Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/02897

 

2022 оны 08 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2022/028***7 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** хороо, *** өргөн чөлөө, *** тауэрийн *** давхар хаягт оршин байрлах Н ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *** хороо, *** хороолол *** байр, *** тоот хаягт оршин байрлах Х ХХК /РД: ******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 11,848,000 төгрөг, алданги 5,***24,000 төгрөг, нийт 17,772,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК нь Х ХХК-нд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 15 ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,848,000 төгрөг, алданги 5,***24,********* төгрөг, нийт 17,772,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х ХХК нь Н ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** хороонд байрлах *** оффисын барилгын 203 тоот өрөөг 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулсан боловч түрээсийн төлбөрийн тохирсон хугацаанд төлөөгүй. Талууд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *** дугаартай тооцоо нийлж, төлбөр төлөх тухай акт үйлдэж 2018 оны 5 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 11,848,000 төгрөг төлөх, улмаар төлбөр тооцоо нийлсэн актанд заасан хугацаанд 10,000,000 төгрөг төлсөн тохиолдолд түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тооцохоор, хэрэв заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Х ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Э.Ц-г бүртгэсэн байх боловч түүнийг хэзээ, хэн, ямар шийдвэрээр томилсныг мэдэхгүй байна. Гүйцэтгэх удирдлага гэдэг нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор үйл ажиллагаа явуулж, цалин хөлс, урамшуулал авдаг. Э.Ц нь Х ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх албан тушаал хашиж, цалин хөлс аваагүй болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдоно. Мөн компанийн үүрэг хүлээсэн аливаа гэрээ, хэлбэл хийх тохиолдолд энэ тухай төлөөлөн удирдах зөвлөл эсхүл хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Хариуцагчийн төлөөлөгч гэх Э.Ц нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар мэдэхгүй, Х ХХК-ийн өмнөөс үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл, төлбөр төлөх актад ямар нэгэн гарын үсэг зураагүй бөгөөд тус компанийн тамга, тэмдэг байхгүй. Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь С.Б гэх хүн юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК болон Х ХХК-ийн хооронд 2018.05.25-ны өдрийн *** байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр төлөх тухай акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/*****тай шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай Н ХХК болон түүний захирал Э.Ц-г эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн тухай албан бичиг, Х ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2*** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 0***-ний өдрийн **** дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас Э.Ц-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай захирамж, Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл, Х ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0***тай тушаал зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээслэгч Х ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар маргаагүй. Харин хариуцагчийн төлөөлөгч Э.Ц нь хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар өөрийгөө томилогдсон шийдвэрийг үгүйсгэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай тооцоо нийлж, төлбөр төлөх тухай акт, Х ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2*** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 0***-ний өдрийн **** дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Н ХХК-ийг төлөөлж М.М, хариуцагч Х ХХК-ийг төлөөлж С.Б нар гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал болох Н ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн *** хороо, *** өргөн чөлөө 1***тай барилгын 2 дугаар давхрын зүүн жигүүрт байрлах 42 м.кв талбайтай ажлын байрыг Х ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, түрээслэгч тал болох Х ХХК хариу төлбөрт нь нэг сарын 1,848,000 төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцжээ.

4.2. Талууд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай Х ХХК нь Н ХХК-нд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,848,000 төгрөг, нийт 11,848,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөх, төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөх, гэрээ сунгахгүй болсон тул түрээсийн байрыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөхөөр тооцоо нийлж, төлбөр төлөх тухай акт үйлдсэн байна.

 

5. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-ийн эзэмшил, ашиглалтад Сүхбаатар дүүргийн *** хороо, *** өргөн чөлөө 1***тай барилгын 2 дугаар давхрын зүүн жигүүрт байрлах 42 м.кв талбайтай ажлын байрыг шилжүүлсэн, хариуцагч Х ХХК нь хариу төлбөрийг төлөөгүй болох нь тооцоо нийлсэн акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.1. Нэхэмжлэгч аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар 46 м.кв талбайтай ажлыг байрыг шилжүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон буюу түрээсийн гэрээний эрх үүргийг хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

6.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4.-т заасан. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж бичгээр гэрээ байгуулсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч хариуцагч Х ХХК нь түрээсийн гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэн авсан хүсэл зоригоо 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2*** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 0***-ний өдрийн **** дугаартай албан бичгээр тус тус илэрхийлж, улмаар түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Н ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *** дугаартай Төлбөр төлөх тухай акт-аар тооцоо нийлсэн байна. /хэргийн 5, 44, 45, 46 тал/

 

6.3. Дээрх баримтуудаас үзэхэд, талууд хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байх боловч энэ хуулийн 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан. Хариуцагч Х ХХК нь хуульд заасан хэлбэрээр буюу Иргэний хуулийн 4*** зүйлийн 43.2.2-т зааснаар түрээсийн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим илэрхийлсэн албан бичгийг нэхэмжлэгч Н ХХК-нд хүлээлгэн өгч, улмаар тооцоо нийлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

 

7. Мөн дээрх түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн *** хороо *** өргөн чөлөө 1*** барилгын 2 дугаар давхрын зүүн жигүүрт байрлах конторын зориулалттай 2***0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т заасан зохицуулалт хамаарахгүй.

 

8. Иймд хариуцагч Х ХХК нь түрээсийн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК нь түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

***. Талууд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *** дугаартай төлбөр төлөх тухай актаар Түрээсийн төлбөр болох 11,848,000 төгрөгийг хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн. Алдангийн хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 11,848,000 төгрөгийн 0,5 хувиар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд зааснаар 5,***24,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК-аас түрээсийн төлбөр 11,848,000 төгрөг, алданги 5,***24,000 төгрөг, нийт 17,772,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Хариуцагчийн татгалзлын хувьд, Компанийн тухай хуулийн 8*** зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. Хариуцагч Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргээс үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Э.Ц бүртгэлтэй байх ба түүнийг гүйцэтгэх удирдлагаар томилсон шийдвэрийн эрх зүйн байдал маргаан бүхий түрээсийн гэрээний ашиглалтыг үгүйсгэхгүй тул гэрээний зүйлийг ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ц-г 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг шинээр гаргасан боловч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Э.Ц-гийн төлөөлөх эрх хүчингүй болсон тухай анх эрх олгосон тэр хэлбэрээр шүүхэд мэдэгдээгүй тул шүүхээс хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхээс гадна хариуцагч хуулийн этгээд шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангасан гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 246,810 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 17,772,000 /арван долоон сая долоон зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 246,810 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дүгээр зүйлийн 11***.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 11*** дүгээр зүйлийн 11***.4, 11***.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ