| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2017/00415/И |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 29
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: Ө ХХК
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 7.218.816 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай н 2017 11 дүгээр 14-ний , 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Г нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...ХК-нд Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Уг өдрөөс хойш тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ гүйцэтгэх захиралд гаргасан. Гэвч уг хүсэлтийг гаргах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргыг татан авчирч Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилсон тул чамайг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилох боломжгүй, эсвэл гэртээ суугаад цалингаа авах гэсэн боломжийг олгож байна гэсэн хариултыг амаар хэлсэн. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх хуулиар олгогдсон хугацаанд уг эрхээ дуустал гүйцэд эдлэх эсэх, эсхүл заавал 3 жилийн хугацаагаа дуусгахгүйгээр өмнө нь ажилдаа эргэн орох нь тухайн эхийн хувийн зохион байгуулалтын асуудал билээ. Түүнчлэн хуульд заавал хүүхэд асрах 3 жилийн хугацааг дуусгаж байж ажилд орох талаар зохицуулаагүй. ...ХК-ийн захиралтай ажилдаа эргэн орох талаар удаа дараа очиж уулзахад 2017 оны 09 дүгээр сарын 28-нд ажилд орох өргөдлийн хариуг шийдвэрлэхийг 30 хоногоор сунгасан тухай албан бичиг өгсөн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ..Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөө боловсруулж эхэлсэн, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох болсонтой холбогдуулан тодорхой хугацаагаар хуучин албан тушаалд нь томилох боломжгүй тул бизнес төлөвлөгөө батлагдах хүртэл түр хугацаагаар хүлээнэ үү. Энэ хугацаанд одоо байгаа сул орон тоон дээр, үндсэн цалин бууруулахгүйгээр ажиллана уу гэсэн хариу өгсөн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Учир нь: Миний бие 2013 оны 06 дугаар сарын 10-нд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд хугацаагүй байгуулсан. Уг ажил албан тушаал нь байнгын ажлын байр. Уг албан тушаал одоо хэвээр байгаа бөгөөд ямар нэгэн цомхотголд орсон зүйлгүй, намайг жирэмсний амралттай байх хугацаанд өөр хүн түр ажиллаж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах-аар заасан. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан байхад ажил олгогч үндэслэлгүйгээр ирээдүйд болох гэж буй бизнес төлөвлөгөө гэх үндэслэл зааж, албан ёсоор байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй байхад намайг ажил албан тушаалд томилох боломжгүй гэж хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн албан бичигтээ сул орон тоон дээр үндсэн цалин бууруулахгүйгээр ажиллах санал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, 106.2-т заасныг ноцтой зөрчиж байна. Учир нь миний ажиллаж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь одоо ч хэвээр байхад яагаад ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг дур мэдэн өөрчлөх гэж байгаа нь үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор мөн цап бүр үндсэн цалингийн 20-30 хувиар үр дүнгийн урамшууллыг тус байгууллагын удирдлагад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцож олгож өгнө үү. Учир нь ажилтан би хуулийн дагуу хэвийн ажилдаа орсон байсан бол ажил үүргээ үргэлжлүүлэн ажиллаж цалин хөлсөө авах байсан. Гэтэл энэ эрхийг маань үндэслэлгүйгээр хаан боосноос одоо болтол цалин хөлс авч чадахгүйд хүрсэн нь ажил олгогчийн буруу. Ажил олгогч намайг хуулийн хугацаанд ажилд эгүүлэн авах үүргээ эс биелүүлсэн үйлдлээс болж цалин хөлсгүй хохирч, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Иймд дундаж цалин хөлсийг жирэмсний амралт авахаас өмнөх 3 сарын цалингийн дунджаар тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар гаргуулж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ггийн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг хүргүүлж байна. 1. Ажил олгогч, нэхэмжпэгч М.Г нар Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 / энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай/ -д заасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 02 өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Уг гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусч хоёр тал дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул дахин нэг жилийн хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцон гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. /.... ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол ,.../-д заасан байдаг. Гэвч нэхэмжлэгч М.Г нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. /хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;/-д заасны дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. 2. Манай компанийн захиргаа хүмүүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Гг ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс олгож, тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн байна. М.Г нь хүүхэд асрах чөлөөний өргөдөл ирүүлээгүй тул хүүхэд асрах чөлөө олгоогүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1. /Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно./-д заасан 120 хоногийн хугацаа дуусахад жирэмсний болон амаржсаны амралт авсан эх өөрөө хүсвэл чөлөө авах эрхтэй. Энэ нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. /Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно... /-д заасан байдаг. М.Г нь ажил олгогчид чөлөө авах тухай хүсэлт ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4. /... хүүхэд асрах чөлөөтэй байгаа/-д заасны дагуу ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хариуцагч талтай эвлэрэх хүсэлтгүй байна. 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...ХК-д анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаагүй байгуулан ажиллаж байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр жирэмсний амралт авах талаар өөрийн хүсэлтийг гаргасан. Үүнийг үндэслээд тушаал гарсан байдаг. Уг тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийг үндэслэж жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө хоёуланг оруулж тушаал гаргасан байдаг. Ажилдаа оръё гээд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл өгсөн, нийтдээ 5 удаа очиж уулзсан. Одоо миний оронд захиргааны дарга хийж байгаа хүн 6 цагаар борлуулалтын ажил хий гэсэн. Би тэр талаар зөвшөөрөөгүй. Нэг бол гэртээ суугаад цалингаа аваад яв гэж гүйцэтгэх захирал хэлсэн. Би тэр тал дээр санал нийцэхгүй байна. Гэртээ зүгээр суугаад цалин авна гэдэг бол ёс зүйгүй гэж үзэж байна. Одоо миний ажиллаж байгаа ажлын байр хадгалагдаж байгаа болохоор би ажилдаа орох хүсэлтээ гаргасан. Гэтэл намайг хуучин ажилдаа эргүүлэн орох боломжгүй, бизнес төлөвлөлт хийсний дараа хүний нөөц, хуулийн хэлтэс салгасны дараа тийшээ ажилд ор гэж хэлсэн. Би энэ талаар зөвшөөрөөгүй, тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Би хүүхэд асрах чөлөө ер нь бол авсан гэж үзэж байгаа. Гаргасан хүсэлтдээ би тодорхой хугацааны дараа ажилдаа орно гэсэн байгаа. Чөлөөг заавал бичгээр гаргах албагүй байгаа. Чөлөө авснаас хойш 9 хоногийн дараа төрсөн. Би чөлөөг авахдаа заавал бичгээр гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Ямар ч байсан амаар хэлж чөлөө авсан байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хууль зүйн дүгнэлтдээ: М.Гг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б/07 тушаалаар ...ХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогддог. Тэгээд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тогтоосон байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулна гэж заасан байдаг. Тус ажлын байранд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан байдаг. Тэгээд М.Ггийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 104 болон 106 дугаар зүйлүүдийг үндэслэн тушаал гаргасан байдаг. Ийнхүү М.Г нь амарч дуусаад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очиж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогчид өгсөн байдаг. Үүний дагуу ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэдэг үүднээс хүсэлтээ өгсөн боловч, байгууллагаас таны гаргасан хүсэлтийг сарын хугацаатай түр хойшлууллаа гэсэн байдаг. Эсвэл одоохондоо бүтэц орон тоотой холбоотойгоор шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг удаа дараалан өгсөн байдаг. Иймээс М.Гг үндсэн ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг болон 106 дугаар зүйлүүдийг үндэслэн М.Гд чөлөө олгосон байдаг. Тус зүйл заалт нь 104 дүгээр зүйл бол жирэмсний амралт, 106 дугаар зүйл бол хүүхэд асрах чөлөө хоёулаа авагдсан байдаг. Тухайн хүнийг амралттай байсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын маргаж байгаа зүйл бол ажил албан тушаалыг хадгалах, эргүүлэн авахтай холбоотой маргаан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт дээр маргаан үүссэн гэж ойлгож байна. Энэ дээр жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэсэн байдаг. Нэхэмжлэгч жирэмсний амралт авах хүсэлт өгсөн. Хүүхэд асрах чөлөөний хүсэлт өгөөгүй байдаг. Энэ нь ирүүлсэн бичиг баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн жирэмсний амралт авах хүсэлт өгснийг үндэслээд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тушаал гарсан байдаг. Энэ тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйл болон 106 дугаар зүйл, мөн Хөдөлмөрийн дотоод журам, хувийн өргөдлийг тус тус үндэслэн гэсэн байдаг. М.Гд жирэмсний амралт болон амаржсаны амралтыг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс олгож, уг өдрөөс захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаал байгаа. Манай зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзэж байна. Хангаж байгаа хэсгийг биелүүлсэн байгаа. 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар амаржсан эх хүүхэд асрах чөлөө хүссэн тохиолдолд чөлөөг олгоно гэсэн байдаг. Мөн М.Гг манай байгууллага ажилд авахгүй гэж хэлээгүй. Харин удаа дараа ирэх болгонд таны үндсэн цалинг багасгахгүйгээр өөр албан тушаал дээр ажиллах, эсвэл тодорхой хугацааны дараа өөр албан тушаалд томилж болох уу? гэсэн байдаг. Мөн албан ёсоор хүүхэд асрах чөлөө авагдаагүй болохоор ажил албан тушаалыг хэвээр хадгалах боломжгүй байсан юм. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйл болон, 106 дугаар зүйлийг үндэслээд гэсэн байгаа боловч, тушаалд ямар учраас ямар чөлөөг олгож байгааг дурдсан байх ёстой байдаг. Гэхдээ тушаалын үндэслэх хэсгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хүүхэд асрах чөлөө хүссэний дараа чөлөөг олгодог учраас өөр хүүхэд асрах талаар чөлөө хүссэний дараа чөлөөг олгоно гэж ойлгож байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэл /хх-1-3/, ...ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/519 дугаартай албан бичиг /хх-4/, М.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М.Ггийн нэр дээр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/, М.Ггийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбар /хх-9/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/67 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, ...ХК-ийн ажилчдын үндсэн цалингийн хуулбар /хх-13/, М.Ггийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захиргаанд гаргасан хүсэлтийн хуулбар /хх-14/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт /хх-15/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/488 дугаартай албан бичиг /хх-16/, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/607 дугаартай албан бичиг /хх-19/, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хариу тайлбар /хх-23-24/, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-25-26/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хуулбар /хх-27/, ЗУХэлтсийн дарга Мөнхцэцэгийн Ггийн 2016 оны цалингийн тодорхойлолт /хх-34/, М.Ггийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35-36/, албан томилолтын хуулбар /хх-38/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/28 дугаартай албан бичгийн хуулбар /хх-39-40/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-42/ зэргийг шинжлэн судлаад
Нэхэмжлэгч М.Г нь ...ХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 7.218.816 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Г нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ...ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/07 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд томилогдож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан байна.
Улмаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд 5 удаа ажил олгогчтой урьд эрхэлж байсан ажилдаа орох талаар уулзахад ... Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөө боловсруулж эхэлсэн, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох болсонтой холбогдуулан тодорхой хугацаагаар хуучин албан тушаалд нь томилох боломжгүй тул бизнес төлөвлөгөө батлагдах хүртэл түр хугацаагаар хүлээнэ үү. Энэ хугацаанд одоо байгаа сул орон тоон дээр, үндсэн цалин бууруулахгүйгээр ажиллана уу... гэсэн хариу өгч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Т.Жаргалсайхан нь 01/519 дугаартай мэдэгдлийг бичгээр өгч, урьд эрхэлж байсан ажилд ажиллуулаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож, талууд энэ талаар маргахгүй байна.
М.Г нь урьд эрхэлж байсан ажилд нь ажиллуулахгүй мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ж заасан хөөн хэлэлцэх х тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь ...албан ёсоор хүүхэд асрах чөлөө авагдаагүй болохоор ажил албан тушаалыг хэвээр хадгалах боломжгүй байсан...гэж маргаж байна. Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч бичгээр шийдвэр гаргах үүрэгтэй атал ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх заалтыг ажил олгогч зөрчсөн ба нэхэмжлэгч М.Г нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 1 нас 4 сартай /2 ихэр/ хүүхэдтэй байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн гэсэн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал үгүйсгээгүй болно.
Иймд ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас халсан үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой атал хууль зөрчиж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч М.Гг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох нь зүйтэй байна.
...ХК нь 2017 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 2014 12 08-ы дрийн б/77 뺺 байх Б.Дгийн 뺺 мөн нь зүйтэй байна.
М.Ггийн ажилгүй байсан хугацааны цалинг ажилтны ажилдаа орох хүсэлт гаргаж эхэлсэн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ба дээрхи хугацаанаас ажил олгогчийн хүлээж байна уу? гэсэн хариу өгч байсан хугацаанаас нэхэмжлэгчийн сонгосон 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7-д ... ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн 000096296 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сард 1.482.063 төгрөг, 5 дугаар сард 3.605.622 төгрөг, 6 дугаар сард 240.500 төгрөг нийт 5.328.185 төгрөг : 3 = 1 сарын дундаж цалин 1.776.061 төгрөг : 21.5 хоног = 82.607 төгрөг /нэг өдрийн цалин/ байна. Үүнээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 15 хоног, 10 дугаар сарын 20 хоног, 11 дүгээр сарын 22 хоног = 93 хоног * 82.607 төгрөг = 7.684.451 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар ажил олгогчид ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан ...ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/519 дугаартай албан бичиг /хх-4/, М.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/67 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, ...ХК-ийн ажилчдын үндсэн цалингийн хуулбар /хх-13/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/488 дугаартай албан бичиг /хх-16/, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/607 дугаартай албан бичиг /хх-19/, М.Ггийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт /хх-28/, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-25-26/, ...ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/38 дугаартай тушаалын хуулбар /хх-27/, ЗУХэлтсийн дарга Мөнхцэцэгийн Ггийн 2016 оны цалингийн тодорхойлолт /хх-34/, М.Ггийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35-36/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-42/ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болгож, 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М.Ггийн нэр дээр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/, М.Ггийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбар /хх-9/, М.Ггийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХД-ийн захиргаанд гаргасан хүсэлтийн хуулбар /хх-14/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт /хх-15/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, албан томилолтын хуулбар /хх-38/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/28 дугаартай албан бичгийн хуулбар /хх-39-40/ зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлнэ гэж зааснаар хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Боржгон овогт Мөнхцэцэгийн Гг ...ХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 7.682.451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г болон ажил олгогчийн 濿ж, болон эрүүл мэндийн даатгалын нөхөн ...ХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г нь улсын тэмдэгтийн хураамжид 130.451 төгрөг төлөхөөс чөлөөлж, хариуцагч ...ХК-иас 137.869 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР