Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01944

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 02 181/ШШ2022/01944

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, Зүрконстракшн ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байранд байрлах, Эрүүл мэндийн яаманд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 805,413,041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцээн барихдаа өмнөх компанийн дутуу буюу хийгдээгүй орхисон ажлыг ЭМЯ-ны даалгавараар Зүр констракшн ХХК нь хийсэн тул уг хийсэн ажлын төсөвт үнэ 805,413,041 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг ЭМЯ нь Суурь ХХК-тай 2010 онд гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл барилгын гүйцэтгэгч Суурь ХХК нь ажлыг үргэлжлүүлэх боломжгүйгээ 2015 онд мэдэгдсэн тул ЭМЯ-ны сайдын тушаалаар гэрээг цуцалж, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн" гэж үзээд тус барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээг Зүрконстракшн ХХК-тай байгуулсан.

Зүрконстракшн ХХК нь энэхүү гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 12-р сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр "барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Эрүүл мэндийн яамны нэмэлт тайлбарт дурдагдсан ажил үйлчилгээг ашиглагч байгууллага болох ХСҮТ-өөс нийт 337,852,590 төгрөгний зардлаар хийж гүйцэтгэсэн гэх доголдолтой ажлууд нь Зүр констракшн ХХК-ийн нэхэмжлэлд хамааралгүй, мөн доголдлын талаар бидэнд мэдэгдэж байгаагүй, нотлогдоогүй болно.

Харин Зүрконстракшн ХХК нь барилга угсралтын ажлыг өмнөх хийж чадаагүй хаясан Суурь ХХК-аас хүлээн авч өөрсдийн гэрээ байгуулсан ажлыг хийхийн тулд дутуу хийгдсэн буюу хийгдээгүй ажлыг хийж байж барилгыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон барилгын ажил нь ээлж дараалалтай хийгддэг нь илэрхий ойлгомжтой бөгөөд дутуу буюу хийгдээгүй ажлуудыг ЭМЯ-ны даалгавараар тус компани хийж гүйцээсэн. Суурь ХХК болон Зүр констракшн ХХК-ууд нь харилцан хамаарал бүхий этгээд биш бөгөөд өөрөөр хэлбэл хоорондоо ямарч хамааралгүй бие даасан хуулийн этгээдүүд болно.

Суурь ХХК-иас ажлыг хүлээн авсан тухай актын шийдвэрлэх хэсгийн 3-т "Суурь ХХК нь тус өргөтгөлийн барилгын хийгдээгүй үлдсэн бүх ажлыг өөрийн хөрөнгөөр /Концессын журмаар гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэж байгаа тул асуудлыг захиалагч тал шийдэхээр тогтов гэсэн байдаг. Энэхүү актын 1-р хавсралтад "дутуу буюу хийгдээгүй ажлын дүн 805,413,041 төгрөг гэж тусгасан байдаг. Зүрконстракшн ХХК-ийн зүгээс энэхүү хийгдсэн ажлын төлбөрийг гаргуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд хэргийн харьяалал биш шалтгаанаар хүлээж аваагүй юм.

Иймд Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгад хийгдсэн нэмэлт ажлын төсөвт үнэ болох 805,413,041 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эрүүл мэндийн яам шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зүр Констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2017/595 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр үүрэг даалгаварын биелэлтээр ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгчээс тухайн үүрэг даалгаварын биелэлтийг хэрэгжүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК-ийн барьж гүйцэтгэсэн ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгыг ашиглах явцад олон тооны доголдол илэрч энэ талаар нэхэмжлэгч талд ашиглагч байгууллага болох ХСҮТ-өөс доголдолыг засч залруулахаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч нэхэмжлэгч доголдолыг засч залруулаагүй тул ХСҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс дараах ажил үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

1. Барилгын зурагт агааржуулалт болон халаалтын ялтсан бойлур тусдаа байхаар хийгдсэн байхад нэг бойлур тавьсан байсныг тусад салгаж хоёр бойлур болгосон. Үүнийг "Солормед" ХХК-иар 49,000,000 төгрөг төлж хийлгэсэн.

2. Цэвэр усны халуун хүйтэн усны шугамыг сольж хийснээр технологийн алдаа гарч ХСҮТ-ийн ажилтануудаар хийлгэсэн. Энэхүү ажлын хүрээнд 3,000,000 төгрөгийн зардал ХСҮТ-өөс гарсан.

3. Бохир усны шугам хоолойг угсрахдаа технологийн алдаа гаргаснаар тухайн хоолойг дахин засварласан. Энэхүү ажлын хүрээнд 2,000,000 төгрөгийн зардал ХСҮТ-өөс гарсан.

4. А блокийн Томографын өрөөний агааржуулалтын хоолойн холболтыг дутуу хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг Биг Айдиа" ХХК-иар 10,194,500 төгрөг төлж хийлгэсэн.

5. Лабораторын өрөө болон Ангиографын хагалгааны өрөөний сорох хоолойг томсгох, агааржуулалтын хоолойг дулаалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг Биг Айдиа" ХХК-иар 12,130,500 төгрөг төлж хийлгэсэн.

6. Лифтны газардуулга холбох ажлыг ХСҮТ-ын ажилтануудаар хийлгэсэн. Энэхүү ажлын хүрээнд 92,400 төгрөгийн зардал ХСҮТ-өөс гарсан.

7. Хүн болон Ачаа тээврийн лифт угсрах ажлыг огт хийгээгүй. 115,000,000 төгрөгийн ачааны лифтыг Бест Фейшн Элеваторс ХХК-наас хандиваар нийлүүлж, угсралт, тээвэр, гааль НӨАТ-ийн үнэд 44,950,400 төгрөг нийт 159,950,000 төгрөгийг ХСҮТ хийж гүйцэтгэсэн.

8. Дизель дотор шугаман холболтыг буруу хийснийг УБЦТС-ТӨУҮГ-аар 3,732,400 төгрөгийг төлж ХСҮТ-өөс хийлгэсэн.

9. С блокийн зоорийн давхарын дотор монтажын ажлыг огт хийгээгүй тул Сономпил ХХК-д 2,781,500 төгрөг төлж ХСҮТ-өөс хийлгэсэн.

10. Тоног төхөөрөмжний кабел, шитний тоноглол солих ажлыг огт хийгээгүй тул Эндлесс ХХК-д 1,053,620 төгрөгөөр хийлгэсэн.

11. Гадна цахилгааны холболт хийгээгүй тул УБЦТС-ТӨУҮГ-аар 18,409,380 төгрөг төлж ХСҮТ-өөс хийлгэсэн.

12. Ашиглалтанд хүлээж авахад өрөө болон коридорын гэрэлтүүлэгүүд шатсан байсныг шинэчлэн хийхэд 598,300 төгрөгийг зарцуулсан.

13. Линакны аппаратын газардуулга хийгээгүй тул 110,440 төгрөгөөр хийлгэсэн.

14. Барилга руу орох зүүн хаалга битүүмжлэл муу байсан тул давхар хаалга

620,000 төгрөгөөр хийлгэсэн.

15. Вакум цонхны резинууд чанарын шаардлага хангахгүй байсан тул 2,271,000 төгрөгийн зардал гаргаж солиулсан

16. Зүүн бункерийн бетон шаланд тэгшилгээ хийх, хулдаас наах, засварлах ажилд 1,163,000 зардал зарцуулсан.

17. Линак суурлуулах өрөө болон коридорын засварын ажлыг "Топ Ап" ХХК- иар 10,691,450 төгрөгөөр хийлгэсэн.

18. Туяа эмчилгээний шугаман хурдасгуур, шарлагын аппаратын өрөөнүүдийн цахилгаан дамжуулах кабел, сувгийн нүхэнд хамгаалатын хар тугалага хийлгэх ажлыг Биндэр Алтай Оюу" ХХК-иар 7,557,000 төгрөгөөр хийлгэсэн.

19. Линак, СТ, Ангиограф тасагт цахилгааны шит, өндрийн кабел холбох цахилгаан монтажын ажлыг "Би Ти Эс Эл" ХХК-иар 36,313,715 төгрөгөөр хийлгэсэн.

20. Дээр дурьдсан засварын ажлуудыг хийж гүйцэтгэхэд барилгын инженерт хөлс төлж хяналтыг хэрэгжүүлэхэд 12,000,000 төгрөгийн зардал гаргасан.

21. Ангиографийн өрөөний ЮПС-ийн өрөөг тусгаарлаж хана, хаалга хийх ажилд 1,196,800 төгрөг зарцуулсан байна.

Дээр дурьдсан ажил үйлчилгээг ашиглагч байгууллага болох ХСҮТ-өөс нийт 337,852,590 төгрөгний зардал гаргаж хийж гүйцэтгээд байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгын ашиглалтын төлөв байдлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөт бус шалгалтыг хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07/008/309 дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгад олон тооны зөрчил, дутагдал гарсныг тогтоож, ашиглалтын төлөв байдлыг 27.35 хувьтай дунд зэргийн эрсдэлтэй болохыг тогтоосон болно.

Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 05/3031 дугаартай Зөрчил арилгуулах албан бичгээр нэхэмжлэгчийг барилгын хойд, зүүн, урд талын дээврийн ус зайлуулах хоолойг бүрэн гүйцэт хийгээгүй, бүрэн бэхлээгүй, зоорийн давхарын бие засах агааржуулалтыг хоолойг битүүлсэн, бохирын шугамыг холбохдоо чанаргүй жийргэвч хийсэн зэрэг зөрчлийг арилгахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн барьсан барилга байгууламж, түүнд суурьлуулсан барилгын материал нь чанарын шаардлага хангахгүй байгаа болох нь дээрх баримтуудаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт сантехникийн холболтын хоолой задарсны улмаас ус алдаж, өвчтөнүүдийн туяа эмчилгээний үйлчилгээ бүрэн зогсож хүнд нөхцөл байдал үүсгээд байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлаас Суурь ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлын жагсаалтын А буюу Дутуу буюу хийгдээгүй ажлыг 805,413,041 төгрөг гэж заасан хэдий ч тухайн ажилд ХСҮТ-өөс хийсэн Гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт гэх мэт ажлууд багтсан байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Зүрконстракшн ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зүрконстракшн ХХК-ийн дүрэм, Эрүүл мэнд, спортын яам, Зүрконстракшн ХХК-ийн хооронд байгуулсан Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөл барилгын ажил гүйцэтгэх БУ-03/10-02 дугаар гэрээ, Эрүүл мэнд, спортын сайдын 2015.09.07-ны өдрийн 342 дугаар тушаал, 2015.11.23-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдах Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт, 2015.11.23-ны өдрийн Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлаас Суурь ХХК хариуцан гүйцэтгэх ажлын жагсаалт, Эрүүл мэнд, спортын яам, Суурь ХХК-ийн хооронд байгуулсан Баянзүрх дүүрэгт баригдах Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх БУ-03/10/01 дүгээр гэрээ, 2014.03.25-ны өдрийн Барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн акт, 2013.03.26-ны өдрийн Гэрээ сунгасан БУ03/10-СУНГАЛТ/13 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.12.27-ны өдрийн 2017/595 дугаар дүгнэлт, 2018.02.05-ны өдрийн Эрүүл мэндийн яам тооцоо нийлсэн акт, 2018.02.05-ны Эрүүл мэндийн яам Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилтын тооцоо, 2013 оны Каркас зураг ХХК-ийн Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөл. Нэмэгдэл ажлын төсөв. /35х/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.08.06-ны өдрийн Прокурорын 11 дүгээр тогтоол зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.08.03-ны өдрийн 05/3031 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2018.07.31-ний өдрийн 07/008/309 дугаар дүгнэлт, Хавдар cудлалын үндэсний төв болон Солармед-Монгол ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх АГГ-19/02 дугаар гэрээ, хавсралт, 2019.07.09-ний өдрийн Солармед-Монгол ХХК-ийн 028 дугаар нэхэмжлэх, Хавдар cудлалын үндэсний төв болон Биг-Айдиа ХХК-ийн хооронд байгуулсан 2018.11.03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Биг-Айдиа ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хавдар cудлалын үндэсний төв болон Биг-Айдиа ХХК-ийн хооронд байгуулсан 2018.11.05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Хавдар cудлалын үндэсний төв болон Бест фейшн элеваторс ХХК-ийн хооронд байгуулсан 2017.04.12-ны өдрийн Хавдар cудлалын үндэсний төвд цахилгаан шат нийлүүлэх, суурилуулах ХСТТ/2017001 дүгээр гэрээ, 2017.04.11-ны өдрийн Харилцан ойлголцлын санамж бичиг, 2017.04.03-ны өдрийн ХСҮТ-ийн ажлын хэсгийн хурлын протокол, 2017.04.11-ний өдрийн ХСҮТ-ийн ажлын хэсгийн хурлын протокол, 2017.05.29-ний өдрийн Лифтийг ашиглалтад хүлээн авах акт, 2017.05.29-ний өдрийн Лифт угсралтын ажлыг гүйцэтгэж шалгасан тухай акт, 2017.05.29-ний өдрийн Лифтийн техникийн бэлэн байдлын акт, 2017.06.09-ний өдрийн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын лифтний ажлын гүйцэтгэл, Лифт угсралтын ажлын үе шатны ажлын хуваарь, Хавдар cудлалын үндэсний төв болон Содномпил ХХК-ийн хооронд байгуулсан 2018.10.31-ний өдрийн Худалдах, худалдан авах ХСХХ/18/04 дүгээр гэрээ, хавсралт, Хавдар cудлалын үндэсний төв болон Эндлесс-Энержи ХХК-ийн хооронд байгуулсан 2018.10.31-ний өдрийн Худалдах, худалдан авах ХСХХ/18/04 дүгээр гэрээ, Хавдар cудлалын үндэсний төв болон УБЦТС ХК-ийн хооронд байгуулсан 2018.10.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх 05 дугаар гэрээ, хавсралт, Хавдар Судлалын Үндэсний Топ-Ап ХХК-ийн хооронд байгуулсан 2018.11.17-ны өдрийн Худалдах, худалдан авах ХСХХ/18/07 дугаар гэрээ, хавсралт, Топ-Ап ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.11.16-ны өдрийн ХСҮТ-н С блокийн өрөөнүүдэд хулдаас наах ажлын бараа материалын захиалга, Хавдар cудлалын үндэсний төв болон Топ-Ап ХХК-ийн хооронд байгуулсан 2018.11.19-ний өдрийн Худалдах, худалдан авах ХСХХ/18/08 дугаар гэрээ, хавсралт, Хавдар cудлалын үндэсний төв болон Би Ти Эл Си ХХК-ийн хооронд байгуулсан 2018.06.23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хавдар cудлалын үндэсний төв болон Биндэр Алтай Оюу ХХК-ийн хооронд байгуулсан 2019.01.29-ний өдрийн Худалдах, худалдан авах ХСХХ/19/03 дугаар гэрээ, хавсралт, Биндэр Алтай Оюу ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.01.29-ний өдрийн Биндэр Алтай Оюу ХХК-ийн нэхэмжлэх, Биндэр Алтай Оюу ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Хавдар cудлалын үндэсний төв болон Д.Гүнчинбатын хооронд байгуулсан 2017.09.01-ний өдрийн Ажил гүйцэтгэх 17/01 дүгээр гэрээ, Барилгын инженер Д.Гүнчинбатын бүтээлийн тайлан, Д.Гүнчинбатын диплом зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Зүр констракшн ХХК-ийн 2017.12.28-ны өдрийн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын /21/-14 гүйцэтгэл, Зүр констракшн ХХК-ийн 2017.12.28-ны өдрийн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын дотор засал болон дотор холбоо дохиолол, цахилгааны ажлын зураг Зүр констракшн ХХК-ийн 2017.11.12-ны өдрийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороонд байрлах ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамж, дэд өртөөний ажил, 2017 оны УБ хот.БЗД.18-р хороо.ХСҮТ-ийн өргөтгөл гадна цахилгаан хангамж, 10/40кВ-ын 2х630кВА хаалттай дэд өртөөний угсралтын ажлын төсөв, Барилга, Хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2017.09.21-ний өдрийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын 650/2017 дугаар ерөнхий дүгнэлт, 2017.10.25-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/286 дугаар дүгнэлт, 2017 оны Женерал энерго строй ХХК-ийн Хавдар cудлалын үндэсний төвийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороонд байрлах өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамж, дэд өртөөний ажил, Женерал энерго строй ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороонд байрлах ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажил Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн техникийн баримт бичиг, 2016 оны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороонд байрлах ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамж, дэд өртөөний ажлын зураг, 2010.06.02-ны өдрийн Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, 2010.06.14-ны өдрийн Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Суурь ХХК-ийн 2010.07.29-ны өдрийн 1024 дүгээр Лабораторын сорилтын дүн, Шинжилгээний дүн, Суурь ХХК-ийн 2010.07.29-ны өдрийн 985 дугаар Лабораторын сорилтын дүн, Шинжилгээний дүн, Суурь ХХК-ийн 2010.07.29-ны өдрийн 1017 дугаар Лабораторын сорилтын дүн, Шинжилгээний дүн, Суурь ХХК-ийн 2010.07.29-ны өдрийн 1029 дүгээр Лабораторын сорилтын дүн, Шинжилгээний дүн, Суурь ХХК-ийн 2010.07.29-ны өдрийн 1037 дугаар Лабораторын сорилтын дүн, Шинжилгээний дүн, 2010.06.20-ны өдрийн Тоосгоны чанарын гэрчилгээ, 2016.12.20-ны өдрийн 270/2016 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Хавдар cудлалын үндэсний төвийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хавдар cудлалын үндэсний төвийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2009.04.03-ны өдрийн БЗД 13/04/09 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгажих талбайн схем зургийн хавсралт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.11.24-ны өдрийн Барилга, инженерийн байгууламжийн байр зүйн зураглалыг шалгаж, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан 04-02/1389 дүгээр акт, 2017.10.01-ний өдрийн Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамжийн угсралтын ажилд зохигчийн хяналт хийсэн дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017.06.15-ны өдрийн А/176 дугаар тушаал, О.Ундрахын магистрын диплом, 2016.11.20-ны өдрийн Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, Конар ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Конар ХХК-ийн тусгай зөвшөөрөл, 2015.10.05-ны өдрийн Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2015.10.07-ны өдрийн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын зураг болон бусад холбогдох бичиг баримтыг Суурь ХХК-с Зүр констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн материалын жагсаалт, 2015.10.23-ны өдрийн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын баримт бичиг, гэрээ, төсөв Суурь ХХК-с Зүр констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн жагсаалт, 2016.12.20-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Хавдар судалалын үндэсний төвийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн 2009.04.03-ны өдрийн БЗД 13/04/09 дүгээр Архитектур төлөвлөгөөний даалгавар, хавсралт, 2016.11.23-ны 11034/2016 дугаар Техникийн нөхцөл, 2016.11.20-ны К-046/2016 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, Зүр констракшн ХХК болон Конар ХХК-ийн хооронд байгуулсан 2016.11.20-ны өдрийн Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, Зүр констракшн ХХК болон Женерал энерго строй ХХК-ийн хооронд байгуулсан 2016.10.20-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констракшн ХХК болон Конар ХХК-ийн хооронд байгуулсан 2016.12.05-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, 2011.08.20-ны өдрийн Суурийн нүх ухсан акт, 2011.12.30-ны өдрийн Суурь хийсэн акт, 2011.09.05-ны өдрийн Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2011.09.20-ны өдрийн Шалны ажил гүйцэтгэсэн акт, 2011.09.20-ны өдрийн Хаалга, цонхны ялуу суулгасан акт, 2011.09.25-ны өдрийн Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, 2011.09.10-ны өдрийн Заслын ажил гүйцэтгэсэн акт, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын явцад авсан гэрэл зураг, 2010.06.02-ны өдрийн Барилга архитектур корпораци-н итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын төсөв, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, гадна цахилгааны гүйцэтгэлийн баримт бичиг, Зүр констрокшн ХХК болон Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2014.03.25-ны өдрийн Барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн акт, Зүр констрокшн ХХК болон Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 2015.05.30-ны өдрийн БУ-03/10/01 дүгээр Баянзүрх дүүрэгт баригдах Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ, Криетив Монголиа ХХК болон Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 2015.11.24-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын C блокын зурагт өөрчлөлт оруулах зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 2015.10.01-ний өдрийн Зүр констрокшн ХХК-ийн захирлын 15/090 дүгээр шийдвэр, , Зүр констрокшн ХХК болон Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан БУ-03/10-02 дугаар Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.05.10-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын 2015 болон 2016 оны тойм график, Зүр констрокшн ХХК болон Болор-Хана ХХК-ийн хооронд байгуулсан 2016.03.19-ний өдрийн 16/007 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Мабакинг ХХК-ийн хооронд байгуулсан 2016.03.24-ны өдрийн 16/008 дугаар Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Төгс гранд констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2016.03.25-ны өдрийн 16/010 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Түлэнхий хясаа ХХК-ийн хооронд байгуулсан 2016.04.04-ний өдрийн Шилэн дээвэр угсарч суурьлуулах ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Электро энд коммуникейшн технологи ХХК-ийн хооронд байгуулсан 2016.04.11-ний өдрийн 16/030 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Электро энд коммуникейшн технологи ХХК-ийн хооронд байгуулсан 2016.04.11-ний өдрийн 16/031 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Говийн цахир ХХК-ийн хооронд байгуулсан 2016.04.20-ны өдрийн 16/013 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Ий Би Си ХХК-ийн хооронд байгуулсан 2016.05.12-ны өдрийн 16/017 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Мегавүүд ХХК-ийн хооронд байгуулсан 2016.05.30-ны өдрийн БНГ05/30-01 дүгээр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Мастербат монтаж ХХК-ийн хооронд байгуулсан 2017.06.13-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Мабакинг ХХК-ийн хооронд байгуулсан 2016.06.20-ны өдрийн 16/011 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Зүр констрокшн ХХК болон Тэргүүн жинст ХХК-ийн хооронд байгуулсан 2016.09.07-ны өдрийн 16/40 дүгээр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад дулааны узель угсрах ажлын гэрээ, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын хувийн хэрэг, төсөв, тооцоо, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын явцад авсан гэрэл зураг, Шинжээчийн хэргийн судалсан байдлын талаарх тайлбар. Хавсралт 1, 2015.11.23-ны актын байдалд хийсэн шинжилгээ Хавсралт 2, 2016.06.15-ны өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн шилжих барилгын дотоод аудитын ажлын тайлан, 2022.04.18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК нь хариуцагч Эрүүл мэндийн яамд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 805,413,041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК нь Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ Суурь ХХК-ийн дутуу буюу хийгээгүй орхисон ажлыг ЭМЯ-ны даалгавараар хийсэн гэх үндэслэлээр уг хийсэн нэмэлт ажлын төсөвт үнэ 805,413,041 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсныг, хариуцагч Эрүүл мэндийн яам нь Зүрконстракшн ХХК-ийн барьж гүйцэтгэсэн ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгыг ашиглах явцад олон тооны доголдол илэрснийг ашиглагч байгууллага болох ХСҮТ-өөс нийт 337,852,590 төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн, Суурь ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлын жагсаалтын хийгдээгүй ажлыг 805,413,041 төгрөг гэж заасан хэдий ч тухайн ажилд ХСҮТ-өөс хийсэн Гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт гэх мэт ажлууд багтсан гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Эрүүл мэнд, спортын яам нь Зүрконстракшн ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БУ-03/10-02 дугаартай Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөл барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хуанлийн 396 хоногт, 2,642,263,460 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /1-р хавтаст хэргийн 10-12, 83-180 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг Эрүүл мэндийн яам нь Суурь ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байсан бөгөөд ЭМЯ-ны сайдын 2015.09.07-ны өдрийн 342 дугаар тушаалаар Суурь ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, Зүрконстракшн ХХК-тай дээрхи гэрээг байгуулсан байна. /1-р хавтаст хэргийн 17-25, 2-р хавтаст хэргийн 2-19 хуудас/

2.1. Суурь ХХК болон Эрүүл мэнд, спортын яамны 2015.11.23-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдах Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт, түүний хавсралтаар 2015 оны эцсийн байдлаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга угсралтын ажлаас Суурь ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлын жагсаалтыг А.Дутуу буюу хийгдээгүй ажил - 805,413,041 төгрөг, Б.Нэмэгдэл хийгдсэн ажил 369,234,303 төгрөг гэж гаргасан, Суурь ХХК нь хийгдээгүй үлдсэн бүх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн тул асуудлыг захиалагч шийдвэрлэхээр тогтсон байна. /1-р хавтаст хэргийн 14-16 хуудас/

 

3. Нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлаас гадна Эрүүл мэндийн яамны даалгавараар Суурь ХХК-ийн дутуу буюу хийгээгүй орхисон 805,413,041 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн яамтай тооцоо нийлсэн актад дээрхи хавсралтад А ба Б-д дурдсан ажлын дутуу хийгдээгүй зөрүү 436,178,738 төгрөг-ийг төлөхөөр тусгасан, мөн Эрүүл мэндийн яамны 2016 оны 06 сарын дотоод аудитын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 16, 29-30, 6-р хавтаст хэргийн 186-189, 209-216, хуудас/

 

Талууд Суурь ХХК-ийн дутуу буюу хийгээгүй орхисон ажлын төсөвт үнэ 805,413,041 төгрөг, уг ажлыг Эрүүл мэндийн яамны даалгавараар Зүрконстракшн ХХК хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй.

Харин уг төсөвт ажилд ХСҮТ-өөс хийсэн Гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт гэх мэт ажлууд багтсан эсэх талаар маргаж байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн 2017/595 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Эрүүл мэндийн яамны захиалгатай Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулсан байх тул захиалагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хавтаст хэргийн 26-28 хуудас/

 

4.1. Суурь ХХК-ийн дутуу буюу хийгдээгүй 805,413,041 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажилд Хаалттай трансформаторын дотор мантаж, гадна цахилгаан кабель-7,566,710 төгрөг, А ба Б блокын дотор гэрэлтүүлгийн хэсэг, гадна зам талбай, А блокын дээврийн ажил, лифт 311,159,155 төгрөг, С блокын бетон хана цутгалтын зарим ажил 365,085,348 төгрөг, мөн С блокын бетон суурь цутгалтын зарим ажил -121,601,828 төгрөг зэрэг 4 төрлийн ажил орж байна.

 

4.1.а. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь дээрхи ажлуудаас ХСҮТ-ийг гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт зэргийг хийж гүйцэтгэсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ХСҮТ-ийг гадна цахилгаан кабель, гадна зам талбайн ажил, лифт зэрэг ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

4.2. Шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ... Суурь ХХК-ийн дутуу орхисон 722,998,577 төгрөгийн ажлын мөн гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн боловч тооцооллоос үзэхэд Суурь ХХК-ийн нийт санхүүжилтээс гэрээг шилжүүлэх үед хийгдээгүй ажлын дүн 805,413,041 төгрөгийг хассан боловч Суурь ХХК-ийн нэмэгдэл хийгдсэн ажлын өртөгийг нэмж, Суурь ХХК-д ногдох барилга угсралтын ажлын дүнгээс бодиттой гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын дүнг хасч, Суурь ХХК-ийн ажил шилжүүлэх үед хийгээгүй үлдсэн ажлын дүнг 722,998,577 төгрөгөөр гаргасан байна.

Энэ нь шинжээчид тавьсан асуултын төсөвт өртөгийг тогтоох зорилгод нийцсэн боловч, Зүрконстракшн ХХК-ийн Суурь ХХК-ийн дутуу орхисон 805,413,041 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн байдалд хамааралгүй.

 

Дээрхи үндэслэлээр Зүрконстракшн ХХК-ийг Суурь ХХК-ийн дутуу орхисон 805,413,041 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

5. Хариуцагч Эрүүл мэндийн яам нь Зүрконстракшн ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БУ-03/10-02 дугаартай Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөл барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол илэрснийг ашиглагч байгууллага болох ХСҮТ-өөс нийт 337,852,590 төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх ажлын доголдолын талаар дүгнэх нь маргаанд ач холбогдолгүй байна. /1-р хавтаст хэргийн 183-237 хуудас/

Иймээс хариуцагч Эрүүл мэндийн яам нь энэхүү доголдлыг арилгасантай холбоотой зардлаа нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

6. Хавдар cудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын хувийн хэрэг, ажил гүйцэтгэх гэрээнүүд, барилга угсралтын ил далд ажлын акт, барилга угсралтын явцад авсан гэрэл зураг, барилга угсралтын төсөв, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, гадна цахилгаан гүйцэтгэлийн баримт бичиг зэрэг нь талуудын маргаанд хамааралгүй байна. /2-р хавтаст хэргийн 27-р хуудсаас 6-р хавтаст хэргийн 131 хуудас хүртэлх/

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн яамнаас 805,413,041 /найман зуун таван сая дөрвөн зуун арван гурван мянга дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж Зүрконстракшн ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Зүрконстракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,185,015 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 4,185,015 /дөрвөн сая нэг зуун наян таван мянга арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зүрконстракшн ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА