2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1137

 

 

 

 

 

 

 

 

  2025         05          05                                          2025/ШЦТ/1137

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн О-т холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.О нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... дүгээр байрны ..........тоотоос С.Х-ын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.700.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 198 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч П.О нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... дүгээр байрны......... тоотоос С.Х-ын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Цагдаагийн байгууллагын С.Х-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....дүгээр байрны....... тоот гэрээсээ 15 цагийн үед гараад 03 дугаар сарын 6-ны өдөр гэртээ ирэхэд миний ашигладаг Dell 15, 3 үйлдэлтэй саарал өнгийн нөүтбүүк байхгүй байсан. Манай гэрт манай төрсөн дүү С.Г, найз залуу Ө.М нар хамт амьдардаг. Намайг гэрээс гарах үед нөхрийн найз П.О нь Ж.Б-тэй уулзах гэж ирээд гаднаас хаагаад явчих гэж хэлээд ганцаараа үлдсэн. Удалгүй манай дүү С.Г, Ж.Б, Б.Б нар манай гэрт ирэхэд миний нөүтбүүк байхгүй, П.О-ыг бас байхгүй байсан гэж хэлсэн.  Би Нөүтбүүкээ анх 2021 онд 4.000.000 гаруй төгрөгөөр худалдан авч байсан. Нөүтбүүкний үнэлгээ нь одоогийгн зах зээлийн үнэлгээгээр үнэлгээ нь гарсан байна. Миний нөүтбүүк дотор 4 жилийн хугацаанд хийсэн зүйлүүд маань болон саяхнаас хийж эхэлсэн дипломын ажил зэрэг маань байсан. Би нөүтбүүкээ буцаагаад авчихсан. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 8-9, 15/,

Эд хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХКК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ............. дугаартай шинжээчийн “Dell i5 notebook”-г 2.700.000 төгрөг гэж үнэлсэн...” гэх дүгнэлт /хх 17-20/,

П.О-аас гаргаж өгсөн нөүтбүүк хүлээн авсан тухай мөрдөгчийн “Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл” /хх 26/,

“Хөнөгийн Ундрага” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний баримт /хх 28/,

П.О-аас гаргаж өгсөн нөүтбүүкийг хохирогч С.Х-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн “Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх 25/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатан өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

  3. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий “Онцгой үнэлгээ” ХКК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ..............дугаартай үнэлгээгээр тогтоогдож байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.О нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.О-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол, төлбөрийн талаар:

6. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-д нийт 2.750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь С.Х-д  “Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх 25/ болон хохирогч нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 15/ талд авагдсан байна.

Иймд шүүгдэгч П.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял хүлээлгэж өгнө үү...”  гэжээ.

Шүүгдэгч П.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, төгсөх курсийн оюутан, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч П.О-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар,ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”  үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Б ургийн овогт П-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

                                                                                                                                                               

   3.  Шүүгдэгч П.О-ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасаноршин суух газар,ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”  үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ