Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/201     

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

            Улсын яллагч: Т.А  

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Бн Бд холбогдох эрүүгийн 2512000000145 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 сарын 26-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн И сумын Эй баг, Хужирт гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогт Бн Б/РД:АГ............/                  

                      

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Б.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн үед А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, согтуугаар ........ улсын дугаартай “Тоёота ........” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн 2512000000145 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

     *Гэрч Б.Мийн өгсөн:

     “...Би тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн газрын батлагдсан томилгооны дагуу эргүүлийн үүргийг 22 цагаас 03 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 00 цаг өнгөрч байхад “Н” баарны гаднаас саарал өнгийн ........ маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь дохиход шууд зугтааж 12 дугаар дэлгүүрийн арын гэрлэн дохиогоор шууд дээш зугтахаар нь араас нь очиж 10-н тойрог дээр зогсоож шалгахад архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 1.02% согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулж, жолоочийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Жолооч ганцаараа явж байсан. Б.Б нь жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сард хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

*Яллагдагч Б.Бын өгсөн:

            “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/

 

            * Эрх бүхий албан тушаалтан Б.Мэ нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-н 2 дугаар тал/,

 

            * 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчлийн тухай тэмдэглэл” /хх-н 3 дугаар тал/

           

            *  Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1.02% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,

 

           *Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-ийн 28 дугаар тал/

 

           * А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/........ дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-26 дугаар тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Бд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн үед А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, согтуугаар ........ улсын дугаартай “Тоёота ........” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн үед А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ ........ улсын дугаартай “Тоёота ........” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Мийн “...00 цаг өнгөрч байхад “Н” баарны гаднаас саарал өнгийн ........ маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь дохиход шууд зугтааж 12 дугаар дэлгүүрийн арын гэрлэн дохиогоор шууд дээш зугтахаар нь араас нь очиж 10-н тойрог дээр зогсоож шалгахад архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 1.02% согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулж, жолоочийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Жолооч ганцаараа явж байсан. Б.Б нь жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сард хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бын мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтан Б.Мэ нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэл,  2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчлийн тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1.02% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/...... дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Бын зүгээс  гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан хуульд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  У овогт Бн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Бд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР