Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 144/ШШ2022/00071

 

 

2022          05            10                                                        144/ШШ2022/00071                                    

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 6А байрны 61 тоот хаягт байрлах, “Хаан банк” ХХК /РД:2693321/-ийг төлөөлж, Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Зүүн суугийн 1а-2 тоот хаягт оршин суух, Армагууд овогт Балгансүрэнгийн Энхбаатар /РД:РТ82092871/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 1-р гудамж, 12 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батжаргалын Саранцацрал /РД:ЗГ87102201/ нарт холбогдох,

     

Зээлийн гэрээний үүрэгт 13.277.596,17 төгрөг, нотариатын зардалд 2.200 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмон, хариуцагч Б.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Гантулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийг төлөөлж, Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С.Энхбаатар, Б.Саранцацрал нар нь Хаан банкны Өмнөговь салбарын харьяа Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/79 тоот Зээлийн гэрээ байгуулан бараа материал худалдан авах зориулалтаар 30.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4%-ийн хүүтэй, сар бүр зээл хүүгийн төлбөрийн 1.216.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан.Зээлийн барьцаанд итгэмжлэлээр иргэн Ө.Болорцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-1114001582 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар мөн итгэмжлэлээр иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн нэгж талбарын 4604004202 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст баг Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, нэгж талбарын 4604002757 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, бараа материал зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 26.484.132,57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.483.704.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25.752,44 төгрөг, нийт 35.993.589,53 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 1885 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.

Иймд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3.515.867,43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.747.932,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.013.796 төгрөг, нотариатын төлбөрт 2.200 төгрөг тус тус гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох итгэмжлэлээр иргэн Ө.Болорцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-1114001582 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 750 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар мөн итгэмжлэлээр иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн нэгж талбарын 4604004202 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст баг Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, нэгж талбарын 4604002757 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хаан банканд хугацаа дууссан зээлийн үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд үүссэн байгаа хүүнд хөнгөлөлт үзүүлэх аян 2022 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд явагдаж байгаа, энэ хөнгөлөлт шүүхийн шийдвэр гарсаны дараа ч хамрагдах боломжтой гэж хэлмээр байна.

Энэ хэргийн хариуцагч Б.Саранцацрал нь Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор хил гарсан, гадаад улсад байгаа болох нь нотлогдож байгаа тул Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Саранцацралд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Энхбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хувьд өөрийн биеэр хариуцна. Оюун, Одхүү хоёр хүнээс залилан маягаар мөнгө авчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй, Оюун болохоор би авсан мөнгөө төлчихсөн гээд байдаг. Оюун бол хамгийн их зээл хоцрогдуулж төлсөн, би бол цаг хугацаанд нь зээлээ төлөөд явсан.

Миний бодлоор ХААН банк Оюунд хариуцлага тооцох ёстой л гэж бодож байна.

2014 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл анх хөөцөлдсөн, тэгэхэд Оюун чи ийм зээл авах гэж байгаа юм уу, зээлийн хэмжээгээ 15,000,000 төгрөг болгоод өгчих материалыг нь хангаад өгье гэсэн 2 сар хөөцөлдсөн, сүүлд  Болорцэцэгийн газар, Одхүүгийн мод үржүүлэх газрыг барьцаалж, зээлийн хэмжээг 30.000.000 төгрөг болгосон. Тэр үед Ж.Одхүүгийн эхнэр Оюун чи 10,000,000 төгрөгийг нь ав, би 20,000,000 төгрөгийг авъя, тэгээд авсан мөнгөө өөрсдөө төлнө банк дээр ямар ч асуудал гарахгүй гэж өөрөө хэлсэн, итгэсэн миний сарын төлөлт нь 400.000 гаран мянган төгрөг болж байсан. Оюуны сарын төлөлт нь 800,000 гаран мянган төгрөг болж байсан, хугацаа хэтрүүлэхгүй гэж би шахдаг байсан, би 400,000 төгрөгөө төлчихсөн, одоо та төлөх хэрэгтэй гэдэг байсан. Оюун машины мөнгө төгрөг бүтэхгүй байна бас шүүх хурлаар ороод явж байна чи төлж байгаарай, ингэж байгаарай гэдэг байсан. Сүүлдээ бүр төлөхөө байсан хугацаа хүү нь хэтэрсэн би хүнээс асуусан тэгэхэд ийм асуудал үүсчихсэн гэхэд наад төлөлтөө зогсоох хэрэгтэй хүний өмнөөс төлөх шаардлагагүй гэж надад хэлсэн. Иймээс би зээлээ төлөөгүй, зээлийн үлдэгдэл тооцоо, тооцооллын хувьд маргахгүй. Би хүний өмнөөс мөнгө төлж чадахгүй учраас Хаан банкны хүүний хөнгөлөлтийн аянд, үлдэгдэл зээлээ төлөөд хамрагдаж чадахгүй байна. Шүүхийн шийдвэр яаж гарахыг харья. Би зээлтэй холбоотой маргаан шүүх дээр хянагдаж байгаа, барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх талаар Болорцэцэг, Одхүү, Оюун нарт хэлэхэд огт тоохгүй байсан учир ахиж тэдэнтэй холбоо бариагүй гэв.

 

Нэхэмжлэгч талаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/79 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн БГ/79 дугаартай барьцааны гэрээ, хариуцагч Б.Энхбаатарын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хаан банкны зээлийн эдийн засагчид гаргасан өргөдөл, Б.Энхбаатар, Б.Саранцацрал нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б.Болорцэцэгээс Б.Энхбаатарт олгосон итгэмжлэл, 000220508 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ж.Одхүүгээс Б.Энхбаатарт олгосон итгэмжлэл, 000455560 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлүүд” /хавтаст хэргийн 3-4, 5-7, 8-9, 10, 11, 13, 14, 15, 16, 17, 18, 22-23, 24-25, 26, 27-30, 31, 33,35/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийг төлөөлж, Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй Б.Энхбаатар, Б.Саранцацрал нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.277.596,17 төгрөг, нотариатын зардалд 2.200 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК болон хариуцагч Б.Энхбаатар, Б.Саранцацрал нар нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/79 дугаартай “Зээлийн гэрээ”, БГ/79 дугаартай “Барьцааны гэрээ” тус тус байгуулан, зээлдэгч нь 30.000.000 төгрөгийг, бараа материал худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 26.4%-ийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч нь зээлийн барьцаанд Ө.Болорцэцэгийн өмчлөлийн 000220508 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1114001582 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбай бүхий газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 000455560 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604004202 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай, 10.000 м.кв газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 0373489 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604002757 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 1 га газар, бараа материалыг барьцаалж, зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хавтас хэргийн 5-9 дэх тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

 

Иймд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.3-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх”, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 5.1.7-д “зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардах”, гэрээний 5.1.9-т “зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох”, гэрээний 2.1.5-т “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь” дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж гэрээний талууд тус тус харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин хариуцагч Г.Энхбаатараас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/79 тоот зээлийн гэрээ байгуулан авсан зээлийн гэрээний үүрэгт 13.277.596,17 төгрөг, нотариатын зардалд 2.200 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Б.Энхбаатар нь үндсэн зээлд 26.484.132,57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.483.704,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25.752,44 төгрөг, нийт 35.993.589,53 төгрөг төлсөн, үндсэн зээл 3.515.867,43 төгрөгийн үлдэгдэлтэй, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоололтой маргахгүй, харин үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг би төлөхгүй, хөрөнгө барьцаалсан Ж.Одхүүгийн эхнэр н.Оюун уг зээлийг надаар авахуулж, зээлээс 20.000.000 төгрөгийг авч, зээлийг нь хугацаандаа төлөөгүйгээс өр үүссэн учир тэр төлөх ёстой, тэдэнд барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх талаар хэлэхэд огт тоохгүй байна гэж маргасан.

 

Зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, зээлийг хугацаандаа төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Б.Энхбаатар нь “Хаан банк” ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, 30.000.000 төгрөгийг банкнаас хүлээн авсанд маргаагүй ба банкны өмнө хариуцагч Б.Энхбаатар, Б.Саранцацрал нар нь зээлдэгчийн үүрэг хүлээсэн болох нь зээл хүссэн өргөдөл, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/79 дугаартай Зээлийн гэрээ, БГ/79 дугаартай Барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Б.Энхбаатарын “хөрөнгө барьцаалсан Ж.Одхүүгийн эхнэр Оюун уг зээлийг надаар авахуулж, зээлээс 20.000.000 төгрөгийг авч, зээлийг нь хугацаандаа төлөөгүйгээс өр үүссэн” гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхбаатар нь татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлын үндэслэлээ нотолсон бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй болно. /хавтас хэргийн 5-10 дахь тал/

 

 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт зээл 3.515.867,43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.747.932,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.013.796 төгрөг, нийт 13.277.596,17 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нотариатын зардалд 2.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Энхбаатар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Ө.Болорцэцэгийн өмчлөлийн 000220508 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1114001582 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбай бүхий газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 000455560 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604004202 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай, 10.000 м.кв газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 0373489 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604002757 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 га газар, бараа материалыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмон нь “энэ хэргийн хариуцагч Б.Саранцацрал нь Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор хил гарсан, гадаад улсад байгаа болох нь нотлогдож байгаа тул Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Саранцацралд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж хариуцагч Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэн Ө.Болорцэцэг нь “000220508 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1114001582 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбай бүхий газар”-ыг банкны зээлийн барьцаанд тавьж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2014.06.26-ны өдөр итгэмжлэлээр Б.Энхбаатарт, иргэн Ж.Одхүү нь “000455560 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604004202 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай, 10.000 м.кв газар болон 0373489 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604002757 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 га газар”-ыг банкны зээлийн барьцаанд тавьж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2014.07.04-ны өдөр итгэмжлэлээр Б.Энхбаатарт тус тус өгсөн байх ба итгэмжлэлийн үндсэн дээр Б.Энхбаатар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьж, БГ/79 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хариуцагч Б.Энхбаатараас иргэн Ө.Болорцэцэг, Ж.Одхүү нарт мэдэгдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба зохигчоос Ө.Болорцэцэг, Ж.Одхүү нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаагүй, мөн Ө.Болорцэцэг, Ж.Одхүү нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй, шүүх өөрийн санаачлагаар гуравдагч этгээдээр татан оролцуулах боломжгүй, Ө.Болорцэцэг, Ж.Одхүү нар нь өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөө “зээлийн барьцаанд тавьж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх”-ээ итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Б.Энхбаатарт олгосон гэж үзэж, барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт 13.277.596,17 төгрөг, нотариатын зардалд 2.200 төгрөг, нийт 13.279.796,17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Саранцацралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.714 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 634,98 төгрөгийг нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-иар нөхөн төлүүлж улсын орлогод оруулах, хариуцагч Б.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 224.348,98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Ө.Болорцэцэгийн өмчлөлийн 000220508 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1114001582 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Бумбан овоо 4-12а тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбай бүхий газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 000455560 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604004202 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Хадан усанд байрлалтай, мод үржүүлэх, ногооны талбайн зориулалттай, 10.000 м.кв газар, иргэн Ж.Одхүүгийн эзэмшлийн 0373489 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 4604002757 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, их хавиргад байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 га газар, бараа материалыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН