| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/193 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А, О.Б
Шүүгдэгч: С.А, Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эы Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Сгийн А нарт холбогдох эрүүгийн 2412003570019 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 02 сарын 18-нд А аймгийн И суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Э сум нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” зочид буудалд бүртгэлийн ажилтан ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт А аймгийн Э сумын .. дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Эгийн Э/РД:АГ............../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 04-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт А аймгийн Ч сум, ........р гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О овогт Сгийн А/РД:АП................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-21 цагийн орчимд А аймгийн Ө сумын Д багийн нутаг, Хгэх газарт баруунаас зүүн зүгт чиглэн, асфальтан замаар ..... улсын дугаартай “тоёота .....” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тус асфальтан зам дээр мотоциклтой зорчиж байсан С.А, М.Б нарыг араас нь мөргөж С.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, М.Бийн амь насыг хохироосон,
шүүгдэгч С.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин согтуугаар, А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт, улсын дугааргүй мотоцикль жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч С.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ч сумаас эхнэртэйгээ аймгийн төв рүү явсан. Орой харанхуй болох үеэр урт гэрэлтэй машин буюу автобус зөрөх шиг болсон. Тэгээд би автобусыг өнгөрөөгөөд гаръя гээд зогссон. Гэтэл араас машин ирээд мөргөсөн. Түүнээс цааших зүйлсийг сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412003570019 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Агийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ч сумаас эхнэр М.Бийн хамт А аймгийн төв рүү явж байх замд Ө сумын Д багийн нутагт засмал зам дээр явж байгаад эсрэг чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийн гэрэлд гялбуулаад замаа шахаад зогсох мөчид араас явж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж миний биед гэмтэл учирсан, мөн миний эхнэр М.Б нас барсан. Миний баруун хөл шилбэ хэсгээр хугарсан, нугасанд суулт өгсөн чангарсан байна гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардалд гарсан баримтуудыг шүүхийн шатанд гарган өгч нэхэмжилнэ. Би тухайн осол болохын өмнөх болон өглөө нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 22-23 дугаар тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн өгсөн:
“...Миний эхнэр М.Б нь 1985 онд Б аймгийн Б суманд Мн 5 дахь охин болж мэндэлсэн. Төрөлх нутагтаа 10 дугаар анги төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн, бид хоёр 2007 онд гэр бүл болоод 3 хүүхдийн эцэг эх болоод А аймгийн Ч сумын Х багийн нутагт сал маллаж амьдарч байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мотоциклтой А аймгийн төв явах замдаа Ө сумын Д багийн нутагт засмал зам дээр зам тээврийн осолд орж нас барсан. Амь хохирогч маань ямар нэгэн хууч өвчингүй, эмнэлгийн хяналтад байдаггүй байсан. Эрүүл саруул хүн байсан. Би А аймгийн Ч сумын Хүрэм багийн нутагт 6- 14 насны 3 хүүхдийн хамт амьдарч байна. Би маш гомдолтой байна. Тухайн осол нь би эсрэг чиглэлд явсан тээврийн хэрэгслийн гэрэлд гялбуулж замаа чөлөөлөөлд зогсох үед араас явж байсан тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас миний эхнэр М.Бийн амь нас хохирсон зүйлд их гомдолтой байна. Оршуулгын зардалтай холбоотой нийт 12.000,000 төгрөгийн зардал гарсан би одоогийн байдлаар 5.654.506 төгрөгийн баримт гаргаж өгсөн үлдэгдэл баримтыг шүүхийн шатанд гарган өгнө. Би нийт 12.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хуульд заасны дагуу тогтоолгоно...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 32-33 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч С.Агийн өгсөн:
“...Миний өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Б нэртэй мотоциклийн урд никель шаврын хаалт, хойд дугуйн обуд, хойд никель хамгаалалт, хойд нэмэлт дохио 2 ширхэг зэрэг зүйлс ослын улмаас эвдэрч гэмтсэн байсан. Тухайн эд зүйлсийг үнэлгээний газрын үнэлгээгээр 290.000 төгрөг, засварт 60.000 төгрөг нийт 350.000 төгрөгөөр үнэлсэн байсны дагуу 350.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч М.Лийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 17-нд найз Э.Э, М.Б нарын хамт А аймгийн Ө сумын Д баг руу найзынхаа ээжийг хүргэж өгөхөөр 18 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс хөдөлсөн. Тэгээд хүргэж өгчихөөд буцаад аймгийн төв рүү явж байгаад би арын суудалд суучихсан хүнтэй утсаар яриад явж байхад Э.Э яасан хурц гэрэлтэй машинууд вэ гэж хэлсэн. Тэгээд гэнэт зам дээр мотоциклтой хүн харагдаад араас нь мөргөөд осол болсон. Тэгээд бид гурав айж сандраад машинаас бууж ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ухаангүй зам дээр хэвтэж байсан. Мотоцикл нь эсрэг урсгалд явж байсан Б маркийн машиныг мөргөөд засмал зам дээр унасан байсан. Эмнэлэг, цагдаа ирээд зам дээр ухаангүй хэвтэж байсан эмэгтэй нас барсан байна гэж хэлсэн, эрэгтэй хүнд түргэн тусламж үзүүлсэн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би машиныхаа хохирлыг нэхэмжилнэ. Би жолооны үнэмлэх байхгүй, Э.Э жолооны үнэмлэхтэй болохоороо жолоодож явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 тал/,
*Гэрч М.Бгийн өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай байрны эгч Б надад хандаад Э.Э, М.Л хоёр манай ээжийг А аймгийн Ө сумын Д гэх газар хүргэж өгөх гэж байна чи Э.Э, М.Л хоёртой хань болоод хамт яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд 18 цагийн А аймгаас гараад 20 цаг 20 минтуд зам дагуу колонкын хажууд зогсоод Б эгчийн ээжийг буулгаж өгөөд буцаад А аймаг руу хөдлөсөн, хэсэгхэн яваад хэд хэдэн машин дарааллан зөрөөд гэрлүүд нь гялбаад бид гурав хоорондоо гэрлээ шилжүүлэхгүй байна гэж яриад Э.Э гэрлээрээ дохиод өнгөрсөн чинь гэнэт бид нарын явж байсан эгнээнд засмал зам дээр хөлөө унжуулчихсан сундлаатай мотоцикл харагдаад зогсож амжилгүй араас нь мөргөсөн. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь засмал зам дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан, мотоцикл нь эсрэг урсгалд явж байсан приус маркийн машины урдаас очоод мөргөчихсөн байсан, тэр приус машинаас 2 ах бууж ирсэн. Тэгээд зам дээр хэвтэж байсан ах эгч хоёрыг дуудахад хоёулаа сэрэхгүй байсан ухаан алдсан байх шиг байсан. Тэгээд Э.Э цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд дууссаны дараа зам дээр ухаангүй хэвтэж байсан эрэгтэй хүн сэргээд би хаана байна гэртээ харьмаар байна гээд эхнэрээ дуудаад байсан эхнэр нь сэргэхгүй байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд багийн эмч гэх хүн ирээд эрэгтэй хүнд өвчин намдаах тариа хийсэн, ухаангүй байсан эмэгтэйг үзсний дараа би эмчээс яаж байна гэж асуугаад их тааруу байна гэж хэлснээ Э.Э, М.Л хоёр руу толгойгоороо дохих шиг болохоор энь би дотроо биеийн байдал нь их муу байгаан байна гэж бодсон. Мөн эмч ирэхээс өмнө приус машины жолооч ухаангүй байсан эгчийн судсыг атгаж үзээд энэ хүн нас барчиж гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд сумын эмч нар ирээд ухаангүй байсан эгчид 3- 4 удаа хиймэл амьсгаа хийгээд байсан тэгээд нас барсан байна гэж хэлээд нөгөө ахыг машиндаа суулгасан. Мөн бид нарын биед үзлэг хийсэн. Би машины марк болон дугаарыг мэдэхгүй байна. М.Л ахын эзэмшлийн машин байсан. Э.Э жолоо барьж явсан. Би хэр зэрэг хурдтай явсныг мэдэхгүй байна. Э.Э хэлэхдээ 80 гаран километрын хурдтай явсан гэж хэлсэн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Э.Э бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Харин М.Л хамгаалах бүс зүүсэн байсан үгүйг мэдэхгүй байна. Машинууд зөрөөд гэрлээр гялбаад байсан тэгээд гэнэт гэрэлгүй мотоцикл зам дээр харагдаад зогсож амжаагүй мөргөчихсөн. Миний харснаар эрэгтэй хүн хөлөө унжуулсан байсан, тэгээд урдаа болон, ардаа гэрэл асаагүй байсан. Би зам голлоод зогсож байсан байж магадгүй гэж бодсон. Их шоконд орж сандарсан байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Эрэгтэй хүн жолоодож байсан. Багийн эмч ирээд мотоциклтой зорчиж байсан хоёр хүнд үзлэг хийсний дараа энэ хоёр хүн архи уусан байж магадгүй гэж хэлж байсан. А аймгаас хөдлөхдөө Э.Э жолоо барьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 28-30 дугаар тал/
*Гэрч А.Бын өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед би Улаанбаатар хотоос У аймаг чиглэлд А аймгийн Ө сумын нутагт засмал зам дээр явж байхад миний явж байсан эгнээнд миний урд автобус, суудлын машин хоёр явж байсан тэр хоёр машин эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед гэнэт миний урдаас мотоцикл гулгаад ирж байхыг хараад тоормос гишгээд зогсож байхад мотоцикл миний урд гупер рүү мөргөөд зогссон. Тэгээд би машинаас бууж ирэхэд засмал зам дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ухаангүй байдалтай хэвтэж байсан, баруун талд нь миний явж байсан эгнээний эсрэг урсгалд урд талд нь эвдэрсэн марк-2 загварын машин зогсож байсан. Тэгээд Тоёота марк-2-ын жолооч залуу цагдаа болон эмнэлэг дуудсан тэр хугацаанд ухаангүй байсан эрэгтэй хүн ухаан ороод ёолоод байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирэхийг хүлээсэн. Тэр хугацаанд би ухаангүй байсан эмэгтэйн судсыг атгаж үзэхэд цохилт байхгүй байсан. Тоёота марк-2 машины жолооч залуу надад хэлэхдээ машины гялбаанд орчихлоо гэж хэлсэн. Миний нүдэнд тухайн мотоцикл огт харагдаагүй, гэнэт зам дээр гулгаж гарч ирээд миний машины урдаас мөргөсөн. Мотоцикл миний машиныг мөргөхөөс өмнө би зам дээр мотоциклийн гэрэл хараагүй харин осол болсны дараа машинаас бууж ирэхэд мотоциклын урд гэрэл их бүдэгхэн асаж байсан. Ардаа гэрэл асахгүй байсан. Надад мотоциклтой хүн харагдаагүй, харин хажуу талаараа зам дээр гулгаад миний машины урдаас мөргөсөн мотоциклийг харсан. Тэгээд буугаад ирэхэд зам дээр хоёр хүн ухаангүй байсан. Би яг хараагүй таамаглаж байгаагаар 80-90 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би хэр хурдтай явсныг мэдэхгүй байна. Ямартай ч тас гээд чанга чимээ гараад тэгээд миний урдаас зам дээр мотоцикл хажуу талаараа гулгаад гараад ирсэн. Гэрлийн тусгалыг нь ямар байсныг би мэдэхгүй тэгэхдээ миний өөдөөс гялбахгүй байсан. Урд хоёр гэрэл нь хоёулаа асаж байсан. Мотоциклийн жолоочоос архи үнэртэж байсан. Тоёота марк-2 машины жолоочоос архи согтууруулах ундаа үнэртээгүй. Би жолоо бариад миний найз миний хажуугийн суудалд сууж явсан. Нийтдээ хоёр хүн явсан. Бид хоёр бэртэл гэмтэл аваагүй. Мотоцикл миний машиныг хүчтэй мөргөөгүй. Миний үеэл эгч Дийн Хийн эзэмшлийн Тоёота Б маркийн ..... улсын тээврийн хэрэгсэл байгаа. Урд гупер хагарсан байсан. Өөр гэмтэл эвдрэл үүсээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний амь эрсэдчихээд байхад миний машины ганц гупер хамаагүй. Суудлын машин миний урд явж байсан, харин шар өнгийн автобус миний ард явж байгаад намайг гүйцэж түрүүлсэн. Миний ард явж байхдаа гэрлээ шилжүүлэхгүй миний машины толинд гэрэл нь ойгоор гялбаад байсан. Миний урд гараад дахин миний урд зорчиж байсан суудлын машиныг гүйцэж түрүүлсэн. Шар өнгийн автобус байсан дугаарыг нь хараагүй, Улаанбаатар серитэй автобус байсан санагдаж байна. Суудлын машин нь УВХ буюу манай У аймгийн серитэй машин байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-40 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найз А.Бын хамт Улаанбаатар хотоос У аймгийн чиглэлд явж байгаад оройны 21 цагийн үед байх гэж бодож байна А аймгийн Ө сумын нутагт явж байсан тээврийн хэрэгслийн гэрэлд гэнэт хажуулдсан мотоцикл гулгаж ирээд А.Б огцол тоормос гишгээд нөгөө мотоцикл миний зорчиж явсан машины урд гупер рүү мөргөсөн. Тэгээд машинаас буугаад харахад машины урд гупер рүү мотоцикл наалдчихсан цаад талд нь зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ухаангүй байдалтай хэвтсэн, түүний цаана урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай тоёота ..... загварын машин миний явж байсан чиглэлийн эсрэг урсгалд замын зорчих хэсэг дээр зогсчихсон түүний хажууд хоёр эрэгтэй, 1 эмэгтэй хүн машинаасаа буугаад ирчихсэн айж сандарсан байдалтай зогсож байсан. Тэгээд эмч цагдаа дууд гээд л марк-2 машины жолооч гэх хар куртиктэй залуу утсаараа дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа ухаангүй байсан эрэгтэй ухаан ороод ёолоод байсан. Тэгээд эмнэлэг цагдаа ирэхийг хүлээсэн ирсний дараа ухаангүй байж байгаад ухаан орсон ахыг өргөлцөөд эмнэлгийн машинд суулгахад архи үнэртэж байсан. Тоёота марк-2 машины хүмүүсээс архи үнэртээгүй. Би мотоциклтой хүн хараагүй гэнэт хүнгүй мотоцикл хажуу талаараа гулссан байдалтай нүдэнд харагдаад манай машиныг ирж мөргөсөн. Би тухайн үед хянах самбар хараагүй миний таамагаар 80-90 километрийн хурдтай явж байсан. Манай машины урд нэг автобус, жижиг тэрэг хоёр явж байсан. Эсрэг урсгалаас машины гэрэл харагдаж байсан мотоцикл харагдаагүй тэгээд гэнэт хажуулдсан мотоцикл гулгаад л ороод ирсэн. Би сайн анзаарч хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. И сумын ойролцоо явж байхад автобус нь манай машиныг гүйцэж түрүүлээд явж байсан. Баруун чиглэлд явж байсан автобус, суудлын машин хоёртой, эсрэг чиглэлээс ирж байсан Тоёота марк-2 загварын машин дөнгөж зөрөөд л осол болсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 42-44 дүгээр тал/
*Гэрч М.Лийн дахин өгсөн:
“...Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 171 дүгээр тал/
*Яллагдагч Э.Эын өгсөн:
“...2024 оны 10 сарын 17-ны өдөр найз М.Лийн эзэмшлийн ..... улсын дугаартай Тоёота ..... загварын тээврийн хэрэгслийг жолоодоод М.Б, М.Л нарын хамт найзынхаа ээжийг хүргэж А аймгийн Ө сумын Д багийн нутагт хүргэж өгчхөөд буцах замдаа зам тээврийн осол гаргаж буюу замын зорчих хэсэгт байсан мотоциклийг өргөж зорчигч нас барж, жолооч биедээ гэмтэл авсан. Харин миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Би эсрэг чиглэлд явж байсан буюу зөрж байсан машины гэрлийн гялбаанаас гарахад зам дээр мотоцикл байж байсан тэгээд тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойртчихсон байсан болохоор зогсож амжаагүй мөргөсөн. Тоормос хэвийн ажиллаж байсан. Тухайн мотоциклийг зогсож байсан явж байсан эсэхийг мэдэхгүй байна надад харагдах үед мотоциклийн жолоочийн хөл газарт унжсан байдалтай байсан. Мөн тухайн мотоцикл ардаа гэрэл асаж харагдаагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 1-2 дугаар тал/
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 417 дугаартай: “...М.Лийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 65 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 412 дугаартай: “...М.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 03 дугаартай:
“...С.Агийн биед баруун шаант ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 129-130 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 120 дугаартай:
“...Талийгаачийн цогцост их тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэн, тархины суурийн нимгэн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины хоёр тал бөмбөлгийн дэлбэнгийн голомтлог цус харвалт, уртавтар тархины цус харвалт, няцрал, аман хүзүүний хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, цээжний хөндий, хуйх, голт дагуух цус хуралт, хоёр сарвуу, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач тархи, их биеийн ясны хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-110 дугаар тал/,
*Шинжээч Б.Ч..рын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 42 дугаартай:
“...Тус осол нь ..... улсын дугаартай Тоёота ..... загварын тээврийн хэрэгслийн жолооч Э.Эын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолоочийн өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /1-р хх-н 95-96 дугаар тал/,
*Вендо компаний 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 49231 дугаартай:
“........ улсын дугаартай, М.Лийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 2.875.900 төгрөг...” гэх хохирлын тайлан /1-р хх-ийн 122-123 дугаар тал/,
* “Вендо” компаний 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 49229 дугаартай:
“...С.Агийн эзэмшлийн, улсын дугааргүй “Б” нэртэй мотоциклд учирсан хохирлын үнэлгээ 350.000 төгрөг...” гэх хохирлын тайлан/1-р хх-ийн 124-125 дугаар тал/,
*Хохирогч С.А нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт/1-р хх-ийн 217 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч Ч.М.....гийн “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 289.520 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 дүгээр тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 330 дугаартай: “...А.Бын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-75 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 331 дугаартай: “...Э.Эын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 79-80 дугаар тал/,
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 4-20 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 70 дугаар тал/
*Гэрч М.Лийн өгсөн:
“...Миний нүдэнд мотоцикл хальт харагдаад л осол болсон. Тэгэхэд ардаа болон урдаа ассан гэрэл харагдаагүй. ...мотоциклийг миний бодлоор эрэгтэй хүн нь жолоодож явсан байх. ...Цагдаа, эмнэлэг ирсний дараа мотоциклийн жолооч ахыг эмнэлгийн машинд суулгаад цагдаа, та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэж асуухад мотоциклийн жолооч ах би архи хэрэглэсэн гэж хэлж байхыг би сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 333 дугаартай:
“...С.Агийн гэх цусанд 1.6 промилли спиртийн зүйн илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 69-70 дугаар тал/,
*С.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан талаарх А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/335 дугаар шийтгэврийн хуулбар/1-р хх-ийн 190-191 дүгээр тал/,
*Яллагдагч С.Агийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2024 оны 03 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан бөгөөд А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А аймгийн төвд ирж хуралд суу гэж дуудсаны дагуу аймгийн төв явах унаа олдохгүй болохоор нь өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг өөрөө жолоодоод эхнэр М.Бийг сундлаад Ч сумын төвөөс А аймгийн төв рүү 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд хөдөлсөн. Тэгээд харанхуй болчихсон байхад Ө сумын Д багийн нутагт засмал зам дээр явж байхад урдаас хурц гэрэлтэй гялбахаар нь засмал замаа баруун тийш шахаад зогссон чинь араас машин мөргөсөн түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр машин засварлах гэж байгаад найзуудын хамт шөнө болтол архи уусан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 17-ны өглөө босоод архи уусан, тэгээд өдөр нь аймгийн төвөөс дуудахаар нь аймаг руу явсан. ...миний өөрийн эзэмшлийн Б нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Урд хойд гэрэлтүүлэг ажиллаж байсан. Би эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой маргахгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-11 дүгээр тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар тал/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 4-20 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 200 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Э.Э, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин согтуугаар, А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт, улсын дугааргүй мотоцикль жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Э нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч С.Агийн”...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ч сумаас эхнэр М.Бийн хамт А аймгийн төв рүү явж байх замд Ө сумын Д багийн нутагт засмал зам дээр явж байгаад эсрэг чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийн гэрэлд гялбуулаад замаа шахаад зогсох мөчид араас явж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж миний биед гэмтэл учирсан, мөн миний эхнэр М.Б нас барсан. Миний баруун хөл шилбэ хэсгээр хугарсан, нугасанд суулт өгсөн чангарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн”...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мотоциклтой А аймгийн төв явах замдаа Ө сумын Д багийн нутагт засмал зам дээр зам тээврийн осолд орж нас барсан. Амь хохирогч маань ямар нэгэн хууч өвчингүй, эмнэлгийн хяналтад байдаггүй байсан. Эрүүл саруул хүн байсан. Би А аймгийн Ч сумын Хүрэм багийн нутагт 6- 14 насны 3 хүүхдийн хамт амьдарч байна. Би маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Лийн”...Э.Э яасан хурц гэрэлтэй машинууд вэ гэж хэлсэн. Тэгээд гэнэт зам дээр мотоциклтой хүн харагдаад араас нь мөргөөд осол болсон. Тэгээд бид гурав айж сандраад машинаас бууж ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ухаангүй зам дээр хэвтэж байсан. Мотоцикл нь эсрэг урсгалд явж байсан Б маркийн машиныг мөргөөд засмал зам дээр унасан байсан. Эмнэлэг, цагдаа ирээд зам дээр ухаангүй хэвтэж байсан эмэгтэй нас барсан байна гэж хэлсэн, эрэгтэй хүнд түргэн тусламж үзүүлсэн. Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Бгийн”...Э.Э гэрлээрээ дохиод өнгөрсөн чинь гэнэт бид нарын явж байсан эгнээнд засмал зам дээр хөлөө унжуулчихсан сундлаатай мотоцикл харагдаад зогсож амжилгүй араас нь мөргөсөн. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь засмал зам дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан, мотоцикл нь эсрэг урсгалд явж байсан приус маркийн машины урдаас очоод мөргөчихсөн байсан, тэр приус машинаас 2 ах бууж ирсэн. Тэгээд зам дээр хэвтэж байсан ах эгч хоёрыг дуудахад хоёулаа сэрэхгүй байсан ухаан алдсан байх шиг байсан. Тэгээд Э.Э цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд дууссаны дараа зам дээр ухаангүй хэвтэж байсан эрэгтэй хүн сэргээд би хаана байна гэртээ харимаар байна гээд эхнэрээ дуудаад байсан эхнэр нь сэргэхгүй байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд багийн эмч гэх хүн ирээд эрэгтэй хүнд өвчин намдаах тариа хийсэн, ухаангүй байсан эмэгтэйг үзсэний дараа би эмчээс яаж байна гэж асуугаад их тааруу байна гэж хэлснээ Э.Э, М.Л хоёр руу толгойгоороо дохих шиг болохоор энь би дотроо биеийн байдал нь их муу байгаа юм байна гэж бодсон. Мөн эмч ирэхээс өмнө приус машины жолооч ухаангүй байсан эгчийн судсыг атгаж үзээд энэ хүн нас барчиж гэсэн утгатай үг хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед гэнэт миний урдаас мотоцикл гулгаад ирж байхыг хараад тоормос гишгээд зогсож байхад мотоцикл миний урд гупер рүү мөргөөд зогссон. Тэгээд би машинаас бууж ирэхэд засмал зам дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ухаангүй байдалтай хэвтэж байсан, баруун талд нь миний явж байсан эгнээний эсрэг урсгалд урд талд нь эвдэрсэн марк-2 загварын машин зогсож байсан. Тэгээд Тоёота марк-2-ын жолооч залуу цагдаа болон эмнэлэг дуудсан тэр хугацаанд ухаангүй байсан эрэгтэй хүн ухаан ороод ёолоод байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирэхийг хүлээсэн. Тэр хугацаанд би ухаангүй байсан эмэгтэйн судсыг атгаж үзэхэд цохилт байхгүй байсан. Тоёота марк-2 машины жолооч залуу надад хэлэхдээ машины гялбаанд орчихлоо гэж хэлсэн. Миний нүдэнд тухайн мотоцикл огт харагдаагүй, гэнэт зам дээр гулгаж гарч ирээд миний машины урдаас мөргөсөн. Мотоцикл миний машиныг мөргөхөөс өмнө би зам дээр мотоциклийн гэрэл хараагүй харин осол болсны дараа машинаас бууж ирэхэд мотоциклын урд гэрэл их бүдэгхэн асаж байсан. Ардаа гэрэл асахгүй байсан. Надад мотоциклтой хүн харагдаагүй, харин хажуу талаараа зам дээр гулгаад миний машины урдаас мөргөсөн мотоциклийг харсан. Тэгээд буугаад ирэхэд зам дээр хоёр хүн ухаангүй байсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...Ө сумын нутагт явж байсан тээврийн хэрэгслийн гэрэлд гэнэт хажуулдсан мотоцикл гулгаж ирээд А.Б огцол тоормос гишгээд нөгөө мотоцикл миний зорчиж явсан машины урд гупер рүү мөргөсөн. Тэгээд машинаас буугаад харахад машины урд гупер рүү мотоцикл наалдчихсан цаад талд нь зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ухаангүй байдалтай хэвтсэн, түүний цаана урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай тоёота ..... загварын машин миний явж байсан чиглэлийн эсрэг урсгалд замын зорчих хэсэг дээр зогсчихсон түүний хажууд хоёр эрэгтэй, 1 эмэгтэй хүн машинаасаа буугаад ирчихсэн айж сандарсан байдалтай зогсож байсан. Тэгээд эмч цагдаа дууд гээд л марк-2 машины жолооч гэх хар куртиктэй залуу утсаараа дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа ухаангүй байсан эрэгтэй ухаан ороод ёолоод байсан. Тэгээд эмнэлэг цагдаа ирэхийг хүлээсэн ирсний дараа ухаангүй байж байгаад ухаан орсон ахыг өргөлцөөд эмнэлгийн машинд суулгахад архи үнэртэж байсан. Тоёота марк-2 машины хүмүүсээс архи үнэртээгүй...” гэх мэдүүлэг, амь хохирогч М.Бийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь тархи, их биеийн ясны хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 120 дугаартай дүгнэлт, хохирогч С.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч С.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин согтуугаар, А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт, улсын дугааргүй “Б” гэсэн бичиглэлтэй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч М.Лийн “...Цагдаа, эмнэлэг ирсний дараа мотоциклийн жолооч ахыг эмнэлгийн машинд суулгаад цагдаа, та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэж асуухад мотоциклийн жолооч ах би архи хэрэглэсэн гэж хэлж байхыг би сонссон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Агийн мэдүүлэг, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 333 дугаартай: “...С.Агийн гэх цусанд 1.6 промилли спиртийн зүйн илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, С.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан талаарх А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/335 дугаар шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тус тус тогтоогдож байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч С.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Эын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт, шүүгдэгч С.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж,
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэмт хэргийн улмаас сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж Иргэний хуульд заасан.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохиролд нийт 50 сая төгрөг нэхэмжилж байгаа, 8 сая төгрөгийг авсан, одоо 42 сая төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн, амь хохирогчийн нас барсантай холбогдуулан оршуулгын зардалд нийтдээ 5,654,506 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч дөрөвдүгээр зэрэглэлээр, гэмт хэргийн улмаас мотоцикльд эвдрэл гэмтэл үүссэнтэй холбоотой эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 350,000 төгрөгөөр үнэлж шинжээч дүгнэлт гаргасан.
Иймд шүүгдэгч Э.Эаас оршуулгын зардалд 5,654,506 төгрөг, мотоциклийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 350,000 төгрөг, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 дахин нэмэгдүүлж /660,000*45/ 29,700,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд хохирол төлөхөөр завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Э.Эаас 17,704,506 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр А аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.М..г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 289,520/хоёр зуун наян есөн мянга таван зуун хорь/ төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э, С.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгч Э.Э, С.А нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Агийн өмгөөлөгч шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулахгүй тэнсэх санал гаргасан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Э, С.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул шүүгдэгч Э.Эт оногдуулсан оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч С.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолохоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч нар нь А аймагт оршин суудаг болох нь тэдгээрийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэдгээрт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э, С.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт, шүүгдэгч О овогт Сгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн, шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Э, С.А нарт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эаас 17,704,506/арван долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун зургаа/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ч сумын .. баг, Цагаан сайр гэх газар оршин суух хаягтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А/РД:АП....../-д олгосугай.
8. Шүүгдэгч Э.Э, С.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.А нь тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР