| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03370/И |
| Дугаар | 102/ШШ2022/01931 |
| Огноо | 2022-05-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/01931
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01931 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *** хороо, *** хотхон *** тоотод оршин суух бүртгэлтэй байсан Б овогтой Д.А /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг *** хороо***, *** гудамж *** байр *** тоотод оршин суух Х овогтой Н.Н /РД:***/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,222,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А-ийн эрх залгамжлагч Н.Д
Иргэдийн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн
Хариуцагч Н.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Н.Нт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,222,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Н.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цагийн орчим Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** зочид буудлын зогсоол замд Порэстэр маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Ауди А-3 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, эд хөрөнгөд 1,155,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлын үнэлгээг 67,000 төгрөгөөр хийлгэсэн. Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж Н.Нын буруутайг тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан.
Иргэдийн төлөөлөгч Хариуцагч Н.Н гэм хор учруулсан гэм буруутай тул хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, *** улсын дугаартай Ауди А-3 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Д.Агаас Баянгол дүүргийн Замын цагдаагийн албанд гаргасан өргөдөл, фото зураг, Н.Н, Д.А нарын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, Д.А-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, *** улсын дугаартай Subaru Forester маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Ад хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудас, ВВ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6***72 дугаартай кассын орлогын ордер, ВВ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6***72 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н.Нын гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
***. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
***.1. Хариуцагч Н.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** зочид буудлын зогсоол замд *** улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийг унаж явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж *** улсын дугаартай Ауди А-3 маркийн автотээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
***.2. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.А-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Ауди А3-8V маркийн автотээврийн хэрэгслийн урд буфер гол хэсэгтээ зурагдаж будаг халцарсан, урд нүүр баруун болон зүүн талдаа хагарч, нүүрний улсын дугаарын суурь хагарч бутарсан, урд улсын дугаар баруун талдаа чихэгдэж цоорч хүрээ хагарсан хохирол учирсан болох нь ВВ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6***72 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
***.3. Нэхэмжлэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 2***-ний өдөр нас барсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 0*** дүгээр сарын 15-ны өдрийн *********тай захирамжаар түүний төрсөн эцэг Н.Д тус иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.А-ийн эрх залгамжлагчаар тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
5. Хариуцагч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай үйлдэл, нэхэмжлэгч Д.А-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Ауди А3-8V маркийн автотээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
6. Иргэний хуулийн ***97 дугаар зүйлийн ***97.1-т зааснаар нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Н.Д эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Н.Н нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.
7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Н.Наас 1,222,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Н.Дд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч гэм буруутай гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
9. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*** зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ***97 дугаар зүйлийн ***97.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Н.Наас 1,222,000 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-ийн эрх залгамжлагч Н.Дд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наас улсын тэмдэгтийн хураамжид 33,878 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Н.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1*** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.***, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ