| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00380/И |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 357
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүгч Л.Угтахбаяр, Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
7.936.457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжпэгчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч С.О, гэрч Т П, иргэдийн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Н.Ч нар оролцов.
Нэхэмжпэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С нь “Ц” ХХК-ийн захиралын 2016 оны 03-р сарын 01-ний өдрийн №16/06 тоот тушаалаар борлуулалт үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байсан юм. Гэвч М.С нь үндсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй “Ц” ХХК-иас гэрээт үйлчлүүлэгч “Съ ХХК-д төлөх ёстой “1РТ\/” үйлчилгээний нийт төлбөрөөс 2016 оны 4 дугаар сард 14 төгрөг, 06 дугаар сард 1.734.858 төгрөг, 07 дугаар сард 56.819 төгрөг, 08 дугаар сард 580.559 төгрөг. 09 дүгээр сард 1.442.397 төгрөг, 10 дугаар сар О
Нэхэмжпэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, тоотод оршин суух, овогт М.С
ТОДОРХОЙЛОХ нь:
төгрөг, 11 дүгээр сард 257.193 төгрөг, 12 дугаар сард 1.720.083 төгрөг, нийт 2016 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 6.497.735 төгрөгийг хувьдаа завшсан болно. М.С нь энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 263.422 төгрөг, 07-ны өдөр 221.504 төгрөг, 08-ны өдөр 173.796 төгрөг, 09-ний өдөр
450.0 төгрөг, нийт 1.108.722 төгрөг, 2016 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд дутаасан төлбөрийн үлдэгдэл 6.497.735 төгрөг дээр нэмээд нийт 7.606.457 төгрөгийн хохирол “Ц” ХХК-д учруулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор компанийн удирдлагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол өгч шалгуулах явцад М.С нь хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн хяналтын прокурор С.Б 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ‘Дугаар 620” тогтоол гаргаж, хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл 72.1.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон М.С холбогдох эрүүгийн 201726030269 тоот хэрэгт мөрдөн байцаалт явагдаж М.С нь компанид 7.606.457 төгрөгийн хохирол учруулсан нь “С” ХХК-иар хийлгэсэн “Аудитын зөвлөмж тайлан” болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчээр хийлгэсэн Шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон юм. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Дугаар 620“ тогтоолын 7-т “Хохирогч П.Э нь байгууллагад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа өөрөө бүрдүүлэн М.С оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй” гэснээр хохирлоо хариуцагч М.С нэхэмжлэх үндэслэл нь гарч байгаа юм. Хариуцагч М.С-с “Ц” ХХК-д учруулсан хохирол болох 7.606.457 төгрөгийг, “С-А” ХХК-иар хийлгэсэн “Аудитын зөвлөмж тайлан”-гийн хөлс 240.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөг, нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын архиваас баримт хуулбарлаж авсан төлбөр 50.000 төгрөг, нийт 7.936.457 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Жич: Тус иргэний хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот хүртэлх замын зардал нэмэгдэх болно гэжээ.
Нэхэмжпэгчийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэж яриад байна. Хэн ярьж байна. юугаар баталж байна вэ.
3 хүн ажиллаж байсан гэж худлаа ярьж байна. Хоёул ажиллаж байсан. Бүх тооцоо, орлогыг С хариуцдаг байсан. Зарим тохиолдолд орлогоо П-аар тушаалгадаг байсан. Сарын сүүлд бүх тооцоогоо нийлээд тулгадаг байсан нь хэрэгт авагдсан. Дараа сарын мөнгөнөөс би нөхөөд хийчихнэ гээд мөнгө авсаар байгаад ийм байдалд хүрсэн. С-ын үндсэн цалин 350,000 төгрөг, илүү цагийн мөнгө 250,000 төгрөг нийлээд
600.0 төгрөгийн цалин өгдөг байсан. 2015 оны 09 сараас ажилд орсон гэж яриад байх юм. 2016 оны 01 сараас өмнө Өмнөговь аймагт өөр ажил хийж байсан нь нийгмийн даатгалын дэвтэр дээрээс харагдана. Ингээд 2016 оны 01 сард ажилд орж, 2016 оны 03 сард манайх жинхлээд нийгмийн даатгалын төлж эхэлсэн. Сүүлийн 6 сарын хуулгыг үзэхэд 600,000 төгрөгийн цалинтай хүний дансанд 15,000,000 төгрөг орж гарсан байдаг. Энэ ямар учиртайг мэдэхгүй. ******* одоо бүтэн биеийн шивээстэй. Түрээсийн байранд суудаг. Цалингийн зээлтэй бүх мөнгөө зээлээ төлдөг байсан. Эмнэлэгт хэвтээд 1 өдрийн
100.0 төгрөгийн эмчилгээ хийлгэдэг байсан. Би өгдөг байсан. Үүнийг худлаа гэвэл эвлэрүүлэн зуучлагч гэрчилнэ. Нотлох баримтаар СД өгсөн. Түүний 2, 3 дахь бичлэг дээр мөнгө аваад гарч байгаа бичлэг бий. Хэдэн сарын дараа ямар ч хүүгүйгээр ломбардын 2,000,000 төгрөгийг төлж байсан. Өөрсдөө ийм луйвар хийгээд сурчихсан хүмүүс байна
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлагыг шүүгч тодорхой уншсан учир нэмж тайлбар хэлье. Солонгын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах явцад 2017 оны 07 сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн прокурорын дүгнэлт гарсан. Тогтоолд энэ хүнийг гэм буруугүй юм гэдэг үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болоогүй. С-г гэм буруутай энэ байгууллагад хохирол учруулсныг шүүхийн тогтоол мөн шинжээчдийн дүгнэлт, аудитын тайлангаар ******* гэдэг хүнийг ажиллаж байх хугацаанд энэ мөнгө дутсан юм. Солонгын ажилд орсон тушаал нь байна. Тэгэхээр С-н хувьд эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Ингээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Прокурорын тогтоол дээр яллагдагч С-н гэм бурууг тогтоож дүгнэсэн. Ц ХХК нь бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг. Тэгтэл гэрээ нь дээр С гарын үсэг зураагүй байдаг. Гэхдээ ажил гүйцэтгэх тушаал нь байдаг. Байгууллагаас С-д 300,000 төгрөгийн цалинтай ажиллуулдаг. С-г 2015 оны 06 сарын 01-ий өдрөөс 2016 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажиллахдаа Гэмт хэрэгт тооцох хөөн хэлэлцэх дууссан. 300,000 төгрөг цалин авдаг байсан. Ингээд С компанид их хэмжээний хохирол учирсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс С-н буруутай үйл ажиллагааны улмаас Ц ХХК-д учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Сейф яагаад хоёр хүний дунд байдаг юм гэж байна. Сейф бол өөрөө хамгаалалт. С ажиллаж байх хугацаандаа мөнгө авлаа шүү гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Байгууллага бол энэ хүнийг ажилд авсан тушаал байна. Нийгмийн даатгалыг төлж байсан баримтууд байгаа. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэж байна. Энэ хүн яллагдагчаар байцаагдаж байхдаа энэ хохирлыг чинь төлье та нар гомдлоо татаж аваа гэж хэлж байсан. Тэгэхээр байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Яагаад гэм буруутай нь тогтоогдсон юм бэ гэхээр прокурорын тогтоол дээр яллагдагч бол гэм буруутай гэж бичсэн. Өөрөөр хэлбэл аудитын дүгнэлтүү дээр тогтоогдож байгаа юм. С гэж ажиллаж байх хугацаандаа энэ хохирлыг учруулж, мөнгө дутаасан гэж шинжээч нар мөрдөн байцаалтын шатанд дүгнэсэн. Тийм учраас прокурорын тогтоол бол хууль зүйн үндэслэлтэй С гэм буруутай гэж үзээд буцаахдаа эрх зүйн байдлыг нь дордуулахгүй гэж үзсэн. С гэм буруугүй гэж хэлдэггүй. 20 хувийг нь төлнө гэж хэлж байгаа нь буруутай үйлдэл байгаа болохоор төлнө гэж хэлж байна. Үлдсэн хувийг нь П төлнө гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаан дээр П нь гэрчээр оролцоно. Энэ талаар гэрчлэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар өөрөө өөрийгөө нотлох үүрэг нь С-д байгаа. Тийм учраас өнөөдрийн бидний гаргаж байгаа нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Ц ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6.497.735 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйлчилгээний төлбөр 1.108.722 төгрөгийн дутагдал гарсан ч хэн төлөх нь мөрдөн байцаалтаар тогтоогдоно гэж үзсэн. Хан-Уул дүүргийн 1-р хэлтэст хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар миний бие сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй. Тус компанид ажиллаж байхдаа тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй төдийгүй намайг ажилд томилсон захирлын тушаал танилцуулаагүй байж мөрдөн байцаалтын шатанд хуурамчаар үйлдэж нөхөж хийсэн байна. Миний бие Ц ХХК-ийн гэрээт ийн салбарт Б.П, Х.Ц нарын хамт ажиллаж үйлчилгээний төлбөрийг нэг сэйфинд хадгалж дундаа нэг түлхүүр дамжуулан хариуцдаг байсан. Би өөрийн төлөх ёстой 1.350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн төлбөрийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2015 оны 09 сарын 15- аас анх Ц ХХК-ийн гэрээт салбар 7 дээр дадлага хийж эхлээд, 2015 оны
8 сарын 10-ны өдрөөс, 2017 оны 01 сарын 12 хүртэл ажилласан. Анх ажиллаж байхад өмнө нь ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан хүмүүс, одоо ажиллаж байгаа хүмүүс, надтай цуг ажиллаж байсан бүх хүмүүстэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Нийгмийн даатгал төлдөггүй. Хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан. Анх мөрдөн байцаалтын үед би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад захирлын тушаал байхгүй гэж хэлж байсан. Тэгтэл хуурамчаар материал үйлдэж хийсэн. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг байхгүй. уншиж танилцуулсан зүйл байхгүй. Захирлын тушаал 2018 оны 03 сарын 01-ээс гарсан. Би нийгмийн даатгалаа төлүүлье гэж хэлсээр байгаад 2016 оны 03 сарын 01- ээс эхэлж, нийгмийн даатгалаа төлүүлж эхэлсэн. Захирлын тушаалыг хуурамчаар үйлдсэн. Би огт уншиж танилцаагүй. Мөрдөн байцаалтын явцад уншиж танилцсан. Надтай хамт ажиллаж байсан бүх охидууд хөдөлмөрийн гэрээгүй, илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын мөнгө авдаггүй байсан. Тэгээд бид нар 2016 оны 06 сарын 22-нд захирал Б болон Э нарт хүсэлт илгээсэн. Би 1 жил 3 сар ажилласан ээлжийн амралтынхаа мөнгийг авах хүсэлтэй байна. Амраахгүй бол түүнтэй тэнцэх хөдөлмөрийн гэрээ болон хуулийн дагуу мөнгө олгох хүсэлтийг гаргасан. Тэгтэл чи манай үндсэн ажилтан биш байж яахаараа ийм хүсэлт гаргадаг юм гэж олон удаа дарамталж, ээжийг хүртэл дарамталж, мессеж бичдэг байсан. Энэ мөнгийг би ганцаараа төлөх ямар ч үндэслэл байхгүй. Би Ц 7 гэрээт салбар дээр П гэх охинтой хамт ажилладаг. Хоёр өдөр нь би өглөөний 9 цагаас 5 цаг хүртэл 3 өдөр өглөөний 9 цагаас 19 цаг хүртэл, амралтын нэг өдөр бүтэн ажилладаг. ******* нөгөө цагуудад ажилладаг. Ингээд бид хоёр ээлжээ сольж ажилладаг байсан. Өвчтэй юм уу, чөлөөтэй үед нөгөө салбарын Ц гэх охин ирдэг. Бид 3 дундаа 1 сейфтэй, 1 түлхүүртэй, тэрэндээ бүх орлого зарлагаа бөөнд нь хийдэг байсан. Тэгэхэд энд хэн нь хэдэн төгрөг дутаасан гэдэг нь мэдэгдэхгүй байхад намайг төл гээд байгааг би ойлгохгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцож болохгүй. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06 сарын 08-ны өдрийн захирамжаар С-г гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжгүй гэж буцаасан. Тэгэхээр намайг гэмт хэрэгтэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Шинжээчийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн дүгнэлтээр Ц ХХК энэ мөнгө дутаж байгаа нь үнэн. Гэхдээ С дутаасан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдохгүй байгаа. Дундаа нэг сейфтэй, нэг түлхүүртэй хэдэн хүмүүс хоорондоо түлхүүрээ солилцож байсан. Тийм учраас би төлөх боломжгүй. Би сөрөг нэхэмжпэл гаргаж байна. 2015 оны 09 сарын 10-аас дадлага хийгээд 2015 оны 9 сарын 15-аас үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхлээд нийт 490 цаг, амралт баяр ёслолын 5 хоног илүү ажилласан. 1 жил 3 сар ажиллахдаа ээлжийн амралт биеэрээ эдлээгүй, илүү цагийн мөнгө ч өгөөгүй байгаа. Нийт 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын мөнгө олгоно гэж заасны дагуу сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Үүнийгээ дэмжиж байна. 2015 оны 09 сарын 10-ны өдөр дадлага хийх гэж орж байсан. П 2015 оны 10 сард дадлагаар ороод 10 сарын 20-ны өдөр М гэдэг охин дээр утасны программын дадлага хийсэн. Тэгсэн П 03 сарын 01-ээс адилхан хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ер нь надтай адилхан ажиллаж байсан бүх хүмүүс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал байхгүй, цагийн хуваарь, компанийн дүрэм журам гэж танилцуулсан зүйл байхгүй. Намайг 600,000 төгрөгийн цалин авдаг гэж байна. Би 500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Нийгмийн даатгал 35,000 төгрөг төлдөг байсан.
Ингээд би 03 сарын 01-ээс нийгмийн даатгалаа төлүүлж эхэлсэн. Би Өмнөговь аймагт ажиллаж байгаагүй. Улаанбаатар хотод энэ компанид очиж ажилласан. Байр түрээсэлж байгаа гэж байна. Тэр бол манай ахын байр. Лизингийн мөнгийг ээж төлдөг. Миний бие өвддөг учраас ээж маань бас эмчилгээний мөнгийг төлдөг. Ломбардаас 2,000,000 төгрөг аваад манай эгч буцаагаад өгсөн. Биедээ бүтэн биеийн шивээс 1,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэж байна. Тийм зүйл байхгүй. Зөвхөн гар дээр 40,000 төгрөгийн шивээс хийлгэсэн. Тэрний мөнгийг би хажуу үсчин эгчээсээ аваад буцаагаад өгчихсөн. Дансны хуулган дээр 15,000,000 төгрөг орж гарсан байна гэсэн дээр тайлбар хэлэхэд 2015 оноос хойш гүйлгээнүүд бий. Захирал руу хүртэл шилжүүлж байсан мөнгө байгаа. Э гэж захирлаасаа нууж надаас хэдэн төгрөг авч байсан. П байнга нэг түлхүүртэй. Тэрийгээ ажпаа тарахаар нь ширээний шүүгээнд хийгээд орхидог байсан. Тухайн өдөр ээлжээс буусан хүн нь орлогоо тушаадаг байсан. Тайланг П хийж чадахгүй гээд эхлээд би хийдэг байсан. Дараа нь П-д би зааж өгөөд хамт тайлангаа хийдэг болсон. 250,000 төгрөг авсан. Тэрийг би П-д хэлээд авч байсан. Намайг өвчтэй байхад Ц гэх охин ажилладаг байсан. 2016 оны 12 сард яармагийн салбар хаагдсан. Тэгээд бид гурав ажилладаг. С-г ээлжид гарч байхад эмчилгээний 980,000 төгрөг авсан. Энэ мөнгөө төлж барагдуулсан. Мөнгө авахдаа би байнга би хэлж авдаг байсан. Бүгд л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цайны цаг ч байдаггүй. 01 сарын 12-ны өдөр ухаан алдаж унасан. Намайг өвдөж явсны дараагаар ийм мөнгө дутлаа, төл гэж дарамталсан. Энэ мөнгийг С, С, Ц ХХК-аас нэхэмжилж байгаа болохоос С-с нэхэмжилж байна гэсэн зүйл байхгүй. Сүүлд төлбөр тооцоо дутаад байна. Хэдэн төгрөг дутаасан байна Гарын үсэг зур гэж дарамталж байгаад зуруулсан. Мөрдөн байцаалтад энэ мөнгийг би дутаасан нь миний буруу байвал би ганцаараа төлж чадахгүй. Хамт ажиллаж байсан П-тай хувааж төлөх болно. Энэ мөнгийг би ганцаараа төлөхгүй, төлөхөөр бол 2, 3 хүнтэй хувааж төлнө гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч маань Хан-Уул дүүргийн прокурорын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 620 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон юм гэж байна. Монгол улсын үндсэн хуульд хэнийг ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоол байхгүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь ямар нэгэн байдлаар нотлогдоогүй. Хан-уул дүүргийн 2017 оны 06 сарын 18-ны 615 тоот захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай тогтоол гарсан байдаг. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон зүйл байхгүй байна. Хэрэгт яллагдагчийн мэдүүлэгт Ц ХХК-ийн салбарт ажилтан С дундаа нэг сэйфтэй үйлчилгээний ажилтны ажил үүргийн хуваарь, ээлж хүлээлцэх, төлбөр тооцоо хийх гэх мэт үндэслэлээр хэргийг буцаасан. Ингээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ц ХХК-д С хохирол учруулсан гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хэлээд байгаа прокурорын тогтоолоор нотлогдсон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн 131 дүгээр талд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны
4 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С-д холбогдох эрүүгийн хэрэгт шинжилгээ хийлгэсэн. Энэ хэрэгт с, с гэсэн хоёр төлбөр байдаг. Тэгэхээр энэ хоёрын аль дээр С гэж үйлчилгээний ажилтан ажилладаг гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж хэлсэн. Нэхэмжпэгчийн нэхэмжпээд байгаад с-ийн төлбөр гаргадаг компьютер дээр П гэж охин суудаг байсан. С-ыг нь С хариуцдаг байсан нь тогтоогддог. Гэтэл с-ийн төлбөрийг С-с нэхэмжпээд байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ? С, с хоёрын орлогыг дундаа нэг сейфтэй байсан учраас тэр сейфдээ хийж, түлхүүрээ солилцоод явж байсан нь энэ хүмүүсийн хэлээд байгаа гэмт хэрэг гарсантай шууд шалтгаант холбоотой байна. Энд албан байгууллага буруутай. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтанд олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй, учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэсэн заалт бий. Мөн иргэний хуулийн 514 дүгээр зүйлд гэм хор учруулж, түүнээс бий болсон хохирлын хэмжээг хохирогчийн үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол үүнийг харгалзаж гэм хорыг багасгана гэсэн заалтуудаар яагаад гэм хорыг хариуцах ёстой юм бэ. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, 24.3 дахь хэсэг хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 135.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хүлээлгэж өгч ажилтан бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байна. Мөн хуулийн 135.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Гэтэл энэ хохирлыг барагдуулах хүн нь С гэж нэхэмжлээд байдаг. Тэгтэл энэ сейфийг хоёр хүн хариуцдаг. Энэ дутаад байгаа мөнгө Солонгын компьютер дээр байдаггүй. С-ийн төлбөр байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 132, 135 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг зөрчсөн учраас байгууллага буруутай. Тиймээс энэ нэхэмжпээд байгаа мөнгөн дүнгийн 50 хувийг байгууллага өөрөө хариуцах ёстой. Үлдсэн 50 хувийг С-г буруутай гэж байгаа бол 30 хувийг нь П хариуцаж, 20 хувийг нь С хариуцах ёстой. Зарим үед компьютер дээр ээлжилж ажиллаж байсан учраас эдгээр хүмүүс хариуцах нь зүйтэй. Мөн энэ мөнгийг хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөг дутаасныг тогтоосон баримт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам хэрэгжээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Мөн борлуулалтын ажилтан гэж хүн ажпын байрны тодорхойлолт байхгүй. Энэ бол эрүүгийн хуульд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож чадахгүй байгаа. Тийм учраас иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч тал өнөөдөр С энэ хохирлыг бүгдийг хариуцах, гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй юм. Тийм учраас учруулсан хохирлын 20 хувийг төлөх үндэстэй. Сейф буруутай. Хоёр хүн ажиллаж байна. Хоёулаа тус тусдаа түлхүүртэй байж, лац ломботой байх ёстой. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар гэрээнд гарын үсэг зураагүй бусадтай уулзсан нотолсон гэрээг 21.7 дугаар зүйлд яагаад миний үйлчлүүлэгч 100 хувь хариуцах ёстой гэж ийм учраас хоёрдугаарт байгууллага өөрөө буруутай П 30 хувь, миний үйлчлүүлэгч 20 хувийг хариуцах ёстой гэж үзээд байгаа юм. Сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь дэмжиж байгаа. Сөрөг нэхэмжпэлийг хөдөлмөрийн тухай хуульд 3 сарын дотор гомдол гараагүй. Ээлжийн амралтын мөнгө олгоогүй. Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 1 сарын дотор хариу өгөх ёстой байтал хариу өгөөгүй. Энэ хүний сарын хөдөлмөрийн хугацаа 2017 оны 01 дугаар сарын 22-ны өдрөөр нэг сар нь дуусгавар болсон энэ хүн 4 сард өргөдлөө гаргаж 7-8 сарын үед өргөдлийнхөө хариуг авсан. Мэргэжпийн хяналтын газар ийм баримтууд байгаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд жилд нэг удаа ээлжийн амралтаа эдлэх ёстой байдаг гэтэл энэ хүн 3 сар ажиллачихаад миний ээлжийн амралтыг яагаад олгохгүй байна гэж гаргасан өргөдөл байгаа. Энэ зүйлээр 347.0 төгрөг хуульд адил тэгш байх ёстой тэгтэл ээлжийн амралтыг олгох ёстой. 600.0 төгрөг өгдөг гэж байна. 350,000 төгрөг энэ байдлуудыг харгалзан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна
Хариуцагч М.С нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2015 оны 09 сарын 10-аас дадлага хийгээд 2015 оны 11 сарын 15-аас үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхлээд нийт 490 цаг, амралт баяр ёслолын 5 хоног илүү ажилласан. 1 жил 3 сар ажиллахдаа ээлжийн амралт биеэрээ эдлээгүй, илүү цагийн мөнгө ч өгөөгүй байгаа. Нийт 3,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын мөнгө олгоно гэж заасны дагуу сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Үүнийгээ дэмжиж байна гэв.
Гэрч Б.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгдээ: Бид 2 долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр нэг нь амардаг, хагас сайн өдөр нөгөө нэг нь амардаг байсан. 1 дэх өдөр нь хоёулаа ажилладаг байсан. 6 өдөр ажилладаг байсан. 2 дахь өдөр хагас ажилласан нь мөнгөө хүлээлгэж өгдөг байсан гэв. С бид хоёр гэрээт салбар 7 дээр хамт ажилладаг байсан. Бид хоёртой Ц гэж хүн ажиллаж байгаагүй. Энэ хугацаанд мөнгө төгрөг дутаасан асуудал гарч байгаагүй. Компанитай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хоёуланг байгуулж байсан. Би С-оод бүгдийг нь тоолж хүлээлгэж өгдөг байсан. С ахлах гэж явдаг байсан болохоор өдөр болгоны орлогоо
хүлээлгэж өгдөг байсан. Тэгээд С өөрөө явж банканд мөнгөө тушаадаг байсан, би мөнгө дутааж байгаагүй. Өдөр болгоныхоо тооцоог дэвтэр дээр бичдэг байсан. С-д мөнгө дутуу өгч байсан зүйл байхгүй. Өдөр болгон бүх орлогоо тоолж хүлээлгэж өгдөг байсан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүн дээр гарын үсэг зурсан. Би чамайг хөдөлмөрийн гэрээ байгуулсныг мэдэхгүй. Би 2015 оны 04 сард дадлага 2 сар хийгээд 6 сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ээлж буусан орой бүх орлогоо тоолоод үлдээдэг. Өглөө нь С ирж хүлээж авдаг байсан. Тэгээд С орлогоо тушаадаг байсан. Би Х.Б-тай хамаатан садангийн холбоо байхгүй, зарын дагуу ажилд орж байсан. С бид хоёр ээлжилж мөнгө тушаадаг байсан. Сарын тайлан тооцоог С гаргадаг байсан. С 600,000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 350,000 төгрөгийн цалинтай, дээр нь нэмэгдээд 150,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Би дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй. С-г мэдэхгүй. Би 2016 оны 04 сард ажилд орж байсан. ******* надаас өмнө ажилд орсон байсан гэв. Надаас өмнө ажилд орсон. Тайлан тооцоогоо мэддэг байсан гэж ойлгож болно. С намайг мөнгө тушаагаад ир гэхээр нь би явдаг байсан. *******д мөнгө хүлээлгэж өгдөг байсан мөнгөний баримт байхгүй. Дэвтэр дээр бичдэг байсан. Хэрэпг бол байхгүй. *******о ухаан алдаж унаад эмчилгээндээ 200,000 төгрөг авсан гэж ярьж байна. Би тэр үед байгаагүй. Сэйф лац ломбо гэж байхгүй. Өдөр болгон мөнгөө тушаагаад, зарим орлогыг нь сейфэндээ хадгалдаг байсан гэв. Скайталын төвөөс салбарт нэг сейф өгдөг. Компанийн зүгээс цалинг тогтмол өгч байсан. *******о надад мөнгө өгөөд тушаагаад ир гэвэл банк дээр очиж тушаадаг байсан. Скаймедиа, хоёулангийнх нь гүйлгээг хийдэг байсан. Сейфэнд *******д тушаахгүйгээр бэлэн мөнгөө хадгалж байсан удаа байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь М.*******д холбогдуулан 7 936 457 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.
Нэхэмжпэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “М.******* нь ******* ХХК-д борлуулалтын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд 6 497 735 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 1 108 722 төгрөг, нийт 7 606 457төгрөгийн хохирол учруулсан ...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тус компанид ажиллаж байхдаа компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй төдийгүй ******* ХХК-ийн гэрээт ын салбарт Б.*******, нарын хамт ажиллаж үйлчилгээний төлбөрийг нэг сейфэнд хадгалж дундаа нэг түлхүүр дамжуулан хариуцдаг байсан. Төлбөрийг ганцаараа төлөх үндэслэлгүй...ъ гэж маргадаг.
Скайтел ХХК-ийн гэрээт борлуулагчаар ******* ХХК-д ажилладаг бөгөөд тус компанийн үйлчилгээний ажилтнаар М.******* ажиллаж байх хугацаанд 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Скайтелын үйлчилгээний нийт төлбөр 6 479 755 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нийт төлбөр 1 101 722 төгрөг, нийт 7 606 457 төгрөгийн хохирол ******* ХХК-д учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч тал М.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн гэрээнд М.******* гарын үсэг зураагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажпын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул тэдний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй ба хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “ажиллагч нь тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан. Хариуцагч М.******* нь ******* ХХК-ийн гэрээт борлуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллах, ******* ХХК нь сард 500 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
******* ХХК-д 7 936 457 төгрөгийн хохирол үүсчээ. Өөрөөр хэлбэл,
үйлчилгээний төлбөрийг М.******* Скайтел ХХК руу шилжүүлэх үүргээ зөрчсөнөөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон. Энэ хохирлоо ******* ХХК нь М.*******ос нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.
Хэдийгээр М.******* нь Б.*******, нартай хамт ажилладаг байсан, дундаа нэг сейфтэй учир нэхэмжлэгч тал 50%, Б.******* 30%, өөрөө 20% хариуцна гэж тайлбарладаг боловч “бүх тооцоо орлогыг М.******* хариуцдаг байсан. Зарим тохиолдолд Б.*******аар орлогоо тушаалгадаг байсан” гэсэн нэхэмжпэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Түүнчлэн гэрч Б.*******ын “******* бид хоёр гэрээт салбар 7 дээр хамт ажилладаг байсан. Бид хоёртой Цэрэн гэж хүн ажиллаж байгаагүй. Энэ хугацаанд мөнгө төгрөг дутаасан асуудал гарч байгаагүй. Компанитай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хоёуланг байгуулж байсан. Би *******од бүгдийг нь тоолж хүлээлгэж өгдөг байсан. ******* ахлах гэж явдаг байсан болохоор өдөр болгоны орлогоо хүлээлгэж өгдөг байсан. Тэгээд *******о өөрөө явж банканд мөнгөө тушаадаг байсан, би мөнгө дутааж байгаагүй. Өдөр болгоныхоо тооцоог дэвтэр дээр бичдэг байсан. *******д мөнгө дутуу өгч байсан зүйл байхгүй. Өдөр болгон бүх орлогоо тоолж хүлээлгэж өгдөг байсан.” гэсэн мэдүүлгийг хариуцагч тал нотлох баримтаар няцааж чадахгүй байх тул учирсан хохирлыг М.******* хариуцах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч М.Солонгын гаргасан сөрөг нэхэмжпэл нь хэдийгээр мөнгөн хэлбэрээр шаардаж байх боловч сөрөг нэхэмжпэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн маргаанаас үүссэн мөнгөн төлбөр, үндсэн нэхэмжпэлийн шаардлага нь хөлсөөр ажиллах гэрээнээс үүссэн мөнгөн төлбөр тул харилцан тооцогдох боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.
Монгол улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******ос 7 606 457 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч “*******” ХХК-д олгосугай.
2. ”*******” ХХК-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 330 000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 933 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ос 136 653 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч “*******” ХХК-д олгосугай.
4. Хариуцагч М.Солонгын сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 597 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл ^ зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
Д.БАТТУЛГА