| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ц.Мөнх-*******э
Шүүгдэгч Г.*******-*******э
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******-*******эд холбогдох *******2000000112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, тэй, , ам бүл , ийн хамт аймгийн сумын баг, т -*** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******-*******э /РД: ЕВ9**************11/
Шүүгдэгч Г.*******-*******э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 20******* оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнийн 05 цагийн үед аймгийн сумын багийн нутаг руу дамжин өнгөрөх гүүрний ойролцоо С.гийн эзэмшлийн - улсын дугаартай загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ дахин жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Г.*******-*******э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь 20******* оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 14 дугаартай шийтгэврээр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******-*******э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 20******* оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнийн 05 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж аймгийн сумын багийн нутаг руу дамжин өнгөрөх гүүрний ойролцоо С.гийн эзэмшлийн - улсын дугаартай загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн гэрч А.гийн “... Тухайн өдөр буюу 20******* оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз , *******-*******э, бид 4 наадмын хаалтын тоглолт үзчихээд орой 00 цаг өнгөрч байх үед г *******-ийн машинаар аралд гэрт нь хүргэж өгчхөөд *******-*******э өөрийнхөө машинаар бид хоёрыг гэрт хүргэж өгөхөөр явж байсан. Тэгээд замдаа бид ярилцаад пиво уухаар болоод баазын “Гэрэлт” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво ширхгийг аваад баазын урд талд ын эрэг дээр очсон. Тэгээд бид гурав тухайн пивыг уугаад байж байтал цаг 04 цаг орчим болж байсан тэгсэн Г.*******-*******ийн жирэмсэн байсан бөгөөд залгаад өвдөөд базлаад байна гэж утсаар ярьсан. Тэгээд Г.*******-*******э явахаар болоод ын эрэг дээрээс бид хөдөлсөн манай гэр яг зам дагуу байдаг болохоор би гэрийнхээ гадаа буугаад үлдээд харин , Г.*******-*******э нар гийнх руу явцгаасан. Бид нэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй том пивыг хувааж уусан байсан. Г.*******-*******э баазын урд талын ын эрэг дээр очих хүртлээ эрүүл байсан харин дээр очоод пиво уусан байсан. Тухайн үед Г.*******-*******э өөрийнхөө эзэмшлийн “ist” машиныг жолоодон явж байсан. Г.*******-*******э баазын ын эргээс машинаа бариад намайг зам дагуу буулгачхаад аралд байдаг гэр рүүгээ явсан. Г.*******-*******ийг цагдаад баригдсаны дараа ээс нь үнэмлэхгүй гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.гийн “...Тухайн өдөр ...Г.*******-*******э манай найз , нарыг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би гэртээ байж байсан шөнө 05 цаг өнгөрч байх үед миний гэдэс базалж өвдөөд байхаар нь би нөхөр Г.*******-*******эд залгаж хэлсэн тухайн үед манай нөхөр за одоо очлоо гэж хэлсэн бөгөөд гэр рүүгээ ирэх замдаа цагдаад баригдсан байсан. намайг шөнө 01 цагийн үед нөхөр Г.*******-*******э рүү залгах үед манай нөхөр , бид баазын дээр ууж байна гэж хэлж байсан. Манай нөхөр Г.*******-*******э нь 20******* оны 04 дүгээр сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Цагдаад баригдчихсан байх үед нь би очиж авсан бөгөөд манай нөхөр Г.*******-*******э би жолоодож явсан гэж хэлсэн мөн тухайн замын цагдаа Г.*******-*******ийг жолоо барьж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.-ын “...үүрээр буюу 20******* оны 07 дугаар сарын 12-ны 06 цаг өнгөрч байх үед цагдаагийн ахлагч Б.ы хамт Жинст багийн нутаг дэвсгэрт байх 4 замын гэрлэн дохиотой уулзвараас багийн нутаг руу дамжин өнгөрөх гүүр гараад хяналт шалгалт хийж байхад үед - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн газарт авчирч согтолтын зэргийг шалгах үед 2,44%-н согтолттой гарсан. Тиймээс Г.*******-*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг саатуулсан. Намайг тухайн тээврийн хэрэгслийг шалгах үед Г.*******-*******э гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан...” гэсэн мэдүүлгээр,
20******* оны 07 дугаар сарын 12-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “…Г.*******-*******ийг Alcotest багаж ашиглан шалгахад 2.44% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо…” гэсэн хэсгээр болон мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болоо.
Шүүгдэгч Г.*******-*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн 20******* оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 14 дугаартай шийтгэвэр нь хүчин төгөлдөр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Мон Улсын Замын хөдөлгөөн дүрмийн .7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заажээ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Шүүгдэгч Г.*******-*******э нь 20******* оны 07 дугаар сарын 12-ны өглөө эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн аймгийн сумын багийн дамжин өнгөрөх гүүрний ойролцоо С.гийн эзэмшлийн - улсын дугаартай загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч Г.*******-*******э нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Г.*******-*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хангагджээ.
Шүүгдэгч Г.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.*******-*******эд прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******-*******эд оногдуулсан 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард *******0,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******-*******э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 6. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******-*******ийг Эрүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******-*******эд оногдуулсан 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард *******0,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-*******э нь 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /100 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Г.*******-*******эд 20******* оны 07 дугаар сарын 0-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Г.*******-*******э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА