Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2025          08           12                                       2025/ШЦТ/143

      

       ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2504002000170 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Саранзаяа

Улсын яллагч                                                Б.Халиунгоо

Шүүгдэгч                                                        С.******* нар оролцов.

онгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух хаягтай,

урьд *******, *******, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,

******* овгийн ******* ******* (РД:*******)

Шүүгдэгч С.******* нь согтуугаар хохирогч П. чих хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн орой 21 цагийн үед найз хамт 10 лааз пивийг “” баарны гадна талбайд суугаад нилээн согтоод шөнө 23 цагийн үед дотор орж 2 хундага виски захиалж уусан, согтоод тэй муудалцсан юм шиг байна лээ, ухаан орсон эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэх мэдүүлэг, (37-38, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч П. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн шөнө би найз нарын хамт “” бааранд пиво уугаад сууж байтал урьд нь хамт ажилладаг байсан зүс таних С.******* над дээр ирээд “хоёулаа гараад нэг уулзаадахъя” гэхээр нь гараад уулзаад зогсож байтал “та нар намайг хөгшөөн гэх болоогүй шүү” гээд намайг боогоод хана руу шахаад толгой хэсэг рүү 3 удаа мөргөөд “намайг *******ын бух” гэж мэдэх үү?” гэхээр нь би гарыг нь тавиулаад холдсон. Гэтэл араас ирээд миний зүүн чих рүү алгадаж цохьсон. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33),

Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бааранд байж байхад С.******* нь найз П.г хүзүүдэж аваад гараад явсан, араас нь гартал манай найзад агсам тавиад “*******ын бух гэж мэдэх үү” гээд заамдаж аваад 3-4 удаа мөргөхөд нь “би чамтай зүгээр л мэндэлсэн ш дээ” гэж хэлээд ууж байсан пивоо шидээд зугтааж байхад нь араас нь хөөгөөд Шинэ-Айл төвийн урд замд барьцалдаж аваад тэгээд удалгүй 2 тийш болж салаад байж байхад цагдаа ирээд тэр 2-ыг авч явсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9),

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... шууд заамдаад авсан, би “хөшгөөн одоо боль” гэж хэлэхэд “чи бид 2-ын хөгшин гэж ямар юм байсан юм бэ” гээд 3 удаа мөргөөд 1 удаа чих хавьцаа нь цохих шиг болсон, энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн, ална гээд хөөж байгаад амьсгаадаж зогсоод намайг “ална” гээд хөөгөөд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35),

Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “П.Лхагвсүрэнгийн биед хэнгэргэн хальсны цоорол, духны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл, Дээрх хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн 190 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-28),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “С.******* нь 3.11 хувийн согтолттой, хохирогч П. нь 0.86 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 6, 8),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “Хэрэг бүртгэлтийн 250400200 дугаартай хэрэгт “ ” ХХК-нийн “” баарны 2025 ны 6 дугаар сарын 03-ны шөнийн дотор талыг харуулсан хяналтын камерийн 18 секунд, 27 секунд, 14 секундын бичлэгүүд гадна талын хяналтын камерийн 3 минут 2 секундын бичлэгүүдийг хуулсан CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 21),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “С.******* нь хохирогч П.г гадна хана руу шахаж заамдан авч 3 удаа мөргөж, цааш зугтахад араас нь очиж баруун гараараа зүүн чих рүү нь 1 удаа цохиж байгаа дүрс бичлэгийг баримтжуулан авав” гэжээ (хх-ийн 19)

Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбарт “П. РД:УЮ97122412-ийн урьдчилсан онош “H72.2 Хэнгэргэн хальсны захын бусад цоорол” гэжээ (хх-ийн 26),

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд “П. РД:УЮ97122412 нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Амбулаторын тусламж үйлчилгээ 22.680 төгрөг” гэжээ (хх-ийн 45)

Хохирогч П. Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтэд “иний бие П. нь эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг С.*******оос авсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ (хх-ийн 59)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “С.******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 38, 68-87), 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай тогтоолд “******* ******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн 800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай” гэжээ. (хх-ийн 102)

Иргэний үнэмлэхний “******* овгийн ******* *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 12-18) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.*******ыг гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.******* нь согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч П.г “та нар намайг хөгшөөн гэж дуудах болоогүй шүү, намайг *******ын бух гэдгийг мэдэх үү” гэх зэргээр хэрүүл маргаан хийж, улмаар заамдаж байгаад түүний дух хэсэгт 3 удаа мөргөж, гараараа зүүн чих орчимд нь нэг удаа цохиж түүний биед хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна  мөрдөн байцаалтын шатанд хохирогч П. мэдүүлсэн “хана руу шахаад толгой руу 3 удаа мөргөж, баруун гараараа миний зүүн чих рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч О. “С.******* нь найз П.г хүзүүдэж аваад гараад явсан, араас нь гартал манай найзад агсам тавиад “*******ын бух гэж мэдэх үү” гээд заамдаж аваад 3-4 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б. “ 3 удаа мөргөөд 1 удаа чих хавьцаа нь цохих шиг болсон” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн хэнгэргэн хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №190 дугаартай дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.*******ын “хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан заамдаж байгаад дух хэсэгт нь 3 удаа мөргөх, үргэлжлүүлэн цохиж” дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байх бөгөөд шүүгдэгч С.******* нь тухайн үед хэрүүл маргааныг эхлүүлсэн ба хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч П. эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь хохирогч П. биед хэнгэргэн хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгүүд, амбулаторын үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс “эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байна. (хх-ийн 59)

Хохирогч П.Лхагвсасүрэн нь эрүүл мэндийн даатгалын сангаас 22.680 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх лавлагаагаар тогтоогдож  байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч П. эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан зардал болох 22.680 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн (хх-ийн 103) байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгчийн зүгээс “маргаагүй” болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

өн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа  нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.

Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ыг 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. С.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛАА