Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 269

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, овогт А.С/регистрийн дугаар КЮ/
 
Хариуцагч: ...ЗД/Н.Н/
 
Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Ү.Э, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
А.С нь Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулж Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай .
 
Нэхэмжлэгч А.С болон түүний өмгөөлөгч нар нь үйл баримтыг дараах байдлаар тайлбарлалаа:
 
Нэхэмжлэгч А.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А овогтой Сминий бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр анх томилогдон ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл ажил албан үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Ажил үүргээ аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу түүнд заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг тухайн жилд төсөвлөгдсөн төсөвт багтаан өөрийнхөө чин сэтгэлээр, хоёргүй сэтгэл гарган төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн ажилласан. Гэтэл 2016-2017 оны хооронд ажилласан жилийн үр дүнгийн гэрээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Д болон Өмнөговь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Энхцацрал нар гэрээний биелэлтийг дүгнэж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/13 тоот Засаг даргын захирамжаар гэрээг цуцалж, мэргэжлийн багшаар албан тушаал бууруулан ажиллуулахаар шийдвэр гарсныг миний бие 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардан аваад Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйл болон холбогдох бусад хуульд заасан эрхийнхээ хүрээнд доорх гомдлыг гаргаж байна. Учир нь: Аймгийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/13 тоот захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, иргэний миний эрх ашгийг ноцтой зөрчиж, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж үзэж байна Өөрөөр хэлбэл захирамж нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй учир Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн б/13 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. 1.Захирамжийн тэргүүн бүрдэл хэсэгт:....А.Сын хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулах тухай гэх зүйлийг тодотгон бичсэн байна. Үүнээс харахад  миний бие ажил албан тушаалынхаа хувьд төрийн албаны тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласаар ирсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан мэтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж гэсэн нь захирамжийг хүчингүй болгох нэг дэх үндэслэл болно. 2.Захирамжийн бичвэр бүрдэл хэсэг болох Захирамжлах хэсэгт үндэслэл болсон хэд хэдэн хуулийн заалтыг барьсан. 3.Эдгээр хуулийн заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан:.. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг үндэслэл болгосон. Миний хувьд энэхүү хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би эрүүл мэнд болон мэргэжил ур чадварын хувьд захирлын албан тушаалд томилогдох үеэсээ эхлэн зохих дүрэм журмын дагуу шалгалт өгч холбогдох хууль дүрмийг чанд сахин биелүүлж, ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, үнэнч шударгаар ажилласаар ирсэн. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэхдээ үндэслэлгүйгээр хэт эрх зүйн байдлыг дордуулан дүгнэж улмаар мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй гэж хийсвэрээр, ямар нэгэн нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр үр дүнгийн гэрээ дүгнэх журмын дагуу дүгнэж дүгнэлт гарсан эсэхийг эрх бүхий албан тушаалтан та бүхэн хянаж үзнэ үү. Мөн дээрх хуулийн заалт мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг хууль өөрөө шаарддаг. Гэтэл иргэн миний ажил үүрэгтэй холбогдуулан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ эрх бүхий мэргэжлийн байгууллагаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг тогтоож өгөөгүй атал энэхүү хуулийн зүйл хэсэг заалтыг үндэслэл болгосон нь захирамж хүчингүй болгох 2 дахь үндэслэл болно. Тухайн хичээлийн жилийн эцсийн ажлыг Өмнөговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын эрх бүхий албан тушаалтан миний ажлыг дүгнээд сайн ажилласан байна гэж дүгнэснээр миний бие цалингийн 40 хувийн урамшуулал авч ажилласан. Үүнээс үзвэл би ажил албан тушаалаа хуульд заасан дүрэм, журмын дагуу хангалттайгаар биелүүлж ирснийг нотлох юм. Гэтэл дээд удирдах албан тушаалтнууд гэрээг дүгнэхдээ хэт хувийн болоод намын ашиг сонирхлын хүрээнд үндэслэлгүйгээр дүгнэж, албан тушаал бууруулан ажиллуулах болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4.Захирамжлах хэсгийн бас нэг заалт бол Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь заалтыг үндэслэлээ болгосон. Энэ заалтаас үзвэл миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн гэрээний заалт барьж гэрээг цуцалсан нь байхгүй гэрээг бий болгож, хийсвэр байдлаар захирамжийнхаа үндэслэлийг болгосон нь хүчингүй болгох 3 дахь үндэслэл болж байна. 5.Миний биеийг захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөлгүйгээр шууд албан тушаал бууруулан ажиллуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна. Ажлаас чөлөөлсөн заалт байхгүй болно. Иймээс эрх бүхий албан тушаалтан та дээрх гомдолд дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн б/13 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн гомдлыг шүүхээр хянан хэлэлцэх хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан цалинг шүүх хуралдаан дээр нэхэмжлэх, улмаар ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж дараах мөнгөн дүнг нэхэмжилнэ. Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, хүчингүй болгосонтой холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилнэ. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаж өгсөн учраас өнөөдөр мөнгөн дүн эцсийн байдлаар тодотгож хэлж байна. 02 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 4 сар 15 хоногийн хугацааг ажилгүй байсан хугацааны цалин болгож 2.727.744 төгрөгийг нэхэмжилж байна. А.Сын сарын цалин нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 774.920 төгрөгийг авдаг. Үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад гар дээр 569.694 төгрөг олгогдохоор байдаг. Хэргийн хүрээнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргаж өгсөн байдаг учраас хуулийн хүрээнд хэдэн төгрөг гаргуулах ёстойг зохих хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэсэн зүйлийн нэмж хэлье. Захирамжийн үндэслэх хэсэгтэй санал нийлэхгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж зохих журмын дагуу үр дүнгийн гэрээг дүгнээд захирамж гарсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Манай талаас хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байна гэж үзэж байгаа. 2017 оны Б/27 дугаартай А.Стай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах тухай Засаг даргын захирамж гардаг. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2 дугаар зүйлүүд, 134 дугаартай тогтоол зэргийг үндэслэж захирамжилсан байдаг. Хариуцагч талаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ байгаа. Энэ 52 дугаартай хөдөлмөрийн гэрээ бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хугацаатай бөгөөд туршилтын хугацаагаар 6 сарын хугацаатай тохиролцож байгуулсан байдаг. 2016.04.19-ний өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байгаад Засаг даргын захирамжаар байнгын ажлын байранд томилогдсон байдаг. Эндээс харахад Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дахь хэсгийг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Иймд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байна. Тиймээс Засаг даргын захирамж үндэслэлгүй байна. Үр дүнгийн гэрээг хэн дүгнэх ёстой юм бэ? Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч л гэрээг дүгнэх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг нийгмийн бодлогын хэлтсийн дарга дүгнэсэн байдаг. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хэлтсийн даргын ажил үүргийг тодорхойлж өгөөд байдаг. Засаг даргын А/115 дугаартай тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн дарга засаг даргад хамаарах эрх үүргийг шууд шилжүүлэн авах эрх зүйн үндэслэл болохгүй. Төлөөлөлийн талаар Иргэний хуульд зааж өгсөн байгаа. Хууль буюу гэрээгээр бол тухайн эрх үүргээ шилжүүлж байгаа албан тушаалтан гарын үсгээ зурж өөрөө зөвшөөрч эрхээ шилжүүлсэн байхаар тусгагдсан. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын ажил үүрэг, эрх хэмжээ эрх үүргийг нь ямар эрх зүйн үндэслэлээр шилжүүлж авч байгааг хариуцагч тал тайлбарлах ёстой байх. Дүгнэх ёстой эрх бүхий субъект нь дүгнээгүй хуулиар эрх олгогдсон этгээд нь дүгнээгүй нь хууль бус болсон байна. Хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. 40.1.2 дахь хэсэг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн заалт байдаг. Ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ямар байдлаар нотлогдож байгаа юм бэ? Тогтоогдоогүй байхад ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж яриад байдаг. Ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг юутай уялдуулж тайлбарлаж байгаа юм бэ? байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн нь хууль бус байна. Тушаал нь ажлаас чөлөөлсөн заалт байхгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байнагэв.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна:
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Саас аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А.Сын хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулах тухай Б/13 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.С нь Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан юм. Түүнийг захирлын ажилд томилогдсон үе буюу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 52 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан. Тус гэрээнд ажил олгогчийг төлөөлж аймгийн Засаг дарга Б.Бадраа, ажилтныг төлөөлж А.С нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байр нь байнгын ажлын байр тул ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэнтэй нийцэж байна. Харин нэхэмжлэгчээс ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй гэж дурдсан нь ажил олгогчтой ямар төрлийн гэрээ байгуулсанаа мэдэхгүй, өөрийн ажилдаа хэрхэн хандаж байсныг тодорхой харуулж байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр өөрийн санаачилгаар цуцална ... 9.2.10-т Үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнүүлсэн гэж үндэслэлүүдийг заажээ. Аймгийн Засаг даргаас буюу төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан түүний хэрэгжилтийг тооцон ажилладаг юм. А.Стай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт 68 хувьтай дүгнэгдсэн юм. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 7.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно гээд Д буюу Дутагдалтайъ дүгнэгдсэн тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэсэн арга хэмжээнээс сонгон хэрэглэхээр заасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулах үндэслэл болсон Аймгийн Засаг дарга буюу ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Хөдөлмөрийн гэрээ зэрэгт заасан үндэслэл журмын дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, албан тушаал бууруулах тухай Б/13 дугаар захирамжийг гаргасан юм. Иймд А.Саас аймгийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар төсвийн шууд захирагч болон төвлөрүүлэн захирагч нь дээд шатныхаа төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулж ажиллах зохицуулалтай. Энэ зохицуулалтаар 2017 оны 02 сарын 06-ны өдөр Ханбогд сумын сургуулийн захирал аймгийн Засаг дарга тамгын газрын дарга нарын хооронд үр дүнгийн гэрээ байгуулагдсан байдаг. Үр дүнгийн гэрээг байгуулахаас өмнө А.С даргыг анх томилогдож байх үед буюу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг мөн байгуулаад 9-р зүйлд ажил олглогчийн санаачилгаар уг гэрээг дуусгавар болгохоор зохицуулалт хийсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам гэж байдаг. Уг журмын 6.4-т зааснаар 60-70 оноо авсан тохиолдолд дутагдалтай гэж дүгнэнэ. Дутагдалтай дүгнэгдсэн тохиолдолд 3 арга хэмжээг сонгож хэрэглэхээр заагдсан байдаг. Албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг ур чадварыг олгох гэсэн 3 арга хэмжээнээс сонгож хэрэглэх боломжийг томилох эрх бүхий албан тушаалтанд олгосон байдаг. Үүнийг дагуу 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд 69 хувьтай дүгнэгдсэн байдаг. Иймд аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээд Ханбогд сумын сургуулийн захирлын албан тушаалыг бууруулж захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн сургуульд мэргэжлийн багшаар ажиллуулахаар захирамж гарсан байдаг. Тухайн захирамж нь үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж гарсан. Өөрсдийнх зөвшөөрсөн гарын үсэг зэргийг үндэслэж, тухайн нөхцлийг өөрсдөө тогтоосон учраас дээрх захирамжийг гаргасан учраас нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Манай зүгээс яагаад хөдөлмөрийн гэрээг байгуулсан бэ гэж үзэж байгаа вэ гэхээр анх А.С даргыг туршилтын хугацаагаар томилсон. Туршилтын хугацаагаар томилох, жинхэлж томилсон байна уу гэдгээс үл шалтгаалаад тухай ажлын байрны нөхцөл шаардлага өөрчлөгдөхгүй тул өмнөх гэрээг цуцлаад шинэ гэрээг байгуулах нөхцөл байхгүй. Өмнөх гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг тухай бүрт нь сунгаад явах ёстой байдаг. Үр дүнгийн гэрээг хэн дүгнэх талаар ярьж байна. хөдөлмөрийн гэрээг нэг талаас аймгийн Засаг дарга гарын үсэг зурж байгуулсан байдаг. Монгол Улсын засаг захиргаа түүний нэгжийн тухай хуульд зааснаар Засаг даргын тамгын газар засаг даргын ажлын алба байна гэж заасан. Энэ талаарх нотлох баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа. Боловсролын салбартай холбоотой үр дүнгийн гэрээг Нийгмийн бодлогын хэлтэс байгуулдаг. Тамгын газар нь Засаг даргын ажлын алба юм бол Нийгмийн бодлогын хэлтэс нь өөрөө орж байгаа учраас заавал засаг дарга гэхгүй нийгмийн бодлоыгн хэлтсийн дарга үр дүнгийн гэрээг дүгнэдэг байгаа. Цаашид ч дүгнээд явах байх. Ерөнхийдөө бол Мэргэжлийн байгууллага дүгнэсэн гэж үзэж байгаа. Боловсрол, соёл нийгмийн асуудал хариуцсан хэлтэс дүгнэсэн тул 40.1.2 дахь заалтын шаардлага хангаж байгаа гэж үзэж байгаа. Захирлын хөдөлмөрийн харилцааг дуусгаагүй байж байж албан тушаал бууруулсаан, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн. 2018.02.18-ны б/13 гэсэн захирамж нь тэргүүнээсээ эхлээд алдаагүй захирамж болсон гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж гэсэн байгаа. Энэ нь А.Сыг захирлын ажлаас чөлөөлж байгааг ингэж л бичихгүй юм бол өөр ямар байдлаар бичих вэ гэж хэлмээр байна. Иймд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож байна гэж үзэж байна гэв.
 
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-3/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийн хуулбар /хх-4/, үр дүнгинй гэрээний биелэлтийг дүгнэх хуудас /хх-5-7/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангийн хуулбар /хх-8-29/, Өмнөговь аймгийн Засаг заргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-697 дугаартай албан бичиг /хх-31/, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар /хх-33-34/, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-35-37/, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл /хх-38-39/, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл /хх-41/ хүсэлт /хх-50/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөрийн а/115 дугаартай тушаалын хуулбар /хх-53-55/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний б/27 дугаартай, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн б/40 дугаартай /хх-56-57/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/1382 дугаартай захирамж, хавсралт /хх-58-61/, хүсэлт /хх-62/, 491691 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /хх-64/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/1382 дугаартай захирамж, хавсралт /хх-74-77/, хүсэлт /хх-78-81/, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-89-90/, Ү.Эын хүсэлт /хх-96-98/ зэргийг шинжлэн судлаад
 
нь:
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч А.С нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Засаг даргын б/27 дугаартай /хх-56/ захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогджээ.
Улмаар 2018 02 12-ы Б/13 дугаартай /хх-4/ захирамжаар պ 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40 үгээ 40.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь хэсэгт заасныг үндэслэн г цуцалж, тус сургуульд мэргэжлийн багшаар ажиллуулахаар албан тушаал бууруулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж /хх-38-40/ мэдэгджээ.
А.С хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирамжийг 2018 02 13-ны ж авчээ. Шүүхэд 2018 02 27-ы захирамжийг хүчингүй болгуулах тухай ийн шаардлага гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ж заасан хөөн хэлэлцэх х тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... ажил албан тушаалынхаа хувьд төрийн албаны тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласаар ирсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан мэтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж гэсэн нь захирамжийг хүчингүй болгох нэг дэх үндэслэл болно... гэжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга, А.С нар нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 52 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-35/-г 6 сарын хугацаатай байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрхи гэрээний хугацаа дууссан бөгөөд үргэлжлүүлэн гэрээ байгуулаагүй учир хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар А.С нь 2018 оны 02 дугаар сарыг хүртэл ажлаа гүйцэтгэсээр байсан нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байна гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь ... 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд 69 хувьтай дүгнэгдсэн байдаг. Иймд аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээд Ханбогд сумын сургуулийн захирлын албан тушаалыг бууруулж захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн сургуульд мэргэжлийн багшаар ажиллуулахаар захирамж гарсан байдаг... гэж маргажээ.
Ажилтныг ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд дээрхи шаардлагад нийцээгүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзнэ.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах ёстой бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 02 12-ы Б/13 дугаартай захирамжаар А.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа պ 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40 үгээ 40.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь заалтуудыг үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж заасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч А.Сыг дээрхи хуулийн заалтын ажилтан мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсон үндсэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан тухай тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч А.Сыг мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болохыг тогтоосон тухайн салбарын болон байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргасан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заасан ба ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна.
 
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Сыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, 뺺 байх А.Сын 뺺 мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл нь зүйтэй байна.
ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.727.744 төгрөг гаргуулах тухай тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэжээ.
2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс Ц.Бд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох эрхийг төлөөлөгчид олгоогүй байх ба нэхэмжлэгч ажилгүй байсан нийт хугацааны цалинг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
А.Сын ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцох үндэслэлтэй байна.
А.Сын ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сар болох 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар саруудын цалин 1.337.727+774926+774926 =2.887.579 төгрөг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2.887.579 : 3 сар = 962.526 төгрөг, нэг өдрийн цалин 962.526 : 21.5 өдөр = 44.768 төгрөг байна
Иймд ажилгүй байсан хугацаа буюу 4 сар 15 хоног /4 сар * 962.526 = 3.850.104, 15 хоног * 44.768 = 671.520/ , нийт 3.850.104 + 671.520 = 4.521.624 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргад А.Сын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж , нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4.521.624 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 87.296 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
 
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Бэйс овогт А.Сыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 4.521.624 /дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.С болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, суутгаж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.С нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 87.296 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                               Л.УГТАХБАЯР