| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/145 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/145
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Уянга,
Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч И.О,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн О-ийн П, П овгийн М-ы М нарт холбогдох 2528000750143 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.М, О.П нар нь бүлэглэн фейсбүүк цахим орчинд “...”, “М.М М” гэх цахим хаягуудаас “гэр шатсан”, “хүүхэд өвдсөн, хагалгаанд орох шаардлагатай” гэх хуурамч мэдээлэл бүхий заруудыг байршуулж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, үргэлжилсэн үйлдлээр О.П-ийн эзэмшлийн “Хаан” банкны ..., ... тоот дансаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр И.Т-аас 5,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Н-гаас 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.О-ээс 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.У-оос 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Г-гаас 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х.Н-аас 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ба-ээс 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Б-аас 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Н-гаас 10,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.С-гаас 10,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.К-гээс 10,000 төгрөгийг, М.М-ийн эзэмшлийн нь “Хаан” банкны ... тоот дансаар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ө.А-аас 15,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр В.Ш-аас 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Б-гоос 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Т-гаас 20,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны Б.О-гаас 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Н-гаас 5,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Г-аас 20,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.У-аас 5,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Ц-ээс 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э.О-эс 20,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А.Х-гоос 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.М-гаас 10,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.Э-аас 30,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Мө-гөөс 5,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 25 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 25 иргэнд нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.М, О.П нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч О.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 15,000 төгрөгийг ок гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан, Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй....” (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал),
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "... Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхдаа фэйсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн зурагтай пост явж байхаар нь тус болохоор Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн боловч уг зар мэдээлэл нь худал байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал),
Хохирогч И.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа жаахан хүүхдийн зурагтай пост харсан ба тус болохоор Хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... дугаарын данснаас 5,000 төгрөгийг “... хурдан эдгээрэй” гэсэн утгатайгаар шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал байж таарсан. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй....” (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал),
Хохирогч В.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу “..” гэх гүйлгээний утгатайгаар 5,000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан.. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал),
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байхад фейсбүүк цахим орчинд хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу “Б”-с гэх гүйлгээний утгатайгаар 10,000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан... Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 69 дахь тал),
Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүк цахим орчинд бүтэн боолт хийлгэсэн түлэгдсэн хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан зар байршуулсан байсан тул тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас ... М.М гэх хүний данс руу “Тuyа удахгүй сайхан болно” гэх гүйлгээний утгатайгаар 20,000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. ... Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал),
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад фейсбүүк цахим орчинд боолт хийлгэсэн хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн хүүхдийг өрөвдөөд өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 5,000 төгрөгийг “хурдан эдгээрэй” гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал),
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүк үзэж байгаад жоохон хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулж, данс тавьсан байсан. Тэгээд би Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 5,000 төгрөг өөрийн Хаан банкны ... тоот данснаас "az iweg" гэх утгатай 23 цаг 46 минутад шилжүүлсэн боловч тухайн зар нь худал байсан. Би өрөвч сэтгэлтэй болохоор тиймэрхүү зарын дагуу хандив өгчихдөг. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал),
Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн “... Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүкээр цахим орчинд хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу "эмчилгээнд" гэх гүйлгээний утгатайгаар 5,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал),
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гэртээ байж байхад фейсбүүк цахим орчинд боолт хийлгэсэн хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн хүүхдийг өрөвдөөд өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 20,000 төгрөгийг “Ohind ni ervvl enhiig hvsiy” гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал),
Хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу “Далайд дусал нэмэр” гэх утгатайгаар 5,000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэл байсан санагдаж байна итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал),
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 10,000 төгрөгийг “Хурдан эдгээрэй” гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал),
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн мэдээллийн дагуу тус болохоор өөрийн хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу “Эрүүл энх болохыг хүсье” гэх гүйлгээний утгатайгаар 30.000 /гучин мянга/ төгрөг шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал),
Хохирогч А.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад фейсбүүк цахим орчинд боолт хийлгэсэн хүүхдийн зурагтай хандив, тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн хүүхдийг өрөвдөөд хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 5,000 төгрөгийг “amjilt zaawal edegnee" гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Тухайн М.М гэх хүний дансыг шүүж үзвэл миний шилжүүлсэн гүйлгээ байгаа. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал),
Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад фейсбүүкээр цахим орчинд боолт хийлгэсэн хүүхдийн зурагтай хандив тусламж гуйсан пост байршуулсан байсан. Тухайн хүүхдийг өрөвдөөд хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай М.М гэх хүний данс руу 5,000 төгрөгийг “Ваyrlla” гэх утгатай шилжүүлсэн тухайн зар мэдээлэл нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Тухайн М.М гэх хүний дансыг шүүж үзвэл миний шилжүүлсэн гүйлгээ байгаа. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал),
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн бололтой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор Хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн 5019704319 тоот данснаас 100,000 төгрөгийг “huu hurdan idgeh boltugai” гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 5,000 төгрөгийг “хандив” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал),
Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 20,000 төгрөгийг “handiw” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал),
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 10,000 төгрөгийг “...” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус, дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо ямар хаягтай хүн байсан талаар санахгүй байна. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал),
Хохирогч Х.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 10,000 төгрөгийг “hurdn idgeerei” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал),
Хохирогч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хуний данс руу өөрийн ... тоот данснаас 20,000 төгрөгийг “Удахгүй эрүүл болно хүчтэй байгаарай” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан байна. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал),
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод гэрт байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн зурагтай хүнд өвдлөө гэсэн хандив гуйсан утгатай пост явж байсан тэгээд тус дэм болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 20,000 төгрөгийг “Хурдан эдгээрэй үр минь” гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан байна. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал),
Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн хүнийг танихгүй. Хаан банкны ... тоот данс миний эзэмшлийн данс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... тоот дансанд өөрийн ... тоот данснаасаа 10,000 төгрөгийг “хурдан эдгээрэй” гэх утгатай шилжүүлсэн. Би тухайн үед ямар хаягтай байсныг санахгүй байна тухайн өдрийн дансны хуулгыг харахад гүйлгээ хийсэн байна. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал),
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод гэрт байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн зурагтай хүнд өвдлөө гэсэн хандив гуйсан утгатай пост явж байсан тэгээд тус дэм болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 10,000 төгрөгийг "Хандив" гэх утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Би фейсбүүк цахим хаягт нийтэлсэн хүүхдийн зурагтай хүнд хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэлд итгэж тус дэм болохоор мөнгө шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),
Хохирогч М.К мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "... Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байгаад фейсбүүкээр хагалгаанд орох гэж байгаа гээд жаахан хүүхдийн боолттой зурагтай пост явж байсан тэгээд тус болохоор хаан банкны ... дугаартай О.П гэх хүний данс руу өөрийн ... тоот данснаас 10,000 төгрөгийг “Hurdan edgeerei” гэсэн утгатай шилжүүлсэн боловч тухайн зар мэдээлэл нь худал мэдээлэл байсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй..." (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал),
Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.М манай үеэл дүү байгаа юм. О.П, М.М-ийн найз нь гээд гэрт нь хамт амьдарч байсан бусдаар бол сайн мэдэхгүй. ...М.А гэх фейсбүүк хаягийг манай дүү М.М ашиглаж байсан хаяг. Гэр шатсан, хүүхэд өвдсөн гэх утгатай хандив тусламж болохгүй фейсбүүк хаягаараа найз болохоо больчихсон байсан. ...Би О.П-тэй гуйсан постыг харж байсан. Тухайн үед Мтэй холбогдох гэхээр утас нь уулзаж хүүхэд өвдсөн гэх зурагтай, шатсан гэрийн зурагтай хандив тусламж гуйсан постуудыг асуухад дахиж тавихгүй одоо устгалаа гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй. ... Манай дүү Дундсайхан ... тоотод хашаандаа гэртээ ганцаараа амьдардаг байсан. Тухайн О.П-тэй хамт амьдраад 4 сар болж байна гэж надад хэлж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-46 дахь тал)
Хаан банкны ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал)
Хаан банкны ..., ... дугаартай данснуудын хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 92, 96 дахь тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 93, 101 дэх тал)
Төрсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 94, 102 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 95, 98 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (3 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн өмнө өмчилж байсан/ (3 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/ (3 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 103, 104 дэх тал)
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны .. дугаар сарын ..-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 106-113 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай албан тоот (3 дугаар хавтаст хэргийн 143 дахь тал)
Соёл урлагийн их сургуулийн бакалаврын диплом (3 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал)
Өмнөговь аймгийн орон нутагт дутагдалтай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ (3 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал)
М.М, О.П нараас бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 150-151 дэх тал)
М.М, О.П нарт холбогдох 2528000750143 дугаартай эрүүгийн хэргийн хохирлын судалгаа, хохирол төлбөр төлсөн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 152-171 дэх тал)
Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 61 дүгээр тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)
Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 61 дүгээр санал (3 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.П, М.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.М, О.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О нь миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суудаг. Одоо хувиараа такси үйлчилгээ болон барилгын туслах ажил хөдөлмөрүүдийг эрхэлж амьдардаг. 2024 онд Соёл урлагийн их сургуулийг дуулах урлаг мэргэжлээр суралцаж төгссөн. Тус сургуулийг Өмнөговь аймгийн Засаг даргатай тэтгэлгийн гэрээ байгуулж орон нутагт дутагдалтай мэргэжлийг нөхөх зорилгоор тэтгэлгээр суралцаж 2024 онд төгсөөд хувийн шалтгаанаар ажиллаж чадаагүй. 2025 оны 08 дугаар сарын дундуур театрын ажил нь эхлэхээр мэргэжлээрээ ажилд орохоор болсон байгаа. Тийм учраас торгох ялыг биелүүлэх боломжтой. Тогтсон ажил хөдөлмөр эрхлэхээр болж байгаа гэдгийг хэлмээр байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нарт нийт 378,000 төгрөг учирснаас өөрийнхөө хувийн дансаар орсон 220,000 төгрөгийг хохирол төлбөрийг хохирогч нарт нөхөн төлсөн байгаа. Мөн өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтсон... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уянга нь миний үйлчлүүлэгч М.М нь ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй байгаа. Өөрийн хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлдэг. Өмнө нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж дууссан байгаа. Хохирол төлбөрийн тухайд 158,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан.... гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.М, О.П нар нь бүлэглэн фейсбүүк цахим орчинд “...”, “М.М М” гэх цахим хаягуудаас “гэр шатсан”, “хүүхэд өвдсөн, хагалгаанд орох шаардлагатай” гэх хуурамч мэдээлэл бүхий заруудыг байршуулж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, үргэлжилсэн үйлдлээр О.П-ийн эзэмшлийн “Хаан” банкны ..., ... тоот дансаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр И.Т-аас 5,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Н-гаас 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.Оээс 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.У-оос 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Г-гаас 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х.Н-аас 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ба-ээс 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Б-аас 20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Н-аас 10,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Сгаас 10,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.К-гээс 10,000 төгрөгийг, М.М-ийн эзэмшлийн нь “Хаан” банкны ... тоот дансаар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ө.А-аас 15,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр В.Шаас 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Б-гоос 10,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Т-гаас 20,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны Б.О-аас 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Н-гаас 5,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Г-аас 20,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.У-аас 5,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Ц-ээс 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э.О-эс 20,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А.Х-гоос 5,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.М-гаас 10,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.Э-аас 30,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Мө-гөөс 5,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 25 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 25 иргэнд нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.А-ы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал), хохирогч Б.Г-ы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал), хохирогч И.Т-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал), хохирогч В.Ш-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал), хохирогч Б.Бы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дахь тал), хохирогч Д.Т-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал), хохирогч Б.О-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал), хохирогч Б.Н-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал), хохирогч М.Ц-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал), хохирогч Э.О-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал), хохирогч А.Х-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал), хохирогч Б.М-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал), хохирогч Э.Эын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал), хохирогч А.Мө-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), хохирогч Т.У-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал), хохирогч Б.Н-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал), хохирогч Г.О-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал), хохирогч Г.У-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал), хохирогч Б.Г-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал), хохирогч Х.Н-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал), хохирогч Б.Ба-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал), хохирогч Г.Б-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал), хохирогч Ж.Н-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал), хохирогч Б.С-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал), хохирогч М.К-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал), гэрч Т.У-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-46 дахь тал), Хаан банкны ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал), Хаан банкны ..., ... дугаартай данснуудын хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.
Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг дээрх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг байна.
Шүүгдэгч О.П, М.М нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 25 хохирогч, иргэний нэхэмжлэгчид нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Хэдийгээр шүүгдэгч нар нь 25 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн ч уг гэмт хэргийн онцлон хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааныхаа үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Шүүгдэгч О.П, М.М нар нь давтамжийн хувьд гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн ч тэдний үйлдэлд гэмт хэргийн замаар олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааныхаа үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч О.П, М.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.П, М.М нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.П, М.М нар нь санаа зорилгоороо нэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.П, М.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тэднийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.П, М.М нар нь хохирогч, И.Т-т 5,000 төгрөг, Б.Нд 100,000 төгрөг, Г.Од 5,000 төгрөг, Г.У-од 20,000 төгрөг, Б.Гд 10,000 төгрөг, Х.Н-аад 10,000 төгрөг, Б.Ба-т 20,000 төгрөг, Г.Б-т 20,000 төгрөг, Ж.Н-д 10,000 төгрөг, Б.С-д 10,000 төгрөг, Н.К-д 10,000 төгрөг, Ө.А-д 15,000 төгрөг, В.Ш-т 5,000 төгрөг, Б.Б-д 10,000 төгрөг, Д.Т-д 20,000 төгрөг, Б.О-д 5,000 төгрөг, Б.Н-д 5,000 төгрөг, Б.Г-д 20,000 төгрөг, Т.У-д 5,000 төгрөг, Н.Цэ-д 5,000 төгрөг, Э.О-д 20,000 төгрөг, А.Х-д 5,000 төгрөг, Б.М-д 10,000 төгрөг, Э.Э-т 30,000 төгрөг, А.Мө-д 5,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 156-170, 174)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.М, О.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О нь ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь улсын яллагчаас санал болгож байгаа ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уянга нь ...улсын яллагчаас санал болгож байгаа ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, ялыг хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүгдэгч О.П нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.П, М.М нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарт тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарын тус бүрд шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч М.М, О.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч И.Т-т 5,000 (таван мянга) төгрөг, Б.Н-д 100,000 (нэг зуун мянга) төгрөг, Г.О-д 5,000 (таван мянга) төгрөг, Г.У-од 20,000 (хорин мянга) төгрөг, Б.Г-д 10,000 (арван мянга) төгрөг, Х.Наад 10,000 (арван мянга) төгрөг, Б.Бат 20,000 (хорин мянга) төгрөг, Г.Б-т 20,000 (хорин мянга) төгрөг, Ж.Н-д 10,000 (арван мянга) төгрөг, Б.С-д 10,000 (арван мянга) төгрөг, Н.К-д 10,000 (арван мянга) төгрөг, Ө.А-д 15,000 (арван таван мянга) төгрөг, В.Ш-т 5,000 (таван мянга) төгрөг, Б.Б-д 10,000 (арван мянга) төгрөг, Д.Т-д 20,000 (хорин мянга) төгрөг, Б.О-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.Н-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.Г-д 20,000 (хорин мянга) төгрөг, Т.У-ад 5,000 (таван мянга) төгрөг, Н.Цэ-д 5,000 (таван мянга) төгрөг, Э.О-д 20,000 (хорин мянга) төгрөг, А.Х-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.М-д 10,000 (арван мянга) төгрөг, Э.Э-т 30,000 (гучин мянга) төгрөг, А.Мө-д 5,000 (таван мянга) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О-ийн П, П овгийн М-ы М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарт тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарын тус бүрд шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, О.П нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.М, О.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч И.Т-т 5,000 (таван мянга) төгрөг, Б.Н-д 100,000 (нэг зуун мянга) төгрөг, Г.О-д 5,000 (таван мянга) төгрөг, Г.У-од 20,000 (хорин мянга) төгрөг, Б.Г-д 10,000 (арван мянга) төгрөг, Х.Н-аад 10,000 (арван мянга) төгрөг, Б.Ба-т 20,000 (хорин мянга) төгрөг, Г.Б-т 20,000 (хорин мянга) төгрөг, Ж.Н-д 10,000 (арван мянга) төгрөг, Б.С-д 10,000 (арван мянга) төгрөг, Н.К-д 10,000 (арван мянга) төгрөг, Ө.А-д 15,000 (арван таван мянга) төгрөг, В.Ш-т 5,000 (таван мянга) төгрөг, Б.Б-д 10,000 (арван мянга) төгрөг, Д.Т-д 20,000 (хорин мянга) төгрөг, Б.О-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.Н-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.Г-д 20,000 (хорин мянга) төгрөг, Т.У-ад 5,000 (таван мянга) төгрөг, Н.Цэ-д 5,000 (таван мянга) төгрөг, Э.О-д 20,000 (хорин мянга) төгрөг, А.Х-д 5,000 (таван мянга) төгрөг, Б.М-д 10,000 (арван мянга) төгрөг, Э.Э-т 30,000 (гучин мянга) төгрөг, А.Мө-д 5,000 (таван мянга) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.М, О.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ