Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01876

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 1***-ны өдөр Дугаар 102/ШШ2022/*****7*** Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,** хороо,*** хороолол, *** гудамж, ***байр, *** тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогтой С.О /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*** дугаар хороо, *** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Т.П /РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Авто зогсоол албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

Хариуцагч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О нь хариуцагч ***д холбогдуулан авто зогсоол албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О нь***020 оны 11 дүгээр сарын 0***-ны өдөр ****гаас Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч 000*********7 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ авсан. Хариуцагч *** нь автозогсоол дээр өөрийнхөө машинаа зогсоож, чөлөөлж өгөхгүй байна.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: *** нь Э констракшн ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байршилтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг автозогсоолыг***00*** онд барилга ашиглалтад орсон хугацаанаас хойш эзэмшиж,******** онд өмчлөх эрхээ баталгаажуулсан. Иймд тус автозогсоолын хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын***0 тоот хаягт байршилтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **** болон О нарын хооронд байгуулагдсан автозогсоол худалдах-худалдан авах гэрээ, ****, О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, Э констракшн ХХК болон С.Ш нарын хооронд***005 оны ***дугаар сарын 17-ны өдрийн авто зогсоол захиалгаар бариулах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагийн***021 оны ***дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай бүртгэлийн зөрчил арилгах тухай дүгнэлт, фото зураг, зогсоолын план зураг,*****0 оны 07 дугаар сарын***2-ны өдрийн*****04***3 дугаартай албан бичиг, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт, С.Шын автозогсоолын зориулалттай авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зоорийн давхрын байгуулалтын зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын зогсоол өмчлөгчдийн гэрчилгээ болон байршлын план зураг, Э констракшн ХХК-ийн*****9 оны 0*** дугаар сарын 30-ны өдрийн*****7-105 дугаартай,******** оны 02 дугаар сарын 12-ны өдрийн********-04*** дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын***, *** тоот хаягт байршилтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Э констракшн ХХК-ийн автозогсоол хүлээлгэн өгсөн баримт, зураг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлж, Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхарт үзлэг хийсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч О нь Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч *** нь тус автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхарт байрлах маргаан бүхий автозогсоол нь *** тоот хаягт байршилтай бөгөөд хариуцагч *** нь тус авто зогсоолын хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч О нь Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, хариуцагч *** нь Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын *** тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тус тус хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Харин Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхарт байрлах хариуцагч ***ын эзэмшилд буй маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгч талаас өөрийн өмчлөлийн*** тоот авто зогсоол гэж, хариуцагч талаас өөрийн өмчлөлийн *** тоот авто зогсоол гэж харилцан адилгүй тайлбар гаргаж маргаж байна.

 

***. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн***5 дугаар зүйлийн***5.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ***ын эзэмшиж байгаа маргаан бүхий авто зогсоол нь нэхэмжлэгч Оийн өмчлөлийн Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн болохыг нотлох баримт авагдаагүй.

 

***. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон тус барилгын ажил гүйцэтгэгч болох Э констракшн ХХК-ийн***022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2022-***3 дугаартай Автомашины зогсоолын план зурагт дугаарлалт тавигдаагүй бөгөөд захиалагч нарт тухайн үед захиалсан автомашины зогсоолын дугаарыг зааж өгч, хүлээлгэн өгсөн гэх албан бичиг, мөн шүүхээс Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхарт хийсэн үзлэгээр ***ын эзэмшиж байгаа маргаан бүхий авто зогсоол нь нэхэмжлэгч Оийн өмчлөлийн Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоол мөн болох нь нотлогдохгүй байна.

 

9. Иргэний хуулийн 10*** дугаар зүйлийн 10***.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч *** нь нэхэмжлэгч Оийн өмчлөлийн Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** дугаар байрны зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

10. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5*** дугаар зүйлийн 5***.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11***, 11*** дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 10*** дугаар зүйлийн 10***.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн*** дугаар хороо,*** дугаар хороолол, *** байр зоорийн давхрын*** тоот хаягт байршилтай, ***м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ***ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ