Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн От холбогдох эрүүгийн 2538000000302 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Дгийн О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоот хашаан дотор байсан Э.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр машины данхрад, дорзов, хайрцагтай үнэртэй ус, Төрийн банкны карт, дугуй хийлэгч, 5 ширхэг монгол цамц, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 804,000 төгрөгийн хохирол,

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн **************** тоотод байрлах Ч.Мын эзэмшлийн байшингийн таамбараас орос хром гутал 1 ширхэг, М.Стори пүүз 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,030,000 төгрөгийн хохирол нийт 1,834,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоот хашаан дотор байсан Э.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр машины данхрад, дорзов, хайрцагтай үнэртэй ус, Төрийн банкны карт, дугуй хийлэгч, 5 ширхэг монгол цамц, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 804,000 төгрөгийн хохирол,

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн **************** тоотод байрлах Ч.Мын эзэмшлийн байшингийн таамбараас орос хром гутал 1 ширхэг, М.Стори пүүз 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,030,000 төгрөгийн хохирол нийт 1,834,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн  4, 50-р хуудас),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-13-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-725-912681 дугаартай: “... ...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-31-р хуудас),

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-725-912680 дугаартай: “...Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 794,000 төгрөгөөр тогтоов...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-69-р хуудас),

Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мөрөн сумын 10-р хороонд архи уугаад явж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд айлын байшингийн тамбарт ороод хром болон пүүзэн гутал зэргийг аваад гарснаа бол санаж байна тэгээд маргааш нь нэг танихгүй хүнд хромон гутлыг 50,000 төгрөгөөр өгсөн, пүүзэн гутлыг яаснаа санахгүй байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ тоотод 2025 оны 05 дугаар сарын 13-ны өглөө босоод'гарсан чинь манай таамбар дотор ус асгасан байсан юм. Тэгэхээр нь би нойл орж ирээд таамбар дотор тавьсан орос хромоо үзэхэд байхгүй байсан. Тэгээд байшингийн таамбар дотор байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд пүүз, орос хром хоёр хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ тоотод 2025 оны 5 дугаар сарын 13-ны өглөө хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх гээд машиндаа ортол дээд талын хадаг унасан харагдсан байхаар нь машинд хулгай орсон байна гэж бодоод машинд байсан эд зүйлсээ бүртгэхэд машины данхрад, торзов, хайрцагтай үнэртэй ус, Төрийн банкны карт, дугуй хийлэгч, бэлэн 10,000 төгрөг хүний ууттай монгол шинэ цамцнуудыг аваад явсан байсан. Би орой машинаа хашаандаа оруулахдаа жолооч талынхаа хаалгыг түгжээгүй орхисон байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас),

Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сард шиг санаж байна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод Б хочтой О ах манайд ирээд 10 дугаар хорооны “******” бүжгийн газар орьё гэж хэлээд намайг аваад гарсан. Тэгээд бид хоёр бүжиг дээр байж байгаад 23 цагийн үед Б хочтой О ахтай хамт гарч яваад 10 дугаар хорооны оёдлын газар явж байгаад ахын дүү хүлээж бай би ахындаа ороод гараад ирье гэж хэлсэн. Би оёдлын газрын үүдэн дээр зогсож хүлээгээд байж байтал 4-5 шинэ монгол цамц, машины данхраад зэрэг эд зүйлсийг аваад гараад ирсэн. Тэгэхээр нь хэнийх юм бэ гэхэд олон юм яриагүй минийх гэж хэлсэн юм. Тэгээд бид тэр орой манайд очоод би гэртээ унтсан. Б буюу О эргэж манайхаас гарч яваад үүрээр манайд орж ирэхдээ пүүз, хром зэрэг эд зүйлсийг барьсан орж ирэхэд манай ээжхаанаас юу аваад ирсэн юм урдаа ядарч яваа хэдэд битгий гай болоод бай аваад яв гэхэд Б буюу О миний эд зүйлс байгаа юм гэжхэлээд надад пүүзийг 20,000 төгрөгөөр зарсан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч Л.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өдрийн сайн санахгүй байна. Манайд Б хочтой О нэг шөнө ирэхдээ хөх тортой баахан шинэ монгол цамцнууд, утаснууд мөн пүүз, хром зэрэг зүйлсийг авчирсан. Би битгий бид нарт гай болоорой яваарай гэхэд юу ч хэлээгүй юм. Тэгсэн манай хүү Б.Нт пүүзийн 20,000 төгрөгөөр зарсан бусад эд зүйлсээ манайд үлдээгээд явсан ийм зүйл болсон...Манайд Б хочтой О нэг шөнө ирэхдээ хөх тортой баахан шинэ монгол цамцнууд, утаснууд мөн пүүз, хром зэрэг зүйлсийг авчирсан. Би битгий бид нарт гай болоорой яваарай гэхэд юу ч хэлээгүй юм. Тэгсэн манай хүү Б.Нт пүүзийг нь 20,000 төгрөгөөр зарсан. Бусад эд зүйлсээ манайд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 62-63-р хуудас) хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000302 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч Б.Үүрийнтуяа шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.

Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д Д.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоот хашаан дотор байсан Э.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр машины данхрад, дорзов, хайрцагтай үнэртэй ус, Төрийн банкны карт, дугуй хийлэгч, 5 ширхэг монгол цамц, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 804,000 төгрөгийн хохирол,

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн **************** тоотод байрлах Ч.Мын эзэмшлийн байшингийн таамбараас орос хром гутал 1 ширхэг, М.Стори пүүз 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,030,000 төгрөгийн хохирол нийт 1,834,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч Д.О нь хүн байнга амьдрахад зориулагдсан Ч.Мын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байна.

Хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж байшин руу орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.

Тодруулбал шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 36-10 тоот хашаан дотор байсан Э.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр машины данхрад, дорзов, хайрцагтай үнэртэй ус, Төрийн банкны карт, дугуй хийлэгч, 5 ширхэг монгол цамц, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн **************** тоотод байрлах Ч.Мын эзэмшлийн байшингийн таамбараас орос хром гутал 1 ширхэг, М.Стори пүүз 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршиг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.О нь хохирогч Э.Б, Ч.М нарийн эд зүйлийг хулгайлж 1,834,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 Шүүгдэгч Д.Оаас 804,000 төгрөгийг гаргууулж хохирогч Э.Бид, 1,030,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мт олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Үүрийнн хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.О шүүхэд мэдүүлэхдээ: “...Миний хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 91-95-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.О нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 41/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 94-95-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ болшн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000302 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Оын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Дгийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Дгийн Оыг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Оаас 1,030,000 (нэг сая гучин мянга) төгрөгийг гаргууж хохирогч Ч.Мт, 804,000 (найман зуун дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бид тус тус олгосугай.

6. Эрүүгийн 2538000000302 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР