| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/153 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507 00255 0157 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* өдөр од төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүрэг, ******* хороо, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж нь 3.06%-тай байхдаа ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрийн хорооллын арын зам дээр 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний ахын хүүхэд миний машиныг барьж рүү явсан. Миний машинд ахын үнэмлэхийг үлдээчихсэн байсан. Миний буруу, тэтгэвэртээ гарчхаад хөдөө ажиллаж байгаа. Ажил дээрээ уудаггүй. Амралтынхаа өдөр хааяа нэг уучихдаг энэ нь миний буруу. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулах шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтны согтуурлын зэргийг шалгасан илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8 дахь тал/,
Гэрчээр А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд -аас хорооллоор гэх автомашин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэх дуудлага мэдээллийг шалгахад өөрийгөө *******ийн гээд хуучны шар үнэмлэх гаргаж ирж үзүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагын сүлжээ болохгүй байсан учир хэлсэн мэдээллээр нь рапорт оруулсан...миний саатуулсан иргэн бол биш түүний төрсөн дүү болох *******ийн ******* байсан. Согтуурлын зэргийг шалгахад 3.06%-ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-12 дахь тал/,
Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа 1 шил архи уучхаад хүнсний дэлгүүр орох гээд машинаа бариад явж байгаад цагдаад баригдсан. Тухайн машинд байсан бичиг баримт нь л тэр байсан. Би ах Н.гийн жолооны үнэмлэхийг үзүүлсэн. Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн шүүхээр орж эрхээ хасуулсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-41 дэх тал/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх-20 дахь тал/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэл /хх-48 дахь тал/,
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ЗШ/53 дугаар шийтгэвэрийн хуулбар /хх-57-58 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нь эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэн машин жолоодсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж нь 3.06%-тай байхдаа ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрийн хорооллын арын зам дээр 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь гэрч А.ын өгсөн мэдүүлэг, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шийтгэвэр, шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа 1 шил архи уучхаад хүнсний дэлгүүр орох гээд машинаа бариад явж байгаад цагдаад баригдсан. Тухайн машинд байсан бичиг баримт нь л тэр байсан. Би ах Н.гийн жолооны үнэмлэхийг үзүүлсэн. Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн шүүхээр орж эрхээ хасуулсан” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 3000 нэгжээр торгох ял оногдуулах, 12 сарын хугацаанд хэсэгчлэн тогтоох...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг сонгож хэрэглэнэ үү. Шүүгдэгч нь тай учир нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүл мэндийн байдлыг харгалзан боломжгүй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Талуудын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтийг хянан үзээд шүүхээс шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, өндөр насны тэтгэвэрт байгаа байдал, эрүүл мэндийн нөхцөлийг харгалзан оногдуулах торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД