| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0012/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 15
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хохирогч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Аюурзанын *******д холбогдох эрүүгийн 201618000297 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 08-нд ******* аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* сумын Баянцагаан 2-р баг Хайрханы 10-2 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2001 оны 01 сарын 01-ний өдөр ******* аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны 04 сарын 10-ны өдөр ******* аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жил, 06 сарын сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 09 сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2008 оны 01сарын 06-ны өдөр ******* аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 2009оны 03 сарын 12-ны өдөр ******* аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Аюурзанын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Хэрцийн гүүр” гэх газарт ******* СЭҮ улсын дугаартай Зил 131 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам” зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ц.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч А.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Зил-131 маркийн машинтай цаг агаарын хүнд нөхцөлд самарт явж байхдаа зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон гэв.
2.Хохирогч Л.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим танихгүй дугаараас залгаж Сэлэнгэ аймгийн ******* сумын эмнэлгээс ярьж байна гэсэн. Тэгээд нөхөртэйгөө ярья гэсэн чинь “нөхөртэй чинь ярих боломжгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэсэн чинь бага зэрэг гэмтсэн гэхээр нь “ би Улаанбаатар хотоос эмч аваад очъё” гэсэн чинь сувилагч нь ч гэсэн яриулахгүй байсан. Тэгээд цагдаа нь над руу залгаад ийм асуудал болсон талаар хэлсэн. Задлан шинжилгээнээс нь өмнө очиж чадаагүй. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирж гэдэг байцаагчид мэдүүлэг өгсөн. Тэгээд оршуулгын зардлыг л гаргуулаад өгөөч. Өөр зүйл нэхэмжлэхгүй гэж хэлсэн. ******* өмнөх хуралдааны өмнөх өдөр 100.000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн хойшилсон хуралдааны өмнө 500.000 төгрөг өгсөн. Би оршуулгын зардлыг л гаргуулмаар байна. Би 6.461.760 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
3.Хохирогч Л.*******ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Талийгаач Боржигон овогт ы ******* 1975 оны 12 сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхээс хоёулаа. Бүрэн дунд боловсролтой. Эзэмшсэн мэргэжилгүй. Улаанбаатар төмөр замын Чулуун заводын үйлдвэрт 1990-2003 он хүртэл жолоочоор ажилласан. Талийгаас бид хоёр 1993 онд танилцаж гэр бүл болсон. 03-21 насны 3 хүүхэдтэй. Миний хувьд эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй. Манай гэрт хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Амьдрал ахуйн хувьд өрхийн тогтсон орлого байхгүй. Талийгаас 2016 оны 09 сарын эхээр Сэлэнгэ аймгийн ******* сум руу самар түүхээр явсан. Очсон өдрөөсөө хойш 10 хоногийн дараа над руу ярихдаа “Ууланд сүлжээ барихгүй газар самарт явж байна. Сайн явж байна” гэж 2-3 удаа утсаар ярьсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэн гэж албан тушаалтан болохыг мэдэхгүй, цагдаагийн ажилтан “замын осол болж *******г нас барлаа” гэж мэгэдэгсэн. Талийгаач архаг хууч өвчин байхгүй. Биеийн хувьд хэвийн хүн...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 21 дүгээр хууудас/
4.Гэрч Н.гийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай аав ******* 2016 оны 09 дүгээр сард самар түүхээр Сэлэнгэ аймгийн ******* сум руу явсан байсан. 2016 оны 10 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас манай ээж рүү утсаар яриад аавыг осолд ороод нас барсан талаар хэлсэн. Ингээд хамаатны ах нарын хамтаар ******* суманд ирсэн. Би өөрөө Говьсүмбэр аймаг руу ажилд яваад аавтайгаа 2 сар гаран уулзаагүй. Манай ах оюутан, би оюутан, сурч байгаад мөнгөний боломжгүйн улмаас сургуулиасаа чөлөө авчихсан ажил хийж байгаа. Манай ааваас өөр манай гэрийнхнийг тэжээдэг хүн байхгүй..... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
5.Гэрч Ж.ы 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Сэлэнгэ аймгийн ******* суманд эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хувиараа самар жимсний үеэр ойр зуурын ажил төрөл хийгээд явж байдаг юм. 2016 оны 10 сарын 15-16-ны үед шиг санаж байна өдрийг нь сайн мэдэхгүй. ******* ах самрын хүмүүс хүргэж өгөхөөр явах гэсэн юм хамт туслахаар яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Ингээд уул руу явахдаа 10 орчим хүн тэвшин дээрээ суулгаад зүүн гэх газар очиж буулгасан. Ингээд зүүн гэх газар 1 хоноод гэж ченж залуугийн шуудаатай самар, талийгаач болон хамт явж байсан хүмүүсийн самрыг ачаад 2016 оны 10 сарын 17-ны үдээш хойш ******* сум руу гарсан. Ингээд талийгаач болон хамт явсан хүмүүс нь самар ачсан машиныг дагаад явганаар яваад машин явахад зам хэцүү байсан тул леботикоор оосорлож байгаад явсаар замдаа нэг хоноод “Монгол алт” гэх газарт ирсэн. Ингээд энэ газар ирээд зам гайгүй болсон учир талийгаач болон хамт явсан хүмүүс нь самар ачсан ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгслийн тэвшин дээр гарч суугаад бид хоёр жолоочийн хамт машины кабенд суусан. Ингээд явсаар “Хэрцгийн гүүр” гэх газар ирээд гүүрэн дээгүүр гарах гэж байгаад машин гүүрний хажуу руу унаж байсан. Ингээд машин голын ус руу 4 дугуй нь дээшээ хараад кабен хэсэг нь доош хараад голын ус руу унасан. Тухайн үед машины кабен руу ус орж ирээд би ус залгиад амь тэмцэж байхад гэж залуу намайг татаж гаргасан. Ингээд би машинаас гарч ирэхэд машины 4 дугуй дээшээ харсан байсан ба би сандраад шууд зам дээр гараад зогссон. Энэ үед жолооч ******* ах хүмүүсийг татаж гаргаад байсан. Тухайн үед хэн хэн хаана ямар байдалтай дарагдсан байсныг би хараагүй. Учир нь миний хамаг хувцас норсон байсан учир их даарсан байсан удалгүй уснаас гарч ирээд намайг сумын төв рүү явъя гэхээр нь бид хоёр хамтдаа явганаар алхаад сумын төв орж хэл хүргэсэн..... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
6.Гэрч Б.гийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би гансүх, талийгаач бид нар 2016 оны 09 сарын 21-нд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ******* суманд самар түүхээр ирсэн. Ирээд ******* сумын зүүн гэх газраас самар түүхээр явсан. Ингээд очсон газраа 20 гаран хоног самраа түүж бэлтгээд цайруулан шуудайнд хийж 11 шуудай самар болгоод 10 сарын 17-ны өдөр самраа арай өндөр үнээр зарж борлуулахаар болж, самар хүн зөөдөг *******ын ЗИЛ 131 ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр самраа ачаад уулнаас буусан. Уулнаас буухдаа нэг хэсэг бид нар машинаа леботиктоод явсан. Тэгээд бид нар зам гайгүй болохоор нь машины кабин дотор жолоочийн туслах, ченж нарын хамт бид нар машины ачаан дээр гараад түүсэн самар дээрээ суусан. Суухдаа талийгаач кабин тал руугаа машины тэвшний гол хэсэгт сууж байсан. Би талийгаачийн хажуугаар хөндлөн хэвтээд өөдөөс нь татлага бариад суусан. ах жолоочийн баруун талд байрлалтай зүүн гар талд сууж явсан Тэгээд явж байгаад “Монгол алт” гэх газар ирээд машинаа янзлаад тэндээс хөдлөхдөө тэвшийг налаад голлоод суусан. Талийгаач миний баруун гар талд түүний хажууд би хөлөө жийгээд суусан. Талийгаач бид хоёрын голд суусан байсан. ах миний зүүн гар талд ганцаараа хөндлөн маягтай суугаад “Монгол алт “ гэх газраас хөдөлсөн. Тэр үед цас орж цасаар шуурч зам харагдахгүй маягтай байсан. Тухайн үед урд замаа харалгүй явж байтал гүүрэн дээр ирээд машин гэнэт хазайгаад явчихсан. Тэгээд машин гүүрний хажуу руу буюу зүүн талаараа унаж гол руу орсон. Энэ үед бид нар машинтайгаа хамт унасан ба машинаас жоохон зайтай шидэгдсэн маягтай хамгийн түрүүнд босч ирсэн ба , талийгаач бид гурав машины тэвш, самар зэрэгт дарагдсан байсан. Тухайн үед хөл хэсгээрээ самарт дарагдсан байсан тул гүйж рээд намайг татаж авсан. Дараа нть гансүх ах хөлөөрөө дарагдсан байсныг данхараадаж байгаад гаргаж авсан. Тухайн үед талийгаачийг хайж бид нар баахан орилсон. Тэр үед жолооч ах гараад ирсэн. Танай хүмүүс чинь бүрэн үү гээд машины урд миний хажууд ирээд зогссон байсан. Энэ үед ах орилоод авахаар очиход талийгаач доошоо харсан байдалтай толгой нь цамцных нь малгай харагдаж голд живж хөвсөн байдалтай байсан. Талийгаачийг харахад мшины тэвшинд, самранд нуруу хэсгээрээ дарагдсан доошоо харсан байдалтай харагдаж байсан. Тэгээд жолооч ах талийгаачийг хараад наад хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед кабинд сууж явсан ченж туслах хоёр тусламж дуудлаа гээд явган яваад өгсөн. Бид хэд хөл нүцгэн дээшээ гараад жолооч ах суудлаа гаргаж ирж эвдээд гал түлсэн. Тэгээд удалгүй жижиг тэрэг ирэхээр нь суугаад эмнэлэг дээр ирж үзүүлсэн, цагдаад мэдэгдсэн.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
7.Гэрч О.ийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би , , талийгаач бид нар 2016 оны 09 сарын 21, 22-ны үед Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн ******* суманд самар түүхээр ирсэн. Ирээд ******* сумын зүүн гэх газраас 2016 оны 10 сарын 15-ны өдөр самраа түүж дуусаад самраа цайруулаад наашаа сум руу явахаар *******ын ЗИЛ 131 ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр самраа ачаад уулнаас буухдаа нэг хэсэг бид нар машинаа леботиктоод явсан. Тэгээд бид нар зам гайгүй болохоор нь жолоочийн туслах машины кабин дотор бид нар машины ачаан дээр гараад түүсэн самар дээрээ суусан. Суухдаа талийгаач кабин тал руугаа машины тэвшний гол хэсэгт сууж байсан. талийгаачийн хажуугаар хөндлөн хэвтээд би өөдөөс нь татлага бариад суусан. Ганаа ах жолоочийн баруун талд байрлалтай миний баруун гар талд сууж явсан. Талийгаач миний зүүн гар талд түүний хажууд хөлөө жийгээд суусан байсан. Тэгээд цаад талд нь ах суугаад “Монгол алт” гэх газраас хөдөлсөн. Тэр үед цас орж байсан ба гүүрэн дээр ирээд машин гэнэт хазайгаад явчихсан. Тэгээд машин гол руу хөмрөөд ойчсон. Машины 4 дугуй дээшээ хараад унасан. Бид нар бүгд голд унасан. Миний хөл тэвш, кабин хоёрын зааг дээр дарагдсан байсан. Миний баруун өвдөгнөөс доошоогоо дарагдсан. Зүүн хөл шагайнаас доошоогоо дарагдсан. машины тэвшний голоос нилээн доохон машины тэвшинд дарагдсан байдалтай туслаарай гээд уснаас толгой хэсэг нь гарсан гараараа газар тулсан байдалтай орилж байсан. ах урдаас гүйж ирээд Өнөрөөг татаж гаргаж байсан. Миний бодлоор ах хол шидэгдсэн байх. Урдаас гүйж ирж байсан. Тэгээд талийгаачийг хайж бид нар баахан орилсон. Тэр үед жолооч ах гараад ирсэн. Танай хүмүүс чинь бүрэн үү гээд машины хажууд миний урд ирээд зогссон. Намагй орилоод хажуу тийшээ харахад талийгаач миний зүүн гар талд метр орчмын зайтай доошоо харсан байдалтай толгой нь, цамцных нь малгай харагдаж байсан, гар нь харагдаагүй. Талийгаачийг харахад машины тэвшинд самранд нуруу хэсгээрээ дарагдсан, куртик цамцны малгай нь усанд хөвж доошоо харсан байдалтай байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд жолооч ах талийгаачийг хараад наад хүн чинь өнгөрсөн дарагдсан амьд байгаагаа гаргая гээд жолооч ах машиныг данхараадаж самрыг цоолж , ах нар татаж гаргасан. Тэгээд ченж туслах 2 тусламж дуудлаа гээд явган яваад өгсөн. Тэгээд тэр хоёрыг хараагүй. Бид хэд хөл нүцгэн дээшээ гараад жолооч ах суудлаа авдээд гал түлсэн. Тэгээд бид нар дулаацсан. Тэгээд дээрээс жижиг тэрэг ирэхээр нь суугаад эмнэлэг дээр ирсэн.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
8.Гэрч Ч.гийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Би Сэлэнгэ аймгийн ******* суманд 216 оны 09 сарын 29-ний өдөр самрын зөвшөөрөл авч түүхээр ирсэн. Ингээд 2016 оны 10 сарын 01-ний өдөр самар түүхээр Зүүн моностой гэх газар руу хүмүүс авч гарсан. Ингээд самраа түүэ байгаад 2016 оны 10 сарын 17-ны өдөр ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгсэлтэй ууланд очсон А.******* гэж хүний машинд 30 шуудай самар ачуулаад хөлс мөнгийг нь очоод өгөхөр болсон. Ингээд би түрүүлээд алхаад явганаар яваад хан хэнтий дархан газрын постонд ирж хоноод сумын сумын төв явъя гээд байж байтал жолоч А.******* машинтайгаа самраа ачаад ирсэн. Тэгэхээр нь би машины кабенд суугаад сум руу явсан. Уулнаас бууж ирэхэд ачааны дээр зөвхөн самар байсан ба хүмүүс нь машинаа дагаад алхаад явж ирсэн. Ингээд машинтайгаа явсаар Монгол алт” гэх газарт ирсэн. Энэ газар ирэхэд цас маш ширүүн орж эхэлсэн. Ингээд Сонгол алт гэх газар ирээд зам гайгүй болсон учир хүмүүс ачаан дээр суугаад би жолооч туслах бид 3 кабенд суусан. Ингээд явсаар “Хэрцгийн гүүр” гэх газар ирээд гүүрэн дээгүүр гарах гэж байгаад машин гүүрний хажуу руу унаж 4 дугуй нь дээшээ хараад кабинд маш их ус орж ирсэн.Ингээд жолоочийн хаалга онгорхой байсан тул амьсгал авч байгаад жолоочийн хаалгаар гарсан. Би гараад туслах жолооч гэх залууг кабенаас татаж гаргасан. Тэгээд тэвшин дээр тэвшин дээр сууж явсан хүмүүс юу болсон бол гээд тойрч хартал 3 хүн байсан ба нэг хүн нь алга байсан. тэгээд 3 хүний хоёр нь машины тэвшинд дарагдсан байсан тул татаж гаргаад нөгөө харагдахгүй байгаа хүнийг хайж байтал усан дотор нүүр нь доош харсан живсэн бөгсөн хэсэг нь дарагдсан байдалтай байсан. Тэгээд үзтэл нас барсан чмар нэг хөдөлгөөн байхгүй бие нь дарагдаад гарах боломжгүй байсан. Тухайн үед хувцас их норсон цас их ороод хүйтэн байсан учир гололс гарч зам дээр зогсож байгаад туслах жолочийн хамтаар сумын төв рүү явъя гээд бид хоёр хамтдаа явганаар алхаад сумын төв орж хэл хүргэсэн..... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
9.Гэрч Л. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 09 сарын 21-нд Сэлэнгэ аймгийн ******* суманд самар түүж мөнгө олох зорилгоор өөрийн танил Ганхсүх, , ******* нарын хамтаар ирсэн. Ингээд ******* сумын зүүн гэх газар ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгслээр явж ууландаа очин 20 гаран хоног нэг майханд самар түүж цайруулан шуудайд хийж 11 шуудай цайруулсан самартай болоод 10 сарын 17-ны өдөр ЗИЛ 131 тээврийн хэрэгслээр ******* сум руу явсан. Самар ачсан ачаан дээр нь Ганхсүх, , ******* бид нар суугаад явсан. Тухайн үед бид нар тэвшний урд хэсэгт самрын хонхорхой хэсэгт сууцгааж явсан. Ингээд бид нар замдаа 1 хоноод уулын голын дээгүүр гүүр байсан гүүрэн дээгүүр гарах гэж байгаад хальтирч зүүн талаараа унаж тэвш хэсгээрээ дээш хараад унасан. Унах үед бид нар тэвшин дээрээс ачсан самартай хамт шидэгдсэн ба би тэвшнээс бага зэрэг хол байсан. Тухайн үед талийгаач ******* ах машины тэвшин доор дарагдсан байсан. Ингээд би машиныг өргөж талийгаачийг гаргаж авах гэж оролдсон боловч өргөж дийлэхгүй машин голын усан дотор байсан. талийгаач усанд нүүрээрээ живж бөгс хэсгээрээ дарагдсан байсан. Ингээд гансүх, бид 3 сумын эмнэлэгт хэвсэн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
10Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 93 тоот:
1.Талийгаач Ц.*******гийн биед зүрх үнхэлцэг хальсны урагдал, уушгины цоорол, элэг дэлүүний язрал, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт, баруун нүдний дээд зовхи, уруул, эрүүнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт дарагдлын улмаас үүсгэгдэнэ.
3.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтохгүй.
4.Талийгаач Ц.******* нь зүрх судас болон бөөрний архаг өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь нас барсан шалтгаанд нөлөөлөхгүй.
5.Талийгаас нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
6.Талийгаач Ц.******* нь В(III) бүлгийн цустай байжээ....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/
11.2016 оны 11 сарын 23-ны өдрийн шинжээчийн:
1.Жолооч А.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.
2. Жолооч А.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зочино. 21.1 Хүн тээвэрлэх 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.
2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а) тухайн тээврийн хэргслийн ангиалалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтнй байна гэсэн заалт
21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны авто машины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорх шаардлагын дагуу тоноглосон байна:
А) Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлагны дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх
В) Тэвшний хойд буланг хажуу хаалганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх
Г) Зорчигчдыг буулгах суулгах шаттай байх
21.4 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух суух зорчих журмын тухай зааварчилж анхааруулбал зохино.
3. Жолооч А. нь зам тээврийн осол гаргахад гаднын ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй гэж үзэж байна.
4. Жолооч А.*******ын үйлдэл нь зам тээврийн соол мөн /зав тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал
5. Жолооч А.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуулыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
12.Шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн акт № 482 тоот:
/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/
13.Шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн акт № 483 тоот:
14.Шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн акт № 481 тоот:
1.О.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/
15.Ашид билгүүн ХХК-ийн автомашины үнэлгээ /хавтатс хэргийн 76-78 дугаар хуудас/
16.Шүүгдэгч А.*******ын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”.....2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би танил дүү аас ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгслийг гуйгаад уул руу хэдэн хүн самарт хүргэж өгөхөөр болсон. Ингээд 2016 оны 10 сарын 16-ны өдөр ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах “” гэх газар руу явахдаа самарт явж байгаа замын 4 хүн хүргэж өгөөд буцахдаа тэнд байсан танихгүй 5 хүний самрыг ачаад ******* сумын тав рүү 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яваад замдаа хонож 10 сарын 18-ны өдөр замдаа гарч “хэрцийн гүүр” гэх газар өдөрт 13 цаг орчим модон гарамаар /гүүр шиг/ гарах гэхэд машин зүүн хажуугаар гол руу хөмөрсөн. Би машинаас буугаад хүмүүсээ бүртгэхэд 1 хүн байгаагүй. Гэтэл машины тэвшний зүүн талын хаалтанд бүсэлхий хэсэг нь дарагдсан, ухаангүй, хөдөлгөөнгүй, усанд нүүр хэсэг нь далдлагдсан байдалтай байсан. Бид нар талийгаачийг татаж гарах машины тэвшинд дарагдсан ямарч хөдөлгөх боломж байгаагүй. Би машины кабены суудал дотор байгаа эд зүйлсийг бүгдийг нь гал түлж дулаацуулсан. 2 хүнийг сумын төв рүү эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудуулахаар явуулсан. Удалгүй 20-30 минутын дараа замын машин ирэхээр нь 3 хүнээ сумын төв рүү эмнэлэгт хүргүүлсэн. Би өөрөө ганцаараа үлдэ, эмнэлэгцагдаагийн ажилтан хүлээсэн. Орой нь цагдаагийн ажилтан нар үзлэг шалгалт хийсэн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 43дугаар хуудас/
17. Шүүгдэгч А.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”..... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би танил дүү аас ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгслийг гуйгаад уул руу хэдэн хүн самарт хүргэж өгөхөөр болсон. Ингээд 2016 оны 10 сарын 16-ны өдөр ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах “” гэх газар руу явахдаа самарт явж байгаа замын 4 хүн хүргэж өгөөд буцахдаа тэнд байсан танихгүй 5 хүний самрыг ачаад ******* сумын тав рүү 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яваад замдаа хонож 10 сарын 18-ны өдөр замдаа гарч “хэрцийн гүүр” гэх газар өдөрт 13 цаг орчим модон гарамаар /гүүр шиг/ гарах гэхэд машин зүүн хажуугаар гол руу хөмөрсөн. Би машинаас буугаад хүмүүсээ бүртгэхэд 1 хүн байгаагүй. Гэтэл машины тэвшний зүүн талын хаалтанд бүсэлхий хэсэг нь дарагдсан, ухаангүй, хөдөлгөөнгүй, усанд нүүр хэсэг нь далдлагдсан байдалтай байсан. Бид нар талийгаачийг татаж гарах машины тэвшинд дарагдсан ямарч хөдөлгөх боломж байгаагүй. Би машины кабены суудал дотор байгаа эд зүйлсийг бүгдийг нь гал түлж дулаацуулсан. 2 хүнийг сумын төв рүү эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудуулахаар явуулсан. Удалгүй 20-30 минутын дараа замын машин ирэхээр нь 3 хүнээ сумын төв рүү эмнэлэгт хүргүүлсэн. Би өөрөө ганцаараа үлдэж, эмнэлэг цагдаагийн ажилтан хүлээсэн. Орой нь цагдаагийн ажилтан нар үзлэг шалгалт хийсэн....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
18.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн х-ийн 4-7 дүгээр хуудас/
19.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас/
20.Эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 10-11 дугаар хуудас/
21.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэммдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/
22.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-113 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд дараахи дүгнэлтийг хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Аюурзанын *******ыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг “Хэрцийн гүүр” гэх газарт ******* СЭҮ улсын дугаартай Зил 131 маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн “а”, 21.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчисний улмаас зам тээврийн осол гарган Нийслэлийн харъяат иргэн Ц.*******гийн амь насыг хохироосон үндэслэлээр “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
Үүнд; Хохирогч Л.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ж.ы /хх-ийн 23-24/, Б.гийн /хх-ийн 25-26/, О.ийн /хх-28-29/, Ч.н /хх31-32/, Л. /хх-ийн34-35/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 83 тоот дүгнэлт /хх-ийн 59-60/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 114 тоот дүгнэлт /хх-ийн 76/, Авто техникийн шинжээчийн гаргасан 05/16 тоот дүгнэлт /хх-ийн 71-72 тал/, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 93 тоот дүгнэлт /хх-ийн 59-60 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-17тал/ шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ыг... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зочино. 21.1 Хүн тээвэрлэх 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.. 2.1-ийн “а”-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна... гэсэн заалтуудыг зөрчиж, Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг “Хэрцийн гүүр” гэх газарт ******* СЭҮ улсын дугаартай Зил 131 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад “цас ихээр орж, зам харгуй харагдахгүй үед кузовь дээрээ хүн тээвэрлэж яваад замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган Ц.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг хуулийн шаардлага хангасан, нотлох баримтуудын хэмжээнд үнэлэх боломжтой гэж шүүх үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.
Иймээс Аюурзанын *******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Хохирогчийн төлөөлөгчөөр талийгаач Ц.*******гийн эхнэр Л.*******ийг тогтоосон ба хохирогч *******ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хандаж талийгаачийн оршуулгын зайлшгүй зардлын нийт 6.481.760 төгрөг нэхэмжилсэн ба 900.000 төгрөгийн хохирол төлөгдсөн одоо үлдэгдэл 5.581.760 төгрөгийг нэхэмжилнэ гэв. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм. Хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдлыг харгалзан шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял дээр хуулинд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзаад шүүхээс түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, битүүмжилсэн ******* СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн 08-ын 07 тоотод оршин суух ийн т буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б. нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн , 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт Аюурзанын *******ыг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Аюурзанын *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 03 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний жинхэнэ эзэмшигч болох Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн 08-ын 07 тоотод оршин суух, ийн т олгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ******* улсын дугаартай, хар ногоон өнгийн ЗИЛ 131 маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, ийн т буцаан олгосугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас оршуулгын зайлшгүй зардалд нийт 5.581.760 /таван сая, таван зуун наян нэгэн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ийн 30-ийн тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, боржигон овогт Лувсандагвын *******т олгосугай.
7.Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус дурьдсугай.
8.Шүүгдэгч А.*******д урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.НАЦАГДОРЖ