Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар  2025/ШЦТ/196

 

 

 

 

 

 

                               2025/ШЦТ/196   

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: М.Г

Хохирогч: Г.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б  

Шүүгдэгч: П.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Ат холбогдох эрүүгийн 2412003310093 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ихтамир суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт А аймгийн Э сумын ...-р баг, ..... гудамж, 316 дугаар байрны ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Пийн А/РД:АГ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Х сумын И багийн ... тоотод оршин суух иргэн Э.Бын байшинд орж ирэн “бөөгнөрөл үүсгэсэн” гэх шалтгааны улмаас Г.Бтой маргалдаж, улмаар таарамжгүй харилцааны улмаас заамдалцан авах үедээ хохирогч Г.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Хохирогч Г.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нүдэндээ хүнд гэмтэл авсан. 09 дүгээр сарын 17-ны өдөр У хот руу 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2412003310093 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Г.Бын өгсөн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед А аймгийн Х сумын төвд байх сургуулийн нярав Э.Бын гэрт орсон. Би гэрт нь орохдоо өөрийн төрсөн эх Ш.Отэй хамт орсон. ...машиныг унтраалгүй орсон. Э.Бын гэрт ортол миний найз Э.Б Боо, Боогийн хуурай ах тугал хочит Боо нар байсан. Би гэрт нь орохдоо 2.5 л Нийслэл нэртэй пиво аваад орсон. Уг пивыг талд нь ортол бид нар хуваагаад ууж суутал миний ээж Ш.О орж ирээд “намайг явъя” гээд тэдний гэрт зогсож байтал манай сумын хэв журмын цагдаа П.А орж ирсэн. Э.Б сууж байхдаа П.Ат хандан “дуудлага өгөөгүй байхад чи яахаараа манай гэрт орж ирдэг юм бэ” гэтэл П.А би дуудлагад явж байгаад гадна талд чинь 2 машин байсан бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгээд байна гээд ирж байна гэсэн. Би П.Ат хандан “сумын төвд 2 машин зогсож байгаа айл болгон бөөгнөрөл үүсгээд байгаа юм уу” гэтэл П.А надад хандан “2 машин байхаар нь орж ирлээ” гэхээр нь би П.Аыг “шалгасан бол болно биз дээ” гэтэл өөдөөс хэгжүүрхсэн, дээрэлхсэн зүйл хэлсэн. Би яг юу гэж хэлсэн болохыг санахгүй байна. П.Аыг би чи намайг барих гэж ирсэн юм уу гэтэл миний зүүн талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Миний нүднээс цустай гэмээр шингэн зүйл нулимс шиг урсаад байсан бөгөөд би цаасаар нүдээ дарсан. Тэгтэл П.А гадагшаа гараад гав аваад нэг цагдаатай хамт орж ирээд намайг гавлах гэтэл миний ээж Ш.О “зүгээр байгаа хүүхэд яахаараа гавладаг юм бэ чи өөрөө яв" гэж хэлсэн. Тэгээд П.А нөгөөх цагдаатайгаа хамт гараад явсан. 18 цагийн үед миний нүд юм харахгүй байсан бөгөөд өөрийн гэртээ нүдээ дараад очтол ах “Г.Б юу болсон” гээд асуухаар нь “А миний нүд рүү цохисон сохорчих шиг боллоо юм харахгүй байна” гэтэл ах маань П.А руу залгаад “чи хүний нүд сохолсон байна” гэтэл П.А ирээд намайг 19 цагийн үед А аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирээд нүдний эмчид үзүүлсэн. Хэн гэх эмч байсныг нь санахгүй байна. Ямартай ч эмэгтэй эмч байсан. Эмч миний нүдийг үзээд А аймагт хагалгаа хийхгүй “У хот орж хагалгаа хийлгэ” гэж хэлсэн. Би тэр өдөртөө У хот руу П.А цагдаа болон П.Атай хамт Х суманд байх нэг цагдаатай хамт явж У хотын 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орсон хэдий ч миний нүд хараа ороогүй. Тиймээс Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний нүд хэвийн байсан бөгөөд би нүдний шил ч зүүдэггүй хараа хэвийн байсан. П.А баруун гараар цохисон. Ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. П.Аын гарт бөгж ч байхгүй байсан санагдаад байна. Эмч нар бол бөгжтэй гараар цохисон байж магадгүй гэж хэлсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ баримттай гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн  32-33 дугаар тал/

 

*Гэрч Ш.Оийн өгсөн:

  “…2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15-16 цагийн үед манай хүү Г.Б надтай хамт явж байгаад сургуулийн нярав Цгийнд оръё гэж хэлээд дэлгүүрээс авсан байсан 2 литрийн савтай пиво 1 ширхгийг аваад орсон. Би машиндаа үлдсэн. ...би хэсэг сууж байгаад ороход Содоо овогтой Бб, манай суманд морь уядаг Ца Боо нартай хамт пиво уугаад сууж байсан. Би ороод хэсэг байж байтал манай сумын цагдаа П.А орж ирсэн. Тэгэхэд Ц дуудлага өгөөгүй, яах гэж яваа юм бэ гэсэн. Тэр үед хашааны гадаа Боогийн машин, манай машин гээд 2 машин байсан. Тэгсэн П.А “Гудамжинд бөглөрөл үүсгэлээ” гэж хэлэхэд манай хүү Г.Б "Чи намайг барих гэж ирсэн үү" гэсэн чинь П.А нь манай хүүг заамдаж авахад нь манай хүү Г.Б зөрүүлээд заамдсан чинь П.А нь "чи намайг заамддаг хэн бэ” гээд гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд Г.Бын нүднээс цустай шүүс гоожсон. Тэгээд Г.Б бид хоёр гэр рүүгээ харьсан. Гэрт ирээд байж байхад манай том хүү Г.Б ирэхээр нь болсон асуудлыг хэлэхэд Г.Б цагдаа руу яваад П.Аыг дагуулж ирээд Г.Быг аваад А аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид үзүүлэхэд “хүнд юм өргөж болохгүй, нүдээ нухалж оролдож болохгүй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай" гэсэн. Тэгээд тэр шөнөдөө У хотод ирээд 17-ны өглөө 08 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэхээр нь Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж хэвтээд яаралтай нүдний хагалгаанд орсон. Энэ үед П.А хамт явж байсан. Манай хүү Г.Б 09 дүгээр сарын 21-ний өдөр эмнэлгээс гараад У хотод таньдаг айлынд 7 хоноод нүдний хагалгаа хийсэн, оёдлоо авхуулах гэсэн чинь болоогүй байна. Дахиад 7 хоноод ир гэхээр нь бид хоёр гэр лүүгээ яваад 7 хоногийн дараа ирж оёдлоо авхуулсан. Сарын дараа буюу 11 сарын 07-ны өдөр А аймгийн эмнэлэгт үзүүлэхэд танай хүүхэд чинь хотын хаягтай учраас хотдоо очиж хяналтад орж, группэд ороорой гэсэн. Хүү бид хоёр наашаа У хот руу ирж очих зардлын мөнгөгүй байж байгаад өчигдөр ирээд, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Сарын дараа ирээд давтан үзүүлээрэй гэсэн. Энэ эмнэлэгтээ 3 сар хяналтад байж байгаад группэд орно гэсэн.

Нэг гараараа заамдаж байгаад зүүн нүд рүү нь нөгөө гараараа нэг удаа л цохисон. Ор хоногийн мөнгө гэж 300.000 төгрөг, Г.Б эрүүл мэндийн даатгал төлөөгүй 3 жил болсон байсан. Үүний мөнгө 150.000 төгрөг, бэлтгэлийн хувцас, оо сойж, ариун цэврийн хэрэгсэл авч өгсөн, мөн замдаа хоол унд аваарай гээд 100.000 төгрөг өгсөн. Г.Быг хагалгаанд ороод эмнэлгээс гарч айлд байх үед 240.000 төгрөг миний данс руу хийсэн. Мөн П.Аын ээж нь над руу 400.000 төгрөгөөр 2 удаа нийт 800.000 төгрөг хийсэн, П.А бас над руу 400.000 төгрөг хийсэн. Мөн эмнэлгээс гарсны дараа эм, нүдний дусаалга авч өгсөн. Тэр нь хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Миний тэмдэглэснээр нийтдээ 2.400.000 төгрөг өгсөн. Нааш цаашаа явсан зардал мөнгөө гаргуулж авмаар байна. А-У хоёрын хооронд шуудангийн автобусаар явахад нэг талдаа 1 хүний 40.000 төгрөг байдаг. Тэтгэврийн надад хүнд л байна. Нүдний дусаалгаа байнга дусаагаарай гэсэн. Гурван төрлийн дусаалгын нэг нь 13.000 төгрөг, 3 дусаалга нийлээд 39.000 төгрөг болно. Нэг дусаалга нь арван хэд хоног л болно. Дусаалга авхуулмаар байна. П.А болон аав, ээж нь 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ерөөсөө бид нартай холбогдоогүй байгаа. Залгахаар утсаа авахгүй байгаа. Манай хүүхдийн зүүн нүд нь хараа орохгүй гэсэн болохоор гомдолтой л байна. 5 кг-аас дээш хүнд юм өргөж болохгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

 

*Гэрч Э.Бын өгсөн:

  “...Манай гэрт Л.ЭБ, С.Бб хоёр ирээд бид гурав 1 шил архи, 1 том пивотой уусан. Уугаад дуусаж байхад гаднаас Ц, ээжтэйгээ хамт 1 том пиво бариад орж ирсэн. Тэр пивоноос нь нэг нэг уугаад байж байхад араас нь цагдаа П.А орж ирсэн. Тэгээд Цг авч явах гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд барилцаад авахаар нь би дундуур нь орж салгаад гэр орноос гарч хэрүүлээ хийгээд П.А гарч яваад буцаж орж ирэхдээ нэг цагдааг дагуулж орж ирээд, Цтой зууралдаад аваад гарсан. Би араас нь гараагүй. Би том өрөөний цаана буйдан дээр сууж байсан. Аль нэг Боо нь миний доод талд буйдан дээр сууж байсан. Нөгөө хоёр том өрөөний үүдний хажуу талын буйдан сандал дээр сууж байсан. Цгийн ээж нь яг хаана сууж байсныг санахгүй байна. Ямар ч байсан бүгдээрээ том өрөөнд байсан. Ц яг том өрөөний үүдний хажуу талын буйдан сандал дээр сууж байсан юм. Том өрөөний дотор талд үүдэнд барьцалдаж авахаар нь би салгахад П.А гарч яваад нэрийг нь мэдэхгүй нэг цагдаа дагуулж орж ирээд, П.А том өрөө рүү ганцаараа орж ирээд Ц тэр хоёр хоорондоо хэрэлдээд гэрээс гарч явсан. Цгийн ээж нь дагаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар тал/

 

*Гэрч Л.ЭБын өгсөн:

   “…Э.Б буюу Цгийн гэрт нь Ц, С.Бб бид 3 архи, пиво уугаад сууж байхад Ц 1 ширхэг 2.5 литрийн савтай пивотой орж ирээд хамт уугаад пиво нь талдаа орсон байхад гаднаас сумын цагдаа П.А орж ирсэн. Нэг харахад П.А Ц хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. Цгийн байшин нь гал тогоотойгоо 2 өрөө. Би том өрөөний буйдан дээр сууж байсан, Ц, Ц, цагдаа П.А, Цгийн ээж нь том өрөөний дотор хаалганы хажууд байсан. С.Бб өрөөний урд ...сууж байсан, буйдангийн эсрэг талд сандал дээр сууж байсан. Цагдаа П.А орж ирэхээс өмнө том өрөөнд бүгд тойроод сууцгааж байсан. Том өрөөний дотор талд хаалганы үүдэнд хоорондоо барьцалдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Гэрч С.Ббын өгсөн:

  “...2024 оны 09 байна уу 10 сарын үед, өдрийг нь сайн санахгүй байна. Ц гэдэг залуугийнд С.ЭБ бид хоёр орсон. Ц гэртээ жоохон халамцуу байсан. Бид гурав нэг пиво уугаад, дуусаад байж байсан чинь О эгч, Ц гэдэг бандитайгаа хамт мөн халамцуу орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ 1 пивотой орж ирсэн. Нөгөө пивыг нь Ц аягалаад нэг нэг тойрох гээд байж байхад цагдаа орж ирээд юунаас болсон юм бүү мэд Ц, цагдаа хоёр барьцалдаж авсан чинь Цгийн нүднээс цус гоожоод уналаа л гэсэн. Тэгсэн ээж нь орилоод босож ирээд хүүхдийн нүднээс цус гоожлоо гээд, ээж нь уурлаж тачигнаад Цгийн гэрээс цагдаатай хамт гурвуулаа гараад явсан. Тэгээд бид хэд жоохон байж байгаад гарахад гадаа хэн ч байгаагүй. Тэгээд Л.ЭБ бид хоёр яваад өгсөн. Ийм л юм болсон. Аль нэг нүднээс нь цус гараад ганц нэг дусалж байсан. Тэгээд цус гараад байна гээд нойлын цаасаар арчаад гараад явцгаасан. ...би том өрөөний баруун талд том сандал дээр сууж байсан Ширээний 2 талд Л.ЭБ, Ц 2 байсан. Ц ширээний наад талд, ээж нь хаалганы хойд талд сандал дээр сууж байсан. ...Цгийн ээж О эгч “хүүхдийн нүднээс цус гарч байна” гэж орилоод хашхираад цагдаа, Ц хоёрын хамт гараад явсан. Би согтоогүй гаагүй байсан. Болсон асуудлыг санаж байна. Цагдаагийн нэрийг П.А гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/

 

*Гэрч Г.Бгийн өгсөн:

“...2024 оны 09 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ би хөдөө өвсөнд явчхаад гэрт ирсэн чинь Г.Б гэртээ нүднээс нь цус гоожсон хэвтэж байсан. Тэгэхээр нь яасан, юу болсон гээд асуусан чинь П.А гээд цагдаа цохисон гэхээр нь хаана гээд лавлаж асуухад "Цгийн гэрт байж байхад цагдаа А орж ирээд цохисон" гэж хэлсэн. Тэгээд би цагдаа А руу өөрийнхөө утаснаас залгаж яриад хүрээд ирээ, Цг эмнэлэгт явж үзүүлье гэж хэлэхэд А сумын эмчийг манайх руу явуулсан байсан. Сумын эмч ирээд өвчин намдаах тариа хийгээд аймаг явж үзүүл гэсэн ба А өөрөө хүрч ирж уулзаад колонки орж манай дүү Г.Бын машинд бензин хийж өгөөд, аймаг руу шууд явсан. Ингэхдээ А өөрийнхөө машинтай тусдаа, би дүү Г.Бын Субару простер маркийн машиныг жолоодоод аймгийн төв руу явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хот явж хагалгаанд орох шаардлагатай, 3 дугаар эмнэлэг юм уу, нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь буцаж сумандаа ирээд А манай ээж, дүү хоёрыг өөрийнхөө машинтай аваад У хот руу явсан. Аймгийн эмчийн хийж өгсөн бичгийг харахад болсон асуудал 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байна. Г.Боос юу болсон талаар асуухад Аг цохисон гэж хэлсэн. Мөн тухайн үйлд явдал болсны маргааш нь би манай сумын Хөөвөр багт байдаг Содоогийн Боо гэдэг ахынд очиж юу болсон талаар асуухад "А Ц хоёрыг барилцаж аваад А Цг цохисон" гэж надад хэлсэн. Цуг байсан гэх Ц, Цй Боо хоёртой бол би уулзаагүй. Мөн манай ээж Ш.О бас надад Цг А цохисон гэдгийг хэлсэн. А тухайн үед өөрөө надад би цохисон юм гэж хэлсэн. Юунаас болсон яасан гэж асуухад надад онцын юм яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/

 

*Яллагдагч П.Аын өгсөн:    

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Х сумын хэсгийн цагдаагаар томилогдож 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс тус аймгийн Хангай сумын хэсгийн цагдаагаар томилогдсоноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчим А аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг Ц хороололд байрлах “Жижиг авто сервис” нэртэй засварын газарт албаны киа рио маркийн 15-03 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын тагаар тос алдаад байсан байхаар нь засуулахаар олон нийтийн цагдаа Н.Тын хамт очиж засуулчхаад тэндээс хөдлөөд урд өдөр нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х сумын иргэн Шоонок /албан ёсны нэрийг мэдэхгүй/ гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгслээ хураалгаад маргааш ирээрэй гэхэд ирээгүй учир гэрээр нь очиход байхгүй байсан. Тэгээд Шоонок гэгч нь Э.Б гэх айлд байж магадгүй гэж бодоод тэдний гэрийн хажууд очиход хүмүүс орилж хашхирсан чимээтэй байхаар нь байшин руу ороход гэрийн эзэн Э.Б, Г.Б, Г.Бын ээж Ш.О, С.Бб, Л.ЭБ нар нь гэртээ пиво уугаад сууж байхаар нь би “сайн байцгаана уу, сайхан намаржиж байна уу” гэхэд Г.Б гэгч нь над руу “Юугаа шиншилж яваа нохой вэ?” гэхээр нь цагдаагийн алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж явахад чи яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь шууд миний өөдөөс босч ирээд заамдахаар нь би зөрүүлж заамдсан. Тэр үед намайг Г.Б нь миний цамцны захаар хоолойг минь боож, хантаазыг маань урсан. Би яг тэр үед ямарваа нэгэн эсэргүүцэх үйлдэл үзүүлснээ санахгүй байна. Учир нь боолтод орсны улмаас санахгүй байна. Тухайн үед бид хоёрыг хүн салгаагүй, харин би боолтыг тавиулах гэж Г.Быг цээж рүү нь түлхэж тавиулсан шиг санаж байна. Тэгээд би шууд тэндээс гарч машин дотор сууж байсан олон нийтийн цагдаа Тыг дуудаж хамт эргэж ороод Г.Быг авч явах гэтэл ээж Ш.О нь орилж хашхираад /яг юу гэж орилж хашхирч байсныг санахгүй байна/ байхаар нь Г.Быг орхиод тэндээс Тын хамт ажил руугаа явсан.

Ажил дээрээ байж байхад үйл явдлаас хойш 2 цаг орчмын дараа Г.Бын ах Г.Б нь над руу утсаар залгаад “чи манайд хүрээд ир, Г.Бын нүднээс цус гараад байна” гэхээр нь би ажил дээрээс Тын хамт очиход Г.Б нь гэртээ дээшээ хараад нүдээ ариун цэврийн цаасаар дараад хэвтэж байсан. Тэр үед Г.Б, Ш.О нар нь аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн гэхээр нь би сумын эмнэлэг рүү өөрийн биеэр очиж дуудлага өгчихөөд ажил руугаа явсан. Тэгээд тэр өдөртөө Г.Б нь дүү Г.Быг авч би араас нь машинтай дагаж аймгийн төв орж үзүүлсэн. Тухайн үед боолтонд орсон болохоор цохисон цохиогүйгээ мэдэхгүй байна. Тэр талаар мэдэхгүй байна. Намайг мэндлээд ороход намайг юугаа шиншилж яваа нохой вэ гээд мөн түрүүлж босож ирж намайг заамдсан. Г.Бын ээж Ш.О, гэрийн эзэн Э.Б, С.Бб, Л.ЭБ нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед миний хүзүү хоолойг тойроод боолтын ором үүсчихсэн байсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Өөр учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үеийн гэмтэл үүссэн гэх баримт байхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Харин Г.Б, Г.Бын ээж Ш.О, гэрийн эзэн Э.Б, С.Бб, Л.ЭБ нар нь бүгдээрээ согтуу байсан. С.Бб, Л.ЭБ хоёр нь гайгүй, биеэ хянах чадвартай, харин Б, түүний ээж Ш.О, гэрийн эзэн Э.Б нар нь нэлээн согтуу байсан. Шинжээч эмчийн болон сэтгэл санааны хохирол тогтоосон дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-160 дугаар тал/  

 

* Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай :

 “Г.Бын биед зүүн нүдний нэвт гэмтэл эвэрлэг урагдал, торлогийн хавчуулагдалт, өмнөд хоргын цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 97-99 дүгээр тал/,

 

*Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131 дугаартай шинжээч Б.А, Б.Б нарын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” хийсэн дүгнэлтэд “ГУРАВДУГААР” зэрэглэлд хамааруулсан...” гэх дүгнэлт/хх-ийн 135-137 дугаар тал/

 

*А аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай Цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж цол олгох тухай тушаал /хх-ийн 169 дүгээр тал/,

 

              *2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Боос гаргасан “бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол/хх-ийн 13-14 дүгээр тал/,

      

            *Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 167 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

              Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

            

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Х сумын И багийн ... тоотод оршин суух иргэн Э.Бын байшинд иргэн Г.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.А нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Х сумын И багийн ... тоотод оршин суух иргэн Э.Бын байшинд орж ирэн “бөөгнөрөл үүсгэсэн” гэх шалтгааны улмаас Г.Бтой маргалдаж, улмаар таарамжгүй харилцааны улмаас заамдалцан авах үедээ хохирогч Г.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний нэвт гэмтэл эвэрлэг урагдал, торлогийн хавчуулагдалт, өмнөд хоргын цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Г.Бын ”...Э.Б сууж байхдаа П.Ат хандан “дуудлага өгөөгүй байхад чи яахаараа манай гэрт орж ирдэг юм бэ” гэтэл П.А би дуудлагад явж байгаад гадна талд чинь 2 машин байсан бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгээд байна гээд ирж байна гэсэн. Би П.Ат хандан “сумын төвд 2 машин зогсож байгаа айл болгон бөөгнөрөл үүсгээд байгаа юм уу” гэтэл П.А надад хандан “2 машин байхаар нь орж ирлээ” гэхээр нь би П.Аыг “шалгасан бол болно биз дээ” гэтэл өөдөөс хэгжүүрхсэн, дээрэлхсэн зүйл хэлсэн. Би яг юу гэж хэлсэн болохыг санахгүй байна. П.Аыг би чи намайг барих гэж ирсэн юм уу гэтэл миний зүүн талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Миний нүднээс цустай гэмээр шингэн зүйл нулимс шиг урсаад байсан бөгөөд би цаасаар нүдээ дарсан. Тэгтэл П.А гадагшаа гараад гав аваад нэг цагдаатай хамт орж ирээд намайг гавлах гэтэл миний ээж Ш.О “зүгээр байгаа хүүхэд яахаараа гавладаг юм бэ чи өөрөө яв" гэж хэлсэн. Тэгээд П.А нөгөөх цагдаатайгаа хамт гараад явсан. 18 цагийн үед миний нүд юм харахгүй байсан бөгөөд өөрийн гэртээ нүдээ дараад очтол ах “Г.Б юу болсон” гээд асуухаар нь “А миний нүд рүү цохисон сохорчих шиг боллоо юм харахгүй байна” гэтэл ах маань П.А руу залгаад “чи хүний нүд сохолсон байна” гэтэл П.А ирээд намайг 19 цагийн үед А аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирээд нүдний эмчид үзүүлсэн. Хэн гэх эмч байсныг нь санахгүй байна. Ямартай ч эмэгтэй эмч байсан. Эмч миний нүдийг үзээд А аймагт хагалгаа хийхгүй “У хот орж хагалгаа хийлгэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Оийн ”...Тэгэхэд Ц дуудлага өгөөгүй, яах гэж яваа юм бэ гэсэн. Тэр үед хашааны гадаа Боогийн машин, манай машин гээд 2 машин байсан. Тэгсэн П.А “Гудамжинд бөглөрөл үүсгэлээ” гэж хэлэхэд манай хүү Г.Б "Чи намайг барих гэж ирсэн үү" гэсэн чинь П.А нь манай хүүг заамдаж авахад нь манай хүү Г.Б зөрүүлээд заамдсан чинь П.А нь "чи намайг заамддаг хэн бэ” гээд гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд Г.Бын нүднээс цустай шүүс гоожсон. Тэгээд Г.Б бид хоёр гэр рүүгээ харьсан. Гэрт ирээд байж байхад манай том хүү Г.Б ирэхээр нь болсон асуудлыг хэлэхэд Г.Б цагдаа руу яваад П.Аыг дагуулж ирээд Г.Быг аваад А аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид үзүүлэхэд “хүнд юм өргөж болохгүй, нүдээ нухалж оролдож болохгүй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай" гэсэн. Тэгээд тэр шөнөдөө У хотод ирээд 17-ны өглөө 08 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэхээр нь Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж хэвтээд яаралтай нүдний хагалгаанд орсон. Энэ үед П.А хамт явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”...Тэр пивоноос нь нэг нэг уугаад байж байхад араас нь цагдаа П.А орж ирсэн. Тэгээд Цг авч явах гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд барилцаад авахаар нь би дундуур нь орж салгаад гэр орноос гарч хэрүүлээ хийгээд П.А гарч яваад буцаж орж ирэхдээ нэг цагдааг дагуулж орж ирээд, Цтой зууралдаад аваад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.ЭБын”...Э.Б буюу Цгийн гэрт нь Ц, С.Бб бид 3 архи, пиво уугаад сууж байхад Ц 1 ширхэг 2.5 литрийн савтай пивотой орж ирээд хамт уугаад пиво нь талдаа орсон байхад гаднаас сумын цагдаа П.А орж ирсэн. Нэг харахад П.А Ц хоёр барьцалдаад авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Ббын ”...Нөгөө пивыг нь Ц аягалаад нэг нэг тойрох гээд байж байхад цагдаа орж ирээд юунаас болсон юм бүү мэд Ц, цагдаа хоёр барьцалдаж авсан чинь Цгийн нүднээс цус гоожоод уналаа л гэсэн. Тэгсэн ээж нь орилоод босож ирээд хүүхдийн нүднээс цус гоожлоо гээд, ээж нь уурлаж тачигнаад Цгийн гэрээс цагдаатай хамт гурвуулаа гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бгийн”...2024 оны 09 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ би хөдөө өвсөнд явчхаад гэрт ирсэн чинь Г.Б гэртээ нүднээс нь цус гоожсон хэвтэж байсан. Тэгэхээр нь яасан, юу болсон гээд асуусан чинь П.А гээд цагдаа цохисон гэхээр нь хаана гээд лавлаж асуухад "Цгийн гэрт байж байхад цагдаа А орж ирээд цохисон" гэж хэлсэн. Тэгээд би цагдаа А руу өөрийнхөө утаснаас залгаж яриад хүрээд ирээ, Цг эмнэлэгт явж үзүүлье гэж хэлэхэд А сумын эмчийг манайх руу явуулсан байсан. Сумын эмч ирээд өвчин намдаах тариа хийгээд аймаг явж үзүүл гэсэн ба А өөрөө хүрч ирж уулзаад колонки орж манай дүү Г.Бын машинд бензин хийж өгөөд, аймаг руу шууд явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Аын мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Аын хохирогч Г.Бын биед зүүн нүдний нэвт гэмтэл эвэрлэг урагдал, торлогийн хавчуулагдалт, өмнөд хоргын цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Шүүгдэгч П.А нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний нэвт гэмтэл эвэрлэг урагдал, торлогийн хавчуулагдалт, өмнөд хоргын цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж өөрөө хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Аын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч П.Аыг гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч П.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид шүүгдэгч П.А нь эмнэлгийн тусламж үзүүлэн 3,498,000 төгрөгийг төлсөн талаар хохирогч шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээ хийлгэсэн, ирж очсон унааны зардалд нийт 558,000 төгрөг, 3 сарын ажлаа хийж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахтай холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаанд ирүүлээгүй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж 8,581,000 төгрөгийг мөн эмчилгээ хийлгэсэн, унааны зардалд 558,000 төгрөг нийт 9,138,000 төгрөгийг шүүгдэгч П.Ааас гаргуулж хохирогчид олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэнг шүүгдэгч хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн, мөн тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр А аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,186,458 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн, уг төлбөрийг шүүгдэгч төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч нэг нүдгүй болсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг  тус тус мэдэгдэж шийдвэрлэв.  

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ат торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

 

Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Пийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь шүүхээс оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР