| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Э.Оюундарь,
Хохирогч Ж.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2507 00110 0081 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* байрны *******од 2025 оны 0******* сарын 05-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******тай бэлгийн харилцаанд орж байх явцдаа “өөр хүний нэрийг дуудлаа” гэх шалтгааны улмаас хардаж улмаар хэвлий, нүүр, эгэм орчимд нь цохиж зодсон,
******* дүүргийн ******* хороо, ******* байрны *******од 2025 оны 0******* сарын 06 ны өдөр эхнэр Ж.*******г хүүхдүүдийн хамт аймаг руу явуулахгүй гэж уурлан гараас нь татах, үснээс зулгаах зэргээр зодож хохирогчийн биед нь “зүүн нүд зовхи, нүдний гадна булан, хацар, зүүн эгэм, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Солонгос улсад байхдаа нэг залуутай гар, хөлөө барилцчихсан зураг авхуулсан байсан тул хардалтын улмаас болж тийм үйлдэл гаргасан...” гэв.
Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал байхгүй. 2025 оны 0******* сарын 06-ны өглөө бид хэд босоод цай ундаа уучхаад байж байтал манай нөхөр 10 цагийн үед босож ирчхээд дахин архи уух гээд байхаар нь чи одоо больчхооч ингээд байвал би хоёр хүүхдээ аваад аймаг руу явлаа гэж хэлсэн. Тэгсэн явуулахгүй гэж бөөн юм болоод Т. хүү минь цагдаа дуудсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улс руу яваад тэнд байх хугацаанд буюу 0******* сарын 02-ны өдөр манай нөхөр С.******* том хүүгийн утсаар миний фейсбүүк рүү давхар ороод хамт ажиллаж байсан казах эрэгтэйтэй харьцаж байсан чатыг уншаад үүнээс болж хэрүүл маргаантай байсан. Би 2025 оны 0******* сарын 05-ны өдөх 20 цагийн үед Солонгос улсаас ирсэн. Намайг ирэх үед онгоцны буудлаас манай хадам дүү, нөхөр хоёр тосоод гэртээ ирсэн....С.******* бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба “хүүхдүүдээ унтуулчих, хоёулаа ярилцах хэрэгтэй байна, санасан байна” гэхээр нь би хүүхдүүдээ унтуулаад бид хоёр жаахан ярилцсан чинь намайг “хамт ажилладаг казах залуутай хардаад элдэв янзын үгээр идээд байхаар нь би нөхөртэйгөө ярилцаж учир зүйгээ олоод хамт унтлагын өрөөнд ороод дотно харилцаанд ороод байж байх үед нөхөр хөлөө жий гэхэд нь би үгүй гэхэд чи хэний нэрийг дуудаад байгаа юм гээд гэнэт л миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа тохойгоороо цохихоор нь би орилсон чинь нөгөө өрөөнөөс манай том хүү хаалга онгойлгоод “ааваа та ээжийг тайван байлгаад өгөөч гэж хэлээд уйлаад орилсон” тухайн үед нөхөр бид хоёр эвгүй байдалтай байсан болохоор С.******* хүүгээ цаашаа яв гэж хэлээд дахин зүүн талын чихний дээд хэсэгт 2-3 удаа, эгэм хэсэгт 1 удаа, гараараа толгойгоо бариад байж үед толгой хэсэг рүү цохиод байсан. Би яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна...манай том хүү цагдаа дуудаад цагдаа нар С.*******ийг орж ирээд авч яваад шөнө 02 цагийн үед С.******* буцаж орж ирээд хэрүүл өдөж байгаад унтсан, өөр зүйл болоогүй...би нөхөртэйгөө сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон...би өмнө нь мэдүүлэхдээ “С.******* архи уучихсан байсан болохоор бэлгийн харьцаанд орох бага зэрэг дургүй байсан ч сар гаран нөхрөөсөө хол байсан болохоор бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлэг тайлбараа өгсөн, буруу ойлгоод мэдүүлгээ буруу өгчихсөн юм шиг байна. Би тухайн үед нөхөртөө их гомдсон мөн мэдүүлгээ бүрэн унших сөхөө байхгүй нөхрөө бага зэрэг хашраагаад мөн шаралхаж байсан болохоор өөрөө ч сайн уншаагүй гарын үсэг зурчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-17-21, 71-72, 180-184 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж Солонгос яваад ирсэн өдрийн шөнө аав согтуу гэртээ ирсэн. Аав, ээж хоёр унтахдаа хэрэлдээд аав ээжийг орон дээрээ зодоод байсан. Ээж орон дээр дотуур хувцастайгаа хэвтэж байсан чинь аав хөлөөрөө тийрээд өшиглөөд босоод ээжийг орноос нь түлхэж унагаасан...урьд өмнө нь ээжийг аав зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-61-62 дахь тал/,
Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...гэрт ирээд хардалтаас болоод бид хоёрын дунд хэрүүл, маргаан үүссэн. Тухайн үед би бага зэргийн халамцуу, архи уусан байсан. Манай эхнэр Солонгос улсад байхдаа казах залуутай чаталж харьцдаг байсныг би олж уншаад үүнээс болж маргаан үүсээд би уурандаа хүүр хэсэгт зүүн хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд манай хүүхэд цагдаа дуудсан байсан. Өөр ямар нэгэн асуудал гараагүй...” гэх мэдүүлэг /хх-94-95 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 0******* сарын 07-ны өдрийн НАЛ0725/111 дугаартай “...Ж.*******гийн биед зүүн зовхи, нүдний гадна булан, хацар, зүүн эгэм, сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-30-31 дэх тал/,
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-77 дахь тал/,
2025 оны 0******* сарын 05-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-111-113 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ “...өндөр...”-ний тэмдэглэл /хх-38-40 дэх тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-42-45 дахь тал/,
******* дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн С.*******ийг ******* дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гадагш гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаатай нь холбогдуулан ажилладаг газар руу нь чиглэл гаргаж заасан чиглэлээр явах зорчих 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...С.******* нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялыг хуульд заасан хэмжээнд оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч С.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч С.******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* байрны *******од 2025 оны 0******* сарын 05 ны шөнийн 22 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******тай бэлгийн харилцаанд орж байх явцдаа “ өөр хүний нэрийг дуудлаа” гэх шалтгааны улмаас хардаж улмаар хэвлий, нүүр, эгэм орчимд нь цохиж зодсон,
******* дүүргийн ******* хороо, ******* байрны *******од 2025 оны 0******* сарын 06-ны өдөр эхнэр Ж.*******г хүүхдүүдийнх хамт аймаг руу явуулахгүй гэж уурлан гараас нь татах, үснээс зулгаах зэргээр зодож хохирогчийн биед нь “зүүн нүд зовхи, нүдний гадна булан, хацар, зүүн эгэм, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн: “Солонгос улсад байхдаа нэг залуутай гар, хөлөө барилцчихсан зураг авхуулсан байсан тул хардалтын улмаас болж тийм үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг, хохирогчийн:” би нөхөртэйгөө ярилцаж учир зүйгээ олоод хамт унтлагын өрөөнд ороод дотно харилцаанд ороод байж байх үед нөхөр хөлөө жий гэхэд нь би үгүй гэхэд чи хэний нэрийг дуудаад байгаа юм гээд гэнэт л миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа тохойгоороо цохихоор нь би орилсон ... С.******* хүүгээ цаашаа яв гэж хэлээд дахин зүүн талын чихний дээд хэсэгт 2-3 удаа, эгэм хэсэгт 1 удаа, гараараа толгойгоо бариад байж үед толгой хэсэг рүү цохиод байсан.... 2025 оны 0******* сарын 06-ны өглөө бид хэд босоод цай ундаа уучхаад байж байтал манай нөхөр 10 цагийн үед босож ирчхээд дахин архи уух гээд байхаар нь чи одоо больчхооч ингээд байвал би хоёр хүүхдээ аваад аймаг руу явлаа гэж хэлсэн. Тэгсэн явуулахгүй гэж бөөн юм болоод Т. хүү минь цагдаа дуудсан “ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.*******ид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Ж.*******г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч С.*******ийн хохирогч Ж.*******гийн эсрэг хийсэн дээрх үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 35,396 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД