Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Т.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч 2025 оны ******* дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл , ээж, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын дүгээр баг, № 4 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2*******2 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 2-д зааснаар тээврийн хээгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж 02 жилийн хорих ялыг тэнсэж ******* жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2*******5 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.-д зааснаар ******* сарын хугацаагаар баривчлах ялаар

- 2*******9 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.4 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******. /РД:ВЖ92**************/

 

           Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хайрхан загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******гийн өгсөн …. ... 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр том ах очиж 2 шил архи хувааж уусан. Тэгээд гараад гудамжинд сууж байсан. Би Хайрхан загварын мотоцикл жолоодож явсан. Эргүүлийн цагдаа хүрч ирээд шалгаад аваад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримт болох

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр өдөр 24 цагийн хугацаатай замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд уг өдрийн орой 8 цагийн орчим ******* сумын , 6, 2, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт шалгалт хийж байх үед Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар баг, гудамжны дахь хөндлөнд улсын дугааргүй улаан өнгийн Хайрхан загварын мотоциклийг зогсоож шалгахад мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан учир жолооч *******г замын цагдаагийн постонд авчирч согтолтын зэрэг тогтоох Алкотест про маркийн багажаар шалгахад овогтой ******* ВЖ92************** нь согтолтын зэрэг .62 хувь гарч байсан. Т.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 2 дугаар хуудас/

овогтой *******г 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 8 цаг 25 минутанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест про багажаар үлээлгэж шалгахад .62 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-08 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн № 2025/ЗШ/6 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж 0 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай /Хх-н 4 дүгээр хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээллээр Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан тухай лавлагаа /Хх-н 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 27 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.*******гийн Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хайрхан загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч М. мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-08 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн № 2025/ЗШ/6 дугаартай шийтгэврийн хуулбар /Хх-н 4 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /Хх-н 9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 0 дугаар сарын 0-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5-д ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 200000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жил 02 сарын хугацаагаар хасаж 200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 200000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.0  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жил 02 сарын хугацаагаар хасаж 200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.******* нь 200000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77, 80 дугаар зүйлд зааснаар Т.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.