Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0066

 

 

2023 01 18 128/ШШ2023/0066

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэлээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэл шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэл би, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам"-ыг зөрчсөн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Тэнүүнсайханыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 220679 дугаартай материалыг хянав.

1.1.Материалд авагдсан холбогдогч Б.Т******ы мэдүүлэг, "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай" эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Экологийн цагдаагийн албаны байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Ариунболдын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар "Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам" зөрчсөн үйлдэл нотлогдсон, зөрчлийн шинжтэй байна.

1.2.Харин улсын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн шийтгэл оногдуулсан 0072861 дугаартай шийтгэлийн хуудасны "ОЛСОН нь" хэсэгт ...Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1.2-д заасан шийтгэл оногдуулах... ", "ШИЙДВЭРЛЭХ нь" хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1.1.1.2-т заасны дагуу ..." шийтгэл оногдуулах гэж дээрх зөрчилд хамааралгүй Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, холбогдогч Б.Тэнүүнсайханы гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт актыг зөрчсөн" зөрчилд хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний хамаарагдаж байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлд заасан "Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчил буюу дээрх зөрчилд хамааралгүй зүйл, Зөрчлийн тухай хуульд байхгүй заалтыг бичсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бичиг техникийн шинжтэй алдаа гаргажээ.

1.3.Түүнчлэн албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан 40 шуудай сайжруулсан шахмал түлшийг хэрхэн шийдвэрлэх талаар гаргасан шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх шаардлагыг хангаагүй, мөн эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгах Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэлээ.

1.4.Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0072861 дугаартай шийтгэлийн хуудасны "ОЛСОН нь хэсэгт ... зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй ..., мөн ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, мөн 6 дахь мөрний В-д "...Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам"-ын дагуу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн зөвлөлд (харьяаллын дагуу) шилжүүлэн шийдвэрлэсүгэй..." гэж оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Эрх бүхий албан тушаалтны буюу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0072861 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн нь Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0072861 дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

2.Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

2.1.Учир нь холбогдогч Б.Тэнүүнсайхан нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 100,000 төгрөгийг төлсөн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Б.Тэнүүнсайханын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.

3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0072861 дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0072861 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Итгэлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Пүрэвсүрэн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4.Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА