| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Гэрч Б.*******-*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******4 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2*******5 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв. *******ын,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын дугаар баг, гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ5**************/
Шүүгдэгч Б.******* нь 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.54 метр куб хуурай модыг бэлтгэж Э. эзэмшлийн Зил -131 загварын - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17553344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн ......... 2*******4 оны 03 дугаар сарын *******-ны шөнө уул руу Зил-131 маркийн - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож , гэх нэртэй хоёр залуугийн хамт модонд явсан. ам гэх газарт очиж мод бэлтгэсэн. 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр модоо ачаад нааш явж байгаад пост дээр шалгагдаж саатуулагдсан гэх мэдүүлэг
Гэрч Б.*******-*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2*******4 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Б.******* нь модонд явсан. Модонд явахад нь хяналтын хуудсыг нь бичиж өгч явуулсан. 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр пост дээр манай жолооч Б.*******ыг саатуулсан байсан. 2*******4 оны 05 дугаар сард манай байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгөөр торгосон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч М.*******нямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ам гэх газар мод бэлтгэлийн ажиллагаа явуулдаг. Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг Хараагийн бүсийн сум дундын ойн ангиас хийж гүйцэтгэсний дараа ойгоос мод бэлтгэх журмын дагуу эхлэлийн актыг хийж гүйцэтгэсэн гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний нэр дээр - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Энэ машиныг ээжийн төрсөн дүү ХХК-ний захирал М. нь *******сайхан гэх миний өөр нагац ахад тус болох гээд авч өгөхдөө миний нэр дээр бүртгэлжүүлсэн тээврийн хэрэгсэл юм. Түүнээс - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил өмчлөлийн машин бол биш юм. Би нагац ах *******сайханы хамт ахын ХХК-ний мод бэлтгэлд 2*******2 оны 11 дүгээр сараас 2*******3 оны 07 дугаар сарыг хүртэл тус тээврийн хэрэгслээр явж байгаад буцаагаад өгсөн байгаа. Түүнээс энэ машин миний нэр дээр бүртгэлтэй болохоос миний өмчлөл эзэмшлийн машин бол биш юм. Надад - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг авлага, өглөг байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 67-6 дугаар хуудас/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би ******* гэх хүнтэй - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбайгаас 2*******4 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үед мод бэлтгэж тээвэрлэж явсан. Бид нар мод бэлтгэх талбайгаас 6 юм уу 7 мод унагааж тайрч ачсан, мөн унанги мод бас ачсан. ******* өөрөө тайрах модоо сонгоод тайрсан. ******* ах ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбай гэж хэлж байсан болохоос би сайн мэдэхгүй байна. Бид нарын мод бэлтгэсэн газар нь Хорилоо гэх газар байсан бөгөөд тайрсан хожуулыг нь зааж өгч чадна гэх мэдүүлэг /Хх-н 51 дүгээр хуудас/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Сэлэнгэ аймгийн ******* суманд модны ажил байна гэж таньдаг хүн хэлсэн. Тэгээд би ******* ахтай танилцаж 1 тээврийг 150000 төгрөгөөр тооцож явахаар болоод явж байна. Тэрнээс ямар нэртэй газар болон ямар төрлийн мод бэлтгэж байгааг сайн мэдэхгүй байна. ******* ах энэ тусгаарласан талбайгаас бэлтгэнэ гэж хэлээд бэлдсэн гэх мэдүүлэг /Хх-н 53-55 дугаар хуудас/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Б.******* нь энэ оны 03 дугаар сарын *******-ны өдөр манай үйлдвэрийн хашаанд байсан - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2*******40014 дугаартай мод тээвэрлэх эрхийн бичгийг аваад манай ойн сангаас мод бэлтгэхээр явсан. Би Б.*******ыг нойтон палк гарах хэмжээтэй бүдүүн бэлтгээд ирээрэй гээд явуулсан. Урьдчилгаа 900000 гаруй төгрөг бэлнээр өгөөд явуулсан. ... Энэ манай байгууллагын захиалгаар бэлтгэж явсан мод юм. Би *******ыг мод бэлтгээд ирье гэхээр нь хяналтын хуудас өгөөд модоо захиалаад явуулсан юм.... Б.******* энэ жил манай байгууллагын мод бэлтгэх талбай тусгаарлалтад яваагүй гэх мэдүүлэг /Хх-н 5-61 дүгээр хуудас/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ..... 2*******4 оны 03 дугаар сарын дунд үед санагдаж байна. Би Б.*******ыг модонд яваад ир гээд байгууллагын мод бэлтгэх хяналтын хуудсыг өгч тухайн 2*******4 онд мод бэлтгэх эрх авч талбай тусгаарлалт хийлгэсэн Хорилоо гэх газраас нойтон мод бэлтгээд ирээрэй гээд явуулсан үйл явдал болсон. .. Б. уг талбай тусгаарлалт хийлгэсэн газрыг нарийн зааж өгөөд явуулсан юм. Тэгэхэд Б.******* надад хэлэхдээ талбай тусгаарлалтад очиход машин зам дээр мөстэй халиа гүйж тээврийн хэрэгсэл явах боломжгүй байсан болохоор өөр газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас/
Гэрч Ю. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ойн мэргэжлийн байгууллага нь Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан БОАЖС-ын 2016 оны А/133 тоот Ойгоос мод бэлтгэх журмын хүрээнд мод бэлтгэл явуулдаг. Ойгоос мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа мэргэжлийн боловсон хүчин уулын мастерыг ажиллуулах үүрэгтэй. .. Ойгоос мод бэлтгэхдээ ойн ангийн зааж өгсөн мод бэлтгэх талбай тусгаарлсан газраас мод бэлтгэлийн ажлыг явуулах үүрэгтэй. Өөр газраас мод бэлтгэсэн бол Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг зөрчсөн гэж ойлгож болно гэх мэдүүлэг /Хх-н 75- дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 1226 дугаартай Дүгнэлт:
1.- СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан нь Нарсны овгийн /Pinaceae/ Эгэл -Pinus silvestris Ledeb зүйлийн мод байна.
2. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан мод нь 13.54 метр куб мод байна.
3. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан моднууд нь 0-20 %-ийн чийгшилтэй нь хуурай мод байна.
4. - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны огтлолын төрлийг тогтоох боломжгүй байна.
5. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 551114 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 17553344 төгрөг байна гэх 9-91 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн 2*******4 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 01--*******/277-19 дугаартай акт:
Шинжээчийн тогтоосон ойн санд учруулсан гэх 551114 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 17553344 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул энэхүү актыг үйлдэв гэх /Хх-н 97 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 05-16 дугаар хуудас/
№ 2*******40014 дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудас /Хх-н 63 дугаар хуудас/
Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ний 2*******4 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2*******4/01 дугаартай Зил-131 маркийн - СБА улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашиныг 4000000 төгрөгөөр, YD-5.95 загварын Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг 0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт /Хх-н 106-110 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2*******40016 дугаартай Мод бэлтгэх гэрээний хуулбар, 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бэлтгэсэн модны солбицол цэг болон ХХК-ний Мод бэлтгэлийн тусгаарласан талбайг харьцуулсан зураг, болон бусад баримтууд /Хх-н 15-191 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 195-196 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 199 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь 2*******4 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.54 метр куб хуурай модыг бэлтгэж Э. эзэмшлийн Зил -131 загварын - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2*******4 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17553344 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг тусгай ангид заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь № 2*******40014 дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудастай гэх боловч уг хяналтын хуудас нь засвартай, он, сар, өдөр, бичигдээгүй, мод бэлтгэх тусгаарласан талбайгаас өөр газарт мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх ба шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 17553344 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Харин шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн болох нь тогтоодохгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч. нь ХХК-ийг № 0611273 дугаартай шийтгэлийн хуудсар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 төгрөгөөр торгох шийтгэл оноглдуулж, бэлтгэсэн модыг хуурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулан шийтгэл оногдуулсан гэж Сэлээнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******4 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 159/ШШ2*******4/0046 дугаартай шийдвэрээр прокурорын дүгнэлтийн зарим хэсгийг хангаж 21 ширхэг гуалин модыг улсын байцаагчийн актаар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн актыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2*******4 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 0611273 дугаартай шийтгэлийн хуудсаар ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээх буюу жолооч Б.******* нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан бол ХХК нь зөрчлийн шинжтэй эс үйлдэхүй гаргасан байх тул зөрчилд шийтгэлийг давхардуулж оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хэрхэн нөхөн төлөхөө хуульд заасны дагуу илэрхийлээгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой ба шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж сард 300000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3000000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт үйлдлийн улмаас ойн санд 17553344 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг Б.*******оос гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулах, мөн энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг нойтон модыг болон - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4000000 төгрөгийг /дөрвөн сая/ тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үндэслэлтэй байна.
Учир нь - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл нь Э. нэр дээр бүртгэлтэй боловч түүний өмчлөл, эзэмшилд байхгүй болох нь Э. мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн..... Миний нэр дээр - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Энэ машиныг ээжийн төрсөн дүү ХХК-ний захирал М. нь *******сайхан гэх миний өөр нагац ахад тус болох гээд авч өгөхдөө миний нэр дээр бүртгэлжүүлсэн тээврийн хэрэгсэл юм. Түүнээс - СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил өмчлөлийн машин бол биш юм. Би нагац ах *******сайханы хамт ахын ХХК-ний мод бэлтгэлд 2*******2 оны 11 дүгээр сараас 2*******3 оны 07 дугаар сарыг хүртэл тус тээврийн хэрэгслээр явж байгаад буцаагаад өгсөн байгаа. Түүнээс энэ машин миний нэр дээр бүртгэлтэй болохоос миний өмчлөл эзэмшлийн машин бол биш юм. Надад - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг авлага, өглөг байхгүй... гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин уг тээврийн хэрэгсэл нь ХХК-ний эзэмшилд байдаг болох нь М.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн.... Б.******* нь энэ оны 03 дугаар сарын *******-ны өдөр манай үйлдвэрийн хашаанд байсан - СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2*******40014 дугаартай мод тээвэрлэх эрхийн бичгийг аваад манай ойн сангаас мод бэлтгэхээр явсан. Би Б.*******ыг нойтон палк гарах хэмжээтэй бүдүүн бэлтгээд ирээрэй гээд явуулсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн YD-5.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 3000000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн YD-5.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгох, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ модыг хурааж улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******оос ойн санд учирсан хохиролд 17553344 төгрөгийг, - СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4000000 төгрөгийг /дөрвөн сая/ тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.
. Энэ хэргийн улмаас Э. эзэмшлийн Зил-131 загварын - СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.