Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2022/0026/З |
Дугаар | 116/ШШ2023/0001 |
Огноо | 2023-01-16 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 116/ШШ2023/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсоор эзэмшиж байгаа Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод байрлах 975 м2 газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод оршин суудаг бөгөөд уг тоотын газрыг зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа билээ. Дээрх газрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 тоот захирамжийн дагуу Х 2501 дугаар гэрчилгээгээр “Ахуйн зориулалт”-аар эзэмшиж эхэлсэн. Мөн 2001.06.20-ны өдөр 07/14/00292 дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авч, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан. Энэхүү газарт барьсан хувийн орон сууцны тоосгон байшиндаа 2006.02.07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоот гэрчилгээг авч 1996-2002 оны хооронд 26 жил амьдран сууж байна. 2014.04.07-нд эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гаргуулж, эдлэн газрын улсын тоо бүртгэлд бүртгүүлэн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. 2001.06.20-ны өдрийн “Газар эзэмших гэрээ”-ний 15 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2010.12.02-ны өдөр 07/14/00292 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг шинэчилж өгөх хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй байдаг. Мөн 2019.07.22, 2020.11.03-ны өдөр Дорнод аймгийн ГХБХБА-нд, 2020.05.10, 2022.02.17-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад тус тус хүсэлт гаргадаг боловч 2019.09.01-нд Хот байгуулалтын зөвлөлөөр хэлэлцээд дэмжигдээгүй гэсэн хариу өгснөөс өөрөөр эрх бүхий этгээд нь шийдвэр гаргахгүй байх, хариу үл өгөх зэрэг эс үйлдэхүйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн нь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж ирлээ. Иргэн ын эзэмшиж байгаа газар нь 2014.04.07-ны өдрийн газар хэмжилт, ба*******гаажуулалтын тусгай зөвшөөрөл бүхий “*******-Эрдэнийн *******” ХХК-ний гаргасан Байршлын кадастрын зургийн бодит хэмжилтээр 975 м2 байгаа нь нотлогддог ба газрын нэгдмэл санд иргэн ын эзэмшилтэй нэгж *******барын дугаараар албан ёсоор бүртгэлтэй байдаг ба ....Иргэний хуулийн 85.2-т заасны дагуу давуу эрхээр өмчилж авах эрх үүссэнийг тодорхойлно. Бид Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрыг гэр бүлийн хэрэгцээний газраар олгож ба*******гаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний хувьд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмж тодруулж байна. Хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан этгээд уг газрыг олж авах давуу эрхтэй байхаар иргэний хуульд заасан байдаг. Иргэн нь одоогийн оршин суугаа газрыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа. Энэ байдал нь хэрэгт хавсаргагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. 2019.07.22-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан боловч “буцаав” гэдэг хариуг өгсөн байна. Тухай бүрт өгсөн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь Үндсэн хууль, захиргааны ерөнхий хууль, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өгсөн өргөдлийг шийдвэрлэх тухай хуулиудыг тус тус зөрчиж байгаа хэлбэр болж байна. Газрын тухай хуульд эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргахаар заасан. Үүнээс өмнө хэдий ч хугацаанд гаргах эрхтэй байхаар заасан. 2003.01.01-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу хүсэлтээ гаргасан. 1997 оны 279 дүгээр захирамжийн хавсралтад газар эзэмших эрхийг олгосон шийдвэрийг гаргасан. Газрын нэгдмэл санд байршуулах, хувийн хэргийг хөтлөх нь төрийн байгууллагын үүрэг байсан. Одоо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар энэ үүргийг хэрэгжүүлж байгаа. Энэ байдал нь иргэн ын буруутай үйлдэл биш. Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан эс үйлдэхүй гаргаж байна гэж үзсэн. Төрийн мэдээллийн сангаас лавлагаа тодорхойлолт гаргуулж авсан. Тэгэхэд 6 дугаар багт байрлах 60м2 хувийн орон сууц байгаа нь тогтоогддог. Газрын кадастрын нэгж *******барын тодорхойлолтыг гаргаж авахад яг өмнөхтэй ижил хариу гарсан. Барьцаа болон эрх түдгэлзүүлсэн асуудал, мөн төлбөр, татварын ямар нэг маргаан байдаггүй. Иргэн нь энэхүү газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн д Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар 891м2 газрыг ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч тус захирамжид иргэн д газар олгосон *******аар шийдвэр байхгүй байна. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэрээг шинэчилж өгөх хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй *******аар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан буюу 2016 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргаагүй байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газрын эзэмших эрх дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу давуу эрхтэй гэж дурдсан байдаг боловч тус заалт нь газрыг хууль ёсоор эзэмшиж буй этгээдэд хамааралтай. Гэтэл нэхэмжлэгч д 2016 оноос хойш тухайн газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулаагүй тул хууль ёсоор эзэмшиж байсан нь тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ба*******сан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болсон. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байхыг шаарддаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн нь газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргад хандаж “инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших” *******аар ямар нэгэн хүсэлт, өргөдөл гаргаагүй байна. Иймд аймгийн Засаг даргын эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор тухайн шатны Засаг даргад сунгуулах хүсэлтээ гаргах хуулийн зохицуулалтыг биелүүлээгүй ба аймгийн Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрхийг шийдвэрлэх эрх нь тухайн шатны Засаг даргад байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамж, шийдвэр олдоогүй, гэтэл 15 жилээс илүү хугацаагаар одоог хүртэл газрыг эзэмшиж байна гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлөөр энэ асуудал яригдах ёстой юм. Анх олгосон жилийн хугацаагаар газрыг ашиглуулсан. Хугацаа сунгах хүсэлтээ гаргаж өгөөгүй учраас дахин сунгагдаагүй. Яг тухайн газар нь төв магистрал шугамын түвшинд байршсан газар байдаг. Мөн СМУ хороолол нь цаашид дахин төлөвлөлт хийгдэх ёстой болж байгаа. Тиймээс аль ч иргэнд дахин үргэлжлүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй гэдэг үзэл баримтлалтай явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд газар эзэмших эрх аваад маргааш нь сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой мэт зүйл яриад байх юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон жил 30-аас доошгүй хоногийн өмнө гаргах ёстой байдаг юм. Хуулийг гуйвуулан тайлбарлаж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахтай холбоотой асуудал одоо яригдаж байна. Сунгах гэхээр уг газрыг хугацаандаа эзэмшээд дуусгавар болсон байна. Мөн өөр газарт газар эзэмшиж байсан бол сунгаж шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч яг төв магистрал дээр байршсан, мөн дахин төлөвлөлтөд багтсан хэсэгт багтаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан ... аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсоор эзэмшиж байгаа Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод байрлах 975 м2 хэмжээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг ба*******гаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл[1] ирүүлсэн боловч, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “...Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсоор эзэмшиж байгаа Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод байрлах 975 м2 газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” хэмээн тодруулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод оршин суудаг бөгөөд уг тоотын газрыг зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа. Дээрх газрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 тоот захирамжийн дагуу Х 2501 дугаар гэрчилгээгээр “Ахуйн зориулалт”-аар эзэмшиж эхэлсэн. Мөн 2001.06.20-ны өдөр 07/14/00292 дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авч, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан. Энэхүү газарт барьсан хувийн орон сууцны тоосгон байшиндаа 2006.02.07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоот гэрчилгээг авч 1996-2002 оны хооронд 26 жил амьдран сууж байна. 2014.04.07-нд эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гаргуулж, эдлэн газрын улсын тоо бүртгэлд бүртгүүлэн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. 2001.06.20-ны өдрийн “Газар эзэмших гэрээ”-ний 15 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2010.12.02-ны өдөр 07/14/00292 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг шинэчилж өгөх хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй, 2019.07.22, 2020.11.03-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, 2020.05.10, 2022.02.17-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад нийт 5 удаа тус тус хүсэлт гаргасан” гэж тайлбарладаг.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: “... Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн д Хэрлэн сумын Засаг даргын 1997.11.28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар 891 м2 газрыг ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч тус захирамжид иргэн д газар олгосон *******аар шийдвэр байхгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахтай холбоотой асуудал одоо яригдаж байна. Сунгах гэхээр уг газрыг хугацаандаа эзэмшээд дуусгавар болсон байна. Мөн өөр газарт газар эзэмшиж байсан бол сунгаж шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч яг төв магистрал дээр байршсан, мөн дахин төлөвлөлтөд багтсан” гэж маргадаг.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 279 дүгээр захирамжийн хавсралтаар нэр бүхий иргэдэд ахуйн зориулалтаар 0.07 га хүртэл газрыг эзэмшүүлжээ.[2]
Дээрхи захирамжийг үндэслэн иргэн ******* нь Х 2501 дугаар гэрчилгээгээр “Ахуйн зориулалт”-аар 10 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн мөн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 07/14/00292 дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авч, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан.[3]
Мөн дээрхи газар дээр хувийн орон сууцны зориулалттай тоосгон байшин барьж, 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дугаартай гэрчилгээг авсан нь эрхийн улсын гэрчилгээ, фото зураг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.[4]
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д ”Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ”, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хуульчилжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжийг үндэслэн иргэн *******д Х 2501 дугаартай гэрчилгээг, мөн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 07/14/00292 дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан мөртлөө дээрхи захирамжаар иргэн д газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй, ...харин төрийн эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой.
Мөн нэхэмжлэгч нь 2002 онд батлагдаж 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Газрын тухай хуулийн дагуу 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-ний 15 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрээг шинэчилж өгөх хүсэлтийг, мөн 2019 оны 07 дугаар сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2020 оны 05 дугаар сарын 10, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт гаргасан байхад хариу өгч зохих журмын дагуу шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.[5]
Өөрөөр хэлбэл тухайн иргэний Төрийн аливаа байгууллагад албан ёсоор гаргасан хүсэлтэд хариу өгөх, гаргасан өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, ямар албан тушаалтанд хаана хэрхэн хандах *******аар зөвлөж хариуг албан ёсоор өгөх нь Төрийн байгууллагын үүрэг юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль ёсоор эзэмшиж байгаа Хэрлэн сумын ******* баг, Ивээлийн ******* тоотод байрлах 975 м2 хэмжээтэй газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ