2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2507000000125 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, ажилтай, , , хамт Налайх дүүргийн , од оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн урд талд хохирогч Б.тэй тухайн үед үүссэн маргааны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, хэвлий цээж хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас биед нь цээж, хэвлийд шарх, баруун ******* зовхи, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлсэн зүйл үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн урд талд хохирогч Б.тэй тухайн үед үүссэн маргааны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, хэвлий цээж хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас биед нь цээж, хэвлийд шарх, баруун ******* зовхи, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Б.ийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал),

 

  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

  • Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *******оос 18 цаг орчмын үед Налайх дүүрэгт хүрч ирээд найз болох , , гэх хочтой залуу нартай уулзсан. ...Бид нар ууж дуусаад 01 цаг орчмын үед гарсан. ...Бид нар дэлгүүрийн гадаа авсан пивоо ууж дуусгаад “” худалдааны төвийн ойролцоох жалганд очиж бие засаж байх үед араас үл таних залуу “Наана чинь бие засаж болохгүй. Та нар намайг мэдэх үү” гэж орилсон. Би эргээд харахад машины хажууд согтуу хүн гарч ирээд зогсчихсон байдалтай орилж байхаар нь маргалдаж байгаад машиндаа сууцгаагаад CU сүлжээ дэлгүүрийн “” салбарын урд очиж зогссон. Бид нар дэлгүүр орох гээд явж байх үед урдуур нөгөө согтуу залуу машинтайгаа зам хааж зогссон. Бууж ирснээ шууд “Чи уурхайчдын байрны Одоо гэж таних уу” гэж асуухаар нь танихгүй гэдгээ хэлсэн чинь хэл амаар доромжлоод найз ыг татаж чангаагаад эхэлсэн. Тухайн үед машин дотор нь нэг залуу сууж байсан. Бид нар дэлгүүр орохоо болиод машиндаа сууцгааж байсан чинь шууд хүрч ирснээ машины гупер руу өшиглөсөн. Машины эзэн болох бууж очоод машиных нь гупер хэсэг рүү 2 удаа өшиглөчхөөд машиндаа хүрч ирээд суусан. Тухайн үед тэр залуу нэлээн агсраад байсан учраас бид хоёр үл******* бусдыгаа “Ордны урд байж бай” гэж хэлээд явуулсан. Бид хоёр маргалдаж байгаад зугтаад Голомт сургуулийн хойгуур тойроод ордны урд хүрч ирж найзуудтайгаа уулзсан. Ордны урд хамаатны ах болох тай тааралдаад хамтдаа хоёр машинд салж суугаад явсан. ахын машинд орж суугаад хөдөлсөн. Урд явж байсан ах дэлгүүр рүү эргэхээр нь дагаж эргэх гэсэн чинь тухайн маргалдаж байсан залуу машинтайгаа зүүн талаар шахсан. Бид нар мөргөлдөхгүй гээд замынхаа баруун талыг бариад чигээрээ явж байсан чинь шахсаар байгаад Онцгой байдлын хэлтсийн машины гаражны үүдэнд тулгасан. Бид нар цааш явах боломжгүй байсан тул зогссон. Тухайн хүн намайг дуудаад байсан тул би машинаас буух үед хүрч ирснээ эрүүнд мөргөөд нүүр лүү 4 орчим удаа цохисон. Би хариу цохилгүй “камертай шүү, цагдаа руу ороод асуудлаа шийдье” гэж хэлсэн. Тухайн үед Онцгой байдлын хэлтсээс 7 орчим алба хаагч гарч ирээд салгасан чинь бүр дайраад байсан. Удалгүй араас хүрч ирээд тухайн хүнтэй маргалдаж эхэлсэн чинь түлхэж унагаасан. Тухайн үед “Наадах чинь хутгатай байна шүү” гэж орилохоор нь би гүйж очоод холдуулсан чинь ахиж хүрч ирээд намайг 5 орчим удаа нүүрэнд цохиод авсан. Би юу болоод байгааг сайн мэдэхгүй байж байсан чинь хэвлий хэсгээс цус гараад эхэлсэн. босож ирээд “Наадах чинь хутгалчихлаа” гэж орилсон чинь найз охин машинаас буугаад хүрээд ирсэн. Тухайн залуу надаас цус гарч байгааг хараад дайрахаа больсон”, “...Надад нэхэмжлэх зардал байхгүй. Би тухайн үед ажилгүй 15 хоносон ба тухайн үед ажилгүй байсан зардлаа тооцоод 2,000,000 төгрөгийг *******оос авсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 46-48, 52 дахь тал),

 

  • Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз залуу ийн хамтаар Налайх дүүрэгт хүрч ирээд найз Пүрэвдорж, , гуравтай уулзсан. Чигээрээ явж байсан чинь Онцгой байдлын хэлтсийн урд талд хүрч ирсэн чинь ******* машинтайгаа урдуур орж ирээд зогсоосон. Тухайн үед ард талын суудал дээр согтуу тасраад унтчихсан байсан. машинаас буугаад *******той маргалдаж эхэлсэн. ******* маргалдаж байгаад ийг заамдаж байгаад түлхсэн. Дараа нь хоёр удаа нүүр лүү нь мөргөсөн. гарыг тавиулаад холдсон чинь Онцгой байдлын хэлтсээс нэг алба хаагч гарч ирэхээр нь мэнд мэдэж байсан. Удалгүй араас ах хүрч ирээд зогсоод , хоёр бууж ирсэн. над дээр хүрч ирээд “Машин ходуулаад тавьчих, наад залуу чинь мөргөчхөж магадгүй” гэж хэлэхээр нь би холдуулж тавьсан. Би тэр хэд рүү харах үед ******* гэх залуу гараа халаасандаа хийчихсэн нэг зүйл бариад гаргаж ирэх гээд байсан. Онцгой байдлын хэлтсээс 7 орчим залуус гарч ирээд нэг нь *******ын машиныг холдуулаад зогсоолд тавьсан. рүү ******* дайрч давшлаад цохиж байх үед тухайн онцгой байдлын алба хаагч нар нэг нь ч салгаагүй. салгах гэж очсон чинь ******* дайраад гараараа чичээд нэг зүйлээр хатгах гээд байсан. Юу байсныг сайн хараагүй. Учир нь би холоос харж байсан. айгаад хойшилж байх үедээ замын бордюрт тээглээд уначхаад ******* руу өшиглөж байсан. түүнийг нь харчхаад араас нь *******ыг татсан. ******* эргэж хараад баруун гартаа байсан зүйлээр ийн хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа хутгалж байгаа юм шиг харагдсан. Дараа нь ******* гэх залуу холдоод явчихсан. Дараа нь ийг түшээд машин руу ирж байх үед өөс цус гарч байхыг хараад би бууж очоод эмнэлэг рүү хүргэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

  • Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнгөнбагана ах бид хоёр аюулгүйн тойргоор эргээд явж байгаад хойшоо харсан чинь араас дагаж байсан хэд байхгүй болчихсон байсан. Хэсэг толиндоо хараад хүлээж байсан чинь аюулгүйн тойрог өнгөрөөд *******ын машинтай хамт чигээрээ явчихсан. бид хоёр машинаас буугаад очсон чинь Онцгой байдлын хэлтсийн урд талд ******* гэх залуу рүү дайрч байсан. Бид хоёр очиж байх үед ******* цохиж, мөргөж харагдсан. Мөн Онцгой байдлын хэлтсээс 7 залуу гарч ирээд салгах гэж оролдож байсан. бид хоёр яваад очих үед ******* над руу дайраад байсан. Би хойшоогоо бордюрт тээглээд унасан чинь ******* баруун гараараа халаасныхаа цаанаас үзүүртэй зүйлээр “хусчих” гээд байгаа юм шиг дайраад байсан. Тэгэхээр нь би хөлөөрөө жийгээд өшиглөж холдуулж байсан. Тэр үед хүрч ирээд араас нь татаад холдуулсан. Би босоод нөгөө хэд дээрээ очоод “Явж бай. Бид хоёр зугтаад очъё” гэж хэлэх гээд явж байсан чинь машинаас бууж ирээд “ хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би эргэж харсан чинь гэдсээ бариад наашаа алхаж ирж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НАЛ0725/211 дугаартай “Б.ийн биед цээж, хэвлийд шарх, баруун ******* зовхи, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээж, хэвлийн шарх, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Баруун ******* зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

  • Шинжээч эмч Д.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогч Б.ийн биед үзлэг хийхэд цээж, хэвлийд шарх, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлийн шархыг үзэхэд ир үзүүртэй зүйл болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шарх байсан. Уг шархыг хамгийн багадаа 2 удаагийн үйлдлээр үүсгэх боломжтой. ...Уг түлхүүрийн оосорт 5 түлхүүр байх ба 4 түлхүүр нь мохоо тэгш өнцөгт ирмэгтэй байх тул уг шархыг үүсгэх боломжгүй. Харин 1 түлхүүр нь мохоо ирмэгтэй байх тул уг шархыг үүсгэх боломжтой эсэхийг үгүйсгэхгүй. Учир нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд шархны анхдагч цэгцлэлт хийж, мэс заслын зангилаат оёдол тавьсан байсан учир нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

  • Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн “...Үндсэн онош: Хэвлийн ханын ил шарх” гэх хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал),

 

  • Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би араас нь дагаад худалдааны төвд байрлах CU сүлжээ дэлгүүрийн үүдэнд очоод маргалдсан. Би тухайн үед машины гуперыг нь өшиглөсөн чинь зөрүүлээд миний машины гуперыг өшиглөсөн. Тухайн залуус над руу хүрч ирээд “Нэг нэгээрээ зодолдох уу? Зүгээр сайхан зодолдчихъё” гээд байсан. Тухайн гэх залуу болон гэх нэртэй залуу хоёр намайг татаж чангаагаад дайраад байсан. Би хэрэлдэж маргалдаж байсан чинь хүрч ирээд хавирч унагаачхаад өдөөд байсан. Би тухайн дэлгүүрийн гадаа 2 удаа хавируулж уначхаад босож ирсэн. Сүүлийнх дээр нь тэр хэд яваад өгсөн. Би тухайн үед хамт байсан найз Хосбаярыг явуулчхаад гэртээ харихаар явж байх үед надтай маргалдаад хавирч унагаачхаад зугтсан залуус машинтай явж байхаар нь Онцгой байдлын хэлтсийн уулзвар дээр хашиж зогсоосон. Би машинаас буугаад очих үед гэх нэртэй залуу машинаасаа буугаад ирсэн. Би уурлачихсан байсан тул руу “Одоо нэг нэгээрээ зодолдчихъё” гэж хэлсэн чинь хувцсаа тайлаад хүрээд ирэхээр нь нэг мөргөөд заамдсан чинь гэх залуу хүрч ирээд салгасан. салгах үедээ намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Би руу цохих гэсэн чинь хойшлоод зугтаад байсан. Би халаасанд байсан түлхүүрүүдээ бариад “хавирганд нь цохичихъё” гэж бодож байсан чинь араас татсан. Би араасаа цохиулах гэж байна гэж бодоод тухайн түлхүүртэй гараараа гэдсэнд нь 2 удаа цохиод авсан. Гэтэл царай нь сонин болоод хойшоо ухраад “Намайг хутгалчихлаа” гээд орилсон. Би ийг харах үед хэвлий хэсгээс цус гарчихсан байхаар нь түлхүүрээр шаачихсанаа мэдсэн. Би тухайн үед “Түлхүүрийг орчихно гэж бодоогүй. Зүгээр хавирганы ясанд нь тулгаад өвтгөх байх” гэж бодсон юм. Учир нь миний түлхүүрийн оосорт ямар нэгэн хурц иртэй зүйл байхгүй, хамгийн хурцдаа гурвалжин иртэй түлхүүр байсан юм. Би дараа нь цус гарсныг нь хараад айсандаа түлхүүрүүдээ ажил руугаа орж угаачхаад машиныхаа хавтсанд хийсэн. Дараа нь цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд “Хутга чинь хаана байна” гэж хэлэхээр нь би “Хутгалсан юм шиг айхтар гэмтэл үүсгэчихсэн юм байна” гэж бодоод айсандаа түлхүүрээр хатгасан гэдгээ хэлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “гудамжинд бие засаж болохгүй” гэж шаардлага тавин хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэхээр өдөж улмаар хохирогч Б.тэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь мөргөж, хэвлий, цээж хэсэгт нь ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас биед нь цээж, хэвлийд шарх, баруун ******* зовхи, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, ажилгүй 15 хоногийн хугацааны цалин 2,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.******* хохирогчид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Н.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 172,368 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Н.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “шүүгдэгч Н.******* нь хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, эм тарианы зардлыг тухай тухайн үед нь төлж байсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлж барагдуулсан, Онцгой байдлын албанд ажилладаг зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.

 

   Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ял дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Н.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, ир үзүүртэй зүйлээр бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байпад), хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хумсны хутга, 1 ширхэг чонын шагай, 2 ширхэг чип, 5 ширхэг түлхүүр, 2 ширхэг Айфоне маркийн утасны симний үүр, 2 ширхэг сим онгойлгогч зэрэг эд зүйлстэй оосрыг хэрэгт хадгалж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1,350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******од оногдуулсан 1,350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хумсны хутга, 1 ширхэг чонын шагай, 2 ширхэг чип, 5 ширхэг түлхүүр, 2 ширхэг Айфоне маркийн утасны симний үүр, 2 ширхэг сим онгойлгогч зэрэг эд зүйлстэй оосрыг хэрэгт хадгалж, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ