Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0088

 

 

 

2023 01 24 128/ШШ2023/0088

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуй шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуй би, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХК-ийн нягтлан бодогч М.Энхзаяад холбогдуулан "төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг хугацаа хожимдуулсан" гэх үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 1459056 дугаартай шийтгэлийн хуудсыг тус прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хяналаа.

1.1.Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

1. Зөрчлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан " ... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж , зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна ... " гэснийг,

2. Зөрчлийг нотлох , зөрчлийг шинжийг тогтоох , холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан " ... Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж , нотлох баримт цуглуулж , бэхжүүлнэ ... , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " ... Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ... " гэснийг,

3. Шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага , нөхцөлийг бүрэн тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Зөрчил үйлдсэн хүн , хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл , журмын дагуу шийтгэл оногдуулна ... " , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт .... тухайн хүн , хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх ... " гэснийг, 4. Шийтгэлийн хуудсанд 10 дугаар зүйлийн 21 дэх хэсэг " гэж хуульд байхгүй зүйл заалтаар шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Эрх бүхий албан тушаалтан "улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг хугацаа хожимдуулсан" гэх зөрчлийг Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХК /хуулийн этгээд/ эсхүл тухайн байгууллагын нягтлан бодогч М.Энхзаяа зөрчил үйлдсэн аль нь болохыг тогтоох ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль зөрчсөн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан "Хууль ёсны зарчим" , 1.3 дугаар зүйлд заасан "Шударга ёсны зарчим" -д нийцээгүй байна.

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр М.Энхзаяад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 1459056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа нь Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйгийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1459056 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

2.Прокурорын дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1459056 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1459056 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4.Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА