа юмуу гэхэд тийм гэхээр нь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байран дээр авчирч согтолт шалгах багажаар шалгахад 3.*******1 хувь байсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б., нарын хамтаар хэв журмын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 23 цаг 30 минут өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн гудамжны урд хэсэгт тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байтал - УББ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл сэжиг бүхий явж байхаар нь зогсоож шалгахад овогтой ******* нь /ЛМ****************************37/ илтэд согтуу байсан. Алкотест про загварын согтуурал шалгах багажаар шалгахад 2.77 хувийн согтолттой байсан гэх мэдүүлэг /Хх-н 50 дугаар хуудас/

овогтой *******ыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 0 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест *******20 багажаар үлээлгэж шалгахад 3.*******1 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 0-07 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 2024/ЗШ/10*******9 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай /Хх-н 1*******-19 дүгээр хуудас/

овогтой *******ыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 23 цаг 31 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест про багажаар үлээлгэж шалгахад 2.77 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 47 дугаар хуудас/

Шүүгдэгч А.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 2******* дугаар хуудас/

Шүүгдэгч А.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Г. эзэмшлийн - УББ  улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг сумын дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г. эзэмшлийн - УББ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Ж. мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч П. мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 0-07, 47 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 2024/ЗШ/10*******9 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 1*******-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгчийн удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 0 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 0 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 3.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 0 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан 0 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

                                                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.