Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

2025         07          24                                          2025/ШЦТ/…...

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ч.Ё,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аын Гт холбогдох эрүүгийн 2538003800202 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овогт Аын Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын 1 дүгээр багт Г.Мын гэрт хонож байсан хохирогч Ч.Ёгийн өвөрт байсан 10,350,000 төгрөгийг, түүний унаж явсан ***** маркийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 100,000 төгрөгийн үнэ бүхий гутал (пакал) зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын 1 дүгээр багт Г.Мын гэрт хонож байсан хохирогч Ч.Ёгийн 10,350,000 төгрөг, түүний унаж явсан ***** маркийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 100,000 төгрөгийн үнэ бүхий гутал (пакал) зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-15-р хуудас),

Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ***** сумын 1 дүгээр багт М гэх нэртэй айлд малчинаар ажиллаж байхад би нэрийн сайн мэдэхгүй танихгүй шар царайтай залуу Мгийнд орж ирээд бид гурав Агар нэртэй 0.75 нэртэй 1 шил архи уугаад 22 цагийн үед бид гурав амарсан. Би хонь мал үргээд байхаар 01 цагийн үед гарч малаа харж эргэж байгаад буцаж ороод хэсэг байж байгаад тухайн залуу унтахдаа өврөөсөө ширээн дээр нилээн олон боодол мөнгө тавчихсан байсан юм. Тухайн ширээн дээр байсан мөнгийг аваад ***** маркийн мотоциклыг унаад Мөрөнгөөр дайраад Булган аймаг орсон. Булган аймаг ороод унаж явсан мотоциклийг 800.000 төгрөгөөр зараад замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Ёгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө мотоциклтой ганцаараа ***** сумын 2-р баг Цагаан толгой гэх газар руу явж байгаад замдаа төөрөөд нэг айлд очиход манай нутгийн М гэх айлд орж хоноглосон юм. Тэгээд өглөө босоод иртэл миний өвөрт байсан 10.350.000 төгрөг болон гадаа байсан мотоциклыг Мгийн малчин болох Г буюу Г гэх залуу унаад мөнгийг минь аваад гутал өмсөөд яваад өгсөн байсан...Тухайн мөнгө мал худалдаж аваад буцаагаад зараад олж авсан мөнгө байсан...Дүүгийнхээ данс руу шилжүүлээд дүүгийн данснаас бэлнээр авсан мөнгө байсан...Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгийн ах Ёг зүсэх таних хүн манайд ирж архидаад манай малчин болох Г гэх хүнд эд зүйлсээ алдсан гэж намайг мөрөнгөөс ирэхэд хэлсэн. Би тэгэхээр нь цагдаад өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),

А ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-924-10919 дугаартай: “...Үнэлэгдэж буй БНХАУ-д үйлдвэрлэсэн ***** мотоцикль болон пакал гуталны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 1,900,000 төгрөгөөр үнэлэв...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 24-27-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2438003800202 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.

Шүүгдэгч А.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын 1 дүгээр багт Г.Мын гэрт хонож байсан хохирогч Ч.Ёгийн 10,350,000 төгрөгийг, түүний унаж явсан ***** маркийн мотоцикль, гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан ба аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан юм.

Бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч А.Г нь хохирогч Ч.Ёгийн 10,350,000 төгрөг, түүний унаж явсан ***** маркийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 100,000 төгрөгийн үнэ бүхий гутал (пакал) зэргийг авч хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хулгайлах гэмт хэргийн хувьд хуульд заасан хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын 1 дүгээр багт Г.Мын гэрт хонож байсан хохирогч Ч.Ёгийн 10,350,000 төгрөг, түүний унаж явсан ***** маркийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 100,000 төгрөгийн үнэ бүхий гутал (пакал) зэргийг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч А.Г нь хохирогч Ч.Ёд нийт 12,250,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч А.Г нь хохирогч Ч.Ёд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.Гаас 12,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ёд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн харуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч А.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар 32 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялын эдлээгүй үлдсэн 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 6 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-43, 64-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.Г нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ХМШЗ/12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 256 цагийг 32 хоногийн хугацаагаар хорих ялаар солигдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-80-р хуудас), шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 88-89-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч А.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ХМШЗ/12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 256 цагийг 32 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялын эдлээгүй үлдсэн 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэж түүнд заавал зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2438003800202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Их хул овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аын Гыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ХМШЗ/12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 256 цагийг 32 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялын эдлээгүй үлдсэн 2 (хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 6 (зургаа) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 6 (зургаа) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Гаас 12,250,000 (арван хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ёд олгосугай.

6. Эрүүгийн 2438003800202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР