МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2507001560131 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , , , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.ийг өөрийнх нь биед халдсан гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь өшиглөж, хохирогч З.ийн зүүн хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би согтуугаар машин барина гэж огт яриагүй. Харин З. тэр өдөр өөрөө архи уугаад агсан тавиад гэр орноо нураагаад, , хүүхэд нь айгаад уйлаад байхаар нь би болиоч гээд зүгээр очсон чинь намайг авч шидээд маргаан эхэлсэн. Бид нар бөөнөөрөө гэрт нь хонох гэж байсан. Манай найз Ц. 4 аяга пиво уугаад унтчихсан байсан, маргаан үүсэнгүүт Ц. сэргээд, намайг гэр лүү аваад явсан. Би гэр лүүгээ орж байхдаа ахтайгаа таарсан чинь юу болсон талаар асуухаар нь хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад З.ийн гэр лүү явсан. Маргаан эхлэхэд З. намайг авч шидэхээр нь би буцаад З.ийн дээр нь дарсан чинь араас боож, үсэдсэн. Ахдаа би найз нартаа цохиулсан талаар хэлсэн. Миний хувцас болон нүүр шороо тоос болсон байсан. З.ийг хэвтэж байхад нь нүүр лүү нь өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2a025 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.ийг өөрийнх нь биед халдсан гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь өшиглөж, хохирогч З.ийн “зүүн хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч З.ийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хохирогч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн , тоотод 21 цагийн үед , ******* хоёр ы ийг авч ирэхээр гараад яваад 30-40 минутын дараа өөрөө болон тэйгээ, ******* гурав орж ирээд тэгээд бид хэд нөгөө авч ирсэн архи, пивоо ууж эхлээд шөнийн 02 цагийн үед дууссан. *******, хоёр гэр лүүгээ согтуу машин барьж явна гээд байхаар би уурлаад “та нар согтуу машин барьж явснаас надтай муудаад гарахгүй юу” гэж хэлээд ******* бид хоёр хоорондоо барилцаад *******ыг би дараад сууж байхад дүү ирж салгах үед *******, хоёр үүдээ дагуулаад гэрээс гараад яваад өгсөн. Манай намайг унт гэхээр нь газар хэвтээд унтаж байтал гэнэт нүүр хэсэгт хүн өшиглөхөөр нь босоод хартал ******* миний зүүн нүдний дээд хэсэгт гутлаараа өшиглөж нүүр хэсгээс цус гараад хэвтэж байтал *******ын ах Төрөө ирээд миний нуруу хэсэгт гурван удаа өшиглөөд , хоёр тэр хоёрыг нэг нэгээр нь аваад надаас холдуулсан. Тэгээд манай уурлаж та нар манай гэр орныг ямар болгосноо хар л даа гээд уурлаад тэд нарыг гэрээс гаргаж явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
- Хохирогч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед би ийг араас өшиглөсөн гэж бодсон чинь өшиглөөгүй юм байна лээ миний нуруунд гэмтэл шарх учраагүй дүүгээ надаас салгаж авахдаа миний нуруунд хүрсэн юм байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14-15 дахь тал),
- Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны орой Налайх дүүргийн , тоотод гэртээ , , манай нөхрийн найз , нар манайд Пабжи тоглоод байж байгаад 00 цагийн үед манайхаас явсны дараа манай нөхрийн найз болох , *******, нар манайд 00 цаг өнгөрч байхад ирэхдээ гурван ширхэг 2,5 литртэй хуванцар савтай пиво, хоёр шил 0,75 литртэй Хараа нэртэй архи болон идэх юмтай орж ирээд байж байгаад *******, нар буцаж гараад ы найз охиныг тосож авахаар яваад удахгүй ы найз охиныг аваад буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид хэд гэртээ тэр хэдийн авч ирсэн архи, пиво ууж эхэлсэн. Би пивоноос нь хоёр аяга уусан, тэгээд дахиж уугаагүй. Тэгээд тэр хэд архиа ууж дуусаад , , *******, нар манайд хонохоор болоод хөнжил байхгүй байсан тул нөгөө хэд хөнжил гудас гэрээс очоод аваад ирье гээд ******* хэлэхэд манай нөхөр “чи ууссан байж машинтай яаж явах гэж байгаа юм бэ” гэж хэлтэл ******* нь “би яваад ирье” гээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр “тэгвэл чи надтай муудаад гар” гэж хэлээд хоорондоо барилцаад байж байхад салгаад ******* найз охинтойгоо, найз охитойгоо цуг гэрээс гараад яваад өгсөн. Манай дүү , хоёр салгаад гэрээс гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны орой би нөхөр *******ын хамт найз ийн гэрт найз болон тэрний найз охин нарын хамт очиж пиво уусан юм. Тэгэхэд , ******* нар нэлээн уугаад согтсон байсан бөгөөд нь лүүгээ муухай ааш гаргаад байсан. Энэ үед тэнд байсан пивоны сав үлээгээд байсан чинь чи манай гэрийг хүндэлсэнгүй гээд түүнийг алгадаад авсан, тэгж байхдаа гэр орноо ундуй сундуй болгоод байхад нь манай нөхөр ******* очиж болиулах гэхэд түүнийг үүрээд шидчихээр нь би зодоон болох нь гээд нөхрөө аваад гэр лүүгээ явах гээд машиндаа түрүүлээд суухад ******* араас нүүр нь шавхай болчихсон гараад ирэхээр нь би машинаа бариад гэрийнхээ гадаа ирэхэд *******ын ах ирчихсэн зогсож байсан. Тэр *******ын нүүрийг хараад “нүүр чинь яагаад шавхай болчихсон юм бэ, хэн ингэсэн юм бэ, хамт очъё” гээд тэр хоёр яваад өгсөн. Тухайн үед би тэр хоёрыг яваад хэрэггүй, яах гээд байгаа юм бэ гэсэн чинь миний үгэнд орохгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- Гэрч Ц.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр шөнө би Налайх дүүргийн , тоотод найз охин , найз *******, түүний нарын хамт *******ын найз гэх ийн гэрт очсон юм. Тэнд бид нар 2 шил архи, пиво авч очсоныгоо уусан. Тэнд тэйгээ, ийнх нь найз , бас нэг найз нь байсан бөгөөд нь нэлээн согтчихоод намайг 00 орж бие засчхаад ирэхэд гэрээ буулгаад бүх хүн рүү агсраад байсан. Тэгэхэд ******* түүнийг “болио тайвшир хөгшөөн” гээд болиулсан чинь тэр *******ыг үүрээд газар унагаахад хажуугаас нь ийн найз, дүү 2 нь ******* луу бас дайрахад нь би болиулаад гадаа гаргасан. Би буцаж ороод *******ыг аваад тэй нь манай найз охинтой дөрвүүлээ *******ын гэр лүү очиход гэрийнх нь гадаа *******ын ах байсан бөгөөд тэр нүүр нь шавар болсон *******ын нүүрийг хараад яачихсан юм бэ гэхэд ******* “яагаа ч үгүй зүгээр энэ миний асуудал” гэхэд ах нь “зүгээр хамт очъё” гээд дагуулаад буцаад ийнх рүү явсан. Тэрнээс өөрөөр юу болсон талаар би сайн мэдэхгүй байна буцаж ийнх рүү явахад би хамт яваагүй, *******ын гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны орой айлд хүний үс засаж өгчхөөд 11-ний шөнийн 00 цагийн орчим байх гэртээ иртэл гэрийн гадаа дүү *******тай тааралдсан. Тэр бага зэрэг пиво уусан байсан бөгөөд нүүр ам, хувцас нь шороо тоос болчихсон байхаар нь юу болсон бэ гэж асуухад дүү маань “3 найздаа зодуулчихлаа” гэхээр нь би хаана хэнд зодуулдаг юм бэ гэхэд тэр найздаа зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар нь мэдэх санаатай зодуулсан гэх газар болох Налайх дүүргийн , тоотод очсон. Тухайн үед машин дотроо үлдээд ******* бид 2 ороход өөдөөс нэг залуу босож ирээд “ахыгаа дагуулаад ирж байгаа юм уу” гэхэд нь ******* шаралхаад тэр залууг цохиод авахаар нь би дүүгээ салгаж аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., ******* нар муудалцчихсан барьцалдаад авчихсан байхаар нь бид 2 тэднийг салгаад *******ыг тэй нь авч гараад гэр лүү нь явсан. Тэгсэн чинь шөнө болсон хойно ******* танихгүй нэг хүнтэй орж ирээд ******* нь ийг хэвтчихсэн байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөөд авсан бөгөөд би хамт явж байсан хүнийг нь барьж авч гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
- Гэрч М.дарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* уурлаад явна гээд тэй барьцалдаж аваад бие биеэ түлхэж байгаад нь *******ыг үүрч унагаагаад газар унагаасан чинь ******* уурлаад , нар юу ч хэлэхгүй гараад явсан. Тэгээд нэлээн согтсон байсан тул унтаад Номио бид 2 гэрийг нь цэвэрлэж байтал гаднаас ******* ахыгаа дагуулаад гадаа бас 2 найз нь гэх 2 ******* хүн байсан орж ирээд ах нь унтаж байсан ийг сэрээгээд чи манай дүүг зодсон байна гэхэд ******* нь хажуугаас нь шууд ийн хөмсөг хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд ийн баруун байх хөмсөг нь сэтрээд цус гараад байсан бөгөөд тухайн үед ийн хүүхэд нь уйлаад байхад дүүгээ аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0725/120 дугаартай “З.ийн биед зүүн хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
- Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 10-ны орой би , найз , тэрний найз охин нарын хамт найз ийн гэрт 2 шил архи, 2 том пиво, идэх юмтай авч ороод тэнд байсан , түүний , , , нартай нийлж ууж идээд хөзөр тоглосон. Тэгж байхад согтчихоод хүн хүн рүү агсраад орилж хашхираад гэр орноо нураагаад хүүхэд нь айгаад байхад нь би болиулах гээд очтол тэр намайг үүрээд шидчихсэн. Тэгээд бид 2 ноцолдоод би түүний дээр нь гараад дарахад миний араас нэг нь хоолой боохоор нь би хэн гэдгийг нь мэдэхгүй намайг бүлэглээд зодчихлоо гэж бодоод “та нар ийм хогийн болчхож тээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд гэрийнхээ гадаа ирэхэд ах тэй таарахад тэр миний шавхай болсон нүүрийг хараад яасан бэ гэхээр нь би найзуудтайгаа жаахан юм ууж байгаад зодуулчихлаа гэж хэлсэн чинь ах хамт явъя юу болсныг нь мэднэ гээд ах бид хоёр ийнд очиход орон дээрээ согтуу сууж байсан бөгөөд намайг харчхаад “арчаагүй ал минь ахыгаа дагуулаад ирж байгаа юм уу” гэхээр нь би очоод нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгтэл хөмсөг нь сэтрээд цус гарахад ах намайг боль гээд аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч З.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийнх нь биед халдсан гэх шалтгааны улмаас хохирогч З.ийн нүүрэн тус газар нь өшиглөж улмаар биед нь зүүн хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.*******, хохирогч З. нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан байдал, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, нэгнийхээ биед халдаж буй биеэ барих чадваргүй, түрэмгий зан байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч З.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч З.ийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч З. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй), хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ