Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/447

 

      2021           5              12                                      2021/ДШМ/447                                             

                                                                                                            

 

С.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц,Оч даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор П.Итгэл,

бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011000000983 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Боржигон овогт, С.А, 1991 оны 2 дугаар сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Шүүгдэгч С.А нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 15-293 тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Дгэрт нэвтрэн орж түрийвчтэй мөнгө болон бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 177.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь-Эхийн 3-1219 тоотод хамтран амьдрагч О.Атэй маргалдан улмаар гараараа түүний хүзүү, эрүүн тус газарт нь цохиж хүзүү, эрүүнд нь зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Амартүвшин нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл /47 дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Г.Амартүвшиний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

            Шүүгдэгч С.А давж заалдах гомдолдоо: “...Мөрдөгч миний эрх зүйн байдлыг дордуулж хэргийн байдалд тохирсон зүйл заалтыг өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл би айлын гэр рүү орохдоо түлхүүр тааруулж, багаж хэрэгсэл ашиглаж хаалга түгжээг эвдээгүй, хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Тухайн хэрэг учрал болох үед хохирогчийн гэрийн хаалга онгорхой, нээлттэй байсан. Мөн хохирогч нь түрийвчтэй бичиг баримт, мөнгөө надад хадагдуулсныг би үрж дуусгаад, дараа нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Би хэргээ үнэн зөвөөр хүлээн, гэм буруутай гэдгээ анхнаасаа мэдүүлсэн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүйд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар намайг шийтгэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй, үнэн зөв шударгаар шийдвэрлээгүй гэж би үзсэн юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч надад ашигтайгаар шийдвэрлэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хүний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр хуульд заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамтран амьдарч байсан хүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчилсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.А нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 15-293 тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Дгэрт нэвтрэн орж түрийвчтэй мөнгө болон бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 177.400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь-Эхийн 3-1219 тоотод хамтран амьдрагч О.Атэй маргалдан улмаар гараараа түүний хүзүү, эрүүн тус газарт нь цохиж хүзүү, эрүүнд нь зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д“...Би 2020 оны 9 дүгээр 29-ний орой 21 цагийн үед гэртээ унтсан бөгөөд шөнө 03 цагт сэрээд ажил руугаа явах гэтэл түрийвчтэй мөнгө бичиг баримт байхгүй байсан. Ингээд би нийтийн байрны жижүүр охин руу залгаад ах нь өрөөнөөсөө түрийвчээ алдчихлаа камераа шүүчих гэж хэлсэн бөгөөд тухайн үед тог байхгүй, тог ирэхээр камер шүүж үзтэл 2020 оны 9 дүгээр 29-ний 21 цаг 40 минутанд манай өрөө рүү эсрэг талын өрөөний залуугийн найз орсон байсан. Ингээд цагдаад хандсаны дараа манай эсрэг талын залуугийн өрөөнд нь ороод миний түрийвчийг олсонүрийвчтэй бичиг баримт байсан, харин мөнгө нь байхгүй байсан. ...”/хх 8/,

гэрч Д.Г“...Би 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа явсан, манай нөхөр найзтайгаа хамт үлдсэн. Ингээд 21 цагийн орчимд гэртээ ирэхэд хоёулаа согтуу, манай нөхөр Ариунжаргал тасраад унтсан байсан. Найз нь болох Амартүвшин намайг орж ирсний дараа найз нь 00 орчихоод ирье гэж хэлсэн. Удалгүй ороод ирсэн энэ үед нь Ариунжаргал бид 2 муудалцаж байсан бөгөөд би нөхрийгөө архи уулаа гэж маргалдсан, би уурлаад ээж рүүгээ явсан бөгөөд ардаас Ариунжаргал залгаад уучлаарай яваад очъё гээд манай ээжийн гэрт Дарь-Эхээс намайг ирж авсан. Энэ үед Амартүвшинтэй хамт ирсэн. Намайг аваад замаараа дэлгүүрээс 1 шил архи ундаа авсан. Ингээд гэрт ирээд архиа бид 3 хувааж уугаад унтаад өгсөн. Шөнө Амартүвшин босоод юм идэж уугаад байсан. Би хөргөгчинд боорцог байгаа гэж хэлээд унтаад өгсөн. Өглөө гэнэт 2 цагдаа орж ирээд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би Амартүвшингээс юу болсон талаар асуутал найз авчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд манай өрөөний гал тогооны аяга хийдэг шүүгээнээс эсрэг талын өрөөний ахын түрийвч гарч ирсэн. Ингээд Амартүвшинг ирсэн 2 цагдаа аваад явсан. Түрийвчийг нь эсрэг талын өрөөний ах, 2 цагдаа орж ирээд үзтэл дотор нь мөнгө байхгүй бичиг баримтууд нь байсан. ...” /хх 11/,

хохирогч О.Аийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн үед намайг гэртээ ганцаараа сууж байсан чинь гаднаас манай хамтран амьдрагч Амартүвшин халамцуу орж ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тухайн үед С.А зүгээр байхад янз бүрээр хараагаад гичий нохойгоор дуудаад байсан. Харааж зүхэж байгаад ардаас хоолой боогоод дараа нь эрүү рүү гараараа нэг удаа цохичихоод гараад зугтаачихсан. Би тухайн үед цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй. Амартүвшин ч эргэж ирээгүй алга болсон. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой манай хүү Сандагбат, хүргэн Болдбаатар нар ирээд миний зодуулсан байдлыг харангуутаа цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би тэгээд цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 121-122/,

гэрч Л.У“...Тухайн үед Алтанцэцэг нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хөнжил дотроо их л зовиуртай хэвтэж байгаа харагдсан. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд харсан чинь Алтанцэцэгийн хүзүүн дээр 2 тийшээгээ зулгарсан шарх харагдаж байсан. Тэгээд Алтанцэцэг надад хэлэхдээ өчигдөр Амартүвшин намайг миний өмсөж байсан цамцаар татаж боогоод тэгээд зодож байгаад гараад явсан, дахиж ирээгүй ээ гэж хэлсэн. ...” /хх 129/,

шүүгдэгч С.Агийн яллагдагчаар өгсөн: “...Ариунжаргалын, Ганцэцэг нар хоорондоо маргалдаж байсан санагдаж байна, би нилээн их согтсон байсан. Бие засах гэж гараад эсрэг талын өөрөө харахад хаалга нь онгорхой байх шиг байхаар нь хаалгыг гараараа түлхэж ороход үл таних эрэгтэй хүн унтаж байсан. Тэгэхээр нь өрөөнөөс 1 шил архи, ундаа болон түрүүвчтэй мөнгийг хулгай хийж аваад өрөөнөөс гарсан. Түрүүвчинд байсан 160.000 төгрөгийг өөрөө аваад, түрийвчийг Ариунжаргалын шүүгээнд хийсэн. Маргааш өглөө Ариунжаргалын гэрт унтаж байхад цагдаагийнхан ирээд аваад явсан. ...” /хх 85-88/,

...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...” /хх 145/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11326 дугаартай “...О.Аийн хүзүү, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /хх 134-135/ гэсэн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-22/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч С.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.А “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч надад ашигтайгаар шийдвэрлэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчид мэдэгдэлгүйгээр, амьдарч буй орон байрных нь үүд хаалга онгорхой байдлыг ашиглан сэм орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулсан гэж үзэхээр байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

            Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Харин прокуророос С.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тодорхой бичиж ирүүлээгүй, мөн хавтас хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг хэргийг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Аг хамтран амьдрагч О.Аийг зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А хамтран амьдрагч О.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй гэж үзэж прокуророос шүүгдэгч С.Ад “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” болгон  өөрчлөв.

Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн  140 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай...” гэснийг   “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоног хорих ялаар тогтоосугай. ...” гэж  тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                           Ц.ОЧ       

 

                                    ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

        

ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ