Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 71

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                              А.Энхт

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           А.Отгонбаяр

Хохирогч                                                       Т.Д*******

Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь  хэсэгт заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б******* овогт Д******* Э******* холбогдох 201618000314 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Монгол улсын иргэн, 1** оны 1* дугаар сарын **-ны өдөр Д******* аймгийн С******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр  хүүхдүүдийн хамт У******* хот, Н******* дүүрэг, **-р хороо, 3** тоотод оршин суух хаягтай, “О*******” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, 2011 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Д******* Э /Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Э нь ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 11 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр “Элээтийн ам” гэх газар уул уурхай, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг “О***” ХХК-ийн дээж авагч Д.Т мөсөнд дарагдаж нас барсан байх тул “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:... Юуны өмнө манай байгууллагын болон миний зүгээс хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. Тухайн өдөр жижүүртэй байсан ажилчид өглөө хөдөлмөр хамгааллын заавартайгаа танилцаад гарын үсэг зурсан. Ажилчид ажилдаа гарсны дараа Тг мөсөнд даруулсан гээд эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэгээд би эмнэлэг рүү очиход эмнэлгийн үзлэг хийгээд моорогт оруулсан байсан гэв.

2. Хохирогч Т.Д*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2016 оны 11 дүгээр сарын 01-нд ажилтай байсан. 10 цаг өнгөрч байхад зөндөө хүн, манай дүү залгасан байсан. Тэгэхээр нь эргээд ярьсан чинь манай дүү  “ээжтэй ярьсан юм уу? бие нь муу байгаа юм шиг байна” гэж хэлэхээр нь сандраад ярьдаг дугаар руу нь залгасан чинь нэг хүн аваад “ээж нь өнгөрчихлөө” гээд тасалчихсан. Тэгээд манай дүү нар ирээд юу болов, яав гээд асуусан чинь “мөсөнд дарагдчихсан” гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө, ээжийнхээ эгчтэй хамт Ерөө сум руу ирсэн чинь задлан шинжилгээнд орсон байсан. Тэгээд гадны нөлөөтэй гэж хэлж байсан. Тэгээд манай ах дүү нар ирээд Б руу авч яваад ажил явдлыг нь хийсэн гэв.

3. Хохирогч Т.Д*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Миний төрсөн ээж болох Д Т нь 1971 оны 10 сарын 06-ны өдөр Б аймгийн Э суманд төрсөн, эцэг эхээс 5-лаа отгон хүүхэд. Б аймгийн “Дөвөнт” уурхайд 10 гаруй жил дээж авагч /угаагчаар/ ажиллаж байсан. Талийгаач “О*** м**” ХХК-д дээж авагчаар 2-3 жилийн өмнө ажилд орсон. Уг компани  алт олборлох үйл ажиллагаа явуулдаг учраас хөдөө ажил ихтэй байдаг. 2016 оны хавар шиг санагдаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт дээж авагчаар ажиллаж байсан. Тэр болгон ирээд байдаггүй хааяадаа утсаар ярьдаг. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын эхээр У******* хотод ирээд 3 хоноод буцсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Оргил мөнх” ХХК-наас “...биеийн байдал нь муу байна..” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр нас болохыг мэдлээ....гэх мэдүүлэг

4.Гэрч Д.Э 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би “Оргил мөнх” ХХК-д 5 жил ажиллаж байна. Уг ХХК-нь уул уурхайн үйл  ажиллагаа явуулдаг. Энэ оны 06 сарын сүүлээр Ерөө сумын Бугант тосгоны “Элитийн ам” нэртэй газар үйл “Р**” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллах болсон. Ажил үүргийн хуваарийн дагуу би нярав, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцаж ажилладаг. Ажилчдын шөнийн болон өдрийн гэсэн 1,2 дугаар ээлжтэй. Цагийн хуваарийн дагуу өгөө 08 цагаас 20 цаг хүртэл ажиллаад маргааш өглөөний 08 цаг хүртэл амардаг. 2016 оны 11 сарын 01-ний өглөө 08 цагт усан буун дээр С, дээж авагч буюу угаагчаар Т нар ажиллах хуваар гарсан. Ажлын өмнө хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, гарын үсэг зураад ажилдаа гардаг. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны 2 дэвтэр бүртгэдэг. Үүнд: 1. Дэлгэрэнгүй зааварчилгаа болох “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа”-ны дэвтэр14 хоног тутам ажилчдад харицсан ажил төрлөөс хамаарч өөр өөр дэлгэрэнгүй хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч бүртгэдэг. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн.

2. Гүйцэтгэх ажлын нын бүртгэл дээр ажилд гарч байгаа ажилчдын өдөр тутмын зааварчилга, ажиллах багаж, албан тушаал, гүйцэтгэх ажлын хугацааг танилцуулж зааварчилгаа өгдөг. 2016 оны 11 сарын 01-ний өдрийн ныг Б хийж гарын үсэг зуруулсан. Өдөр болгоны зааварчилгаанд би хяналт тавьдаг. Хэрэг учрал болох үед намайг засварын талбай дээр байхад дээж авагч Т мөсөнд дарагдаж, тосгоны эмнэлэг рүү явлаа гэж хэлсэн. Үүнийг сонсоод очиход усан буун дээр тогтсон мөс нурж угаагч Т, усан бууч С нар дарагдсан байсан. Усан бууны зүүн хажуу талд хүйтэн жаварнаас сэргийлж цэнхэр өнгийн гялгар уутан бүтээлэг бүхий хучлага  байсан. Ингэж хийхээр угаач , усан бууч нарт ажил хийхэд дулаахан, нөмөртэй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 20-нд браьсан. Усан буунаас цацарсан ус тогтож мөсөн бүрхүүл үүсээд нурсан асуудал боллоо...гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас /

 5.Гэрч Д.А 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Манай ХХК-ний хөдөлмөр аюулгүй ажиллагааг Д.Э харицаж ажилладаг. Ажилчдад 14 хоног тутамд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга, сургалт ордог. Харин ээлж солиход, ажилд гарах бүхрд өдөр тутам зааварчилга бид нарт өгч бүртгэдэг. Бүртгэлийн ягаан өнгийн 2 дэвтэр байдаг. Өдөр тутмын зааварчилгааны дэвтэр нь нын дэвтэр гэж байгаа. 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ажилд гарахын өмнө ныг Б ах хийж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Э ах өгсөн. Талийгаач Т тухайн өдөр ажилд гарсан учраас бүгдэд нь гарын үсэг зуруулж, зааварчилгаатай танилцсан.... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

6.Гэрч Н.Д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Манай ХХК-ний хөдөлмөр аюулгүй ажиллагааг Д.Э харицаж ажилладаг. 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ажилд гарахын өмнө ныг Б ах хийж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Э ах өгсөн. Талийгаач Т тухайн өдөр ажилд гарсан учраас бүгдэд нь гарын үсэг зуруулж, зааварчилгаатай танилцсан.... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

7.Гэрч Н.Д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Манай ХХК-ний хөдөлмөр аюулгүй ажиллагааг Д.Э харицаж ажилладаг. 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ажилд гарахын өмнө ныг Б ах хийж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Э ах өгсөн. Талийгаач Т тухайн өдөр ажилд гарсан учраас бүгдэд нь гарын үсэг зуруулж, зааварчилгаатай танилцсан.... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

8.Гэрч Г.С 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 11 сарын 01-ний өдөр миний бие жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр 11 цаг 20 минутанд хүлээн авахад “.. биеийн байдал хүнд хүн ирлээ...” гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед эмнэлгийн хүлээн авахад үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон, өөрөөр хэлбэл нас барсан 40 орчим насны эмэгтэй хүн ирсэн. Гадна үзлэгээр духны баруун урд талд босоо чиглэлтэй өнгөц зүссэн шарх, баруун хөлний дунд чөмөг далд хугарсан, арьсан доороо их хэмжээний цус хурсан байдалтай байсан. Талийгаачийн цээжний хөндийг үзээгүй учраас хавирга хугарсан, гэмтсэн болохыг мэдэхгүй...... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

9.Гэрч П.Б 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 11 сарын 01-ний өдөр усан буу дээр очиход усан буучин 1, уурхайн дарга Билэгдэмбэрэл, Б, Б залуучууд наана нь зогсож байсан. Усан бууруу онгойлгоогүй байхад нь орж, ойртож болохгүй. Дээж авагч , усан буучин хоёр хамт орж лац, авсны дараа дээж авагч ажлаа хийж баяжмалаа нарийсгаж угаалт хийж авдаг. Үүний дагуу лац авсны дараа талийгаач Т усан бууч залуугийн хамт дотогшоо усан буу руу орсон. Би машиндаа сууж тамхи татаад сууж байхад усан бууны хажууд байх хучлага мөсөө даахгүй цөмөрсөн. Дотогшоо ороод усан буучин С залууг гаргаж рээд буцаад Тг хайж олоод даруулсан байдалтай байхад нь гаргаж ирсэн. Би судасны цохилтыг нь үзэхэд судасны цохилт байгаагүй, ажилчид Бугант тосгоны эрүүл мэндийн төв рүү яаралтай авч явсан..... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

10.Гэрч Ц.Б 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ээлж солилцож өдрийн 1-р ээлжээр усан буучнаар С, дээж авагч Т нар ажилласан. Намайг усан буу дээр очиход усан бууны хучлагны гадаа М, Б хоёр зогсож байсан. Намайг очоод удаагүй байхад хучлага дотогшоогоо цөмөрч мөс дотогш унасан. Нурсны дараа ороход усан бууч Сын хөл орчим мөсөнд дарагдсан байдалтай байсан, талийгаач харагдаагүй, талийгаачийг Б өргөж гаргаж ирсэн. Толгойн дух орчмоос нь цус гарч харагдсан. Бид нар тосгоны төв рүү эмнэлэг рүү явахад талийгаачийг эмч үзээд нас барсан болохыг хэлсэн..... гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

11.Гэрч А.М 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ээлж солилцож өдрийн 1-р ээлжээр усан буучнаар С, дээж авагч Т, хяналт тавихаар миний бие Бын хамт ажилласан. Өдөр 11 цаг орчим “Рич мөнх” ХХК-ийн дэд захирал Б хүрч ирээд усан буны лац, цоожийг онгойлгосон. Үүний дараа дээж авагч Т, усан бууч С нарын хамт усан бууны баяжмал шороо дамжих /шлиз/ авч угаагч угаагч дотогш ороход удалгүй дээр нь байсан цэнхэр өнгийн гялгар уутан хучлага нурж хүчтэй чимээ гарсан. Хучлаганы орой хэсэг бүхэлдээ урагдаж, мөс дотогш цөмөрсөн. С усан бууны урд хэсэг мөсөнд цээж хэсгээрээ дарагдсан байдалтай хэвтэж байсан, талийгаач экскүбрийн хажуухан талд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Толгойн дух орчмоос цус гарч байсан. Талийгаачийг бид нар өргөөд гаргаад ирэхэд ухаангүй байсан тосгоны төв рүү эмнэлэг рүү явахад талийгаачийг эмч үзээд нас барсан болохыг хэлсэн....  гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

12.Гэрч Р.Бын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 11 сарын 01-ний өглөөний 08 цагт ээлж солилцож өдрийн 1-р ээлжээр усан буучнаар С, дээж авагч Т, хяналт тавихаар миний бие Бын хамт ажилласан. Өдөр 11 цаг орчим “Р* м*” ХХК-ийн дэд захирал Б хүрч ирээд усан буны лац, цоожийг онгойлгосон. Үүний дараа дээж авагч Т, усан бууч С нарын хамт усан бууны баяжмал шороо дамжих /шлиз/ авч угаагч угаагч дотогш ороход удалгүй дээр нь байсан цэхнэр өнгийн гялгар уутан хучлага нурж хүчтэй чимээ гарсан. Хучлаганы орой хэсэг бүхэлдээ урагдаж, мөс дотогш цөмөрсөн. С усан бууны урд хэсэг мөсөнд цээж хэсгээрээ дарагдсан байдалтай хэвтэж байсан, талийгаач экскүбрийн хажуухан талд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Толгойн дух орчмоос цус гарч байсан. Талийгаачийг бид нар өргөөд гаргаад ирэхэд ухаангүй байсан тосгоны төв рүү эмнэлэг рүү явахад талийгаачийг эмч үзээд нас барсан болохыг хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

13.Цогцосд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/

14.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №96 тоот:

1.Талийгаач Д.Тгийн биед зүрх, үнхэлцэг хальсны урагдал, уушгины цоорол, элэг дэлүүний язрал, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт, баруун гуяны ил хугарал, баруун шанаа, баруун нүдний доод хэсэг, цээж, баруун гнд шарх, цээж зүүн гнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт дарагдлын улмаас үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Талийгаач Д.Т нь ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ.

5. Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

6.Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.

7. Талийгаач Д.Т нь хавсарсан олон гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.

8. Талийгаач Д.Т нь В(III)  бүлгийн цустай байжээ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

15.Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №18-06-018/45 тоот:

1.Хариулт: Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зйүлийн 2.1.1-д заасан заалтын дагуу ажилтан Д.Т нь ажилын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон тул үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хариулт: Ажилтан Д.Т нь хучлага дээр зузаан мөс тогтож нурж дарагдах нөхцөл бий болсон байхад ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэлгүй ажил үүргээ гүйцэтгэж өөрийгөө аюул эрсдэлд учруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.7 дахь заалтуудыг зөрчсөн байна.

3.Хариулт: “О*******” трейд ХХК –ийн уул уурхайн захирлын 2016 оны №35 тушаалаар Д.Эыг Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан менежерээр томилсон байна.

4.Хариулт: Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хөдөлмөрийни аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмуудыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

16.Шинжээч Д.М 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Дээж авагч Д.Т, Ө.С нар нь эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, энэ талаараа удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй мөртлөө ажил үүргээ гүйцэтгэж осол гарахад нөлөөлсөн. Иймд Д.Т, Ө.С нарын буруугаас үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

17.“Рич мөнх” ХХК болон “Оргил мөнх” ХХК-ийн хооронд байгуулсан туслан гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 53-93 дугаар хуудас/

18.Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №05/078/12тоот:

1.Хариулт: Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М гаргасан №18-16-18/23 дугаартай дүгнэлт, 216 оны 09 сарын 01-ний өдрийн №18-06-18/45 дугаартай шижээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Хариулт: Осолдогч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ мөсөнд дарагдаж осолд оржээ. Иймд уг ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно.

3.Хариулт: Ил уурхайн дүрмийн  заалтуудыг зөрчсөн зүйл байхгүй байна.

4. Хариулт: Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...гэх дүгнэлт 

/хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/

19.Шинжээч П.Б 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад талийгаач Д.Т, Ө.С нарт ажлын хамгаалах хувцас хэрэгсэл олгосон баримт авагдсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байна. Тухайн осол гарах үед компаниас олгосон ажлын хувцас, хэрэглэлийг хэрэглээгүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-ыг Д.Т, Ө.С нар зөрчсөн гэж үзэхээр байна. Н бол ажилтны ямар ажил хийхийг зааж өгсөн баримт юм. Аюулгүй ажиллагааны зааварчилга тухайн над заасан ажлыг яаж аюулгүй гүйцэтгэхийг зааж өгсөн зааварчилгыг хэлнэ. Хавтатс хэргийн материалтай танилцахад тухайн ажлыг гүйцэтгэх буюу алт олборлох тоног төхөөрөмж дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг журамд заасны дагуу олгосон байдаг. Талийгаач Д.Т, хохирогч Ө.С нар нь эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг ажил олгогчид мэдээлээгүй учраас шаардлагатай арга хэмжээ буюу тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй байсан байна. Хэрэв мэдээлсэн бол тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, авулыг устгах, тухайн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 26 дахь зүйл нь уулын аюулгүй ажиллагаатай холбоотой заалт юм. Хэрэгт авагдсан нөхцөл байдал уг үзаалтанд хамаарахгүй. Хэрэгт авагдсан нөхцөл байдалтай танилцаж Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүрэг зөрчсөн гэх нөхцөл байдал үндэслэл тогтоогдоогүй байна.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/

20.Шинжээч С.Б 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад талийгаач Д.Т, Ө.С нарт ажлын хамгаалах хувцас хэрэгсэл олгосон баримт авагдсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байна. Тухайн осол гарах үед компаниас олгосон ажлын хувцас, хэрэглэлийг хэрэглээгүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-ыг Д.Т, Ө.С нар зөрчсөн гэж үзэхээр байна. Н бол ажилтны ямар ажил хийхийг зааж өгсөн баримт юм. Аюулгүй ажиллагааны зааварчилга тухайн над заасан ажлыг яаж аюулгүй гүйцэтгэхийг зааж өгсөн зааварчилгыг хэлнэ. Хавтатс хэргийн материалтай танилцахад тухайн ажлыг гүйцэтгэх буюу алт олборлох тоног төхөөрөмж дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг журамд заасны дагуу олгосон байдаг. Ийм учраас тухайн ажлыг гүйцэтгэх аюулгүй ажиллагааны зааврыг ажил олгогч өгсөн, ажилтан нь авсан гэх үндэслэлтэй гэж үзэхээр байна. Ийм учраас Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилллагааны зааварчилгад бүрэн нийцсэн гэж үзэж байна. Талийгаач Д.Т, хохирогч Ө.С нар нь эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг ажил олгогчид мэдээлээгүй учраас шаардлагатай арга хэмжээ буюу тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй байсан байна. Хэрэв мэдээлсэн бол тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, авулыг устгах, тухайн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 26 дахь зүйл нь уулын аюулгүй ажиллагаатай холбоотой заалт юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал уг үзаалтанд хамаарахгүй. Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдалтай танилцаж Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүрэг зөрчсөн гэх нөхцөл байдал үндэслэл тогтоогдоогүй. Учир нь хавтаст хэргийн материалд үндэслэж дээрх дүгнэлтийг гаргаж байгаа болно...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/

21.Шинжээч Т.Б 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад талийгаач Д.Т, Ө.С нарт ажлын хамгаалах хувцас хэрэгсэл олгосон баримт авагдсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байна. Тухайн осол гарах үед компаниас олгосон ажлын хувцас, хэрэглэлийг хэрэглээгүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-ыг Д.Т, Ө.С нар зөрчсөн гэж үзэхээр байна. Н бол ажилтны ямар ажил хийхийг зааж өгсөн баримт юм. Аюулгүй ажиллагааны зааварчилга тухайн над заасан ажлыг яаж аюулгүй гүйцэтгэхийг зааж өгсөн зааварчилгыг хэлнэ. Хавтатс хэргийн материалтай танилцахад тухайн ажлыг гүйцэтгэх буюу алт олборлох тоног төхөөрөмж дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг журамд заасны дагуу олгосон байдаг. Ийм учраас тухайн ажлыг гүйцэтгэх аюулгүй ажиллагааны зааврыг ажил олгогч өгсөн, ажилтан нь авсан гэх үндэслэлтэй гэж үзэхээр байна. Ийм учраас Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилллагааны зааварчилгад бүрэн нийцсэн гэж үзэж байна. Талийгаач Д.Т, хохирогч Ө.С нар нь эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг ажил олгогчид мэдээлээгүй учраас шаардлагатай арга хэмжээ буюу тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй байсан байна. Хэрэв мэдээлсэн бол тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, авулыг устгах, тухайн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Осолдогч ажлын байрны хяналтыг гүйцэт хийгээгүйгээс үүсэж болох /мөс унах/ аюулыг мэдрээгүй байна. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 26 дахь зүйл нь уулын аюулгүй ажиллагаатай холбоотой заалт юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал уг үзаалтанд хамаарахгүй гэж үзэж болно. Хэргийн нөхцөл байдлаас харахад ажил олгогч хуульд заасан үүргээ зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байна. Байгалийн гэнэтийн үзэгдэл болж цасан бүрхүүл тогтон улмаар мөсжих нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааж тусгаагүй байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/

22.Шүүгдэгч Д.Э 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”....2016 оны 11 сарын 01-ний өглөө ажлын нтай хамт хөдлөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилласан. Энэ өдөр намайг засварын талбай дээр байхад дээж авагч Д.Т мөсөнд дарагдаж тосгоны эмнэлэг рүү явлаа гэж хэлсэн. Үүнийг сонсоод очиход усан буун дээр тогтсон мөс нурж угаагч Д.Т, усан бууч Ө.С нар дарагдсан байсан. Усан бууны зүүн хажуу талд хүйтэн жаварнаас сэргийлж цэнхэр өнгөтэй, гялгар уутан бүтээлэг бүхий хучлага барьсан. Ингэж хийхээр угаагч усан бууч нарт ажил хийхэд жавар салхинаас хамгаалж, нөмөртэй байдаг. Усан буунаас цацарсан ус тогтож мөсөн бүрхүүл үүсээд нурсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/

23.Шүүгдэгч Д.Э 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг

/хавтаст хэргийн 146 дугаар хуудас/

24.Шүүгдэгч Д.Э урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, таслан шимйдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 150,153 дугаар хуудас/ зэрэг болно.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн

                                             Шүүх дараахи дүгнэлт хийв.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б******* овгийн Д******* Эыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах “Оргил М** т**” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа “ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин хангуулах үүргээ биелүүлээ”-гүйгээс 2016 оны 11 сарын 01-ний өдөр тус компанийн дээж авагч ажилтай Д.Т мөсөнд дарагдаж нас барсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь  хэсэгт заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

       Шүүх Д.Э дээрхи үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход учир дутагдалтай гэж үзэв. Учир нь:

        Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон, гэм бурууг тогтоосон байдал бүрхэг, эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл “Оргил Мөнх трейд” ХХК-ийн ажилтан Д.Т нь 2016 оны 11 сарын 01-ний өдөр тус компаний алт угаагч усан бууны хэсгийг жавраас хамгаалж барьсан халхавчны орой дээр тогтож хөлдсөн мөс доош нь нурж унахад дарагдаж амь насаа алдсан нь хөдөлмөр хамгааллын инженертэй эрх зүйн шалтгаант холбоогүй байна. Шинжээчийн дүгнэлтээр “үйлдвэрлэлийн осол мөн” гэж байгаа ч энэ осолд хэн буруутай болох нь тогтоогдоогүй байна. Хөдөлмөр хамгааллын инженер Э “ажлын байрны тодорхойлолт” хавтаст хэрэгт авагдаагүй нь түүний ажлын байрны чиг үүргийг таньж мэдэх боломжийг алдагдуулж, энэ чанараараа түүний гэм буруугийн талаар нотлох нөхцөл байдал бүдгэрсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад шүүгдэгчийг буруутгах талын баримт алга байна.

          Иймээс шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан ”нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шүүх хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч  Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байхаас гадна, эд мөрийн баримтаар хураагдсан “Оргил Мөнх трейд” ХХК-ийн Гүйцэтгэх ажлын н, Уул уурхайн салбар 2016” гэсэн хаягтай 1-184 хүртэл дугаарлагдсан хуудастай, “Хөдөлмөр хамгаалал аюулгүй зааварчилга 2016 он” гэсэн хаяглалтай 1-26  хүртэл дугаарласан хуудастай дэвтэр зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

            Хохирогчоос нэхэмжлэл гаргаагүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1, 283, 284,  286,  290 дүгээр зүйлийн 290.4, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 201618000314 дугаартай Эрүүгийн хэргийн шүүгдэгч Б******* овгийн Д******* Д.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-д заасан “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Оргил Мөнх трейд” ХХК-ийн Гүйцэтгэх ажлын н, Уул уурхайн салбар 2016” гэсэн хаягтай 1-184 хүртэл дугаарлагдсан хуудастай, ягаан хавтастай дэвтэр 1 ширхэг, “Хөдөлмөр хамгаалал аюулгүй зааварчилга 2016 он” гэж хаягласан нүүртэй, 1-26  хүртэл дугаарласан хуудастай, ягаан хавтастай дэвтэр 1 ширхэгийг тус тус  эзэмшигчид нь буцаан олгосугай.

3.Цагаатгагдсан этгээд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

4.Д.Э******* урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл, тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ