2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2507001110078 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, эрэгтэй, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, , , хамт , ,од оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/1315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6            дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2025 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Налайх дүүргийн , од тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.г хэл амаар доромжлон, нүүр, нүд рүү нь гараараа цохих, хөлөөрөө бие рүү нь өшиглөх зэргээр халдаж, биед нь тархи доргилт, дух, зүүн хөмсөг, нүдний гадна булан, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, сарвуу, хүзүү, цээж, хэвлий, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Х.******* нь 2025 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Налайх дүүргийн , од тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.г хэл амаар доромжлон, нүүр, нүд рүү нь гараараа цохих, хөлөөрөө бие рүү нь өшиглөх зэргээр халдаж, биед нь тархи доргилт, дух, зүүн хөмсөг, нүдний гадна булан, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, сарвуу, хүзүү, цээж, хэвлий, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би оройн 00 цагийн үед гэртээ харьсан. Очиход гэрийн хаалга эвдэрхий цоожийг нь эвдээд орсон байдалтай байсан. Ороход манай нөхөр эрүүл байсан. ...Тэгээд намайг хэл амаар доромжлоод, нүүр нүдгүй, хөл гар луу баруун гараараа цохиод байсан. Над руу нулимаад намайг заамдаж аваад татаж гудчаад газар унагаагаад хөшиглөөд дээрээс дэвсээд байсан. Над руу усны сав болох канистр авч шидэхэд толгой оносон. Шөнийн 01 цагийн үед нөхрийн дүү болох гэрт орж ирээд та болиоч гээд ах руугаа хэлээд байсан. Өдөр нь чи надтай байхад дургүй байдаг юм уу, хоёулаа салъя гээд мессеж бичсэн. Утсаар хоорондоо маргалдаад байсан юм. Тухайн үед миний нүд, хамар, толгой хэсэг рүү баруун гараараа цохиод, хөл рүү хөшиглөөд дээрээс дэвсээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  • Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө урьд нь хоёр удаа гар хүрч байсан гэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Гэхдээ ******* намайг цохиж зодоод гэмтэл учруулаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байсан юм байхгүй. Тухайн үедэ би *******т гомдоод бухимдахдаа тэгээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 171-172 дахь тал),

 

  • Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна, намайг гэртээ байхад манай ах ******* гэртээ тэйгээ хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрт нь ганцаараа яваад ортол хоорондоо зодоон хийсэн байдалтай эгчийн нүд нь хөхөрчихсөн байсан, би “та хоёр больцгоо” гээд салгасан. Би ахын хашаанд 2024 оны 11 дүгээр сараас хойш амьдарч байна, ах эгч хоёр гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг. Урьд өмнө нь ах, эгч хоёр хэрүүл маргаан хийгээд байгаа юм ажиглагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1190 дугаартай Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн НАЛ0725/114 дугаартай “Т.гийн биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, нүдний гадна булан, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, сарвуу, хүзүү, цээж, хэвлий, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээ “3 оноо буюу бага” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

 

  • Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ нь мөрдөн байцаалтын явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ******* нь намайг урьд нь ганц нэг удаа цохиж зодож байсан гэж мэдүүлсэн байна. Үнэндээ тийм асуудал миний зүгээс огт байхгүй, харин гэр дотроо хэрүүл маргаан хийж байсан удаа байгаа. Гэхдээ би цохиж зодож байгаагүй. Хэрэв цохиж зодож байсан бол тэр дор нь цагдаад дуудлага өгөх байсан. Цохиж зодож байсан удаа байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бид хоёр мөнгө төгрөгийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Ингээд гэртээ хоёулхнаа байхдаа би д гар хүрч биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 175-176 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

  Шүүгдэгч Х.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээдийг...” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Х.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Т.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Х.*******, хохирогч Т. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2019 оноос хойш хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Т. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Х.******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, хамтран амьдрагчийнхаа биед халдаж олон тооны няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх), хувийн байдал (урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, уурхайд ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, 4 хүүхэдтэй) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 1,200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ