Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 73

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 Улсын яллагч                            А.Энхтуяа

Хохирогч                                     Х.Жанчив

 Шүүгдэгчийн өмгөөлөгч          Д.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга С.Энхтайван нарыг оролцуулав.

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 216 дугаар  зүйлийн 216.2-д зааснаар “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хөшөөт овгийн Нанзаддоржийн Сүхмөнхөд холбогдох 201718000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, Халиун –Уул ХХК-ний гаалийн баталгаат агуулахад харуул, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг 061 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Хөшөөт овогт Нанзаддоржийн Сүхмөнх /РД:МЮ76070815/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Сүхмөнх нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дулааны цахилгаан станцын урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 12-06 СЭҮ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн Х.Жанчивийн эзэмшлийн 1 тооны үнээг мөргөж, 1.100.000 төгрөгний хохирол учруулан, улмаар зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Н.Сүхмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... 2017 оны 03 дугаар сарын 02-нд би Гантулгаас ажлаа хүлээж авчихаад Гантулгынд очсон. Гантулгынд байж байгаад Батсайханых руу явсан. Батсайханыд 0.5 граммын шилтэй архи уусан. Намайг манай ажлын Анхаа гэж залуу ажил дээр авч ирсэн. Тэгээд би ажил дээрээ ирээд унтсан байсан. Оройн 19 цагийн үед босоод хартал машин маань байхгүй байсан. Тэгээд утсаар асуутал шүдэнзний ард байна гэж хэлсэн. Тэгээд машинаа аваад буцаж явах замдаа үхэр мөргөсөн.Үхрийг мөргөхөд миний зүүн талаар даваад унасан. Тэр үед машины маань урд шил хагараад зам сайн харагдахгүй байсан тул хажуу талын цонхоо онгойлгоод толинд хартал үхэр босоод явж байгаа харагдсан. Тэгээд жаахан явж байгаад буугаад машинаа эргэж тойрч хартал машины урд гүүпэр хагарсан байсан. Тэгээд цаашаа явсан. Тэгээд ажлынхаа гадаа очоод цагдаад дуудсан гэв.  

2. Иргэний нэхэмжлэгч Х.Жанчивын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Энэ хэрэг болох үед шинийн 3 байсан ба би хот руу биеэ эмчлүүүлэх гээд явчихсан байсан. Манай нөхөр над руу яриад үхэр дайруулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “босоод явж байгаа юм уу” гэж асуухад явж байна хөл нь хугарчихсан байна” гэж хэлсэн. Намайг яваад очиход үхэр маань хөл дээрээ явж байсан. Малын эмч “хөлнөөс бусад хэсэг нь зүгээр боловч хөл нь их бяцарсан байна алсан нь дээр байх” гэж манай нөхөрт хэлсэн байсан. Тэгээд камерын бичлэг шүүлгэе гээд бодоод байж байтал шүүгдэгч Н.Сүхмөнх манайхыг хайж олж ирээд дайрсан гэдгээ хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа цагдаа дээр очиход “согтуугаар машин жолоодож яваад таны үхрийг дайрсан байна” гэж хэлсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ гэв.

3.Иргэний нэхэмжлэгч Х.Жанчивын 2017 оны 03 дугаар 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Манайх нэг тооны улаан халзан, дөрвөн шийр, гэдэс нь цагаан нас гүйцсэн үнээтэй юм. Өмнө жилийн тооллогоор манайх 3 тооны үхэртэй байсан бөгөөд нэг үнээг нь зарж, нэг бярууг нь идэшэндээ хэрэглээд ганц үнээтэй болсон байсан юм. 2017 онд бол манайх үхрээ тоолуулаагүй. 2017 оны 03 сарын 03-ны өдөр манай хүргэн хүүгийн ээж хүүгийн ээж Дэлгэрмаа над руу утасдаад “танай үнээг машин дайраад хөлийг нь хугалчихсан байна“ гэж хэлсэн юм. Би тэр үед Улаанбаатар хотод байсан юм. Манайх хүргэнийхтэй хамт нэг хашаанд буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр хэсэг 122 тоот хашаанд амьдардаг юм. Манай хүргэн хүүгийнх 6 тооны үхэртэй бөгөөд хүргэн манай хоёрынх тус хашаандаа үхрээ малладаг байж байгаад 2016 оны 10 дугаар сараас ганц үнээгээ болон хүргэн хүүгийн 6 үхэр гээд нийт долоон толгой малыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар багийн нутагт байрлах худынхаа малд тавьсан юм. Дэлгэрмаа надад хэлэхдээ “2017 оны 03 дугаар сарын 03-ны өглөө хүүгийнхээсээ гарах үед хүүгийн 4 үхэр хашааныхаа гадна ирээд хоносон байхаар нь үхрээ туугаад Хороолол руу хүргэж өгөх гэж явж байх замд Дулааны цахилгаан станцын арын 23 дугаар баазын хашааны буланд танай улаан халзан үнээ хэвтэж  байсан. Тэгээд үнээгээ босгоод туугаад явтал баруун хөл нь хугарсан юм шиг доголоод байсан" гэсэн.Тэгээд Дэлгэрмаа малын эмч дуудаж хугарсан хөлийг нь боолгосон гэсэн. Би 2017 оны 03 сарын 04-ний өдөр хашаандаа ирж үнээгээ хартал манай үнээний баруун урд талын хөл нь хугарчихсан, тухайн хөлөөрөө гишгэж чадахгүй байсан. Үнээнийхээ хөлийг чиг барьж боолгож, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тэжээсэн боловч нэмэр болохгүй улам л турж эцээд байсан. Өчигдөр орой 17 цагийн үед манай үнээг тээврийн хэрэгслээрээ мөргөж гэмтээсэн Сүхмөнх гэх залуу ирээд үнээг аваад явсан. Үнээний мөнгийг одоогоор өгөөгүй байгаа мөнгө төгрөгтэй болохоороо өгнө гэж хэлсэн.....гэх мэдүүлэг                              /хавтаст хэргиийн 20 дугаар хуудас/

          4.Гэрч Ж.Дэлгэрмаагийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багт байх хүү Анхбаярын гэрт хоносон юм. Маргааш нь буюу 2017.03.03-ны өглөө тэдний хашааны гадна манай хүүгийн 4 тооны үхэр ирчихсэн байсан. Манай худын 1 тооны үнээ, манай хүүгийн 4 тооны үхэр зэргийг Сүхбаатар сум 5-р баг 5-р хэсэгт өөрийн малтай нийлүүлээд маллаж байсан юм. Тэгээд үхрээ туугаад Хороолол руу хүргэж өгөх санаатай явж байхад Дулааны цахилгаан станцын ар талд худын улаан халзан зүсмийн үнээ хэвтэж байхаар нь би босгох гэтэл арай гэж босоод эргээд унаад байсан. Тэгээд тэндээ байж байхдаа би малын эмч дуудсан. Малын эмч Түвшинжаргал гэх хүн ирээд “хөл нь бяцарчихсан байна, нэмэргүй алсан нь дээр гэж хэлээд хөлийг нь боолцож өгөөд явсан. Тэгээд тэр үнээгээ ачаад хүүгийнхээ хашаанд аваачсан юм. Манай худ Жанчив тэр үнээг хээлтэй гээд нядлахгүй тэжээж байсан юм....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

          5.Гэрч М.Түвшинжаргалын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед ажлаасаа буугаад ажил дээрээ байж байхад Хот тохижуулахад ажилладаг Дэлгэрмаа эгч над руу утасдаад “манай нэг үхэр хөл нь хугарчихсан юм шиг байна, ирээд үзээд өгөөч” гэхээр нь очиж үзэхэд туухаар явж чадахгүй байсан тэгэхээр нь Дэлгэрмаа эгчид хандаж “ энэ үнээ эдгэрэх боломжгүй, та нядалсан нь дээр байх” гэж хэлээд хөлийг чиг барьж бооход нь тусалсан. Дэлгэрмаа эгч үнээний эзэн биш гэсэн. Тэгээд би өөр ажилтай байсан учир яваад өгсөн.  .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

          6.Гэрч Л.Батсайханы 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би тухайн өдөр өөрийн гэртээ байж байх үед 14 цагийн үед ажлын найз Сүхмөнх, Гантулга нар ирсэн  юм. Тэр хоёр тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүхмөнх машинаа өөрөө жолоодоод ирсэн юм. Манай гэрт бид гурав 0.5 литрийн хагас шил архийг уусны дараа ажлын залуу Анхаа, Сүхмөнхийн машиныг жолоодоод  Сүхмөнхийг ажил руу нь хүргэсэн. Тэр үед Сүхмөнхийн машинд би болон Анхаа, Сүхмөнх бид гурав явсан. Тэгээд би гэртээ хүргүүлээд Анхаа машиныг нь 12-р дэлгүүрийн тэнд байх гаржид байрлуулна гэж хэлээд явсан. Орой 18-19 цагийн үед Анхаа манай гэрт Сүхмөнхийн машинтай ирсэн байсан бөгөөд удалгүй Сүхмөнх манай гэрт ирж тэр хоёр гараад явсан. Би гэрээс гаралгүй гэртээ байж байгаад унтаж амарсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

7.Гэрч Б.Анхбаярын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би тухайн өдөр Халиун-Уул ХХК дээр байж байсан өдрийн 15 цаг өнгөрч байхад Батсайхан ах над руу утасдаад “манай гэрт хүрээд ир, Сүхмөнхийн ажил руу хүргээд өг” гэж хэлсэн бөгөөд би ажлаасаа тэдний гэрт очих үед Сүхмөнх, Батсайхан, Гантулга ах нар тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгээд Сүмөнх ахын 12-06 СЭҮ улсын дугаартай сонато 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож машинд Сүхмөнх, Батсайхан ах хоёр сууж, Сүхмөнх ахыг ажил руу нь хүргэж өгсөн. Тэгээд эргэж Батсайхан ахыг гэрт нь хүргэж өгөөд би Сүхмөнхийн машиныг жолоодоод ажил руугаа очсон юм. Тэгээд байж байгаад орой 18-19 цагийн үед Сүхмөнх ахын машиныг жолоодоод Батсайхан ахын гэрт ирсний дараахан Сүхмөнх ах ирсэн. Тэгээд Сүхмөнх ах бид хоёр Гурвалжингийн таксины зогсоол хүрээд би бууж Сүхмөнх ах машинаа жолоодоод ганцаараа ажил руугаа хөдөлсөн. Харин би ажил руугаа явсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

8.Гэрч Л.Оюунчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Тухайн өдөр би гэртээ байж байхад өглөөний 11 цагийн үед манай ажлын дүү болох Сүхмөнх, Гантулга нар надтай золгох гэж ирсэн. Тэгээд тэр хоёрт цай хоол, хийж өгөөд хүн тус бүрт гурван хундага архи хийж өгсөн юм. Тэр хоёр хэсэг сууж байгаад гэрээс гарсан. Би гаргаж өгөх гэж гарах үед Сүхмөнх өөрийнхөө 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Машинаа Сүхмөнх өөрөө жолоодоод хөдөлсөн .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

9.Гэрч Мияажавын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Тухайн өдөр би гэртээ байж байхад өглөөний 11 цагийн үед манай ажлын дүү болох Сүхмөнх, Гантулга нар надтай золгох гэж ирсэн. Тэгээд тэр хоёрт цай хоол, хийж өгөөд ширээн дээр байсан 0.75 литрийн савлагаатай хагас шил архинаас хэд  хэд татсан. Тухайн үед Гантулга тээврийн хэрэгсэл жолоодно гээд бараг уугаагүй.. Тэр хоёр хэсэг сууж байгаад гараад явсан. Машиныг нь Гантулга бариад явсан. Тэр хоёр ажлынхаа тогоочийнд очсон гэж байсан......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

10.Гэрч Ц.Бямбасүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 03 сарын 02-ны өдөр үдээс хойш манай нөхөр Гантулга болон Сүхмөнх нар ирсэн. Тэр хоёр аль аль нь бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагдаж байсан. Тэр хоёрт би бууз хоол жигнэж өгөөд цагаан сарын ширээний нэг шил архи байсныг задалж өгсөн. Тэр архинаас нэг их уугаагүй. Удалгүй Сүхмөнх ажил руугаа явна гэж хэлээд гарсан. Харин манай нөхөр гэртээ үлдсэн.....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 27 дугаар хуудас/

11.Гэрч Д.Дэмбэрэлцогтын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2017.03.02-ны өдөр Дулааны цахилгаан станцын харуулын үүргийг гүйцэтгэж байсан. Оройн 19 цаг 30 минутын үед Дулааны цахилгаан станцын ертөнцийн зүгээр урд талын засмал зам дээр ганц тооны шар эрээн зүсмийн үхэр зогсож байсан бөгөөд тухайн үхрийг Алтанбулаг сумын чиглэл рүү явж байсан мөнгөлөг саарал өнгийн соната 6 маркийн тээврийн хэрэгсэл маш хүчтэйгээр мөргөсөн бөгөөд тухайн үхэр машиныг давж ар талд нь унасан юм. Харин тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бол хараагүй. Үхрийн баруун урд талын хөл нь хугараад санжигнаж харагдсан. Миний харсан тухайн тээврийн хэрэгсэл 40-50 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна.....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 28 дугаар хуудас/

12.Гэрч З.Энхмандахын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 20 цагт Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Цагдаагийн газарт очих үед Жижүүрийн шуурхай албанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дулааны цахилгаан станцын ертөнцийн зүгээр урд талын засмал зам дээр санато 6 маркийн тээврийн хэрэгсэл үхэр дайрчихаад яваад өгсөн” гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явж хэрэг болсон гэх газар очих үед хэргийн газарт дайруулсан гэх үхэр байгаагүй. Хэргийн газарт замын хажуу хөвөө хэсэгт тээврийн хэрэгслийн саарал өнгөтэй 4 ширхэг хуванцар байсан. Тэгээд би тэндээсээ хөдөлж, эвдэрсэн гэмтсэн тээврийн хэрэгсэл байж магадгүй гэж санаад Сэлэнгэ аймгийн 8-р багийн нутаг гахайн байр гэх газарт явж байхад Халиун-Уул ХХК-ны хашааны гадна талд мөнгөлөг саарал өнгөтэй санота 6 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм. Тухайн машины урд буфер хагархай, урд талын салхины шил хагарсан, копут нь гулзайж хэлбэрээ алдсан зэрэг олон гэмтэлтэй байсан. Тээврийн хэрэгслийн жолооч нилээн согтуу харагдаж байсан. Тухайн жолооч “би тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож явсан, үхэр мөргөснөө хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн. Жолоочийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Тэгээд би жолоочийг цагдаагийн газарт хүргэж согтуурал шалгах багажаар шалгахад 2.25%-ийн согтолттой байснаар түр саатуулсан. Харин тээврийн хэрэгслийг Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд хүргэсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

13.Гэрч Н.Энхжаргалын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”..2016 оны 10 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, 5-р хэсэгт Дэлгэрмаа гэх эмэгтэйгийн 20 гаран тооны үхрийг маллаж байгаа юм. Дэлгэрмаагийн худ Жанчив гуайнх 1 тооны сартай халзан зүсмийн нас гүйцсэн үнээ, Дэлгэрмаагийн хүүгийнх 6 тооны үхэр гээд нийлээд 7 тооны үхрийг миний маллаж байсан үхэрүүддтэй нийлүүлсэн. Манайх үхрээ өглөө 09 цагийн үед бэлчээдэг бөгөөд үхрээ дагаж, хариулж явдаггүй. Үхэрүүд өөрсдөө орой 18 цагийн орчим хотондоо хүрээд ирдэг. 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 9 цагийн үед үхэрүүдээ буурын гол руу бэлчээсэн. Үхрээ бэлчээсний дараа араас нь очиж хаана байгаа талаар хараагүй. Оройн 18 цагийн үед үхрүүд хотондоо ирсэн бөгөөд Дэлгэрмаагийн хүүгийн 4 тооны үхэр, Жанчив гуайн сартай халзан зүсмийн үнээ хотондоо ирээгүй байсан. Миний хөл муу учраас тухайн үхэрүүдийн араас хойж чадаагүй. Маргааш өглөө нь буюу 2017.03.03-ны өдөр над руу Дэлгэрмаа утасдаа Жанчив гуайн сартай халзан зүсмийн үнээг машинд мөргүүлж хөл нь хугарсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

14.Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №24 тоот:

1.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 225х150 мм, 210х80мм, 180х75мм, 70х22 мм хэмжээтэй зах ирмэгүүд нь тэгш бус хэлбэртэй хугарсан, ямар нэгэн бичиглэлгүй цагаан саарал өнгийн хуванцар зүйлүүд нь хэсгээс бүхлийг тогтоох мөр судлалын харьцуулах шинжилгээний шаардлагыг хангана.

2.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь 12-06 СЭҮ улсын дугаартай автомашины урд талын гуперны хугарлын хэсгүүдтэй хоорондоо таарч тохирч байна.

3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 225х150 мм, 210х80мм, 180х75мм, 70х22 мм хэмжээтэй зах ирмэгүүд нь тэгш бус хэлбэртэй хугарсан, ямар нэгэн бичиглэлгүй цагаан саарал өнгийн хуванцар зүйлүүд нь 12-06 СЭҮ улсын дугаартай автомашины гуперны зүүн урд талын хугарсан хэсгүүдтэй хугарлын зах ирмэгээрээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас/

15.Шинжилгээнд зориулж хүний биеэс дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

16.Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №2649 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Сүхмөнх” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Сүхмөнх” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

         17. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №14 тоот:

1.Хариулт: 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ерөөлт овогт Нанзаддоржийн Сүхмөнх нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 340935 дугаартай үнэмлэхтэй боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2016 оны 12 сарын 20-ны өдөр 06 сарын хугацаагаар хасуулсан байна. Иймд Н.Сүхмөнх нь ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна.

2.Хариулт: Н.Сүхмөнх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ дараах бичиг бармимтыг авч явна. А/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үнэдсний буюу  олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7 Жолоочид до дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

3. Хариулт: Зам тээврийн осол” Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тууврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх болон бусад эд материалын хорихол учрах явдал. Имйд Н.Сүхмөнх нь 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үхэр мөргөсөн үйлдлэ нь зам тээврийн осол мөн. ....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

18.Шинжээчийн 2017 оны 04  дүгээр сарын 12-ны өдрийн №25 тоот:

1. Хариулт: Малын эзэмшигч Х.Жанчив нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчөөгүй гэж үзэв.

2. Хариут: Малчин Н.Энхжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага: 23.7... Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

3.Хариулт: Хоёрдугаар хариултаар хариулагдсан.

4. Хариулт: Н.Сүхмөнх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ дараах бичиг бармимтыг авч явна. А/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үнэдсний буюу  олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7 Жолоочид до дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  заалтуудыг, малчин Н.Энхжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага: 23.7... Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

             19.Шүүгдэгч Н.Сүхмөнхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”....Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд ажилтай байсан бөгөөд ажил дээрээ ирээд өөртэйгээ солигдсон харуул Гантулгын хамт байгууллагынхаа тогооч Оюунцэцэг эгчийн гэрт ПСМК-ийн 14 дүгээр байр руу очиж тэдний гэрт Гантулга бид хоёр гурав гурван хундага архи уусан. Тэр айлаас аграад би өөрийнхөө 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сүхбаатар сум 8-р багийн нутагт байрлах гахайн байр гэх газарт байх Миажав гэх манай кампанид харуул хийж байгаад ажлаасаа гарсан ахын гэрт очиж, цай, хоол идчихээд задалсан байсан хагас шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэр айлаас гарч миний тээврийн хэрэгслийг Гантулга жолоодоод Гантулгын гэрт ирсэн. Тэдний гэрт хэсэг суунгаа нэг шил 0.5 литрийн архийг Гантулга болон тэдний гэрт байсан нэг залуугийн хамт гурвуулаа хувааж уусан. Тэнд хэсэг байж байгаад манай ажлын залуу Батсайханы гэр рүү би машинаа жолоодож явсан. Тэдний гэрт орчихоод Анхаа гэх архи уугаагүй залуугаар машинаа баиулаад би ажил руугаа хүргүүлсэн. Харин Анхаа миний машиныг хүн хүргэж өгчихөөд ирье гээд унаад явсан.

Анхаа ирэхгүй удаад байхаар нь би Анхаатай утсаар ярих үед Анхаа Батсайханы гэрт байна гэхээр нь би тэвний гэрт очсон. Тухайн үед 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байсан байх. Тэндээсээ Анхаа миний машиныг жолоодоод Гурвалжингийн таксины зогсоолын тэнд ирж Анхаа миний машинаас бууж өөр машинд суусан. Хаин би ганцаараа машинаа жолоодоод Алтанбулаг сумын чиглэлийн засмал замаар ажил руугаа явсан. Сүхбаатар сумын 4-р багийн нутагт байрлах Дулааны цахилгаан станцын урд талын засмал дээр явж байх үед миний явж байсан урсгал замын хажуу талын хэсгээс нэг суудлын авто машин миний эсрэг урсгал руу эргэсэн юм. Тэр машин руу миний анхаарал бага зэрэг төвлөрсөн байх үед миний тээврийн хэрэгсэл нэг том зүйл мөргөх шиг болсон. Тэгээд би зогсолгүй явах үедээ толиндоо хартал нэг алаг зүсмийн үхэр босож харагдсан. Би шууд цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлж явсаар ажил руугаа очсон.....гэх мэдүүлэг  

/хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

20.Шүүгдэгч Н.Сүхмөнхийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн”......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

21.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/

22.Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

23.“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан 11-13 дугаар хуудас/

24.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

25.Эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 16 дугаар  дугаар дугаар хуудас/

26.Эд хөрөнгө битүүмжилэх тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн  17-18 дугаар хуудас/

27.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дугаар хуудас/

28.Тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн үнээний гэрэл зураг /хавтаст хэргийн 81 дүгээр хуудлас/

29.Захиргаанйи шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Нанзаддоржийн Сүхмөнхийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны орой 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дулааны цахилгаан станц”-ын урд талын засмал зам дээр Хилийн цэргийн 243 дугаар анги”-ийн урд талын тойруугийн төв асфальтан зам дээр “Соната-6” маркийн 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Сүхбаатар сумын иргэн Х.Жанчивийн улаан алаг зүсний 1 тооны үнээг мөргөж иргэнд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ослын гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалж хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Сүхмөнхийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Шүүгдэгч Сүхмөнх нь “...2017 оны 3 дугаар сарын 2-ны орой 19 цагийн үед иргэн Х.Жанчивийн улаан алаг зүсний 1 тооны үнээг мөргөсөн, осол гарсан гэдгийг өөрөө мэдсэн боловч санаатай орхиж зугтаасан” буруутай байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи нотлох баримтуудыг Шүүх шийдвэр гаргахад ач холбогдол өгнө гэж үзлээ.

         Үүнд; Иргэний нэхэмжлэгч Х.Жанчивийн мөрдөн байцаалтын шатанд болон    шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч, хохирогч Ж.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/, гэрч  Д.Дэмбэрэлцогтын мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/, Л.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, Л.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/, гэрч Б.Мияажавын мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/, гэрч Ц.Бямбасүрэнгийн /хх-ийн 27 дугаар тал/, гэрч З.Энхмандахын /хх-ийн 30 дугаар тал/, кримналистикийн шинжээч Д.Одбаярын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 14 дугаартай машины хагарч бутарсан эд ангиудад өгсөн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/, замын шинжээч С.Сүхбаатарын 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан замын хөдөлгөөний хууль, дүрэмийг зөрчсөн тухай дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/, иргэн Д.Дэмбэрэлцогтоос Цагдаагийн байгууллагад өгсөн мэдээлэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар тал/, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлнэлтүүд /хх-ийн 14-15 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг болно. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэж нотолгооны эх сурвалжаа болгов.

        Шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч Н.Сүхмөнхийг замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.5, 2.7.6.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн буруутай гэж үзсэн байхаас гадна үнээ мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэжээ. Шинжээчийн дүгнэлтийг хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж шүүх үзлээ. Шүүгдэгч ослын газраас хэрхэн зугатаасан талаар гэрч Д.Дэмбэрэлцогтын болон гэрч З.Энхмандах нарын мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тээврийн хэрэгсийн эд ангиас хагарч хэлтэрч унасан эд зүйлүүдээр хангалттай нотлогдож байна.  

       Эдгээрээс жолоочийг буруутгах нөхцөл байдлууд хангалттай бүрдэнэ.  

       Иймд шүүгдэгч Н.Сүхмөнхөд холбогдох Эрүүгийн хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

       Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн хувийн байдлын талаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан, төлөв томоотой байдлууд тогтоогдсоныг шүүгдэгчид шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т  зааснаар “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаад ”тухайн хуулинд заасан ялын доод хэмжээг баримтлан хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзвал зохино гэж үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгав.  

           Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс хохиролоо бүрэн төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн хохирол бүрэн барагдсан, цаашид нэмж нэхэмлэх зүйлгүй болохыг дурьдав.  

 Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол гарсан нөхцөл газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн урд куперийн хагарч бутарсан 4 ширхэг хар саарал өнгийн хуванцар хэсгүүдийн хэлтэрхийнүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. Шүүгдэгч Н.Сүхмөнх нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хамгаалсан хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй байгааг тогтоолд тусгах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хөшөөт овгийн Нанзаддоржийн Сүхмөнхийг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар   Нанзаддоржийн Сүхмөнхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Сүхмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Н.Сүхмөнх нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хамгаалсан хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн урд куперийн хагарч бутарсан 4 ширхэг хар саарал өнгийн хуванцар хэсгүүдийн хэлтэрхийнүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Соната-6” маркийн 12-06 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Нанзаддоржийн Сүхмөнхөд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Сүхмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Н.Сүхмөнхөд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ