Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2018/00023/И |
Дугаар | 129 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 129
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х... ХХК,
Хариуцагч: ...аймаг дахь...газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар ******* Өгаас 44.269.158 төгрөг гаргуулж Х...инд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэн явуулж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Төлбөр төлөгч ******* Өгийн өмчлөлийн ...аймгийн...сум...баг... тоот хаягт байрлах, 750м2 гэр бүлийн хэрэгцээний 72 м2 талбайтай хувийн сууц, гүний худаг, модон хашаа зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны
ФИЛЭНАМЭ \п \* МЭРГЭФОРМАТ Ц:\Усэрс\Дэлл\Доцумэнц\2018 оны 04 сарын 02 өдөр.доцx
өдрийн 10/28 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар гүйцэтгүүлж тус компанийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 891 дугаартай уг үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханшаар, зохих ёсоор тогтоогдоогүй буюу жишиг үнэлгээ, худалдан борлогдож байгаа үнэ зэрэгтэй харьцуулахад хэт өндөр тогтоогдсон. Тодруулбал: Зах зээлийн харьцуулалтын хандлагаар үнэлгээг тогтоохдоо зах зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсэн, харьцуулалт хийхээр сонгож авсан хөрөнгүүдийг зарахаар зарласан үнийг шууд зах зээлийн үнэ цэнийн суурь үнэ болгон авч хэлцэлд хүрэх хувийн бууралтыг тооцооллын эхэнд хийгээгүй, тооцооллын дунд хэсэгт тохируулахдаа хэлцэлд хүрэх хувийг 5 хувь бууруулсан нь хэт бага хувь. Барилгын хэмжээ, чанар байдал, ашиглалт, одоогийн нөхцөл, хөрвөх чадвар зэрэг хүчин зүйлсийг харгалзсан тохируулгуудыг бодитой хийгээгүй. Тооцоолол хийсэн тохируулгууд 5 хүртэлх хувиас ихгүй байгаа нь үнэ цэнийг өндөр тогтоох үндэслэл болсон байна. Гомдлын шаардлага: Хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханштай нийцэхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч дээрх байдлаар 83.856.000 /наян гурван сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хэрэгт хавсаргасан материалууд эх хувиараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа тул батапгаажуулах боломжгүй болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хөрөнгийн үнэлгээг бууруулах юм бол эвлэрч болно. Тухайн барьцаа хөрөнгө нь зах зээлийн үнээс хэт их өндөр байдлаар үнэлсэн гэж үзэж байгаа. Тухайн үнэлэгдсэн үнээр зах зээл дээр борлуулах ямар ч боломжгүй гэж нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, С.Онар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаар шүүгчийн захирамжаар Цэвэлбадамын Өгаас 44.269.158 төгрөг гаргуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16160364 дугаар гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Тус газраас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10/28 дугаар шинжээч томилох тогтоолоор төлбөр төлөгч Ц.Өгийн Өмнөговь аймаг Цогтцэций сумын ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгө үнэлгээний төв ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр шинжээчээр томилсон болно. Төлбөр төлөгч Ц.Өгийн Өмнөговь аймаг, Цогтцэций сумын ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгө үнэлгээний төв ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 891 дугаар албан бичгээр хөрөнгийн
үнэлгээг 83.856.000 төгрөгөөр тогтоон хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч Хас банкинд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01/2128 тоот албан бичгээр танилцуулсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учир тус шүүхэд гомдол гаргасан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээг бууруулах боломжгүй байгаа. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдсан болохоор эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Банкны төлбөр барагдуулах ажиллагаа явагдсан. 10 сард үнэлгээ хийлгэх тогтоол гараад 12 сард үнэлгээ хийгдэж гараад, тэр өдрөөс хойш 01 дүгээр сарын 12-ны өдөр үнэлгээ хийгдсэн тогтоол гарсан. Нэгэнт үнэлгээ хийгдсэн үнийн дүнг бууруулах боломжгүй байгаа. Үнэлгээтэй холбоотой асуудалыг үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс хойш зохих шатны байгууллагад хүсэлт гаргах журам байдаг байх гэж бодож байна. Сүүлд нь хэзээ хойно хугацаа хэтэрсэн хойно шүүхэд санал гомдол гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна. Цогтцэцийн салбараас үнэлгээний тайлан ирээгүй, танилцуулаагүй гэсэн тайлбар ирүүлсэн байгаа. Ямар нэгэн байдлаар үнэлгээг 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан үнэлгээг заавал танилцуулах ёстой байгаа. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг үнэлгээний тайлан, албан бичгийг Цогтцэций сум Хас банк ХХК-руу шуудангаар хүргүүлсэн байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/2128 дугаартай мэдэгдэлийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 291 дугаартай албан бичгийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Х...ны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Сийг албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай В/541 дугаартай, Х...ны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1813 дугаартай итгэмжлэлийн хуулбар, Х...ны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18/57 дугаартай албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгч Х... ХХК нь хариуцагч ...аймаг дахь...газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханштай нийцэхгүй байгаа гэж тайлбарласан ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Үнэлгээг бууруулах боломжгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдсан гэж маргасан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай захирамжаар Ц.Өгаас 44.269.158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х... ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Өгийн ...аймгийн...сум...баг... тоот хаягт байрлах, 750м2 гэр бүлийн хэрэгцээний 72 м2 талбайтай хувийн сууц, гүний худаг, модон хашаа зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж,шинжээчийн дүгнэлт гарсан болох нь талуудын бичгээр болон амаар гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцоно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж хуульд заасан журмыг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь шинжээч үнэлгээ тогтоохдоо Зах зээлийн харьцуулалтын хандлагаар үнэлгээг тогтоохдоо зах зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсэн, харьцуулалт хийхээр сонгож авсан хөрөнгүүдийг зарахаар зарласан үнийг шууд зах зээлийн үнэ цэнийн суурь үнэ болгон авч хэлцэлд хүрэх хувийн бууралтыг тооцооллын эхэнд хийгээгүй, тооцооллын дунд хэсэгт тохируулахдаа хэлцэлд хүрэх хувийг 5 хувь бууруулсан нь хэт бага хувь. Барилгын хэмжээ, чанар байдал, ашиглалт, одоогийн нөхцөл, хөрвөх чадвар зэрэг хүчин зүйлсийг харгалзсан тохируулгуудыг бодитой хийгээгүй. Тооцоолол хийсэн тохируулгууд 5 хүртэлх хувиас ихгүй байгаа нь үнэ цэнийг өндөр тогтоох үндэслэл болсон байна гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Х... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/2128 дугаартай мэдэгдэлийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 291 дугаартай албан бичгийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй зааснаар дээрх нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
Гуравдагч этгээд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогч Ц.Өгаас төлсөн байх тул буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аймаг дахь...газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Өгаас /КМ/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Ц.Өд буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР