| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2022/00389/И |
| Дугаар | 130/ШШ2022/00620 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2022/00620
Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө аймгийн Н сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х хоршоо /захирал С.А/
Хариуцагч: Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д,
Хариуцагч: Хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
Хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д, Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж нарт шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр /баримт №3/ мэдэгдсэн боловч хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт, хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тус тус үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А нь хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д, Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж нараас төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие Х хоршооны даргаар ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сард орон даяар явагдсан Орон нутгийн сонгуулиар Н сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр шинээр 27 төлөөлөгч сонгогдож анхдугаар хуралдаанаа хийж бүрэн эрхээ зөвшөөрүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Тухайн үед Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас шинээр сонгогдсон нэр бүхий 27 төлөөлөгч буюу урьд нь сонгогдсон нэр бүхий 3 төлөөлөгч нийтдээ нэр бүхий 30 төлөөлөгч гишүүдэд олгох төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн гишүүний үнэмлэхийг манай Х хоршоонд захиалсан тул тус хоршоо 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдгийг үнэмлэхийн хамт БНХАУ-ын Эрээн хотод хийлгэж нийтдээ 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хоршооны мөнгөөр захиалан хийлгэж Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүлээлгэж өгсөн юм. Дээрх 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хийлгэхэд тээврийн хөлсний хамт нийтдээ 1,662,400 төгрөг гарсан ба энэ мөнгийг 2021 оны эцэст гаргаж өгнө гэхлээр нь хүлээсэн өгөөгүй. Он гарсны дараа өгнө гээд бас өгөөгүй. Иймд Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс энгэрийн тэмдэг үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д хариу тайлбартаа: Н сумын 8 дугаар багийн иргэн Х хоршооны захирал С.А нь Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагад олгосон 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 Төлөөлөгчийн үнэмлэхийн үнэ болох /тээврийн хөлсний хамт/ нийтдээ 1,662,400 нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын санхүүгээс гаргуулан авч өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. 2020 оны 11 дүгээр сард орон даяар явагдсан Орон нутгийн сонгуулиар Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр шинээр 27 төлөөлөгч сонгогдож анхдугаар хуралдаанаа хийж бүрэн эрхээ зөвшөөрүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас шинээр сонгогдсон нэр бүхий 27 төлөөлөгч буюу урьд нь сонгогдсон нэр бүхий 3 төлөөлөгч нийтдээ нэр бүхий 30 төлөөлөгч гишүүдэд олгох төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн гишүүний үнэмлэхийг тус сум дахь Х хоршоонд захиалснаар тус хоршоо БНХАУ-ын Эрээн хотод нийтдээ 1,662,400 төгрөгийн үнэ бүхий 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хоршооны мөнгөөр хийлгэж өөрсдийн зардлаар авч ирж Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүлээлгэж өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба уг төлөөлөгчийн энгэрийн тэмдгийг үнэмлэхийн хамт шинээр сонгогдсон төлөөлөгч гишүүдэд гарын үсэг зуруулж гардуулан хүлээлгэж өгсөн. Дээрх 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хийлгэхэд тээврийн хөлсний хамт тооцоход гарсан нийтдээ 1,662,400 төгрөгийг манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага он гарсны дараа төлж өгөхөөр болсон тул нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа татгалзах зүйлгүй болно гэв.
3. Хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж хариу тайлбартаа: Миний бие Х хоршооны захирал С.А-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт байхгүй байна. тодруулбал Х хоршоотой гуравласан гэрээ байгуулаагүй ба Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын төсөвт суугаагүй төсөвт суулгаж жил бүр олгож байгаа талаар зүйл заалтад энгэрийн тэмдэг үнэмлэхийн мөнгө гэж байхгүй. Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн зардлын ангид байхгүй,төсвийн хүрэлцээ муу байдаг үүнийг төсвийн шууд захирагч Х.Д сайн мэдэж байгаа ба төсвийг өөрөө шууд захиран зарцуулдаг эрхтэй. Х хоршооны нийлүүлэх талаар зөвшөөрөл олгосон түүнийг хийлгэх гэрээ хэлэлцэл санал тавьсан хурлын нарийн бичгийн дарга Х.Д-д хүлээлгэж өгсөн эрээн хотод явж авч ирсэн тийм хэмжээний зардал гарсан уг мөнгийг шаардаж өгөхгүй байгаа мэтээр дурдсан талаар надад мэдэх зүйл алга. Х хоршооны захирал С.А Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нар нь эхнэр нөхөр, нэг гэр бүлийн гишүүн бөгөөд зарим нэг зүйлийн талаар сайн ойлгохгүй байна. Миний бие нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд жил бүр баталсан төсвөө шууд захирагч Х.Д-ы захиран зарцуулах хүрээнд нягтлан бодох бүртгэл хөтөлдөг. Х хоршоотой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хүлээн авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэл, Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн хэлбэлзлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01, 10 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай хавсралтын хамт, 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаартай хуралдааны тогтоолуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж-аас Ө аймгийн Н сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 08/131 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж-ы хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ББББББББ дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А нь хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д, Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж нараас төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг,үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 11 дүгээр сард орон даяар явагдсан Орон нутгийн сонгуулиар Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас шинээр сонгогдсон нэр бүхий 27 төлөөлөгч буюу урьд нь сонгогдсон нэр бүхий 3 төлөөлөгч нийтдээ нэр бүхий 30 төлөөлөгч гишүүдэд олгох төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн гишүүний үнэмлэхийг манай Х хоршоонд захиалсан тул тус энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хийлгэхэд тээврийн хөлсний хамт нийтдээ 1,662,400 төгрөг гарсан ба энэ мөнгийг 2021 оны эцэст гаргаж өгнө гэхлээр нь хүлээсэн өгөөгүй. Иймд хариуцагч нараас Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс энгэрийн тэмдэг үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
3.Хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: 2020 оны 11 дүгээр сард орон даяар явагдсан Орон нутгийн сонгуулиар Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр шинээр 27 төлөөлөгч сонгогдож анхдугаар хуралдаанаа хийж бүрэн эрхээ зөвшөөрүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас шинээр сонгогдсон нэр бүхий 27 төлөөлөгч буюу урьд нь сонгогдсон нэр бүхий 3 төлөөлөгч нийтдээ нэр бүхий 30 төлөөлөгч гишүүдэд олгох төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн гишүүний үнэмлэхийг тус сум дахь Х хоршоонд захиалсан. Дээрх 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хийлгэхэд тээврийн хөлсний хамт тооцоход гарсан нийтдээ 1,662,400 төгрөгийг манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага он гарсны дараа төлж өгөхөөр болсон тул нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа татгалзах зүйлгүй болно гэв.
4.Хариуцагч Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт байхгүй байна. Х хоршоотой гуравласан гэрээ байгуулаагүй ба Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын төсөвт суугаагүй төсөвт суулгаж жил бүр олгож байгаа талаар зүйл заалтад энгэрийн тэмдэг үнэмлэхийн мөнгө гэж байхгүй. Х хоршооны захирал С.А Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д нар эхнэр нөхөртэй нэг гэр бүлийн гишүүн бөгөөд зарим нэг зүйлийн талаар сайн ойлгохгүй байна. Миний бие нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд жил бүр баталсан төсвөө шууд захирагч Х.Д-ы захиран зарцуулах хүрээнд нягтлан бодох бүртгэл хөтөлдөг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А-ын Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс энгэрийн тэмдэг үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
5.2. Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй болно.
5.3. Хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д хариу тайлбартаа: Н сумын 8 дугаар багийн иргэн Х хоршооны захирал С.А нь Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагад олгосон 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 Төлөөлөгчийн үнэмлэхийн үнэ болох /тээврийн хөлсний хамт/ нийтдээ 1,662,400 нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын санхүүгээс гаргуулан авч өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Нийтдээ 1,662,400 төгрөгийг манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага он гарсны дараа төлж өгөхөөр болсон тул нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч хариуцагч Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэж шүүхэд тайлбар гаргасан байх тул энэхүү маргааныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.
5.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1.1-т энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино гэжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр/нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэсэн байх ба дээрх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас харахад нэхэмжлэгч болон хариуцагч нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд байна.
5.5. Нэхэмжлэгч Х хоршооны захирал С.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ “30 төлөөлөгчийн энгэрийн тэмдгийг үнэмлэхийн хамт БНХАУ-ын Эрээн хотод хийлгэж нийтдээ 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хоршооны мөнгөөр захиалан хийлгэж Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг БНХАУ-ын Эрээн хотод захиалгаж хийлгэсэн болон мөнгө төгрөгийг шилжүүлж байсан талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул энгэрийн тэмдэг, үнэмлэхийг захиалгаж хийлгэж байсан, хоршооны мөнгөөр хийлгэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
5.6. Дээрх 30 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, 27 төлөөлөгчийн үнэмлэхийг хийлгэхэд тээврийн хөлсний хамт тооцоход нийт нийтдээ 1,662,400 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэж тайлбарлаж байгаа боловч 1,662,400 төгрөгийн хэдэн төгрөг нь тээврийн хөлсний мөнгө болох тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна.
5.7. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг хүлээн авсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай нэхэмжлэх, Ө аймаг Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь дээрх бичмэл нотлох баримтуудын он, сар, өдрийн хувьд зөрүүтэй, тухайн үед буюу тухайн цаг хугацаанд гарч байсан нь, мөн тогтоолд дарсан тамга нь эргэлзээтэй бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар үнэлээгүй болно.
6.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн хэлбэлзэл, Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01, 10 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай /хавсралтын хамт/ хуралдааны тогтоолууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд болно.
7.Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41548 /дөчин нэгэн мянга таван зуун дөчин найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Х хоршоо /захирал С.А/-ын хариуцагч Ө аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д, Ө аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Ж нараас төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийн үнэ болох 1,662,400 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,548 /дөчин нэгэн мянга таван зуун дөчин найман/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б