| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,
хохирогч А.,
хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч П.*******, З.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407 00426 0018 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт дүүрэг, , цагаан тоотод оршин суух,
******* овогт *******ийн ******* /РД:/,
2.Монгол улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” д ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт дүүрэг, хороо, ын тоотод оршин суух,
******* овогт *******гийн ******* /РД:/,
3.Монгол улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” йн ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт дүүрэг, , ын од оршин суух,
******* овогт *******ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.*******, З.*******, Б.******* нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 02 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газар З.*******гийн найз охин Ц.г өөр эрэгтэй хүнтэй байна гэх шалтгааны улмаас амралтад амарч байсан хохирогч А.ын биед нь халдаж түүний толгой болон нүүр бие рүү нь цохиж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Ц. над руу 19 цагаас хойш залгаад найзуудаараа нэг амралтын газар байна гэсэн. Тухайн өдрийн орой би найзтайгаа ууж суусан. Тэгээд жолоо барих хүн байхгүй байсан учраас 3 дүүгээ хамт явчхаад ирье гээд явсан. Гэр рүү ороход орон дээр шалдан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан болохоор сонин санагдаад гэрт байсан залууг нь нэг алгадаад, гараад ир гэсэн. Миний буруу” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хоёуланг нь гаргаад ир гэсэн. Яах гэж байгааг мэдэж байсан. Ц.гийн найзууд уу гэсэн чинь тийм гэхээр нь гараад ир гэсэн үгүй гээд маргалдаад эхэлсэн. Гэрээс гаргаад ир гээд хэлсэн байсан. Тэгсэн гэрээс гарахгүй гээд хоорондоо ноцолдоод, муудалцсан...Карманд байгаагүй хажууд нь унасан байсан шиг байна лээ. Миний утсыг байна гэж бодоод н. авсан” гэв.
Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гадаа бие засаж байхад дотор Б.******* орчихсон маргалдаад байж байсан. Тэгээд хойноос нь ороход А. орон дээр байхад нь очиж хацар хэсэгт нь нэг алгадсан” гэв.
Хохирогч А. шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхлээд би ээ гээд найзтайгаа уулзаад байж байсан чинь манай н. гээд найзын 2 найз нь хамт амралтад явъя гээд ярихаар нь 5 уулаа хамт явсан. Тэрэлжийн амралтын газарт байж байхад н.д ажил гараад түрүүлээд явсан. Тэгээд бид 4 үлдээд жоохон ууж байгаад байсан чинь шөнө Ц. явлаа харилаа гэхээр нь би харанхуй шөнө яаж явах гээд байгаа юм гэж хэлсэн чинь хүн дуудчихлаа гэхээр нь болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэгээд дуудсан хүн ирээд гараад явсан. Утсаа оролдоод хэвтэж байсан чинь гаднаас хоёр танихгүй залуу гэрт хоёр том пиво барьчихсан орж ирсэн. Яах гэж орж ирсэн талаар асуусан. Маргалдсан зүйл байхгүй. Тэгсэн юу ч хариулахгүй эргэж, тойрч юм харж байснаа гараад явсан.Тэгснээ буцаж орж ирээд үснээс чирч авч гараад зодсон...Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгож гаргуулмаар байна. Тухайн үед хоёроос гурван долоо хоног ажилдаа яваагүй. Ажлаасаа чөлөө авч ажилдаа явж чадаагүй цалингаа нөхөж төлүүлэх бодолтой байна. Мөн утасны төлбөрийг нэмж төлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн миний толгойны томографт харуулахад хамрын таславч мурийсан байсан. Үүний эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.ын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яралтай тусламжийн үйлчилгээ авсан 12515 дугаартай хуудас /хх-9-10 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 517 дугаар “...биед баруун, зуун доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор, гадна салстад цус хуралт, зуун хацар шанаа, цээжинд зөөлөн эдийн няцрал, зуун шуу, баруун тохой, зуун гарын хуруунд зулгаралт, зуун бугалга, нуруу, зуун гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зуун хөлийн хуруунд шарх, зуун, баруун зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. 3.Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-39-40 дэх тал/,
Хохирогч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос найз , , , нартай хамт Налайх дүүрэг хороо "" гэх амралтын газар дугаарыг нь мэдэхгүй гэрт байрласан. Бид нар пиво уугаад юм идээд байж байгаад нь орой 19 цагийн уед буцаад явсан. Тэгээд байж байгаад шөнө нь 2-3 цагийн үед би харилаа гээд явсан. Тэгээд удалгүй манай гэрт 2 танихгүй эрэгтэй орж ирээд харж байгаад гарсан. Тэгээд буцаж 4, 5-уулаа орж ирээд намайг үсдээд авч гараад гадаа газар унагаад толгой нүүр рүү цохиод зодсон. Тухайн үед хэн нь хаана цохисон талаар мэдэхгүй байна. Би тухайн хүмүүсийг танихгүй. Тэгтэл амралтын газрын эгч ирээд дундуур нь ороод салгаад болиулаад явсан. Тэгээд буцаж ирээд ална гээд байхаар нь би , нарын хамт зугтаад явсан. Тухайн үед намайг зодож байхдаа миний гар утсыг аваад явсан. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш нь тай нь холбогдож байгаад өөрийн гар утсаа "UB cab"-аар автал миний гар утасны дэлгэц нь хагараад эвдэрсэн байсан... Миний 2 нуд хөхөрсөн, шанаа хавдаж уруул сэтэрсэн, ус халцарсан, зуун талын хавирга хөндүүртэй, гар шархтай байсан. Би Налайхын эмнэлэгт үзүүлсэн. Намайг зодуулж байхад унтаж байсан ба сэрээд орилж гүйгээд байсан... Намайг амарч байх уед гаднаас хүмүүс орж ирээд намайг гэрээс үсдэж чирээд гаргах уед өөрийн эзэмшлийн "Айфон 14 про" загварын гар утсаа гартаа барьчихсан чигтээ үсдүүлж гараад, миний утас гараас минь уначихсан бөгөөд тухайн уед хэн миний гар утсыг авч байхыг бол хараагүй бөгөөд маргааш өдөр нь миний гар утсыг таксигаар явуулсан ба дэлгэц нь хагарчихсан, дэлгэц дээр нь зураас гарсан, мэдрэг нь эвдэрчихсэн байсан... Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон гар утсаа төлүүлмээр байна.....” гэх мэдүүлэг /хх-9-10,13 дахь тал/,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын эхээр найз , , , бид 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт очиж амарсан. бид 2 тухайн амралтад оргилуун дарс уусан, харин , , нар бол пиво ууцгаасан. Тэгээд тухайн өдрийн орой манай найз залуу ******* намайг ирж авна гээд Налайх дүүрэг рүү ирж байсан тэгэхээр нь өөрийн байгаа газрынхаа байршлыг явуултал Энх- Амгалан ирчихсэн байна гэхээр нь амралтын газраас гараад ******* дээр очтол ******* дүү нараа авчирсан байсан. *******гаас гадна 3 эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд машинд байсан дүү нарыг , , нөгөө хүүхдийг нь бол танихгүй. Тэгээд *******, , , нөгөө миний танихгүй хүүхэд энэ 4 миний амарч байсан гэр руу орно гээд байхаар нь би *******г оруулахгүй гээд байж байтал нэг дүү нь явж орчхоод гарч ирээд *******д хандан 2 залуу байна нэг нь унтаж байна нөгөө нэг нь сэрүүн байна гэж хэлсэн. Тэгээ ороод ыг чирч гаргаж ирээд зодсон. Тэгээд гэрийн гадаа байсан 3олоо, , ******* нар ыг цохиж зодсон бөгөөд дундуур нь ороод *******г салгаж авсан. Тэгээд амралтын газрын эгч ирээд тухайн зодооныг салгасан. Харин , , ******* нартай хамт явж байсан танихгүй залуу бол ыг цохиж байхыг бол хараагүй...гэрт ортол ын уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарсан, үс нь сэгсийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-16-18 дахь тал/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэр амралтад 3 ортой, зүүн талын орон дээр бид хоёр хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа гаднаас анх орж ирсэн хар цамцтай залуу орж ирээд ыг цамцнаас нь чирээд гараад явсан, араас нь гарах гэтэл амралтын газрын эгч гаднаас хаалга түгжсэн, гадаа бөөн зодоон болж байгаа чимээ гарсан... гаднаас орж ирэхэд нүүр ам нь зодуулаад аймар болчихсон байсан... гэрт орж ирээд гар утсаа хайгаад олоогүй бөгөөд бид гурав Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-21-23 дахь тал/,
Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн намайг нэг цохисон чинь сэрчихсэн. Намайг цохисон залуу гараад яваад өгсөн. Тэгээд ыг гадаа гаргаад хүмүүс зодож байсан бөгөөд араас нь гарах гэсэн чинь амралтын газрын эгч гаднаас хаалга түгжчихээд бид хоёр гэрт үлдсэн... гаднаас зодуулчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд түүний араас орж ирсэн. гэрт орж ирээд гар утсаа хайгаад олоогүй бөгөөд , бид гурав Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /хх-26-27 дахь тал/,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас ирсэн залуус өглөө ирж амарсан залуугаас урт үстэй, өндөр туранхай залууг нь чирч гаргаж ирээд зодоон эхэлсэн. Тэгэхээр нь тэр хүүхдүүдийн дундуур ороод цагдаа дуудлаа шүү гэж орилсоор салгасан...гэрээс чирэгдэж гарсан залуу бол тэнд байсан залууст нэлээн зодуулсан, эсэргүүцэл үзүүлээгүй, зүгээр л зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-35-37 дахь тал/,
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн дотор байхад *******, ******* нар гэрт байх урт үстэй залуутай муудалцаж байгаад ******* тухайн урт үстэй залууг гэрээс нь үсдэж гаргаж ирээд *******, ******* нар зодож байхыг бол харсан. Гэхдээ энэ үйл явдлыг машины зогсоол дээрээс харсан. Тэгээд ******* ахын хамтаар *******, ******* нар дээр гүйж очоод ******* ах гэрт байсан залууг мөн нэг удаа алгадаад буцаж гарч ирээд гадаа байсан залууг нэг удаа нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-30-32 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-04 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ны 2024 оны сарын 11 ны өдрийн “ шинжилгээний обьектын 224 оны 10 дугаар сарын 20 ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 875000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-47-52/,
Хохирогчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-61-62/,
Шүүгдэгч З.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” манай найз охин надад “ би 8 эмэгтэй найзын хамтаар Тэрэлжид амралтын газар байна” гээд удалгүй ахиж залгаад “ манай найзууд хоорондоо зодолдоод байна. Чи намайг ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би 23 цагийн үед *******, *******, гэх 3 дүүтэйгээ уулзсан тэр өдөр манай нэг найзын төрсөн байсан учир бид нар лаа үлээлгэчхээд Налайх дүүргийн 6 р хороо гэх амралтын газарт очтол манай найз охин гарч ирээд намайг доошоо дагуулаад явчихсан. Би *******, ******* 2-г тэр гэр рүү нь очлоо гээд явуулсан тэр 2 очоод над руу залгаад “ энэ гэрт нь 2 эрэгтэй , 1 залуу шалдан байна “ гэхээр нь би тэй хамт гэр рүү очтол *******, ******* хоёр нэг урт үстэй залуутай гэрийн гадаа маргалдаж байсан. Би тухайн амралтын гэрт ортол гэх охин нэг талын орон дээр ганцаараа харин нөгөө талын орон дээр нэг залуу шалдан хэвтэж байхаар нь би тэр залууг очиж нэг удаа алгадаад “ хувцсаа өмсөөд гараад ир” гээд гэрээс гарсан. Би тэр гадаа байсан урт үстэй залууг нэг удаа гараараа нүүр хэсэгт цохитол амралтын газрын эгч гарч ирээд бид нарыг болиулсан. Би тэр утсыг хараагүй. Маргааш нь мэдсэн . Гэсэн мэдүүлэг /хх-99/,
Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгаж ажиллагаанд яллагдагчаар өгсөн:” тэгээд бид нар Налайх дүүргийн 6 р хороо гэх амралтын газарт очоод зогсоол дээр байхад хүрч ирсэн. Харин ******* ах ******* бид 2-г “ гэр рүү очоод үзээд ир” гэсэн . бид 2 тухайн гэрт орох үед нэг эмэгтэй , 2 эрэгтэй хүн гэрт байсан. Утсаар ******* ахад залгаж хэлтэл “ гэрээс гаргаад ир” гэсэн .тэгээд ******* гэр рүү орсон. Би бие засчхаад араас ортол ******* гэрт ороод тай маргалдаж байгаад гэрээс гаргасан. Тэгээд гэрийн гадаа ыг зодсон. Би ыг гэрт байхад нэг удаа алгадсан. Гэрийн гадаа байх үед ******* ах ирээд ыг өшиглөж цохисон. Энэ үед амралтын газрын эгч хүрч ирээд бид нарыг болиулсан... ******* бид 2- н куртикийг машин руу аваачиж хийсэн....маргааш нь алга болсон утас нь бид нарт байсныг мэдээд буцаагаад өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /хх- 119/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нар нь бусдын эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл буюу бүлэглэн хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг ,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “ Шүүгчийн захирамж биелэлт бүрэн хангагдаагүй учраас одоо байгаа хэргийн материал, одоо байгаа зүйлчлэлээрээ хэргийг шийдвэрлээд дараагийн процесс ажиллагаа дээр дахин яригдаж таарна. Тиймээс ахиж нэмэлт ажиллагаа хийлгэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Анхан шатны журмаар шүүх шийдвэрлэвэл сэтгэл санааны хохирлыг жич нэхэмжлэх мөн дээрээс энэ баримтын хүрээнд байхгүй байгаад байгаа. Өнөөдөр шүүх хуралдаан дээр ярьсан цалин хөлс нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөд иргэний журмын шүүхэд шүүхэд нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт авагдсан: Хохирогч А.ын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яралтай тусламжийн үйлчилгээ авсан 12515 дугаартай хуудас,
Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 517 дугаар дугаартай дүгнэлт,
Хохирогч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт 2 танихгүй эрэгтэй орж ирээд харж байгаад гарсан. Тэгээд буцаж 4, 5-уулаа орж ирээд намайг үсдээд авч гараад гадаа газар унагаад толгой нүүр рүү цохиод зодсон. Тухайн үед хэн нь хаана цохисон талаар мэдэхгүй байна. Би тухайн хүмүүсийг танихгүй.” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *******, , , нөгөө миний танихгүй хүүхэд энэ 4 миний амарч байсан гэр руу орно гээд байхаар нь би *******г оруулахгүй гээд байж байтал нэг дүү нь явж орчхоод гарч ирээд *******д хандан 2 залуу байна нэг нь унтаж байна нөгөө нэг нь сэрүүн байна гэж хэлсэн. Тэгээ ороод ыг чирч гаргаж ирээд зодсон. Тэгээд гэрийн гадаа байсан 3олоо, , ******* нар ыг цохиж зодсон бөгөөд дундуур нь ороод *******г салгаж авсан. Тэгээд амралтын газрын эгч ирээд тухайн зодооныг салгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас анх орж ирсэн хар цамцтай залуу орж ирээд ыг цамцнаас нь чирээд гараад явсан, араас нь гарах гэтэл амралтын газрын эгч гаднаас хаалга түгжсэн, гадаа бөөн зодоон болж байгаа чимээ гарсан... гаднаас орж ирэхэд нүүр ам нь зодуулаад аймар болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн намайг нэг цохисон чинь сэрчихсэн. Намайг цохисон залуу гараад яваад өгсөн. Тэгээд ыг гадаа гаргаад хүмүүс зодож байсан бөгөөд араас нь гарах гэсэн чинь амралтын газрын эгч гаднаас хаалга түгжчихээд бид хоёр гэрт үлдсэн... гаднаас зодуулчихсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас ирсэн залуус өглөө ирж амарсан залуугаас урт үстэй, өндөр туранхай залууг нь чирч гаргаж ирээд зодоон эхэлсэн. Тэгэхээр нь тэр хүүхдүүдийн дундуур ороод цагдаа дуудлаа шүү гэж орилсоор салгасан...гэрээс чирэгдэж гарсан залуу бол тэнд байсан залууст нэлээн зодуулсан, эсэргүүцэл үзүүлээгүй, зүгээр л зодуулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн дотор байхад *******, ******* нар гэрт байх урт үстэй залуутай муудалцаж байгаад ******* тухайн урт үстэй залууг гэрээс нь үсдэж гаргаж ирээд *******, ******* нар зодож байхыг бол харсан. Гэхдээ энэ үйл явдлыг машины зогсоол дээрээс харсан. Тэгээд ******* ахын хамтаар *******, ******* нар дээр гүйж очоод ******* ах гэрт байсан залууг мөн нэг удаа алгадаад буцаж гарч ирээд гадаа байсан залууг нэг удаа нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “... ах руу залгаад хэлэхэд гаргаад ир гэсэн тэгээд би буцаж гэр рүү ороод тэр хүмүүст хувцсаа өмсөөд гараад ир гэтэл нэг урт үстэй эрэгтэй нь “ Та нар гийн найзууд юм уу яах гэж байгаа юм зайл “ гээд босоод ирсэн. Тэгээд ******* тэр урт үстэй эрэгтэйг миний хажуугаар орж ирээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би тэр эрэгтэйг гэрээс татаж чирч гаргатал ******* ах ирээд тэр залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Би бас нэг удаа нүүр рүү цохисон. Тэгээд тэр амралтын газрын эгч гарч ирээд бид нарыг салгасан. гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.*******гийн өгсөн:” би тэй хамт гэр рүү очтол *******, ******* хоёр нэг урт үстэй залуутай гэрийн гадаа маргалдаж байсан. Би тухайн амралтын гэрт ортол гэх охин нэг талын орон дээр ганцаараа харин нөгөө талын орон дээр нэг залуу шалдан хэвтэж байхаар нь би тэр залууг очиж нэг удаа алгадаад “ хувцсаа өмсөөд гараад ир” гээд гэрээс гарсан. Би тэр гадаа байсан урт үстэй залууг нэг удаа гараараа нүүр хэсэгт цохитол амралтын газрын эгч гарч ирээд бид нарыг болиулсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.*******ын өгсөн:”... Би бие засчхаад араас ортол ******* гэрт ороод тай маргалдаж байгаад гэрээс гаргасан. Тэгээд гэрийн гадаа ыг зодсон. Би ыг гэрт байхад нэг удаа алгадсан. Гэрийн гадаа байх үед ******* ах ирээд ыг өшиглөж цохисон. Энэ үед амралтын газрын эгч хүрч ирээд бид нарыг болиулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.*******, З.*******, Б.******* нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 02 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газар З.*******гийн найз охин Ц.г өөр эрэгтэй хүнтэй байна гэх шалтгааны улмаас тус амралтад амарч байсан хохирогч А.ын биед нь халдаж түүний толгой болон нүүр бие рүү нь цохиж өшиглөх зэргээр зодож биед нь баруун, зүүн доод зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор, гадна салстад цус хуралт, зүүн хацар шанаа, цээжинд зөөлөн эдийн няцрал, зуун шуу, баруун тохой, зүүн гарын хуруунд зулгаралт, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн хөлийн хуруунд шарх, зүүн, баруун зулайд үсний халзрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч А.ын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тус хэрэг дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр “Шүүгчийн захирамж биелэлт бүрэн хангагдаагүй учраас одоо байгаа хэргийн материал, одоо байгаа зүйлчлэлээрээ хэргийг шийдвэрлээд дараагийн процесс ажиллагаа дээр дахин яригдаж таарна. Тиймээс ахиж нэмэлт ажиллагаа хийлгэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 5 дахь хэсэгт “ ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасны дагуу тус хэрэгт шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/224 дугаартай “нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд тус хугацаа нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж явуулсан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөлтэйгөөр 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А. нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан эмнэлгийн шинжилгээнд зарцуулсан 560,000 төгрөгийн шаардлагыг шүүгдэгч нар нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.
Мөн хохирогчийн биед үзлэг эмчилгээтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 50,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх үед эвдэрсэн гар утасны төлбөр 875,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч тус бүрээс 292,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч З.*******, Б.******* нар төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч П.*******аас 292,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А. нь ажилгүй байсан үеийн цалин 600,000 төгрөг, сэтгэл санааны хохирол, цаашид хамрын эмчилгээнд зориулж тодорхойгүй үнийн дүнтэй нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад нэхэмжлэлтэй холбоотой баримт, нотлох баримтууд бүрдээгүй байдлыг харгалзан дээрх нэхэмжлэлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “....Шүүгдэгч П.*******, З.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга хэлбэр нийгмийн аюулын эрх хэмжээ хувийн байдал шүүгдэгчид хохирлоо төлсөн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох шийтгэлийг, шүүгдэгч Б.*******д мөн гэмт хэргийн шинж арга хэлбэр нийгмийн аюулын хэр хэмжээ хувийн байдал зэргийг харгалзан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох шийтгэлийг, шүүгдэгч З.*******д гэмт хэргийн шинж гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал ,хувийн байдал зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1-т зааснаар ял шийтгэлийг оногдуулахаар хууль зүйн хүрээнд тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл үйлдсэн гэмт хэргийн шинж чанар болон оролцогч нарын шүүгдэгч нарын өөрөө хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэрэг эдгээр зүйлийг тодорхойлж байж ял шийтгэл оногдуулахаар заасан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт 900,000 төгрөг, 900,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр торгохоор үүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр санал болгож байна. Үүнтэй ямар нэгэн байдлаар саналын зөрүү байхгүй” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой байдлыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч ******* овогт *******ын *******г 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , шүүгдэгч нарын зүгээс хохирогчид 1,144,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******аас 292,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.т олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч А. нь олох байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД