| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0086 |
| Дугаар | 2025/ШЦТ/272 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Л |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/272
2025 06 12 2025/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Л,
хохирогч М.Д, түүний өмгөөлөгч А.Б,
иргэний хариуцагч Ж.Б,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 асфальтан хатуу хучилттай авто замын 149-150 дахь километрийн шонгийн орчимд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Норд Бенз маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөДий дүрмийн 14.8 “а”-р заалт буюу “...уулзвар гарц дээр болон .... гарцад 10 метрээс ойр зайд ..... түр зогсохыг хориглоно”, 9.5-р заалт буюу “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 м-ээс... багагүй зайд байрлуулна” гэснийг тус тус зөрчсөний улмаас жолооч М.Д нь Hino Dutro маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Норд Бенз маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас мөргөж, улмаар М.Дий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20:00 цагийн үед Улаанбаатараас Баян сум руу өрмийн машин ачихаар явсан. Өрмийн машин авчихаад буцаад явж байхад түлш царцаад зогссон. Явах гэж оролдсоор байгаад акумлятороо суулгачихсан. Би ардаа гэрэлтдэг ногоон хантаазаа бүтээгээд тавьчихсан байсан бөгөөд үүрээр 4 цагаас 5 цагийн үед хоёр хүүхэд “таны машины араас орчихлоо” гэж хэлсэн.” гэв.
Хохирогч М.Д нь: “2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бор-Өндөр сум руу Д найзынхаа гуйлтаар юм ачиж явчхаад ирэх замдаа Баян сумын цаана осолд орсон. Энэ ослоос болж тархиндаа цууралт, духандаа цөмрөлтэй, гар хугарсан, ташааны яс бяцарсан. Одоо юм үнэрлэхгүй байгаа, нүдний хараа муудсан, шөнө нойр хүрэхгүй байгаа, толгой өвдөж байгаа. Шүүгдэгчээс 4.000.000 төгрөг авсан. Би одоогийн байдлаар сэтгэцэд учирсан хохирол, тээврийн хэрэгслийн үнэлгээ болон үнэлгээ хийлгэсэн хөлс, хавтаст хэрэгт баримтаас гаргаж өгсөн 9.189.100 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгө зэргийг нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан үеийн цалин хөлс болох 28.118.973 төгрөгийг нэхэмжилнэ. Би 1 сард 3.000.000 гаруй төгрөгийн цалинтай.” гэв.
Иргэний харицагч Ж.Б нь: “Тухайн үед түлш бол улсаараа хомсдолтой байсан. *******ын машинд орой засвар үйлчилгээ хийж өгөөд, хоёр ч түлш түгээх газарт очиж 50 гаруй литр түлштэй гарсан. Өрмийн машин дээр 200 гаруй литр түлш байгаа талаар манай байгууллагад хэлсэн бөгөөд авах боломжтой талаар хэлсэн. Иргэний хариуцагчаас хохирол төлбөр төлөхөөр шүүх шийдвэл төлнө” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн .... дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 асфальтан хатуу хучилттай авто замын 149-150 дахь километрийн шонгийн орчимд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Норд Бенз маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөДий дүрмийн 14.8 “а”-р заалт буюу “...уулзвар гарц дээр болон .... гарцад 10 метрээс ойр зайд ..... түр зогсохыг хориглоно”, 9.5-р заалт буюу "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 м-ээс...багагүй зайд байрлуулна” гэснийг тус тус зөрчсөний улмаас жолооч М.Д нь Hino Dutro маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Норд Бенз маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас мөргөж, улмаар М.Дий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4 дүгээр тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-13 дугаар тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-17 дугаар тал/,
Хохирогч М.Дий өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орох гээд Hino dutro маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Баян сумын нутагт асфальтан замаар явж байтал зам гэнэт харанхуйд машин зогсож байсан. Дараад амжихгүй араас орж мөргөсөн. Түүнээс хойш санаж байгаа зүйл үгүй болно. Ухаан орох үед эмнэлэгт хэвтэж байсан. Миний гавлын яс цуурсан, цөмөрсөн, баруун гар хугарсан, аарцгийн яс хугарч бяцарсан. Одоо толгой болон гар, сүүж хагалгааны заалттай удахгүй хагалгаанд орно. Маш гомдолтой байна. Эрүүл мэндээрээ их хохирч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 24 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Дын өгсөн: ”Уг зам тээврийн осол орж эвдэрсэн Hino dutro маркийн 2474 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Ж.Бын өгсөн: “Манай жолооч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр ажилд орсон юм. Манай “Тайжууд туар” ХХК-н засвар болон үзлэгийн граштай үзлэгээр механик үзээд гардаг юм. Үзлэгээр гэрэл, дохио, дугуй, явах эд ангийн үзэж шалгаад гардаг юм. Манайх Тэс петроулум ХХК гэрээт түлшээ авдаг юм. Жолооч ******* Төв аймгийн Баян сумын цаахан талаас газар ухах өрөм аваад ирэх байсан. Улаанбаатар хотоос 50 литр түлш аваад гарсан. Банканд 35 литр түлш байсан. Нийт 85 литр түлштэй гарсан. Өрөм ачих газраа очоод өрмийн банкнаас 200 литр түлш хийхээр тохироод гарсан. Би жолооч ******* хэлсэн. Өрөм ачих газар 2 хүн хүлээж байгаа. Өрмийн машины банкнаас 200 литр түлш аваад машиндаа хийгээрэй, Улаанбаатар хотод түлш тасарсан олдохгүй байна гэж хэлсэн. За тэгээд явсан. Тэгтэл өрөмнөөс түлш авч хийгээгүй буцах замдаа тээврийн хэрэгслийн түлшийг дуусгаад зам дээр зогссон басан. Нэмж мэдүүлэг зүйлгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 31 дүгээр тал/,
Гэрч Н.Дгийн өгсөн “Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ачаа бараа буулгачхаад Д, Мөнх-Эрдэнэ хоёрын хамт Улаанбаатар хот руу 23 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Бид гурав ....улсын дугаартай Hino dutro маркийн том оврын тээврийн хэрэгсэлтэй Д жолоодоод Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны үүрээр 05 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутагт асфальтан зам дээр явж байгаад зам дээр зогсож байсан. Том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Тэгээд жолоо барьж явсан Д хүнд гэмтээд эмнэлэг рүү хүргэгдсэн. Харин Мөнх-Эрдэнэ бид хоёр биеийн байдал харьцангуй тогтвортой байсан. Осол болохоос өмнө Д, Мөнх-Эрдэнэ бид гурав машин дотроо юм яриад явж байтал өөдөөс маш тод гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэхгүй зөрж өнгөрсөн. Тэр үед Д хурдаа бага зэрэг хасаад зөрж өнгөртөл зам дээр машины чиргүүл орж ирээд араас мөргөсөн. Шланз нэртэй чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл ослын гурвалжин тэмдэг байрлуулаагүй байсан. Ямар нэгэн гэрэл дохио байгаагүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл замаа чөлөөлж зогсоогүй замын зорчих хэсэг дээр зогссон байсан. Зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Д, Мөнх-Эрдэнэ бид гурав архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй байсан. Осол болох үед миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл 60-70 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед замын нөхцөл байдал эвдрэл гэмтэлгүй, хальтаргаа гулгаа байхгүй хэвийн байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн явах эд анги болон бусад ажиллагаа хэвийн байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй зүйл байгаагүй. Осол болох үед өөдөөс тод гэрэлтэй машин дөнгөж зөрөөд л урд чиргүүл гарч ирсэн. Тухайн үед Д зүүн дараад гаргах гэсэн боловч гарч амжаагүй мөргөлдсөн. Д тоормос гишгэсэн. Тухайн үед чийхарч дуугарсан. Осол болсны дараа тухайн зам дээр зогссон байсан шланз маркийн тээврийн хэрэгсэл ачаан дээрээсээ түлш аваад машинаас хөдөлгөсөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлөхгүй зам дээр зогссоныг гайхаж байна. Мөн гэрэл дохиогоо асаахгүй зам дээр зогссон, тухайн тээврийн хэрэгслийн жолооч машин дотроо унтаж байсан асуудал дээр гомдолтой байна. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар тал/,
Гэрч О.М өгсөн: “Манай ажлын газрын жолооч Д, Д бид гурав ачааны машинтай Хэнтий аймаг Бор сумаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны 11 цагийн орчим Улаанбаатар чиглэл рүү явсан. Явахдаа Чойроор замын замаараа явсан юм. Өглөөний 5 цагийн орчим манай Д 65-70 км-ийн хурдтай явж байсан. Тэгтэл эсрэг урсгалаас том тэрэг гэрлээ шилжүүлэхгүй өнгөрсөн. Өнгөрөөл том тэрэгний чиргүүл тулаад ирсэн. Жолооч орилоод л дараад, дараад амжаагүй өөрийн талаар мөргөсөн юм. Уг мөргөсөн ачааны машины гэрэл дохио асаагаагүй, зам дээр тавьсан. Ослын гурвалжин бас зам дээр тавиагүй байсан. Тэгээд манай машины жолооч Д нь мөргөлтийн улмаас кабиндаа хавчуулагдаж гэмтсэн юм. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан юм. Уг ачааны тэрэгний жолооч машин дотроо унтаж байхаар нь би найз Дгийн Норд Бэнз маркийн тээврийн хэрэгслийн ардаас мөргөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр тал/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн баруун 22-ын товчооноос Багахангай дүүрэг рүү Нордбэнз маркийн ....тээврийн хэрэгслийг жолоодон Багахангай цаанаас өрмийн тоног төхөөрөмж ачиж ирэхээр явж байсан юм. Тэгээд шөнө буцаж явахдаа тээврийн хэрэгслийн түлш дуусаад зам дээр орхисон юм. Тэгээд машин дотроо унтаж байхад хүн сэрээгээд “зам тээврийн осол боллоо босоорой та” гэхээр нь би мэдсэн. Тэгээд тээврийн хэрэгслээс буугаад ирэх үед миний машины араас ачааны машин мөргөсөн. Жолооч нь хавчуулагдсан байсан юм. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 88 дугаар тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №6 дугаартай “...М.Дий биед дух яс бяцарсан, цөмөрсөн, титэм заадас дайрч баруун зулай чамархай яс, суурь ясны баруун талын их болон бага далавч, чамархай ясны бяцарсан, баруун нүдний ухархайн гадна хана, суурь ясны зүүн их далавч дайрч чихний суваг зүүн чамархай яс хөхлөг сэртэн, этмоид хөндий болон хоёр нүдний ухархайн дээд хана, доод болон дотор хана, хамар яс, хамрын таславч, баруун хацрын нум, хоёр талын хоншоорын хөндийн урд болон гадна хана хамарсан бяцарсан олон нийлмэл, баруун сүүжний дэлбэнгийн бяцарсан зөрөөтэй хугарал, гавлын хөндий хийн бөмбөлөг, хоёр талын хоншоорын хөндий, этмоид хөндий, суурийн хөндийд цустай, баруун болон зүүн духны дэлбэнгийн урд суурь хэсгийн тархины эдийн цус хуралт, няцрал, тархины эдийн тархмал хаван, аалзан хальсан доорх цус харвалт, баруун талд дух болон нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн плеврийн хөндийн сул шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, -т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 44-45 дугаар тал/,
-2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/20 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-49 дүгээр тал/,
-Бэст Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 152-60 дугаар тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх-ийн 65 дугаар тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 79 дүгээр тал/,
-2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46/106 24/425 дугаартай шинжээчийн дүгнэлт /1х-ийн 204-206 дугаар тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч Б.Л: “2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр техникийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтэд шүүгдэгч *******ыг замын хөДий дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт гарсан. Мөн дараа нь дахиж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд өмнөх дүгнэлтээс зөрөөгүй. Хоёрдугаарт тус хоёр дүгнэлтэд хохирогч М.Дийг ямар нэгэн байдлаар замын хөДий дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэгийг харахад хэдэн метрийн зайнд тухайн чулууг тавьсан байсан, дээр нь ямар нэгэн цацруулагчтай хантааз тавиагүй зэрэг харагдаж байна. Замын хөДий дүрэмд ослын гурвалжинг 30 метрийн зайнд тавина гэж заасан байдаг. Тус тээврийн хэрэгсэлд хамт зорчиж байсан гэрч нар ямар ч ослын гурвалжин тавиагүй байсан гэдэг талаар мэдүүлгээ өгсөн байдаг. Тус гэрч нарын мэдүүлгээс харахад замын хөДий дүрэм дээр заасан 30 метрийн зайнд ослын гурвалжин, аваарын дохио зэргийг асаагаагүй байсан ба тухайн үед зүгээр л машин дотроо унтаж байсан байж араас орсон тээврийн хэрэгсэл хэдэн км/цагийн хурдтай явсан талаар хариулах боломжгүй юм. Мөн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл, бүрэн бус байсан талаар тайлбар гаргаж байгаа хэдий ч энэ нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар 5 дугаар зэргээр тогтоолгож шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Бээс: “Гэмт хэрэг гарах шалтгаан нь ерөөсөө замын хөДий дүрмийг биелүүлээгүй байсан. Энэ хүн ямар байдлаар тээврийн хэрэгслээ зогсоосон байсан бэ гэдгийг ерөөсөө тодруулсангүй. Хэрвээ 30 метрийн зайнд ослын тэмдэг, тэмдэглэгээгээ тавьчихсан байсан бол өнөөдөр ийм гэмт хэрэг гарахгүй байсан. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, авто машины үнэлгээ зэргээр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн үнэлгээ төлбөр, үнэлгээний дүн зэргийг иргэний хариуцагч, хохирогч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлттэй байна. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А: “Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулах байр суурьтай оролцож байгаа. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодоход оношлогоонд орох шаардлагагүй бол оношлогоонд орох ямар шаардлагатай вэ. Шүүгч 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр захирамж гаргаж тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Тухайн шүүгчийн захирамжид заасан тээврийн хэрэгсэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргаагүй байгаа тул одоог хүртэл эргэлзээтэй байдал үүсэж байна. Тухайн том оврын тээврийн хэрэгсэл нь тойруулаад бүтэн цацруулагч хуулгатай. Тэр цацруулагчийг хараад жолооч хүн самбаачлах зэрэг чадвар, арга хэмжээгээ авах ёстой байсан. Шүүгдэгч ямар ч аргагүй болоод машинаа зогсоосон талаараа хэлдэг. Хохирогч нь цацруулагчийг харахгүйгээр тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаагүйгээс болоод ч орчихсон юм бил үү энэ талаар тогтоогоогүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байж гэм буруутай, дахиж ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж хэлэх нь зөв юм уу. Зөвхөн ослын гурвалжин гэх асуудлыг яриад байна. Би 14.8а гэх заалтыг энэ осолд ямар ч хамааралгүй гэж үзэж байгаа. Хохирогч бол унтаж явсан юм уу, өмнө нь харааны чадвар ямар байсан талаар эргэлзэж байгаа. Энэ баримтуудыг хүртэл хэргийн материалд хийх л ёстой. Гэмтлийн улмаас хохирогчийн хараа муудсан гэх баримтыг хэргийн материалд хийгээгүй. Мөн 60-70 км/цагийн хурдтай явж байсан тээврийн хэрэгсэл зогсох арга хэмжээ авсан байхад ийм хэмжээний хохирол, гэмтэл учрах боломжгүй тул гэрч нарын өгч байгаа мэдүүлгийг худал өгсөн гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “ХөДий аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөДий дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас жолооч М.Д нь Hinto Dutro маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Норд бенз маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар М.Дий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөДий дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч *******ын Замын хөДий дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс: “2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналтай байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Бээс: “Миний зүгээс улсын яллагчийн саналыг дэмжихгүй байна. Эрүүгийн хариуцлага бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг. Хохирогчийн зүгээс амьдралын байдал маш муудсан ба эрүүл мэндийн байдал нь үнэхээр муу байхад 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байгаа нь толгойг нь илж байна гэж үзэж байна. Шүүгдэгчид 3 жилийн хорих ял оногдуулж, хохирол төлбөрийн тухайд албадан гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тус гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг ба завсарлагаа авч хохирол, төлбөрт 600.000 төгрөг төлсөн байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын санал хэлж байгаа нь ёс зүйгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс хуулийн хүрээнд саналаа гаргаж байна. Ер нь бол огт зүв зүгээр тээврийн хэрэгсэл явж байгаад тэнд зогссон зүйл байхгүй байдаг ба зайлшгүй зогсох шаардлагатай болоод л тэнд зогсолт хийсэн. Мөн манай үйлчлүүлэгч тодорхой хүсэлт гаргаж өгсөн тул хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. 4.600.000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн ба үлдсэн хохирол, төлбөрийг сар болгон 1.000.000 төгрөг өгөхөөр хүсэлт гаргасан байгаа. Манай үйлчлүүлэгч жижүүрийн ажилтай байдаг ба сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг, хүүхдүүдийн зүгээс ямар нэгэн туслалцаа үзүүлэх боломжгүй байдаг.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн ба гэмт хэрэг гарах цаг хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан ба 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тооцохдоо аль ашигтай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч *******ын ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус зам тээврийн ослоос шалтгаалан үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “Тавдугаар” зэрэглэл 49-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогч М.Дий эрүүл мэндэд хөнгөн учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тавдугаар” зэрэглэлд тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.
“Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Дий сэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Тавдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 100*550.000=55.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 27.500.000 төгрөг, иргэний хариуцагч Ж.Баас 27.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Дд тус тус олгохоор,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дөөс эмчилгээний зардалд баримтаар 9.189.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч Ж.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх ба шүүгдэгч ******* хохирогч М.Дд 4.600.000 төгрөг төлсөнд хохирогч хэн аль маргаагүй. Иргэний хариуцагч Ж.Баас 4.594.550 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд олгохоор,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Д ажилгүй байсан хугацааны 28.018.973 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид эмчилгээтэй холбоотой болон бусад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Иргэний нэхэмжлэгч Ч.Дын Hino Dutro маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 7.900.000 төгрөг, иргэний хариуцагч Ж.Баас 7.900.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ч.Дт тус тус олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч ******* нь шүүхээс гаргасан хохирлоос хохирогчийн эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлсөн байх ба нийт 4.600.000 төгрөг төлсөн байна.
Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Ж.Баас 4.594.550 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд олгох, сэтгэцийн хор уршгийн төлбөрт шүүгдэгч *******аас 27.500.000 төгрөг, иргэний хариуцагч Ж.Баас 27.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Дд, шүүгдэгч *******аас 7.900.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ж.Баас 7.900.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Дт тус тус олгохоор, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 28.018.973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Д цаашид гарах эмчилгээний болон бусад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харъяа газрын Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН