| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0187/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
2025/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгч: Э.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Дд холбогдох эрүүгийн 2512002180198 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “О” ХХК-д шат угсрагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар баг, Ц ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Эийн Д/РД:АЮ9............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн үед А аймгийн Э сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хын сангийн хажууд иргэн Х.Ба нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.Бын “...Би нэг сургуульд хамт сурдаг найз Б, Аын хамт /А../ баар ороод тэнд байгаа сургуулийн 10 оюутантай нийлээд 1 шил 0,75 граммтай архи хувааж уугаад би хоёр найзтайгаа гарч явсан. Тухайн үед цаг 4 өнгөрч байсан байхаа тэгээд Хын сангийн хажууд зам дагуу алхаад явсан чинь араас хар өнгийн машин шахаж ирээд хамт явсан С.Быг чи сая “янхан” гэсэн үү гээд заамдаж аваад чи юу гээд алгадаад намайг харсан аа чи ганц эрэгтэй нь юм байна хүрээд ир гээд хамт явсан хоёр найз намайг түрүүлээд харьж бай гэхээр байр руу явах санаатай машины урдуур тойроод алхсан чинь урдаас гараа хамар хэсэг рүү 1 удаа, уруул хэсэг рүү 1 удаа 2 удаа цохиод миний хамраас цус би шууд эмнэлэг рүү явсан. ...Намайг цохисон хүнийг би танихгүй царайг нь харвал танина хүзүүн дээрээ шивээстэй залуу байсан. ...би хуулийн дагуу шалгуулаад хамар хугарсан байвал янзлуулмаар байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 5 дугаар тал/, гэрч С.Бын”...Хын сангийн замын хажууд хар өнгийн Кровнтой хамт нэг ширээн дээр сууж байсан залуу бууж ирээд орилоод хэн надтай утсаар ярьсан гээд тэр утсаар ярьсан хүнээ намайг гэж ойлгоод намайг заамдаад, хоолой боогоод сэгсрээд хажуу тийшээ шидээд, заамдахаасаа өмнө хальт алгадсан. Тэгсэн надтай хамт явж байсан. Байрны эрэгтэй Б.Ба тэр залуу руу хандаад “байрны охидуудаа аваад явчих уу” гэсэн чинь “би наад охиныг чинь зодож чадахгүй бол чамайг зодно” гэхээр нь Б.Ба машины урдуур гарсан чинь нөгөө залуу Бгийн хамар уруул хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Б.Ба шууд тэгээд тэндээс явсан. ...Бг түүх нийгмийн ухаан намайг цохисон залуутай харьцдаг охин... Миний баруун хацар шалбарсан, зүүн нүд маажсан өөр гэмтэл шарх байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар тал/, гэрч А.Аын”...Э.Д гэх залуу машинаас бууж ирээд “хэн надтай утсаар ярьсан бэ” гээд орилоод С.Б руу “чи надтай ярьсан уу” гээд заамдаад хажуу тийшээгээ түлхээд хамт явж байсан ганц эрэгтэй Б.Ба “байрны охидуудаа аваад явчих уу” гэсэн чинь “би энэ охиныг зодож чадахгүй бол чамайг зодно” гээд Э.Д шууд Бын хамар хэсэг рүү 1 удаа, уруул хэсэг руу 1 удаа цохиод бид хэд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...Би тухайн өдөр байрандаа амарч байсан чинь Б.Ба гаднаас орж ирээд “ахаа хүнд цохиулчихлаа” гэхээр нь “хэнд цохиулчихсан юм бэ” гэсэн чинь хэн гэдгийг нь мэдэхгүй байсан. Яаж байгаад цохиулчихсан юм бэ гэсэн чинь байрны охидуудтай байр луу орох гэж яваад нэг охиных нь таньдаг залуу нэг охиныг цохиод намайг бас цохисон гэж хэлсэн. ...Манай өрөөнд орж ирэхдээ нүднээсээ доош нүүр хэсэг нь цус болсон байсан. Цусыг нь бага зэрэг арчаад үзсэн чинь хамрынх нь гол хэсэг дотогшоо чихэгдсэн байхаар нь эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч Г.Бын”...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн орчимд “Н” гэх нэртэй баарнаас гараад найз Нархажидыг хайгаад төв номын сангийн баруун замаар явж байсан чинь зам дээр Б.Ба, Э.Д, З.Бг, С.Б, А.А, Н нар маргалдаад байж байхаар нь би Нархажидыг асуугаад очсон чинь Б.Ба хамраа дараад зогсож байсан хамраас нь цус гарсан үгүй мэдэхгүй байна сайн анзаарч хараагүй. Нэг мэдсэн Б.Ба яваад өгсөн байсан. Тэгтэл хажуугаар цагдаагийн машинтай цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирээд юу болсон талаар тодруулж, Э.Дыг үлдээгээд бусдыг нь явуулсан. Намайг цагдаа дээр байхад Н Б.Быг эмнэлэг дээр хамраа үзүүлж байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/, гэрч З.Бгийн”...Э.Д машинаараа бид нарын хажууд засмал зам дээр зогсоод машинаасаа бууж ирээд “хэн сая надтай ярьсан бэ” гэсэн чинь С.Б “би ярьсан чи манай найзыг яаж байгаа юм бэ” гээд маргалдсан. Би тухайн үед Нд тэврүүлээд уйлж байсан болохоор яг юуны талаар ярьсныг нь сайн сонсоогүй нэг харсан чинь Э.Д, Б.Бын нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж байсан. Тэгээд Э.Д над дээр ирээд ярилцъя гэхээр нь номын сангийн ард очоод юм яриад байж байсан чинь цагдаа нар ирээд Э.Дыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Дын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаартай "...Х.Бын биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байх боломжтой. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Д нь хохирогч Х.Бын биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулахдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ илэрхийлсэн, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Э.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР