| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Ц.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******25 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч *******25 оны 05 дугаар сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-ний сахиул ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаа эрүүгийн харицлага хүлээж байсан,
-1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан
- 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар
- *******04 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар
- *******09 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МК81*******2*******5/
Шүүгдэгч Ц.******* нь *******25 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13-14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар баг, ХХК-ний хашаанд иргэн Н. маргалдаж хутгаар түүний цээжин тус газар хутгалж, зүүн гарын 3 дугаар хурууг зүссэн шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн …. ... *******25 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Н. маргалдаад хутгаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалсан. Ногоон тэжээлнээс болж маргалдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд бид хоёр хашаанаас гараад хураасан өвсний хажууд очоод харсан чинь хураасан өвсний нэг үе нь байхгүй байхаар нь би асуусан чинь би мэдэхгүй гээд чи мэдэхгүй хэн мэдэх юм гэсэн чинь цаана нь нурсан байгаа гэж хэлсэн. Худлаа яриад бай хаана байна гэсэн чинь ******* гэр лүүгээ яваад орсон. Жоохон байж байгаад буцаж гэрээсээ хутга барьчихсан гарч ирээд миний өөдөөс над руу чиглээд алхаж ирж байхаар нь чи одоо яах гээд байгаа юм бэ гээд би өөдөөс нь очсон чинь хутгатай гараараа над руу далайхаар нь би цааш түлхсэн чинь дахиад над руу далайхаар нь би хутгыг нь бариад авъя гэж бодоод хальт бариад миний гар зүсэгдээд цээжний зүүн хэсэг рүү гүн зүсэгдсэн. Тэгээд ******* гэр лүүгээ яваад орчихсон. Би машин дээрээ очоод хуруугаа боочихоод цагдаа дуудсан...... Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд хэсэг хугацааны дараа ******* гэр лүүгээ ороод хутга барьчихсан гарч ирж байхаар нь би боодолтой тэжээлийн уяа тасдах гэж байгаа юм байх гэж бодоод нээх тоогоогүй машин дотроо утсаа оролдоод сууж байсан. Тэгээд нэг харсан чинь манай нөхөр гадна цамцаа тайлчихсан доторх цагаан пудволк нь цус болчихсон байсан. Би бууж очоод юу болсон талаар асуусан чинь ******* хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******25 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 68 ...... Дүгнэлт:
1.Н. биед цээж, зүүн гарын 3-р хуруунд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 26-27 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-09 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн *******25 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн № 2796 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 28 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 40 дүгээр хуудас/
Хохирогч Н. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 65 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.*******ын Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 66 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.******* нь *******25 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13-14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг ******* сумын 2 дугаар баг, ХХК-ний хашаанд иргэн Н. маргалдаж хутгаар түүний цээжин тус газар хутгалж, зүүн гарын 3 дугаар хурууг зүссэн шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н. мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Э. мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******25 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 68 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ц.*******ын хохирогч Н. цээж, зүүн гарын 3-р хуруунд шарх гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл ойлголцох байдлаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд цээж, зүүн гарын 3-р хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.******* нь 550000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.