Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2022/0938/З |
Дугаар | 128/ШШ2023/0041 |
Огноо | 2023-01-10 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0041
2023 01 10 128/ШШ2023/0041
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би Голден дрийм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Нямъянжугийн гудамжны авто зам /БЗД/ НХААГ/202202279/01/01 дугаар бүхий тендерт шалгарсан этгээдтэй байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулахгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Голден дрийм ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
1.1.Уг нэхэмжлэл, шаардлагын хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Голден дрийм ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Нямъянжугийн гудамжны авто зам /БЗД/ НХААГ/202202279/01/01 дугаар бүхий тендерт шалгарсан этгээдтэй байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулахгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Голден дрийм ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Голден дрийм ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Голден дрийм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Нямъянжугийн гудамжны авто зам /БЗД/ НХААГ/202202279/01/01 дугаар бүхий тендерт шалгарсан этгээдтэй байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулахгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Голден дрийм ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРАНГУА